Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын: 2013.3.5 Мягмар гараг Билгийн тооллын: 23. Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр Наран ургах шингэх: 07.30-18.32 Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Сэрэхүй Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 18 цаг 14 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Аргын тооллын: 2012.12.18 Мягмар гараг Билгийн тооллын: 6. Есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр Наран ургах шингэх: 08.45-17.05 Үс засуулбал: Өнгө зүс сайжирна Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Нэр өнгө Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй

Аргын тооллын: 2012.10.31 Лхагва гараг Билгийн тооллын: 17. Гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр Наран ургах шингэх: 07.57-17.56 Үс засуулбал: Өнгө зүс доройтно Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Авахуй Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн

Аргын тооллын: 2012.10.5 Баасан гараг Билгийн тооллын: 20. Хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр Наран ургах шингэх: 07.15-18.35 Үс засуулбал: Өлсөж ундаасна Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй хагалгаа хийлгэхэд сайн

Аргын тооллын: 2012.10.3 Лхагва гараг Билгийн тооллын: 18. Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр Наран ургах шингэх: 07.11-18.38 Үс засуулбал: Эд малын гарлагатай Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Сэрэхүй Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.