Т.Аюурсайхан УИХ, Засгийн газрын гишүүнээс ЧӨЛӨӨЛӨГДӨХ хүсэлт гаргалаа

Хууль, хяналтын байгууллгаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татаж, өчигдөр (2023.02.06)Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээстүүнд хилийг хориг тавьж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон билээ. Тодруулбал, шүүхээс Т.Аюурсайханд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс болон хэргийн оролцогч нарт нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хүнтэй уулзахыг хориглох болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм. Тэгвэл эл шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн,Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өнөөдөр (2023.02.07) УИХ, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гарган, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хүргүүлжээ. Тэрбээр энэ талаар өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсанд мөн дараах мэдэгдлийг тавиад байна. УИХ, Засгийн газрын гишүүнээс ЧӨЛӨӨЛӨГДӨХ тухай Улсын Их Хурлын гишүүнээс болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргалаа. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг нүүрсний гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо. Над руу чиглэсэн энэхүү дайралтыг хэн нэгнийг хуулийн хариуцлагаас мултлах, зайлсхийлгэх зорилготой бусдын зохион байгуулалттай явуулга, үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Миний бие уг асуудлаар цаг тухайд нь зохих няцаалт, мэдэгдлүүдийг хийж ирсний зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгуулж эцэслэхээ удаа дараа илэрхийлж, энэ чиглэлээр зохих алхмуудыг авч хэрэгжүүлж ирлээ. Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна. Энэ асуудал нь надаар зогсохгүй Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул үүнээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас ч сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газрын гишүүн миний бие хууль хяналтын байгууллагад шалгагдахын хажуугаар сайдын албыг эрхлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй учраас Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллахдаа миний бие улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн талд ямагт байж, улс төрийн тодорхой бүлэглэл, нөлөө бүхий хүмүүсийн эрх ашгийг хөндөж, тэмцэж, зүтгэж, хамтран зүтгэгч эрхэм нөхдийнхөө хамтаар олон бодит үр дүн гаргаж ажилласан билээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж, хэрэгжүүлэхээр өмнөө тавьсан зорилтоо энэ хүрээд орхиж байгаа хэдий ч, дөрвөн ч Засгийн газар дамнан яригдсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг яамныхаа хамт олны дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шийдвэр гаргуулсандаа баяртай байна. Энэхүү хуулийн төслүүд батлагдвал нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэд, хөдөлмөрчид болон тэтгэвэр авагч ахмадуудын олон жилийн хүлээлт, хүсэлт, зүй ёсны шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдэгт итгэж байна. Надад өндөр итгэл хүлээлгэж, Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгож, намайг дэмжиж, эрч хүч, урам зориг өгсөөр ирсэн иргэд сонгогчиддоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Т.Аюурсайхан

Нүүрсний хулгайн дөрвөн том бүлэглэл илэрчээ

Нүүрсний хулгайтай холбоотой хэргүүдийг хууль хяналтынхан ид шалгаж байна. Мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. НПГ-ынхан ч өргөн бүрэлдэхүүн-тэйгээр хяналт тавьж буй. Хамгийн гол нь төрийн институциуд энэ хулгайг шалгах улс төрийн эрмэлзэлтэй байгаа юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудаж ...Нүүрсний хулгайчдаа гавлаад аваад яв л даа, Ерөнхий прокурор оо. Та нарын тэр их эрх мэдэл чинь хаачив. Би энэ тухай олон удаа хэлж, сануулсан. Одоо энэ байдал чинь даамжирч, онц байдал тогтоох тухай ярьж байна. ... Би албан тушаалтныг хамгаалахгүй шүү. Ерөнхийлөгч Засгийн газрын янз бүрийн асуудалд хориг тавилгүй жил гаруй явсан. Энэ хүнд хэцүү цаг үед ажлаа хийж, асуудлаа шийдэг гэж хандсан. Одоо бол үгүй шүү. Энэ улс орны аюулгүй байдал миний хувьд тэргүүн эгнээнд байна. Тийм учраас та нар ажилдаа орж, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооц гэж байв. УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд нүүрсний хулгайгаар ерөнхий хяналтын сонсгол хийх талаар гишүүдтэй уулзахдаа ...Эрдэнэс тавантолгой компанийн нүүрсний экспортын гэрээнүүдийг ил болгох, 2020-2022 онд экспортолсон нүүрсний хэмжээ, үүнээс олсон орлого зэргийг УИХ дээр нээлттэй хэлэлцэж, олон нийтэд нэгдсэн ойлголт өгөх зайлшгүй шаардлага үүсээд байна. ... Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж байна. Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой гэсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд нүүрсний хулгайтай холбоотойгоор олон удаа байр сууриа илэрхийлсэн. Хамгийн сүүлд 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд УИХ-ын чуулганд үг хэлэхдээ ...Засгийн газар Эрдэнэс Тавантолгой компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна. ...Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ гэсэн. 2023 оны нэгдүгээр сарын 11-нд Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл чуулга уулзалт дээр ...Одоо яригдаж байгаа нүүрсний хулгайн ард их хэмжээний далд эдийн засаг эргэлдэж байгаа. Тээвэрлэлт хийдэг жолооч нарын ард байгаа улстөрчдийн талаар би ярьж байна гэжээ. Нэг үгээр хэлбэл, Монголын төр нүүрсний хулгайг таслан зогсоох, хулгайч нарыг олж шийтгэхбайр суурь-тай байна гэсэн үг. Гэлээ ч нүүрсний хулгай нь ОросынМанжинүлгэр шиг олуулаа дэмнэхгүй бол сугарч гарч ирэхээргүй, нөлөө бүхий олон улстөрч холбогдчихсон нэлээдхүндхэрэг бололтой юм. Ер нь бол нүүрсний хулгайг хийдэг дөрвөн том бүлэглэл байдаг байна. Энэ нь хууль хяналтынхны шалгалтын дүнд тодорхой болж буй аж. Нэгдүгээрт,Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой төмөр зам хавиар суурьшсан МОХ бүлэглэл гэж бий. МОХ-ны үе үеийн удирдлагуудаас бүрддэг. Тэдэнтэй холбоотой олон үйлдэл илэрч байгаа юм байна. Хоёрдугаарт,...Өмнөговийн гэхэд онохоор нэртэй бүлэглэл бий. Учир нь энэ бүлэглэлийг голдуу Өмнөговийнхон бүрдүүлдэг. Наанаа МАН-д ч, АН-д ч харьяалагддаг боловч цаанаа удирдлага, түрийвч нэгтэй. Аймгийнхаа удирдлагыг ч төр барьж буй намд тохируулж гаргаж ирдэг. Тэд нүүрсэн мөргөцгөөс эхлээд олон асуудалд холбогджээ. Гуравдугаарт,нүүрсний гэрээний дундаас 2-3 ам.доллар хүртдэг байсан бүлэглэл байна. Энэ бүлэглэлд өндөр албан тушаал хашдаг, нөлөө бүхий хэд хэдэн улстөрч холбогддог. Ойрын үед хууль хяналтынхан заримынх нь нэр усыг ил болгохоор бэлдэж байгаа гэх мэдээлэл бий. Дөрөвдүгээрт,оффтейк гэрээтэй холбоотой бүлэглэл. Үүнд том улстөрчид, бизнемэнүүд багтана. Ганц жишээ гэхэд Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжийг Засгийн газар тогтоолоор баталгаажуулж, нөмөр-т нь хэд хэдэн оффтейк гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүдийг олон улсын аудитаар хянуулах зэргээр хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх талаар ярьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр дөрвөн том бүлэглэлийн үйлдлүүд нүүрсний хулгайг бүрдүүлдэг байгаа юм. Б.Дамдин-Очир Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Туркд газар хөдөлсний улмаас 4300 хүн амиа алджээ

Туркт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 2379 болж нэмэгджээ. Туркийн Дэд ерөнхийлөгч Фуат Октайн мэдээлснээр 14483 хүн гэмтэж бэртсэн байнаТуркийнЕрөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёрдугаар сарын 12-ныг хүртэл улс даяар бүх нийтийн гашуудал зарласан байна. Туркийн Кахраманмараш мужид өчигдөр үүрээр /2023.02.06/ 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Сирийн Алеппо, Латакиа, Хама болон Тартус мужийг хамарсан юм. Мөн удалгүй дахин 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Уг газар хөдлөлтөөр хамгийн их хохирол амссан хот нь Газиантеп аж. Түүнчлэн өчигдөр үд дунд 7.7 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, Ливан, Ирак, Израил, Гүрж, Абхазид мэдрэгдсэн байна. Түүнчлэн Сочид багахан чичирхийлэл бүртгэгджээ. Туркийн хөрш Сирид газар хөдлөлтөөр 711 хүн амиа алдсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Алеппо, Латакиа, Хама, Идлиб болон Тартус мужид нийт 711 хүн амиа алдаж, 1431 хүн гэмтэж бэртсэн байна.

Дэлхийн 45 улс Туркт тусламж илгээж байна

-Энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө Туркийн Кахраманмараш мужийн Пазаржик дүүрэгт орон нутгийн цагаар 04.17 цагт 7.4 магнитудын хүчтэй газар бүртгэгдсэн. -Эхний газар хөдлөлтөөс хойш 30 минутын турш бусад бүс нутаг, тэр дундаа голомтоос 600 км зайд орших Анкарад чичирхийлэл мэдрэгдэв. -Үүний дараа 6.4-6.6 магнитудын хүчтэй гурван газар хөдлөлт Газиантеп мужид болж, 100 чичирхийлэл бүртгэгдэв. -Эхний газар хөдлөлтөөс хойш хэдэн цагийн дараа Туркийн Онцгой байдлын алба чичирхийллийн хүч суларч, 3.9-4.1 магнитудад хүрсэн тухай мэдээлжээ. -Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын 12-ныг хүртэл үндэсний гашуудал зарлав. Шинэ газар хөдлөлтүүд -Даваа гарагийн өдөр Туркийн зүүн өмнөд хэсэгт дахин газар хөдлөлт болов. 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Малатья мужид бүртгэгдэж, чичирхийлэл Анкарад мэдрэгджээ. -Хожим нь Кахраманмараш мужид хоёр дахь удаа хүчтэй газар хөдлөв. 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голом Эльбистан хотын бүсэд долоон км гүнд бүртгэгдэв. -Үүний дараа 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Кахраманмараш хотоос хойд зүгт бүртгэгджээ. Олон улсын тусламж -Байгалийн гамшигт нэрвэгдсэн Туркт одоогоор дэлхийн 45 улс орон тусламж үзүүлэх санал тавиад байна. Тухайлбал Австри, Азербайжан, Алжир, Болгар, Их Британи, Унгар, Герман, Грек, Гүрж, Египет, Израил, Энэтхэг, Ирак, Иран, Испани, Итали, Канад, Казахстан, Киргиз, БНХАУ, Польш, Серби, АНУ, Узбекистан, Франц, Хорват, Чех, Швейцар, Швед, Япон зэрэг улс тусламжийн гараа сунгахад бэлэн буйгаа илэрхийлжээ. -Европын Холбоо, НАТО, НҮБ болон Олон улсын атомын энергийн агентлаг зэрэг олон улсын байгууллага, холбоод тусламж үзүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. -Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-аас туслалцаа үзүүлэх саналыг хүлээн авсан байна. Оросын талаас 300 гаруй цэрэг, 30 цэргийн болон тусгай техник аврах ажиллагаанд дайчилна. -БНХАУ шуурхай механизм ажиллуулаад байна. -Катар Туркт тусламж үзүүлэх агаарын гүүр зохион байгуулна. -Гүрж 60 аврагчаа Турк рүү илгээв. -Их Британи, Нидерланд, АНЭУ,Тайвань, Беларусь, Швейцар, Израил, Итали, Азербайжан, Словак зэрэг улс орон аврагчдын багаа илгээжээ. -Пакистан хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. -Илон Маск Турк руу Starlink сүлжээний терминалаа илгээхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

НИСЭХИЙН ВАНТ УЛСЫН ХЭМЖЭЭГҮЙ ЭРХЭТ HOЁН

С.Мөнхнасан дарга их хэмжээний хахуулийн хэрэгт зуучлагчаар оролцсон байж болзошгүй хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Тэрээр Нисэх буудлуудын удирдах газрын даргаар ажиллаж байсан, одоо ИНЕГ-Т ажилладаг Д.Дашнямын хүү Альфа минералс трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бөртчинд илт давуу боломж олгож, МИАТ компанитай гэрээ байгуулах ажилд нь гар бие оролцоод авчээ. Альфа минералс трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бөртчин, Турк Улсад карго ажиллуулдаг монгол иргэн Б.Алтантуяа нар 2022 оны хоёрдугаар сарын 26-нд ОМ3136 дугаартай карго чартер нислэг үйлдэхээр МИАТ компанитай гэрээ үзэглэжээ. Иргэн Б.Алтантуяа нь ИНЕГ-ын үндсэн ажилтан Д.Дашням хүү М.Бөртчин нартай тохиролцож, их хэмжээний авлига өгч, давуу эрхтэйгээр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгийг худалдаж авсан байж болзошгүй тул эл хэргийг хууль хяналтын байгууллага мөн л шалгаж байгаа гэнэ. ИНЕГ-ын ажилтан, төрийн албан хаагч, Д.Дашнямын хүүхэд, төрөл садан нь давуу эрхтэйгээр МИАТ компанитай гэрээ байгуулж, захиалгат нислэг үйлдсэн нь эрүүгийн болон төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Нисэх буудлуудын удирдах газрын даргаар Д.Дашням, дэд даргаар нь С.Мөнхнасан ажилладаг байсан юм. ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Иргэний нисэхийн үндэсний төвөөс зарлага гаргуулан, хуурамчаар зарлагын баримт үйлдэж, үнэтэй сандал, буйдан авч тухлажээ. Үүгээр ч зогсохгүй шагнал, урамшууллыг олгох ёстой хүнд олгохгүй, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, ёстой л нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж байгаа бололтой. Урд нь мэргэжлийн ажил буцлаж байсан газар өнөөдөөр дан уралдаан тэмцээний мэдээгээр дүүрчээ. Ажил хийдэггүй намын хүмүүсийг битүү чихэн, тэд нартаа зориулж заал, бассейн байгуулж эрхлүүлж байна гэж иргэд нийгмийн сүлжээнд бичицгээж байна. ИНЕГ-ын даргаар АТГ-ын бүртгэлд орсон хүнийг томилсон нь ямар учиртай вэ? Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Монголын талаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК, Японы консорциум буюу Жапан Эйрпорт Менежмент ХХК-ийн хамтарсан Нью интернэйшнл эйрпорт ХХК-д концессоор шилжүүлэн, Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орсноор Буянт-Ухаа эзгүйрсэн. Гэхдээ томчууд-ын шүлсийг гоожуулж, шуналыг хөдөлгөсөөр байгаа томоохон обьект. Буянт-Ухааг бол Засгийн газрын тогтоолоор олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар заасан. Нөгөө талдаа ч Нью интернэйшнл эйрпорт ХХК-ийн концессийн гэрээндээ шинэ нисэх буудлаас 150 км-ын радиуст арилжааны нислэг үйлдэх зөвшөөрөл олгохгүй байх үүргийг ТӨР хүлээсэн байдаг. Товчхондоо нэг асуудлыг хоёр хуваагаад Буянт-Ухааг бушуухан залгих гээд байна уу гэх хардлагыг эрхгүй төрүүлнэ. Яг энэ асуудал агаарын тээврийн салбарынхны хувьд том асуудал болчихсон байхад ИНЕГ-ын даргаар С.Мөнхнасанг томилчихсон нь арай туг тахих гэсэн юм биш байгаа?! С.Мөнхнасан хэдий Засгийн газрын нэг тогтоол нөгөөгөө хүчингүй болгож байгааг мэдсэн ч дээрээс өгч буй чиглэлийн дагуу шийдвэр гаргахгүй бол АТГ-ыг зорино. Ингэснээр хоёр жилийн хугацаанд гацаанд орж, алдагдал хүлээж эхэлсэн агаарын тээврийн салбар дампуурах нь гарцаагүй гэж учир мэдэх хүмүүс сэрэмжлүүлж байна. Гүрж нисэхийн салбараа аварсан уу, алдсан уу гэдэг асуулт маш сургамжтай түүхийг энд сийрүүлье. Михэйл Саакшвили 2005 онд Гүржийн ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа нислэгийн тийз Европтой харьцуулахад үнэтэй байгааг шүүмжлэн, yсан боомт, онгоцны буудлууд зэрэг төрийн өмчит байгууллагуудыг хувьчилж, арилжааны хэлбэрт оруулсан. Үндэсний тээвэрлэгчид нь өртөг бууруулах боломжгүйг хичнээн тайлбарлаад ч нэмэр болсонгүй. Ингээд гадны дурын авиакомпаниуд Гүржийн дурын нисэх буудлууд руу нисэхэд зөвшөөрөл авахгүй болов. Ийнхүү 17 агаарын тээвэрлэгчээс 3 нь л үлджээ. Тбилисийн нисэх зурвасууд хэтэрхий хуучирсан, улсын төсөв мөнгөгүй тул 20 жилээр Туркиш айрланз-т нисэх зурвасуудыг түрээслэн, 100 сая долларын хөрөнгө оруулалт хийлээ. Хариуд нь 100 км радиуст нисэх буудал ажиллуулахгүй, зөвшөөрөл өгөхгүй байх амлалт өгөв. Эцсийн дүнд нислэгийн тийзний үнийг бууруулж чадаагүйн дээр Туркээр дамжин нисч байгаа гадныхантай Гүржийн авиакомпаниуд өрсөлдөөд шахагдан, хаахад хүрсэн юм. Туркуудтэй ёс зүй яриад ч хожимдсон байлаа. Аргагүйдэн социализмаас үлдсэн Поти хотын нисэх буудлыг засах гээд Арабаас хөрөнгө оруулалт татсан ч Батумигаас 50 км-т байв. Энэ нь км радиуст нисэх буудал ажиллуулахгүй гэсэн амлалтанд харшиж, аргагүйд хүргэв. Өөрийн хөрөнгөө Күтаисигийн нисэх буудлыг засч, одоо 7-хон чиглэлд явж, бусад нь дамжин нислэгээр үйлчлүүлж байна. Орон нутгийн нислэг хийх гадаадын болон дотоодын компани олдсонгүй. Украины онгоц Киев-Одессын чиглэл 31 доллараар үйлчилж байхад Гүржийн дотоодын нислэг талдаа 50 евро. Тэгэхээр зах зээлд шахагдах нь тодорхой. Энэ бүхнийг нуршихын учир наанадаж Буянт ухаа, цаанадаж Иргэний Нисэх гэж бүхэл бүтэн салбар нуран унах вий гэсэн түгшүүрийн дохио дугараад эхлэсэн гэдгийг сонсохыг хүсээгүй, хүсэх ч үгүй шийдвэр гаргагчдаас хариулт нэхэж байна. Туркийн Зам тээвэр, дэд бүтцийн сайд Адил Караисмайлолу: Сүүлийн 18 жилийн хугацаанд бид 26 нисэх онгоцны буудлынхаа тоог 56 болгож нэмэгдүүлсэн. Бид Туркийг ложистикийн хүчирхэг гүрэн болгохын төлөө ажиллаж байна гэж мэдэгдсэн.Тэгэхээр хуучин соц системийн хөгжиж буй орнуудын иргэний агаарыг булаан эзлэхдээ гаршсан Туркуудтэй маш ухаалаг ажиллах нь зүй болоод байна. Дашрамд дуулгахад: Өнгөрсөн жил Туркээс 3000 гаруй жуулчин хүлээж авсан нь чамлалттай тоо гэж Туркийн тал гэж үзсэн. Туркийн иргэд Монгол Улс, Монголчуудыг сайн мэддэг бөгөөд тус улсад ирэх хүсэлтэй хэдэн зуун мянган жуулчин бий гэдгийг Туркийн Элчин сайд илэрхийлж Үүнд агаарын тээврийн хүрэлцээгүй байдал сөргөөр нөлөөлж байна. Хэрвээ агаарын тээврийн талаар бодитой алхам хийж, Туркиш эйрлайнс компанийн нислэгийн тоог нэмэгдүүлж, МИАТ шууд нислэг хийдэг болбол 100-150 сая ам.долларын орлого олох боломж байна гэж онцолсон. Орлого яах вээ, хэрхэн яаж гэдэгт их учир байгааг нухацтай бодож үзээсэй гэж салбарын сайчууд сэтгэл зовнин шархирцгааж байна. Сэрэгтүн! Сэхээрэгтүн!

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.