Бүжигчин М.Бямбаа анхны бие даасан “Queen” нэртэй клип гаргалаа

Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны Яргуйн дүрээр олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан, Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин М.Бямбаа анхны бие даасан Queen нэртэй клипээ гаргалаа. Тэрээр Queen буюу Хатан хаан нэртэй уг клипэндээ өөрөө дуулж, бүжиглэсэн байна. Уг клипний өнгө, төрх, өвөрмөц, содон дүр төрхтэй, зоригтой, шийдэмгий өөр М.Бямбааг харуулж чадсан нь онцлог болжээ. Queen нэртэй дууны үгийг Quiza буюу Б.Батцэнгэл, аяыг Oki буюу Б.Одбаяр бичсэн байна. Бүжгийн урлагаар бүсгүй хүний гадаад, дотоод гоо үзэмжийг гайхуулдаг мөн түүний үндсэн увидас, үзэсгэлэн оршсон анхны бие даасан шинэ клипийг үзэцгээе. Дашрамд дурдахад: Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн Тамгагүй төр жүжиг Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр тавигдаж байгаа билээ. Уг жүжигт Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчид оролцож байгаа бөгөөд СТА, жүжигчин М.Бямбаагийн хувьд энэхүү жүжигт үнэгний дүр бүтээн амжилттай ажиллаж байна.

Троллуудтай хамт циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү

Цар тахлын улмаас хоёр жил гаруй тоглох эрхээ хасуулж, гэртээ хоригдсон хүүхэд багачуудаа хаана хэрхэн баярлуулж, ямар үзвэр үйлчилгээ үзүүлэх вэ гэдгээ мэдэхгүй яваа олон эцэг эхчүүд бий. Тэгвэл ээж, аавууд болон энхрий бяцхан үрсдээ дуулгах сайхан мэдээ байна. Монголын хошин урлагт цэл залуухан атлаа бүтээлч, хөдөлмөрч байдлаараа хэдийнэ танигдсан Мөрөөдлийн театр, Эмоци продакшны залуус Даймонд циркийн уран бүтээлчидтэй хамтран Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр шоу тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Гайхамшигт циркийн үзүүлбэр, авьяаслаг уран бүтээлчдийн хөгжилтэй, хөөртэй тоглолтууд, үлгэрийн баатрууд, хүүхэд багачуудын үзэх дуртай Хүн аалз гээд олон олон сонирхолтой үзүүлбэрийг багтаасан адал явдалт шоу тоглолт үзэгч бяцхануудаа лавтай уйдаахгүй гэдгийг уран бүтээлчид дуу нэгтэй хэлж байна. Тоглолтын бэлтгэл ажлын талаар Эмоци продакшны жүжигчин Жерри буюу Т.Бадамжав хэлэхдээ Дүү нартаа хэзээ ч үзэж, харж байгаагүй олон гайхалтай зүйлийг үзүүлэхээр өдөр шөнөгүй бид бэлтгэж байна. Дэлхийд уран бүтээлээ толилуулдаг циркийн уран бүтээлчид энэ тоглолтод оролцож, та бүхэнд тоглолтоо сонирхуулна. Мөн гурван гэр бүлийг азтанаар шалгаруулан тоглолтын билетээ гардуулахаар манай хамт олон шийдсэн. Хүүхдийн баяраар сүүлийн хоёр жил багачууд маань тоглолт үзээгүй. Тиймээс маш сонирхолтой байна гэдгийг амлая. Аав ээжүүдийнхээ хүсэлтийг чхаргалзаж,тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэлээ гэсэн юм. Өөрөөр хэлбэл, дан ганц хүүхэд багачууд ч бус эцэг эхчүүд, гэр бүлээрээ дэлхийд гайхагддаг олсон дээрх алхалт, уран нугаралт зэрэг гайхалтайциркийн үзүүлбэрийг үзэх боломжийг тэд олгож байгаа юм. Дэлхийн олон улс оронд уран бүтээлээ хүргэдэг дэлхийн циркчид эх орондоо түр ирж, цар тахлаас хойш анх удаа тоглолтоо үзүүлж буй алтан боломжийг битгий алдаарай. Тэд тун удахгүй дэлхийг тойрох аялан тоглолтдоо гарахаас нь өмнө амжиж үзэх боломжийг энэхүү тоглолт бүрдүүлэх нь ээ. Шоу тоглолт Монгол бөхийн өргөөндтавдугаар сарын 31-ны 17.00 цагт, зургадугаар сарын 01-ний 12.00, 15.00 цагт гуравхан удаа тоглогдох бөгөөд билетийг 1900-1950, ticket.mn сайтаар үнэгүй хүргэнэ. Тоглолтод, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, монгол уран нугараачийн ур чадвар авьяасыг гайхуулж яваа Монгол Aquaman буюу Э.Лхагва-Очир, авьяаслаг, эгдүүтэй уран бүтээлч Жерри буюу Т.Бадамжав нар Хүн аалз ба хөөрхөн тролл бүсгүйн дүрийг бүтээж, гайхамшигт циркийн үзүүлбэр үзүүлэх болхөгжилтэйБээгий мөн этгээд донжтой троллын дүрийг бүтээжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг уншигч та 91936767, 94945000, 89699910 дугаараас лавлаарай. Энхрий бяцхан үрсээ дагуулаад эргэлзээгүйгээр 13 дугаар хороолол Монгол бөхийн өргөө-г зориорой. Таныг болон таныбяцхан үрсийг нэг ч хором уйдаахгүйгээр троллын ертөнцөд аялуулж, гайхамшигт циркийн үзүүлбэрээр ангайтал гайхшруулах ажлыг нь харин шижигнэсэн залууст даатгаарай. Троллуудтай хамтдаа циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү.

Ц.Бавуудоржийн “Тарнийн цагаан цэцэг” роман хэвлэгдлээ

Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Бавуудоржийн Тарнийн цагаан цэцэг роман хэвлэгдэж, түмэн олны оюуны мэлмийд очиж байна. Тэрбээр өмнө нь Шувууг сулла, Үзэсгэлэнт сараана нэртэй өгүүллэг, туужийн ном хэвлүүлж байсан нь уншигч таны оюун санаанаас алсраагүй байж таарна. Зохиогч шинэхэн романыхаа эхэнд Өнөөдөр үндэсний уламжлалт соёл, шашиндаа хэрхэн яаж хандахаас бидний ирээдүй, маргааш шалтгаална гэсэн ишлэлийг нөхдийнхөө ярианаас онцлон шигтгэсэн нь тухайн романы агуулга, зорилгыг товч бөгөөд тодорхой өгүүлэх аж. Эртнээс номт гурван орны нэг хэмээн алдаршсан монгол оронд шашны олон мэргэд төрж, оюун санааны цаглашгүй өв санг баяжуулсаар ирсэн нь өнөөдөр ч үнэ цэнээ хадгалсаар байна. Энэ мэргэдийн дотор Халхын 13 тамгатай хутагт гэж алдаршсан гэгээнтнүүд зүй ёсоор багтдаг. Тэгвэл энэ романыг тамгатай хутагтуудын нэг Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуунд мэндэлсэн Ялгуусан хутагт Чимидцэрэнгийн амьдралаас сэдэвлэсэн бөгөөд хутагтаас өмнөх 15 дүр эдүүгээ цагт мэндэлж тодроод байгаа 17 дахь дүр хүртэлх гэгээдийн тухай хууч, домог, сурвалж, баримт зэргийг иш үндэс болгон, уран сайхнаар боловсруулан тууривжээ. Цөвүүн цагийн илд шашин соёлын өв санд төдийгүй эрдэмт мэргэдийн хувь заяанд ямархан хөнөөл авчирч байсныг энэ роман сануулахын зэрэгцээ олон шашны эргүүлгэнд автан, толгойгоо алдаж буй энэ цаг үеийнхэнд өчигдрөөсөө дотоод гэрлээ эр, ол хэмээн далд нэгээхэн хүүрнэлээр учирлах мэт. Мөн үйлийн үрийн тойргийн тухай битүүхэн сануулах шиг. Тухайн роман хэл, найруулга, уран дүрслэлийн хувьд ур чадвар шингэсэн зохиол болжээ.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Chuka & Friends: Хайр” тоглолтоо хийнэ

​ ​ Төрийн Соёрхолт, Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж ChukaFriends: Хайр тоглолтоо гуравдугаар сарын 7-нд UB palace-ын концертын их танхимд хийх гэж байна. Ц.Чулуунбат 1994 онд Үгүйлэн санана, 2008 онд Миний гудамж, 2013 онд Содон аялгуу, 2016 онд Амьдралын бэлэг, 2017 онд Chuka 45 тоглолтуудаа хийж байсан бол энэ удаад зургаа дахь тоглолтоо ийнхүү толилуулахад бэлэн болоод байна. Түүний тоглолтууд эх орон, хайр, найз нөхөд, бодрол төрүүлсэн халуун дулаан уур амьсгалтай болдог билээ. Тоглолтонд Төрийн Соёрхолт Харанга хамтлаг, Freezone хамтлаг, дуучин Б.Наранбаатар /Наагий/, Б.Баярцэцэг, А.Хишигдалай нар оролцож ая дуугаа өргөх юм. Тасалбарыг 35.000₮, 60.000₮-өөр TICKET.mn сайтаас захиалах боломжтой. Ташрамд дурдахад, түүний хөгжмийн урлагт 50 жил зүтгэсэн ой энэ жил тохиож байгаа юм.

Олон улсын стандартын анхны кино студи байгуулах чиглэлээр Унгар улстай хамтран ажиллана

​ -Санамж бичгийн хүрээнд хамтарсан кино бүтээх нөхцөл бүрдэв- Монгол Улс 2021 онд Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн тул Соёлын яам олон улстай кино урлагийг дэмжих хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал,өнгөрсөн онд 7.5 сая ам.долларын өртөгтэй Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төслийг эхлүүлэх асуудлыг ярилцаж байсанбөгөөд кино зураг авалтын тодорхой хэсгийг Монгол Улсад хийж, 2 сая орчим ам.доллар нь 100 хувь Монгол Улсад зарцуулагдах тооцоо гарч байсан юм. Тэгвэл өнөөдөр Монгол болон Унгар улсын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан өнөөдөр болж, Кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай Монгол Улсын Соёлын яам, Унгар улсын Хүний хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг-ийг байгууллаа. Санамж бичигт, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански нар гарын үсэг зурав. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол, Унгарын кино урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Тухайлбал, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн анхны кино студийг байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, мэргэжлийн кино студи, хамтарсан бүтээлийг шинэ түвшинд хүргэх, хоёр орны кино үйлдвэрлэгчид, продюсерууд болон салбарын бусад мэргэжилтнүүдийн уулзалтыг тогтмол зохион байгуулахаар тохиролцов. Мөн кино урлагийн сургууль, мэргэжлийн байгууллага хоорондын уран бүтээлчид, оюутан, судалгааны мэдээ, материал солилцох замаар кино урлагийн байгууллагууд болон сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар боллоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.