Иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад НҮБ-тай хамтран ажиллана

​ НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Цахим хөгжил, харилцаа холбооны яам болонн e-mongolia төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй уулзаж, гурван чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Тодруулбал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд иргэдийн оролцоог хэрхэн хангах, ялангуяа зорилтот бүлгийн иргэдэд зориулсан сургалтын контент бүтээх, иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад зориулсан сургалтын агуулга боловсруулах, түүнийгээ иргэдэд хүргэх чиглэлд хамтран ажиллах юм. Мөн Цахим засаглалын олон улсын форум хамтарч зохион байгуулахаар тохиролцов. Уг форумаар Монгол Улс цахим засаглалаа хэрхэн хөгжүүлж буй сайн туршлагаа НҮБ-ын гишүүн, хөгжиж буй орнуудад танилцуулах юм. Үүний зэрэгцээ, НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Төв шууданд байрлах e-Mongolia төвтэй танилцлаа. e-Mongolia төв нь 2021 оны 05 дугаар сарын 09-нд нээлтээ хийсэн бөгөөд өдөрт 100 орчим иргэд, олон нийтэд заавар зөвлөгөө өгч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ. Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД МОНГОЛДОО ОЛОН УЛСЫН ОНГОЦ ЗАСВАРЛАЖ БАЙНА

​ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Иргэний нисэхийн ерөнхий газар түүний харьяа байгууллагуудад ажилласны дараа МИАТ ТӨХК-д ажиллав. Тус компани өнөөдрийн байдлаар таван агаарын хөлгөөр үйлчилгээ үзүүлж байна. 2019 онд 2596 нислэг үйлдэж 30 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол сүүлийн хоёр жилд Ковид-19 цар тахлын улмаас нислэгийн тоо огцом буурч 2020 онд 58 тэрбум 2021 онд 32 тэрбум төгрөгийн алдагдалд орсон ч эргээд хурдан хугацаанд сэргэх боломжтой гэж харж байгаагаа тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир хэллээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, нисэхийн салбарын хамгийн чухал асуудал бол аюулгүй байдал. Үүнийг өдөр бүр өөртөө хэлж, бусад хамтран ажилладаг хүмүүсдээ сануулж, шаардлага тавьдаг байх ёстой, Гаднынхан монголын авиа компаниудын тасалбарын үнэ өндөр байна гэж шүүмжилдэг. Энэ шүүмжлэлээс салах цаг болсон. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар агаарын тээврийн либералчлалын ажлыг хэрэгжүүл гэсэн чиглэл өгсөн. Үүнийг хэрэгжүүлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана. Үр дүнд нь гаднаас аль болох олон жуулчин эх орондоо авчрах, тасалбарын үнийг бууруулах арга хэмжээ авч, үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарах, бусад авиа компаниудтайгаа уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. 2022 онд АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Цаашдаа Кувейт, Катар улстай агаарын хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ хэмжээгээр зах зээлийн өрсөлдөөн бий болно. Үүн дээр төлөвлөгөөтэй ажиллаж нислэгийн менежментийг сайжруулах, аяллын дугаар хувааж ажиллах зохицуулалтыг түлхүү хийх бодлого баримтлах зэрэг хэд хэдэн тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өгөв. Мөн тэрээр тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдрийн байдлаар Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хамт олон ОХУ-ын Royal Flight компанийн VQ-BRF бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөг С хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэж байна. 2022 он гарсаар хоёр дахь онгоцны засварын ажлаа хийж гүйцэтгэж байгаа нь энэ юм. Цаашид Boeng-ын агаарын хөлгүүдэд засвар хийх том зорилт тавин ажиллаж байгааг Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын дарга Т.Аюуш хэллээ. Тус засварын газарт 40 гаруй залуус олон улсын түвшинд ажиллаж, хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээ үзүүлж, үйлчилгээний чанар нь олон улсын шаардлага хангаж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт хийгдэж буй агаарын хөлгийн техник үйлчилгээний инженер, техникийн ажилчдын ур чадвараар бахархаж байна. Цаашид ажилчдаа улам чадавхжуулж дотоодын болон гадаадын сургалтад хамруулан, засвар үйлчилгээний олон улсын зах зээлд улам илүү амжилттай ажиллахыг хүсье гэв. МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь агаарын хөлгийн техник үйлчилгээний зах зээлд 2014 оноос амжилттай нэвтэрч, өнөөдрийн байдлаар гадаадын авиа компаниудын 83 агаарын хөлөгт хүнд болон хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээг үзүүлээд байгаа юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ажлын явцтай танилцана уу

​ Үйлдвэрийн технологийн бус барилгын ажил /EPC-1/-д шаардлагатай 4000 тонн бараа материал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ынТяньжинбоомтод ирж ачааг боомтын талбайд бүрэн буулгасан бөгөөд ачааг Эрээн боомт хүртэл тээвэрлэн авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ынерөнхий гүйцэтгэгчийгсонгон шалгаруулах тендерийг 2021 оны 12 дугаар сарын 30-ндхүлээн авч үнэлгээний ажил хийж эхлээд байна. Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтын тендерийг 2021 оны 10 дугаар сарын 23-ныөдөр хүлээн авч тендерт шалгарсан компанитай байгуулах гэрээний төслийг боловсруулж байна. ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР: Түлш, шатахууны импортын хамаарлаас гарна, Нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно, Улсын төсөвт дорвитой хувь нэмэр оруулна, Шатахууны дотоодын хэрэгцээний 55 орчим хувийг хангана, Гадаад худалдааны алдагдал $1.0 тэрбум орчмоор буурна, Инфляцынтүвшинбуурахад нөлөөлнө, Иргэдийн худалдан авах чадвар дээшилнэ, Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосыг эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтайгаар, байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар, аюулгүй тээвэрлэх нөхцөл бүрдэж, олон улсын дэвшилтэт техник, технологийг нутагшуулнагэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газраас мэдээллээ.

ГИХГ-ын 8 үйлчилгээ “e-Mongolia” системд нэгтгэгдлээ

​ Гадаадын иргэн, харьяатын 8 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia системд нэгтгэгдлээ. Тодруулбал, Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа Гадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолт Гадаадын иргэний бүртгэл Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт Монгол Улсын харьяат болсон тухай тодорхойлолт Монгол Улсын харьяатаас гарсан тухай тодорхойлолт Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт зэрэг үйлчилгээнүүдийг цахимаар авах боломж бүрдлээ. Үүний зэрэгцээ, энэ 2022 онд Монголд буй гадаад иргэдийн бүртгэлийг цахимжуулж, e-Mongolia системээс Монгол Улсын төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

ХХМТГ-ын 2021оны онцлох 21 ажил

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 2021 онд хийж, хэрэгжүүлсэн 21 ажлаа олон нийтэд танилцуулж байна. 2021 оны хувьд тус газар Цахим Үндэстэн болох стратегийн зургаан зорилгыг баталж, цахим шилжилтийг эрчимтэй урагшлуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia -гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулж, төрийн 59 байгууллагын 606 үйлчилгээг цахимжуулж, нэгтгэлээ. Үүний зэрэгцээ, БНСУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар Мэдээллийн технологийн төв байгуулах санамж бичгийг БНСУ-ын талтай байгуулахын зэрэгцээ салбарын жендерийн тэгш бус байдлын бууруулах, бүс нутгийн тоон хуваагдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлтгэх зорилгоор Код бичих охидын хөтөлбөр -ийг анх удаа амжилттай зохион байгууллаа. ЦАХИМ ҮНДЭСТЭН БОЛОХ СТРАТЕГИЙН 6 ЗОРИЛГЫГ БАТЛАВ Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг Алсын хараа 2050, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, Цахим Үндэстэн болох уриалгыг дэвшүүлж буй. Энэхүү ажлын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инноваци үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан том төлөвлөгөөг баталлаа. НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил үзэх эрхзүйн орчин бүрдсэн юм. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулах стандартуудыг тодорхой болгож өгсөн. Үүний зэрэгцээ мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хариуцана. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Цахим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Ингэснээр e-Mongolia -д нэвтэрсэн төрийн 600 гаруй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, өөрийгөө цахим орчинд таниулах, батлах том шийдэл болсон. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар батлуулав. Ингэснээр Монгол Улс анх удаа кибер аюулгүй байдлын тухай хуультай болсон юм. Тус хууль 2022 оны 05 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хууль хэрэгжиж эхэлснээр олон улсын түвшинд эрсдэлийн үнэлгээгээ үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болно. Хувийн байгууллагууд ч гэсэн мэдээллийн аюулгүй байдалдаа аудит хийлгэж, иргэдийнхээ болон хуулийн этгээд, төрийн байгууллагууд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын аюулгүй байдлыг хангах боломжтой. Энэ хуулийн тусламжтайгаар бид олон улсын түвшинд харилцах Үндэсний төвтэй, хувийн байгууллагууд ААН, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг олон нийтийн төвтэй болж байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх, ийм нөхцөл бүрдэнэ. 6. E-MONGOLIA ТӨРИЙН 59 БАЙГУУЛЛАГЫН 606 ҮЙЛЧИЛГЭЭ НЭГТГЭВ E-Mongolia системд төрийн 58 байгууллагын 606 үйлчилгээнээс гадна 8 аймгийн 498 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байна. Мөн Монгол Улсын 1.9 сая иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авч, 64.5 тэрбум төгрөгийг хэмнэсэн бөгөөд төлбөртэй үйлчилгээнээс улсын төсөвт 4.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. E-MONGOLIA ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙГ НЭЭЛЭЭ e-Mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвөө Төв шуудангийн нэг давхрын танхимд 2021 оны 05 дугаар сарын 09-нд нээсэн. Энэ хугацаанд өдөрт 100 гаруй хүн тус төвөөр үйлчлүүлж, e-Mongolia-с хэрхэн төрийн үйлчилгээг цахимаар авах талаар заавар, зөвлөгөө авч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ. Тус төвд иргэдэд заавар, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гурван оператор ажиллаж байгаагаас гадна, 10 орчим дуудлагын операторууд e-Mongolia-тай холбоотой дуудлагад хариулт өгч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, иргэн танд e-Mongolia холбоотой асууж, тодруулах зүйл байвал 11-11 дугаарт холбогдож, 1 гэсэн товчийг дарж, e-Mongolia-ийн операторуудтай холбогдох боломжтой юм. 8. E-MONGOLIA 2.0 ТАНИЛЦУУЛЛАА. E-Mongoliaсистем нь нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд 2021 оны 10 дугаар сарын 1-нд танилцууллаа.e-Mongolia шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт Digital ID үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжив. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй. Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг. Мөн шинэчлэгдэж буй e-Mongolia -с иргэн та өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас/ хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд харах боломжтой. Үүний зэрэгцээ, тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй таны мэдээлэл e-Mongolia -ийн шинэчилсэн хувилбарт оржээ. Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм. E-MONGOLIA ТӨСЛИЙН БАГ УЛААНБААТАР ХОТЫН АЛСЛАГДСАН ХОРОО, ДҮҮРЭГ, ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ХҮРЧ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ЦАХИМААР АВАХ ЗААВАР, ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАВ. e-Mongolia төслийн баг Улаанбаатар хотын алслагдсан нийт 6 дүүргийн 48 хороонд хоёр сарын хугацаанд ажиллаж, иргэд олон нийтэд тус системийг ашиглах заавар зөвлөгөө өгч ажиллаа. КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ХАВЬТЛЫГ МӨШГӨХ COVID-19 ERSDEL СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ Дэлхийн нийтэд тархаад буй КОВИД-19 цар тахлын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс олон улс хавьтлыг мөшгөхөд технологийн шийдлүүдийг ашиглаж эхэлсэн. Тэрдундаа Apple болон Google системийн бүтээсэн exposure notification буюу covid-19 ersdel системийг 2021 оны 04 дүгээр сарын 19-нд УОК монголчуудын хэрэглээнд нэвтрүүлсэн. Covid-19 ersdel систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино. Тус системийг өнөөдрийн байдлаар 700,000 орчим хүн ашиглаж байгаа бөгөөд халдвар авсан нь батлагдсан талаар нийт 1,5 сая гаруй хүнд мессеж очсон ба нэгдүгээр хавьтал болсон 200,000 орчим хүн товч асуумжийг бөглөж, өөрийгөө тусгаарлажээ. DIGITAL NATION-2021 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн ICT EXPO -г 2021 онд цар хүрээг нь өргөжүүлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон DIGITAL NATION-2021 2021 оны 09 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд харилцаа холбоо, технологийн салбарын болон бусад салбарын нийт 100 гаруй компани оролцож, Монгол Улсад анх удаа дрон шоу болон гэрлийн шоуг зохион байгуулсан юм. Үүний зэрэгцээ, Digital nation-2021 арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, мэдээллийн технологийн салбарын ач холбогдлыг тодорхойлох, цахим шилжилтийг оновчтой зохион байгуулах, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох гэх мэт сэдвийн хүрээнд гурван өдрийн турш хэлэлцүүлэг, форум зохион байгуулсан.Хэлэлцүүлгийн үеэр технологийн салбарын түүчээлэгч залуус Цахиурын хөндий шиг гарааны бизнесийн чөлөөт бүсийг бий болгох нь уул уурхайгаас хараат эдийн засгаа солонгоруулах хамгийн оновчтой гарц байх болно гэдгийг онцолж байлаа. ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН НӨӨЦ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО. ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМИЙГ (5G) НЭВТРҮҮЛЭХ ТУРШИЛТЫГ ХИЙЛЭЭ. Монгол Улс 2023 онд улсын хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байна. Үүний эхлэл болгон тус арга хэмжээний үеэр 5G сүлжээний туршилтыг хийлээ. Хамгийн эхэнд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй гэсэн салбарт 5G технологийг нэвтрүүлэх аж. Аж үйлдвэрийн IV хувьсгал хэмээн тодорхойлж буй 5G технологи нь дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээ юм. Энэ технологи одоогийн ашиглаж байгаа 4G-гээс 100 дахин хурдан интернэтийг бэлэглэнэ. Мөн машин, таны гэр, ажлын газар, нийтийн тээвэр гээд бидний эргэн тойрны эд зүйл 5G сүлжээнд холбогдоно. Ингэснээр бид их мэдээллийг богино хугацаанд солилцох боломж бүрдэнэ. Утасгүй технологийн энэ шинэ давалгаа нь хиймэл оюун ухаантай салшгүй холбоотой. Ингэснээр эрүүл мэндийн салбараар жишээлбэл, дэлхийн шилдэг эмч нар зайнаас эрүүл мэндийн тусламж үзүүлэх, хиймэл оюун ухааны тусламжтайгаар өвчнийг оношилж, эмчлэх боломжтой болно. ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ ТҮҮХЭН АЛЬМАНАХ НОМЫГ ХЭВЛҮҮЛЭН ГАРГАЛАА. БНСУ-ЫН 100 ХУВИЙН ТУСЛАМЖААР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ БАЙГУУЛНА Олон улсын мэдээллийн технологийн манлайлагчдын хурал /ICT Leadership Forum/-2021 өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдлаа. БНСУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи болон Шинжлэх ухааны яам болон тус улсын үндэсний мэдээллийн технологийн агентлагийн хамтран зохион байгуулсан тус форумд форумд Монгол Улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цахимаар оролцсон бөгөөд тэрбээр Цахим Үндэстэн болох чиглэлд ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэхээр зорьж буй стратегийн зургаан зорилтыг танилцуулсан юм. Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах, залуучуудад хиймэл оюун ухаан, блокчейн гэх мэт орчин үеийн технологитой харилцах ур чадварыг суулгахад Мэдээллийн технологийн төв байгуулах зайлшгүй шаардлагатай юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар БНСУ-ын Үндэсний мэдээллийн технологийн агентлагтай Мэдээллийн технологийн төв байгуулах санамж бичгийг цахимаар байгууллаа. Санамж бичгийг баталгаажуулж, Монголын талыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, БНСУ-г төлөөлж, Үндэсний мэдээллийн технологийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вонжэ гарын үсэг зурсан юм. Санамж бичигт тусгаснаар Мэдээллийн технологийн төв -ийг Монгол Улсын алслагдсан, залуу хүн амтай дүүрэг, хороонд байгуулах бөгөөд БНСУ-ын мэргэжилтнүүд дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч ажиллах ажээ. Мэдээллийн технологийн төв байгуулагдсанаар дотоодын төдийгүй олон улсын багш, мэргэжилтнүүд иргэдэд хиймэл оюун ухаан, их өгөгдөл гэх мэтчилэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ур чадварыг үнэ төлбөргүй олгохын зэрэгцээ, ур чадварын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. КОД БИЧИХ ОХИДЫН ХӨТӨЛБӨР ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн санаачилгаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын их сургууль, Хаан банк, Голомт банк, ICT Group, CNT tech ХХК, Faro боловсролын төв, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн дэмжлэгтэйгээр Код бичих охидын хөтөлбөр-ийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрийн зорилго нь салбарын жендерийн тэгш бус байдлыг бууруулах, бүс нутгийн тоон хуваагдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлтгэхэд оршино. Хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн 30 охин хамрагдаж, найман долоо хоногийн туршид сурсан мэдлэгээрээ хөтөлбөрийн төгсгөлд веб сайт зохион бүтээх, тоглоом, санхүүгийн програм, аюултай үед сэрэмж өгөх систем, уламжлалт хичээлүүдийг онлайн тоглоом болгох, 1-5 дугаар ангийн хичээлийг бүтнээр нь цахим хэлбэрт шилжүүлсэн зэрэг сонирхолтой бүтээлийг туурвисан юм. МОНГОЛЧУУД АМАЗОН ПЛАТФОРМ ДЭЭР БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛОВ Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хийх боломжтой болсон талаар Амазон компанийн Олон улсын худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эрик Бруссард мэдэгдлээ. Тэрбээр Монголын бизнес эрхлэгчид Амазон дээр одоо борлуулалт хийх боломжтой боллоо гэж мэдэгдэхэд үнэхээр таатай байна. Бид Монголын эрч хүчтэй бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчидтэй нь холбох үүд хаалгыг нээлээ гэжээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөдүндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байна гэсэн үг юм. Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна. ЦАХИМ ҮНДЭСТЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Цахим үндэстэн эрдэм шинжилгээний хурлыг Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран танхим болон цахим хэлбэрээр Цахим технологи-Хөгжлийн түүчээ уриан дор 2021 оны 6 сарын 17-ны өдөр зохион байгуулсан. Тоон дэд бүтэц, Цахим засаглал, Тоон бичиг үсэгтэн, Мэдээллийн аюулгүй байдал, Инновац үйлдвэрлэл, Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн үндсэн 6 сэдвээр хүлээн эрдэм шинжилгээний материалыг хүлээн авч, шилдэгүүдийг шалгарууллаа. Цахим хэлэлцүүлгийн өрөөнд үндсэн сүлжээ, утасгүй ба хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлэг, контентын үйлдвэрлэл, ухаалаг төхөөрөмж, ногоон технологи, хөдөлгөөнт үүлэн тооцоолол, ухаалаг аюулгүй интернэт, сүлжээний дэд бүтэц, эрүүл мэнд, био-мэдээлэл зүй, аж үйлдвэрийн бусад салбаруудад нэвтэрч буй мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлийг хэрэглээнд нэвтрүүлэх, уялдаа холбоог хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх оновчтой арга замуудыг тодорхойлох чиглэлээр эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнуудын бүтээлтэй танилцаж мэргэжлийн түвшинд хэлэлцүүлгүүд өрнүүлсэн. Цахим үндэстэн эрдэм шинжилгээний хуралд нийт 70 гаруй байгууллагын 200 гаруй зохиогч 120 гаруй өгүүлэл ирүүлсэн. Шинжлэх ухаанд суурилсан, шинэлэг шийдэл, ололт амжилтыг төрийн бодлого төлөвлөлтөд тусгаж, салбарын цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хурал болсон. ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБОО Хөдөлгөөнт холбооны 2G/4G сүлжээ оруулж, үйлчилгээ хүргэсэн 14 аймгийн 26 баг Үүрэн холбооны шинэ хэрэглэгчийн тоо: 3960 ДЭД БҮТЭЦ Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбосон 2 аймгийн 3 баг, тосгон Шилэн кабелийн нийт урт: 123 км ИНТЕРНЭТ Интернэтийн үйлчилгээ хүргэсэн Баянзүрх дүүргийн 21, 27-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо 2045 айл өрх, 2886 хүүхэд 8 цэгт утасгүй интернэтийн бүс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.