У.Хүрэлсүх: Бид Туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд эмгэнэл илэрхийллээ. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, гэмтсэнд Монгол Улсын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Энэ хүнд цаг мөчид бид туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, уй гашуу, гарз хохирлыг Бүгд Найрамдах Турк Улс бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье гэжээ. Нэмэлт:Тус улсад өчигдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр дараалсан газар хөдлөлтийн улмаас Турк болон Сирид 3800 гаруй иргэн амиа алдаж, 15 мянга орчим хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн үеэр нийт 5600 гаруй барилга нурсан байна. Турк улс аврах ажиллагаанд олон улсаас тусламж хүссэн бөгөөд дэлхийн 45 улс тусламж үзүүлэх санал тавьжээ.

ШИНЭ ЖИЛЭЭ ДУРСАМЖ ДҮҮРЭН ӨНГӨРҮҮЛЭХЭД ТУСЛАХ ШИЛДЭГ ДОЛООН ЗӨВЛӨГӨӨ

Төв талбай ганган гэрлээрээ гоёж, охид бүсгүйчүүд гоёлын даашинзаа өмсөж цэцэг шиг гоёдог шинэ жилийн баярын уур амьсгал их хотод маань ноёлжээ. Дэлхийг донсолгосон цар тахлын гурван жилд хамт олноороо нэг танхимд ажиллаж ч чадахгүй хоригдож байсан монголчууд өнөө жил хамт олны шинэ жил, баярын хурлаа өргөн дэлгэр тэмдэглэж байх аж. Хэдийгээр өвчний тархалт бүрэн намжаагүй, гадаа улс төрийн уур амьсгал халуухан байгаа ч баярын хурлаа хийж, шинэ оны, шинэ жилийн баяраа тэмдэглэж буй олон зуун байгууллага байгаа учраас хамт олны баяраараа юу дагаж мөрдөх, хэрхэн сэтгэл хангалуун баярлаж болох талаар бяцхан зөвлөгөөг манай сайт бэлтгэлээ. 1.Хоолны чанар хамгийн чухал -Аливаа шинэ жилийн баярын үйл ажиллагаанд хоолны амт, чанар маш чухал. Тэр тусмаа шингэц сайтай, хэтэрхий шарсан хуурсан биш хоол сонгох нь нэн чухал. Мөн нэг төрлийн хүнд хоол сонгохоос аль болох зайлсхийх ёстой бөгөөд үхрийн мах, гахайн мах сонгох нь зохимжгүй. Стейк сонгосон бол нөгөө хоол нь маш шингэцтэй хоол байх хэрэгтэй. Тухайлбал, шингэц сайтай тахианы махыг хоолныхоо аль нэг сонголтдоо оруулахаа мартав. 2.Рестораны зохион байгуулалт -Олон хүн, цөөн хүнтэй баяр тэмдэглэхээс үл хамааран баярын үйл ажиллагааг урамгүй болгодог зүйл бол том хана. Баганы ойр орчимд харагдах орчин муутай газар суусан хүмүүс сэтгэл дундуур гардаг учраас хүн нэг бүрийн хүсэл таашаалын төлөө том цэлгэр, үзэгдэх орчин сайтай ресторан сонгох нь чухал. 3.Шартах вий, согтох вий -Хэдэн зуун хүнийг мэдээж хянаж суух ямар ч боломжгүй. Тэр дунд уух хүн байна, уухгүй хүн ч байна. Тиймээс чи заавал уух ёстой, ширээн дээр байгаа бүх зүйлийг амсах ёстой гэсэн бүдүүлэг хандлага хоцрогджээ. Уух нь өөрөө маш том соёл болсон учраас хэрэглээндээ тохируулж хэрэглэж сурахыг зөвлөе. Тэр тусмаа Уухын өмнө нэг. Уусны дараа нэг уриатай кондишн хэрэглэж сурахыг зөвлөж байна. Шинэ жил зохион байгуулагч нар ч ширээн дээр 1-2 ширхэгийг тавьчихад гэмгүй. Хамт олны уур амьсгалыг ч эерүүлнэ гээд л бод. БНСУ-ын шарталт эмчлэх бэлдмэл нь 2014 оноос хойш дэлхийн зах зээлд борлуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсад 2018 онд орж ирснээс хойш хэдийнэ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, шилдэг бүтээгдэхүүн болон хувирчээ. Архинаас үүссэн хордлогыг бүрэн тайлж чаддаг шидэт ундааг уухын өмнө, уусныхаа дараа дахин хэрэглэсэн тохиолдолд тэр өдрийн нандин дурсамжаа бүрэн санахаас гадна, маргааш нь ч ажлаа алдахгүй, хордлогод орохгүйгээр ажилдаа очиж чадах билээ. 4.Уусан бол жолоо бүү барь -Хэрвээ та шинэ жилдээ очоод ууна гэж бодож байгаа бол машинаа яг одоо гэртээ эсвэл ажлынхаа гадна орхи. Уугаагүй нэгнийхээ машинд дайгдах, эсвэл дуудлагын такси дуудаж үйлчлүүлээрэй. Та утсандаа ердөө UBcab аппликейшн суулгахад л болчихно. Ганц товчлуур дараад л таны хаана байгаа газар найдвартай, дулаан, тохиолог цэвэрхэн машин очих учраас уучихаад машин барьж өөрийгөө болон өрөөлийг битгий эрсдэлд оруулаарай. Зайлшгүй шаардлагаар машин бариад очоод уучихсан бол эрүүл бас жолооч хүнд түлхүүрээ шилжүүлэх, эсвэл дуудлагын жолоочоор үйлчлүүлээрэй. 5.Хэт олон төрлийн зүйл идэж, уухаас зайлсхийх -Мэдээж шинэ жилийн баярын ширээ учраас чихэр, жимс, хоол, салат, ус ундаа гээд маш олон төрлийн зүйл бий. Тэр тусмаа архи согтууруулах ундаа олон төрлөөр байгаа. Тэглээ гээд тэр бүхнийг хэрэглэх ёстой гэсэн үг биш. Та зөвхөн өөрөө хэрэглэдэг зүйлээ дагнаж хэрэглэснээр хоолны болон архины хордлого гэх мэт олон эрсдэлээс өөрийгөө хамгаална. Тиймээс архи уусан бол түүнийгээ дагнах. Пиво бол пивогоо л уух нь нэн чухал. Дахиад сануулахад кондишн цүнхлэхээ мартав аа. 6.Хэтэрхий олон үзүүлбэр, эсвэл хэт үзэх зүйлгүй шинэ жил уйтгартай -Хамт олны уур амьсгалыг халуун дулаан болгох хамгийн шилдэг арга бол хөгжөөнт тоглоом болон ажилчин, албан хаагчид өөрсдөө шинэ жилийнхээ нэг хэсэг байх явдал. Ширээ дүүрэн суулгачихаад л таних, танихгүй олон дуучин дуулуулсаар тараачихвал хэтэрхий уйтгартай. Тиймээс гоёлын даашинзтай, костьюм өмссөн хүмүүст ямар тоглоом тоглуулахаа бодох л ёстой. Хэт олон дарга нар ээлжлээд үг хэлээд дуучид байхгүй бол мөн л уйтгартай. Ерөөс хүн өөрөө амьд харилцааг хүсэж байдаг учраас нас, насны онцлогт нь тохируулан дуу сонгохоос гадна амьд хөгжмийн хамтлаг бол хамгийн бээст байх болно шүү. 7.Стори, бичлэг хэзээ хаана хийх мэдрэмж маш чухал -Бүжгийн талбайд хөлөрчихсөн, яг өөрийнхөөрөө доргиж байсан стори, бичлэгээ маргааш хэн нэгний утас, эсвэл олон нийтийн сүлжээнээс олж харах тийм ч таатай зүйл биш байдаг. Тиймээс хэрвээ стори хийх бол зөвхөн өөрийгөө оруулах, мөн бусад хүний эрхэнд бүү халдаарай. Танд зөвшөөрөл өгсөн бол зургаа олон нийтийн сүлжээнд оруулж сурах нь маш том соёл шүү. Ингээд бяцхан зөвлөгөөгөө өндөрлөе. Уншигч танд таалагдсан гэж найдаж байна. Шинэ жилээ хэзээ ч мартагдахгүй, дурсамжтай өнгөрүүлээрэй.

“НОГООН ДУУ ХООЛОЙ” НЭГ САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Экологийн цагдаагийн алба хамтран Зөв мод-Зөв арчилгаа уриатай ногоон дуу хоолой нэг сарын аяныг эхлүүлээд байна.

Сүхбаатар аймаг 2030 он хүртэл 10 сая МОД тарьж ургуулна

​​ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТНБД Э.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр/2022.03.14/-нд Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын удирдлага, хамт олонтой уулзаж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах бэлтгэл ажилтай танилцаж, зөвлөмж өглөө. Сүхбаатар аймаг нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах Ойн зөвлөгөөнөө 2022.02.12-нд зохион байгуулжээ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээг дараах байдлаар тодорхойлсон байна. Ойжуулалт Ой үржүүлэг Агро ой аж ахуй Доройтсон экосистемийг нөхөн сэргээх (ус намгархаг газар, нуга, булаг шанд, баянбүрд гэх мэт) Хамгаалалтын ойн зурвас (тариалангийн талбай, хөрсний элэгдэл хамгаалах зурвас) Хот суурин газрын ногоон байгууламж Авто болон төмөр замын хамгаалалтын зурвас Уул уурхайн биологийн нөхөн сэргээлт Албан байгууллага, хувийн хэвшил, ард иргэдийн хамрах хүрээ 2022-2024 онд бэлтгэл үе шат 1.Үндсэн чадавхийг бий болгоно. Үүнд: 2. Хүний нөөц ажиллах хүчийг бэлтгэх / ойн чиглэлээр / 3. Мод үржүүлгийн газрыг чадвахижуулах, шинээр байгуулах,техник технологийн бааз суурийг сайжруулж мод үржүүлэх шинэ технологийг нэвтрүүлж тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлж ажлуудыг хангана. 4. 2025-2030 онд Эрчимжүүлэх үе шат буюу Мод эрчимтэй тарих, тогтвортой хэрэгжих үе шат гэж төлөвлөж байна. Тодруулбал, Чиглэл 1: Ойн төгөл бүхий газарт ойжуулалт , нөхөн сэргээх: 334 га-д ойжуулж ойн сангийн талбайг нэмэгдүүлнэ. Дарьганга сумын Молцог элс ний төгөлд ойжуулалт хийнэ. Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлаастын орчинд ойжуулалт Түмэнцогт сумын Хар ямаат БНГ-т ойжуулалт хийнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал 2021 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн А/172/116 ойжуулалт хийх норм, норматив, зардлыг шинэчлэн батлах, Чиглэл 2: Тал хээрийн гандуу бүс нутаг, сумдад агро ойн аж ахуйг хөгжүүлнэ. Навчит модоор ойжуулах, ойн зурвас байгуулсан талбайд жимс жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо,тарьж хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ. Чиглэл 3: Аймаг сумын төв, суурин газарт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулна. Чиглэл 4: Хамгаалалтын ойн зурвас байгуулна. 340 га-д Ойн зурвас байгуулах ажлыг авто зам, тариалангийн талбайн дагуу, уул уурхайн нөхөн сэргээлтийн талбайд хамгаалалтын ойн зурвас зэргийг байгуулах юм байна.

А.Баттогтох: Макалу оргилд авирсан анхны Монгол хүн болж, төрийн далбаагаа мандуулах зорилготой байна

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе? -Сайн байна уу? Өдрийн мэнд -Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? -Намайг Алтангэрэлийн Баттогтох гэдэг. Ховд аймагт төрж, өссөн. Механик инженер мэргэжилтэй. 2003 оноос хойш 19 дэх жилдээ Чингис хаан Олон улсын нисэх буудалд буюу одоогийн Буянт-Ухаа нисэх буудалд механик инженерээр ажилладаг. Ажилд орсоноосоо хойш хугацаандаа ажилчин, механикч, орнитологич техникч зэрэг олон төрлийн ажил хийж үзсэн. -Маш сонирхолтой ажил эрхэлдэг юм байна. Таны ажлын онцлог болон хүндрэлтэй, эсвэл сайн сайхан зүйл нь юу байдаг вэ? Би нисэх буудлынхаа Аеродромын албанд нь ажилладаг. Манай алба Буянт-Ухаа аэродром болон ИНЕГ-ын харьяанд байдаг бусад нисэх буудлуудын аэродромыг нислэгт бэлэн байлгах, нисэхийн аюулгүй байдлыг хангах, хээрийн аэродром сонгох гэх мэт олон талын үүрэгтэй мэргэжлийн алба. Аэродром гэдгийг агаарын хөлөг хөөрч буух, явгалах, зогсоход зориулсан цогц байгууламж гэж ойлгож болно. Үүнийг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, тухайлбал цастай, бороотой, эсвэл хавар, намрын улиралд температурын огцом өөрчлөлтөөс шалтгаалж мөстөлт, гулгаа үүсэхээс сэргийлж шуурхай ажиллах, аэродромд гарсан эвдрэл гэмтлийг шуурхай засварлах зэргээр цаг хугацаатай уралдсан хүндрэлтэй үеүд нилээд гардаг л даа. Гэхдээ энэ бүхнийг аль болох урьдчилан тооцоолж, бэлтгэл ажлуудыг хангасан баг хамт олон байдаг учир алзахгүй л даван гардаг даа. -Таны эрхэлдэг ажил болон хичээллэдэг спортод ижил төстэй зүйл байдаг уу? -Хийж байгаа ажил, уулын спорт аль аль нь миний сонирхож сонгосон зүйл ч гэлээ маш өндөр хариуцлага шаарддаг. Байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй тэмцэх, даван туулах өөрийгөө болон бусдыг аюулгүй байлгахад анхаарах гэдэг утгаараа төстэй юмуудаа. Бас би багаасаа л нутгийнхаа уул хадаар аялах сонирхолтой, аавынхаа бууг үүрээд л ан ав хийх санаатай хэдэн уул даваад л явчихдаг хүүхэд байсан. Ажилд орсноосоо хойш орон нутгийн нисэх буудлуудын аэродромын засварын ажилаар хааяа хөдөө явж, боломж гарвал тухайн нутгийн өвөрмөц онцлогтой газар нутагтай танилцдаг, амралтын өдрүүдээр байгаль, шувуу, зэрлэг амьтдын гэрэл зураг сонирхдог байсан нь аялах, уулын спортоор хичээллэхэд минь нөлөөлсөн байх. Түрүүн би орнитологич техникчээр ажиллаж байсан гэж хэлсэндээ. Тэр нь агаарын хөлгийг шувуу, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх өвөрмөц сонирхолтой ажил байдаг шүү. -Та хэзээнээс ууланд авирах болов?Ууланд алхах, авирах нь бусад спортоос юугаараа онцлог вэ? -Би уулын спортын төрлүүд болох уулын алхалт, уулын гүйлт, уулын спорт аяллын төрлөөр 10 жил тууштай хичээллэсэн бөгөөд сүүлийн 7 жилд өндөр уулын авиралтаар хичээллэж байна. Ууланд авирах нь бие махбодын эрүүл мэндэд тустайгаас гадна, саадыг давж зорилгодоо хүрэх, түүнээсээ урам зориг, таашаал мэдрэх, өөрөөрөө бахархах, алдаанаасаа суралцах, туршлагаасаа бусад хүмүүстэй хуваалцах, энэ спортыг таниулахад тустай байдаг. Уул бүр өөрийн онцлогтой. Тухайн жилийн хур тунадас, цаг хугацаанаас хамаарч авиралт бүр адилгүй. -Энэ хугацаанд ямар ямар амжилт үзүүлэв, хичнээн оргилд авиралт хийсэн бэ? -Өмнөд америк тивийн ноён оргил Андын нурууны ноён оргил Аконкагуа /дтд-6962/, Ёвроп тивийн ноён оргил, Кавказын нурууны ноён оргил Эльбрус /дтд-5642/. Эх орныхоо 4000 м-ээс дээш өндөртэй оргилуудад ихэнхэд нь авиралт хийсэн. Жишээ нь: Монгол орны хамгийн өндөр оргил болох Алтай таван богд Хүйтний оргилд гэхэд 6 удаа авирсан. Сүүлийн жилүүдэд Horizon mountaineering clubийнхээ гишүүдтэй хөтөч хийж явж байгаа болохоор Монголынхоо өндөр оргилуудад бараг бүгдэд нь авирсан гэж ойлгож болно. Мөн 2018-2021 онуудад зохиогдсон Г.Барсболдын нэрэмжит уулын эрчимт алхалтын Улсын аварга шалгаруулах тэмцээнд шагналт байр, 2019 онд зохион байгуулагдсан Asralt Race тэмцээнд шагналт 5-р байр. Уулын клуб холбоодын дунд зохион байгуулагддаг уулын авиралтын Алпинад 2019 тэмцээнд чөлөөт авиралтын төрөлд багаараа оролцож 4-р байранд шалгарч, Хархираа Түргэний уулсын оргилд авирсан. 2019 онд зохион байгуулагдсан Шри Чинмойн нэрэмжит 24 цагийн тасралтгүй гүйх марафон гүйлтийн тэмцээн шагналт 5-р байр эзэлж байсан. Мөн гүйлтийн спортод дуртай. Монгол улсад болсон Олон улсын болон орон нутгийн чанартай марафон гүйлтийн тэмцээнүүдэд оролцдог. -Тив алгасан өндөр оргилд гараад, зорилгоо биелүүлээд ирэхэд уулчин хүнд юу бодогддог юм бол? -Мэдээж хэрэг өөрийгөө ялах , мөнх цаст уулсуудад Монгол төрийн далбаагаа мандуулаад хүсэл зорилгоо биелүүлээд, аюул осолгүй ирнэ гэдэг үнэхээр сайхан мэдрэмжийг өгдөг. -Энэ жил Монголын уулчид хоёр өндөр оргилд нэгэн зэрэг авиралт хийх гээд бэлдэж байна. Нэг нь таны гарах Макалу уул байгаа. Энэ уулыг сонгох болсон шалтгаан нь юу байв? -Энэ жил Дэлхийн дээвэр Эверест, Макалу гэсэн оргилуудад авиралт хийнэ. Надтай зэрэг авиралт хийх уулчин Хайрхан аялагч клубын Спортын мастер Гантулга гэдэг залуу бий. Гантулга маань Дэлхийн дээвэр Эверестэд авирна. Миний авиралт хийх Непал улсын Макалу оргил нь Дэлхийд өндрөөрөө тавд эрэмбэлэгддэг, далайн түвшинөөс дээш 8463м өндөр оргил. Гималайн нурууны салбар уул. Авиралт хийхэд нилээд хэцүү гэж хэлж болно. Энд өмнө нь монгол уулчин гарч байгаагүй болохоор миний хувьд анхны монгол хүн болж, төрийн далбаагаа мандуулах зорилго тавьсан. -Непал улсын цаг уурын байдал, уулчин хүнд нөлөөлөх хүндрэл бэрхшээл нь юу байдаг вэ? 8000- тай уул бол мэдээж хэцүү өндрийн өөрчлөлт, цаг агаарын эрс тэрс уур амьсгал гээд. Ууландаа цаг агаарын хэлбэлзэл маш өндөртэй. Шөнөдөө -30 градустай байхад өдөртөө нэмэх градустай байх жишээний маш их хэлбэлздэг. Жаахан салхи гарах юм бол цаг агаар яаж ч эргэж болохоор. -Таны энэ удаагийн авиралт хийх цаг хугацааны хувьд хаврын улиралыг сонгосон шалтгаан нь юу байв? -Ихэнх өндөр ууланд авиралт хийхэд хамгийн тохиромжтой үе нь тавдугаар сар байдаг. Тиймээс цаг хугацаагаа ингэж тааруулсан. Бид дөрөвдүгээр сарын эхээр очоод уур амьсгалдаа дасан зохицох, авирах бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бэлтгэлийн хугацаатайгаа нийлээд авиралт маань хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Бид 4 сарын 3 нд Монголоос уулруугаа зориод 6-н сарын эхээр ирэхээр төлөвлөсөн байгаа. -Өмнө нь гарч байсан оргилуудаас авиралт хийхэд хамгийн хэцүү оргил нь аль байсан өэ? Улирал, цаг агаарын нөхцөл, хур тунадас, салхи шуурга гээд их олон зүйлээс шалтгаалаад аль ч уул руу авирахад амархан байна гэж байдаггүй. Авиралт болгон л хэцүү байдаг. Манай улсын хувьд зуны цагт авиралт хийхэд илүү тохиромжтой санагддаг. -Ууланд алхахын давуу тал, ач тусын талаар та юу хэлэх вэ? -Ууланд алхах нь мэдээж олон сайн зүйлийг дагуулна. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, байгальд ойр цэвэр агаарт эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх, харин өндөр уулын спорт бол илүү их туршлага, тэсвэр тэвчээр, багийн ажиллагаа, бэлтгэл шаарддаг халуун хүйтэн, салхи шуурга гээд олон бэрхшээлийг даван туулдаг болохоор хүнийг тэсвэр тэвчээрт сургадаг, төлөвшүүлдэг спорт гэж би боддог. -Ууланд авирахаасаа буух нь илүү хэцүү байдаг гэж хүмүүс ярьдаг. Өндөр оргилуудад авирахад тэр ялгаа хэр их мэдэгдэж байна? -Мэдээж хэрэг өгсөөд ядарсан хүмүүс уруу газар ачаатай явна гэдэг маш хэцүү байдаг. Зарим хүмүүс яаж ийж байгаад л оргилд нь гарчихвал зорилгодоо хүрчихлээ, болчихлоо гэж санадаг. Буцаад буух цаг хугацаа, энергиэ бас хуваарилах ёстой шүү дээ. Гол нь аюулгүй, эсэн мэнд бууж ирэх нь чухал. -Мэдээж хэрэг энэ спортоор хичээллэхэд санхүүгийн хувьд нилээд өндөр өртөг шаардагддаг байх. Таны хувьд зардал, санхүүгээ хэрхэн шийддэг вэ? -Ихэнхдээ өөрөөсөө гаргадаг байсан. Мөн клубийн зүгээс тодорхой хэмжээгээр дэмждэг. Сүүлийн үед зарим нэг компани, найз нөхөд бас дэмждэг болж байгаа. Өндөр уулын спорт нь өөрөө их эрсдэлтэй спорт. Тэрийгээ дагаад зардал мөнгө их орох талтай. Тухайлбал уулын төлбөр, гэр баазын зардал, тухайн уулчин эрсдэлд орсон үед аврах хамгаалах үйлчилгээ гээд бүгд төлбөр хураамжтай. Сэтгэлээрээ дэмжиж хурцалж өгдөг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. -Танд баярлалаа. Зорьсон хэрэгээ амжилттай бүтээгээд эх орондоо эргэн ирээрэй. -За баярлалаа. Энэ дашрамд дараагийн авиралтад минь тусалж чин сэтгэлээсээ дэмжиж байгаа гэр бүл, ажлын хамт олон, клубын гишүүд, найз нөхөд, бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье. Монголчуудаа эр зориг, тэвчээр хатуужилд хандив өргөхийг хүсвэл Хаан банк 513130789 Баттогтох дансанд хийгээрэй.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.