Л.Энх-Амгалан: Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч болохгүй

​​ Нийслэлийн нэгэн сургуулийн бага ангийн багш сурагчдаа гар хүрсэн тухай мэдээлэл цацагдаж, олны шүүмжлэлийг дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн байр суурийг ийнхүү илэрхийллээ. Сайд Л.Энх-АмгаланХүүхэд бүртэй харьцаж, хүүхэд бүрд хүрч ажилладаг багш нар маань зарим үед бухимдах, стресстэх тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барил, ой тогтоолт, чадвар өөр өөр. Багшийн ажлын ачааллыг маш сайн ойлгодог. Гэхдээ хүүхэд бүр багшийн заасныг тэр дор нь ойлгож, хүүхэд бүр багшийн зандраад айдастай хичээллэх ёсгүй шүү. Боловсролын салбарт хүүхдийн хүчирхийлэл, дарамт, зодуур, дээрэлхэлт, гадуурхалтын эмгэнэлт жишээ баримт удаа дараа ил болж, ахлах ангийн сурагч амь насаа харамсалтайгаар алдсан хэрэг хүртэл гарсан. Яагаад багш нар маань дохио санамж авдаггүй юм бэ. Яагаад хүүхэдтэй ажиллахдаа асуудлыг хүчээр, дарамтаар шийдэх замыг сонгоод байна вэ. Нийгмийн сүлжээнд Нийслэлийн БЗД-ийн 97 дугаар сургуулийн багш ... нь сурагчийг зодож буй үйлдэл нь камерын бичлэгээр тогтоогдсон талаарх мэдээ цацагдсан байх юм.Тус сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдаж уг багшийг ёс зүйн хувьд алдаа гаргасан гэж дүгнэжээ. Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг давлагаа, боловсролын салбарын ёс зүйн жил болгож зарласан бодлого, мэргэжлийн сэтгэл зүйчдийг бэлтгэсэн ажлын үр дүнгээ үзмээр байдаг. Манлайлах ёстой багш нь эсрэг яваад байж болохгүй. Хариуцлага тооцно гэдэг лоозон үгээр асуудлыг ул үндсээр нь шийдэхгүй. Нүднээс далд, хүүхэд айгаад, нуугаад хэлдэггүй тохиолдол, бас камергүй орчинд хэдэн удаа хүчирхийлэл үйлдэгдэж байгааг хэн ч мэдэхгүй. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролыг улс төрөөс ангид байлгах зүйл заалтыг тусгаж өгсөн. Үүгээр дамжуулж хариуцлага тооцдог эрх нь салбартаа ирдэг болно гэж найдна. Гэхдээ хууль хүлээгээд суух биш хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээг нь авах ёстой. Авах ч болно.Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүйээ. Хүүхэд хичээлдээ айдас дарамтгүй суудаг, хичээлдээ дуртай явдаг, багшдаа итгэдэг тэр орчныг хамгийн түрүүнд багш л бүрдүүлнэ гэдгийг маш сайн ойлгоосой гэжээ.

ЭЕШ-д  сурагчидаа хамгийн сайн бэлтгэдэг сургуулиуд

Хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх нь гэр бүл бүрийн томоохон зорилгын нэг. Гэтэл Энэ олон сургуулийн аль нь сайн сургалттай вэ гэх асуудал тулгарна. Тодруулбал, манай улсад өнгөрсөн оны байдлаар 848 ерөнхий боловсролын сургууль байгаагаас 166 нь хувийн өмчийнх, 682 нь төрийн өмчийн сургууль байна. Нөгөө талаас сурагчид нь элсэлтийн ерөнхий шалгалтад хэр амжилт үзүүлсэнээр тухайн сургуулийн сургалтын чанарыг үнэлэх хандлага бий. Иймд бид өнгөрсөн онд элсэлтийн ерөнхий шалгалтад дундаж онооны үзүүлэлтээр улсад тэргүүлсэн ерөнхий боловсролын сургуулуудийн талаар мэдээлэл хүргэж байна. ЭЕШ-ийн дундаж оноогоор улсад тэргүүлсэн 15 сургууль 2021 онд математик, нийгмийн ухаан, англи хэл, фикик, биологи, хими зэрэг хамгийн олон сурагч оролцсон зургаан хичээлийн дундаж үзүүлэлтээр /658,1 оноо/Оюунлаг сургууль улсын хэмжээнд тэргүүлсэн байна. XI ахлах сургууль651 оноогоорхоёрдугаарт,644.2 оноогоорСант сургууль гуравдугаар бичигджээ. Оюунлаг сургууль 658.1 11-р ахлах сургууль 651.0 Сант сургууль 644.2 Шинэ Монгол сургууль 637.7 Шинэ Монгол Харумафүжи сургууль 632.3 Шинэ Эхлэл ахлах сургууль 621.9 Томүжин алтернатив скүүлс сургууль 615.0 Шинэ Эрин ахлах сургууль 611.2 Орхон Хасү бүрэн дунд сургууль 604.2 Олонлог ахлах сургууль 602.6 Орчлон ахлах сургууль 600.5 Нест эдүкейшн сургууль 592.8 Логарифм сурууль 591.9 Олонлог академи 579.7 1-р ахлах сургууль 557.6 Англи хэлний хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль Англи хэлний хичээлийн тухайд мөн л Оюунлаг/672,89 оноо/,Сант/667.69 оноо/сургууль тэргүүлсэн байна. Харин гуравдугаарт666,75 оноогоорШинэ эхлэл ахлах сургууль бичигджээ. Оюунлаг сургууль 672.89 Сант сургууль 667.69 Шинэ Эхлэл ахлах сургууль 666.75 Орчлон ахлах сургууль 653.03 Томүжин алтернатив скүүлс сургууль 648.56 Шинэ Монгол сургууль 646.69 Шинэ Эрин ахлах сургууль 642.43 Орхон Хасү бүрэн дунд сургууль 638.6 11-р ахлах сургууль 638.41 Олонлог ахлах сургууль 631.83 Логарифм сурууль 628.1 Нест эдүкейшн сургууль 627.84 Улаанбаатар элит олон улсын сургууль 626.11 Шинэ монгол Харумафүжи сургууль 624.57 Олонлог эгзэ 622 Физикийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль 2021 оны ЭЕШ-ийн физикийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг667,79 оноогоорОюунлаг сургууль,661,83 оноогоорXI ахлах сургууль,660,75 оноогоорОрчлон ахлах сургууль тэргүүлсэн байна. Оюунлаг сургууль 667.79 11-р ахлах сургууль 661.83 Орчлон ахлах сургууль 660.75 Шинэ Монгол сургууль 655.42 Шинэ монгол Харумафүжи сургууль 649.5 Сант сургууль 647.5 Шинэ Эхлэл ахлах сургууль 645.23 Олонлог ахлах сургууль 632.18 Орхон Хасү бүрэн дунд сургууль 619.22 Шинэ Эрин ахлах сургууль 617.33 Томүжин алтернатив скүүлс сургууль 614.2 Логарифм сурууль 591.25 Олонлог академи 582.5 Нест эдүкейшн сургууль 576.05 Эрхэт эрдэм 574.5 Математикийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль Өнгөрсөн оны ЭЕШ-ийн математикийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг703,8 оноогоорXI ахлах сургууль,667,4 оноогоорОюунлаг сургууль,662,03 оноогоорСант ахлах сургууль тэргүүлсэн байна. 11-р ахлах сургууль 703.8 Оюунлаг сургууль 667.4 Сант сургууль 662.03 Олонлог ахлах сургууль 650.43 Орхон Хасү бүрэн дунд сургууль 640.76 Шинэ Монгол сургууль 628.11 Шинэ Эхлэл ахлах сургууль 626.43 Эрхэт эрдэм 625.53 Шинэ монгол Харумафүжи сургууль 613.39 Шинэ Эрин ахлах сургууль 609.51 Логарифм сурууль 595.3 Томүжин алтернатив скүүлс сургууль 595.15 Нест эдүкейшн сургууль 586.25 1-р ахлах сургууль 569.65 Олонлог академи 565.4 Биологийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль Өнгөрсөн оны ЭЕШ-ийн математикийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг703,8 оноогоорXI ахлах сургууль,667,4 оноогоорОюунлаг сургууль,662,03 оноогоорСант ахлах сургууль тэргүүлсэн байна. Оюунлаг сургууль 646 11-р ахлах сургууль 645.33 Шинэ Монгол сургууль- 644.28 Шинэ монгол Харумафүжи сургууль- 638,86 Сант сургууль638.17 Шинэ Эрин ахлах сургууль -604.62 Шинэ Эхлэл ахлах сургууль -604,33 Томүжин алтернатив скүүлс сургууль -599.33 Орчлон ахлах сургууль -589.43 Олонлог академи- 581.75 Ерөнхий боловсролын Нест эдүкейшн сургууль -581,5 Орхон Хасү бүрэн дунд сургууль 574 Логарифм сурууль- 572 1-р ахлах сургууль -571.31 Олонлог ахлах сургууль553 Химийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль Өнгөрсөн оны ЭЕШ-ийн химийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг670.39 оноогоорШинэ Монгол сургууль,648,67 оноогоор Оюунлаг сургууль,649,96 оноогоорШинэ монгол Харумафүжи сургууль тус тус тэргүүлсэн байна. Шинэ Монгол сургууль 670.39 Оюунлаг сургууль 648.67 Шинэ монгол Харумафүжи сургууль 646.96 Томүжин алтернатив скүүлс сургууль 641.5 Сант сургууль 640.17 Шинэ Эхлэл ахлах сургууль 638.11 Орчлон ахлах сургууль 630.62 11-р ахлах сургууль 629.33 Нест эдүкейшн сургууль 627.8 Шинэ Эрин ахлах сургууль 625.44 Орхон Хасү бүрэн дунд сургууль 613.25 Олонлог академи 581.75 Эрин эверест интернэшнл сургууль 574 1-р ахлах сургууль 562.09 Логарифм сурууль 55 Нийгмийн ухааны хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль Өнгөрсөн оны ЭЕШ-ийн нийгмийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг645,6 оноогоор Оюунлаг сургууль,634 оноогоорЭрхэт эрдэм сургууль тус тус тэргүүлсэн байна. Оюунлаг сургууль 645.6 Эрхэт эрдэм 634 11-р ахлах сургууль 627 Шинэ монгол Харумафүжи сургууль 620.48 Сант сургууль 609.83 Логарифм сурууль 608.8 Томүжин алтернатив скүүлс сургууль 591.05 Шинэ Монгол сургууль 581.44 Олонлог эгзэ 576 Олонлог академи 573.31 Шинэ Эрин ахлах сургууль 568 Эрин эверест интернэшнл сургууль 557.73 Нест эдүкейшн сургууль 557.36 Шинэ Эхлэл ахлах сургууль 550.3

Дархан-Уул аймагт цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног зогсоолоо

Дархан-Уул аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдав. Хуралдаанаар бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байгаа тул мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, саналыг үндэслэн цэцэрлэгийн үйл ажиллагааг маргаашаас /2022.03.15/ эхлэн 14 хоног түр зогсоохоор шийдвэрлэлээ. Риновирусын гаралтай томуу томуу төст өвчний тархалт нэмэгдэж нийт хүүхдүүдийн 14.71 хувь нь амьсгалын замын өвчлөлд өртсөн судалгааг аймгийн эрүүл мэндийн газраас өгөв. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт амбулаториор дунджаар 160 орчим хүүхэд үйлчлүүлсэн бөгөөд үүний 80 орчим хувийг 0-9 насныхан эзэлжээ. Иймд гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлаж байна. Уг шийдвэртэй холбогдуулж 0-5 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийг шаардлагатай тохиолдолд цахимаар зайнаас ажиллуулах боломжийг бүрдүүлэхийг үүрэг болголоо. Эх сурвалж: Дархан-Уул аймаг

Орхон аймгийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоожээ

Орхон аймгийн Онцгой комисс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай хэлэлцжээ. Улмаар 2022 оны гуравдугаар сарын 14-н буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн байна. Учир нь аймгийн хэмжээнд нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдүүдийн томуу томуу төст өвчлөл эзэлж өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Энэ нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийнхүүхдийн эмнэлгийн ачаалал 5 дахин нэмэгдээд байна гэсэн үг. Үүнээс 0-5 насны хүүхдийн өвчлөл 92.2 хувийг эзлээд байгаа юм. Иймд эрүүл мэндийн сайдын 2020 оны 482 дугаар тушаалыг үндэслэн Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоохоор шийдвэрлэлээ. Энгийн үед нийт 29 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийнхүүхдийн эмнэлэг яг өнөөдрийн байдлаар 64 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эх сурвалж:Орхон аймгийн Онцгой комисс

Шууд: "Дээрэлхэлтийг таслан зогсооё" хэлэлцүүлэг болж байна

Дээрэлхэлтийг таслан зогсооё хэлэлцүүлэг болж байна. Сурагчид, оюутнууд, багш ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллага, УИХ, Засгийн газрын гишүүд хамтдаа зөвлөлдөж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.