Хамгийн үнэтэй нүдний шилний эзэд

Та бүхэн Майкрософт компанийн Билл Гэйтс эсвэл Фэйсбүүкийн Марк Зүкерберг ямар энгийн хувцасладаг болохыг сайн мэднэ. Хэдий тийм боловч түүнд нь бүү хууртаарай. Тэдгээр элит баячууд өөрсдийн гэсэн ямар нэгэн хобби, сонирхол эсвэл цуглуулгатай байж л таарна. Энэ удаад одууд биш ч, тэднээс ч илүү эрх мэдэл бүхий Цахиурын Хөндийн тэрбумтан эздийн чамин үнэтэй ховор нүдний шилний талаар сонирхолтой жагсаалт хүргэхээр шийдлээ. Эдгээр захирлуудын хувьд бусад нөгөө л нэг Америкийн баячуудын адил Ролекс цаг эсвэл үнэтэй хослол өмсөөд байдаггүй. Харин түрүүн хэлсэнээр нүдний шилэнд дурлагсад.Үүгээрээчөөрсдийн байр сууриаилэрхийлэхдуртай хүмүүсюм. Стюарт Баттерфийлд TOMS Mavericks 201 Shiny Gold Whiskey Tortoise Slack компанийн ерөнхий захирал Баттерфийлдийн зүүсэн энэхүү ТОМС брэндийн шилний хувьд жагсаалтанд орсон бусад шилүүдийг бодвол худалдаж авах хамгийн боломжит үнэтэй шил. Хэдий тийм боловч энэ бол зүгээр нэг энгийн шил биш. Брэнд бүр өөрийн гэсэн ялгарах онцлогтой байдаг. ТОМС брэндийн хувьд шил захиалуулж хийлгэсэн үйлчлүүлэгч бүртээ харааны эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс тухайн үйлчлүүлэгч тэдний шилийг худалдаж авсан л бол хараагаа шалгуулах тал дээр ахиж санаа зовох шаардлагагүй гэсэн үг. Баттерфийлдийн хувьд нэг сумаар хоёр туулай ангуучилдаг ухаалаг баячуудын нэг бололтой. Сэм Алтман: Oakley LATCH Square Polarized Ердөө 32 настай Y Combinator компанийн захирал залуу Оакли брэндийн гэгээлэг шилийг зүүснээр яг л насандаа харагдаж байна. Энэхүү нүдний шил нь өөр дээрээ хажуу хэсэгтээ хавчаартай тул цамцныхаа аль ч хэсэгт хавчаад унана гэж санаа зовох зүйлгүй. Оаклигийн өөрийн цахим хуудас дээр зарагдаж дууссан ч, Nordstorm.com веб хуудаснаас сонирхож үзэх боломжтой. Үнийн хувьд 180 долларын үнэтэй. Эван Спийгел: Tom Ford Colin Aviator Sunglasses Snap компанийн ерөнхий захирал Спийгел сонгодог загварын нисгэгчийн шил зүүжээ. Илүү ойроос харвал шилний дээд хэсэгт улаан өнгө оруулж өгсөн. Энэ төрлийн нисгэгчийн шилэнд дургүй хүн тун цөөн болов уу. Үнийн хувьд 370 доллар боловч бага багаар өссөөр л байна. Жэк Дорси: Robert Marc RM 700 Твиттерийн үүсгэн байгуулагчдын нэг болох Жэк Дорсигийн зүүсэн энэхүү шил нь Нью Иоркийн тусгай брэндийн бүтээгдэхүүн. Шил тус бүрийг захиалгын дагуу гар аргаар Франц улсад үйлдвэрлэх бөгөөд цөөн хэдэн сонгогдсон дэлгүүрт худалдаалдаг. Үнийн хувьд тодорхойгүй, зөвхөн худалдаалагч болон худалдан авагч л тус шилний үнийг мэднэ. Мэдээж Эван Спийгелийн шилнээс үнэтэй. Дэн Рөүз: Cutler and Gross 1166 Matt Black Фэйсбүүкийн дэд ерөнхийлөгч Рөүзийн хувьд Катлер ба Гросс брэндийн энэхүү сонгодог загвараар гангарчээ. Тэрээр ерөнхий захирлаа бодвол хавьгүй тансаг хэрэглээтэй нэгэн. Энэ шилний хувьд л гэхэд 500 долларын үнэтэй. Уншигчид маань дор хаяж мянган долларын үнэтэй шилнүүд хүлээж байсан байж магадгүй. Тийм маягийн алмааз сваровски шигтгээ суурилуулж өгсөн шилнүүдийг урлагынхан л зүүдэг. Харин эдгээр эрхэмүүд классик хэрэглээг сонгох мэдрэх дуртайг санаарай. 500 долларын шил ч мөн адил маш үнэтэй шил. Марк Зюкерберг: Ray-Ban Original Wayfarer Classic Нэгэнт Фэйсбүүкийг яриад эхэлсэн тул, ерөнхий захирлыг нь оруулах нь зүйтэй болов уу. Зюкербергийн хувьд их энгийн хэрэглээтэй гэдгээр өөрийгөө алдаршуулж чадсан нэгэн. Хувцасны хувьд л гэхэд нэг төрлийн л хувцасаа өмссөн харагддаг. Энэ нүдний шилний хувьд магадгүй өмсөж зүүж харагдсан зүйлсээс хамгийн үнэтэй нь байж болох юм. Рэй Бэн брэндийн энэхүү сонгодог загварын хувьд 150 долларын үнэтэй. Жони Ийв: Cutler and Gross 0927 Humble Potato Апплэ-ийн ахлах загвар зохион бүтээгч Жони Ийвийн сонголт болох энэхүү шил 480 долларын үнэтэй. Түүний сонголт үнэхээр л нэр шигээ жирийн л нэг төмс шиг харагдаж байгаа биз. Вүүдмэн : Loewe Wayfarers GoPro-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Вүүдмэн өөрийн имижээ Лоэв Вэйфарэрсийн шилээр тодорхойлжээ. Энэ шил нь зурвас харахад яг одоо моод болж байгаа хаа сайгүй харагдаж байгаа биз. Гэвч зүүсэн шилнийх нь ард нэр нь гардаг болохоор 325 долларын эх хувийг хаа сайгүй байх тэдгээр шилтэй андуурч болохгүй шүү дээ. Силбэрмэн: Oliver Peoplesglasses Pinterest-ийн гүйцэтгэх захирал Силбэрмэний хувьд Oliver Peoples-ийн шил зүүдэг. Тус брэнд өнгө, хүрээний загвараар тоглолт хийдэг хэдий ч энэ удаад 385 долларын энгийн загвар нь ийнхүү нэр хүндтэй эрхмийг тодорхойлжээ.

Тампоноо хайсан ээж хүүгийнхээ зайгаар ажилладаг  тоглоомон машинаас олжээ /хөгжилтэй/

Австралийн Сидней хотын 27 настай Хизер Леру гэдэг эмэгтэй гэр бүлдээ тохиолдсон хөгжилтэй явдлаа цахимд оруулжээ. Тэрээр яаралтай шаардлагаар гоо сайхны шүүгээнд байсан ариун цэврийн хэрэглэлээ хайсан ч олсонгүй. Ингээд хайсаар гурван настай хүүгийнхээ зайгаар ажилладаг тоглоомон машинаас олоод нулимсаа гартлаа инээсэн гэнэ. Хүү нь өмнөхөн нь машиных нь зай суусан тухай гомдол мэдүүлж байжээ. Ингээд өөрөө зайны эрэлд гарч ээжийнхээ шүүгээс хоёр зай олоод машиндаа хийсэн нь энэ гэнэ. word.mn

  П.Анужингийн байлдан дагуулалт хэрээс хэтэрлээ!

Эрүүл зөв амьдралын хэв маягаас эхлээд иддэг хүнс, хэрэглэдэг бүхнээ хэлэхийн төдий өнөө бүтээгдэхүүн нь bestseller болж байна цаана чинь. Юун маркетингийн ухаан, хол хэвтэнэ. Утгаараа брэнд болно гэдгийг П.Анужин батлах шив. Нэг хэсэг нялх биетэй, нам гүм байсан ч ажилдаа шуударч, анхаарлаа бүрэн зориулж утгаар нь эргэн ирж байна. Бүр цаашлаад П.Анужингийн хэрэглэдэг тараг барагтай бол олдохгүйн дээр эхнэрээ гомдоосон эр авдар таргаар аятайхан эвлэрчихэж байгаагаа хүртэл сошиал ертөнцөд зарласан байх жишээний. Ингээд бодохоор энэ цаг үедээ л ялгарч, мандахыг яруу тодоор харуулж, өдрөөс өдөрт ханш нь өсч байхад үнэрхэлгүй өөрийн номоо дахин хэвлэсэн байна. 5-н сарын 13-нд болох номын нээлтийн үеэр эрүүл амьдралын зөвлөгөөг харамгүй түгээнэ. Дээр нь тааварлашгүй бэлгүүд ч хүлээж байгаа гэнэ дээ. Тасалбарыг www.ticket.mn болон СТӨ-ний кассаар авч болох юм билээ. Түүгээр ч зогсохгүй тэр өдөр өөрийн нэвтрүүлгээ анх удаа цацна. За ёстой байж болох бүх утгаараа өөрийгөө харуулж буй П.Анужингийн байлдан дагуулал ширүүхэн эхлэх нь дээ.

Ц.Элбэгдоржийн хүү Баянзүрх дүүрэгт нэр дэвшжээ

Улстөрд ахин нэг хунтайж дуу хадаасаар аавынхаа орийг залгахаар орж ирлээ. Баянзүрх дүүргийн АН-ын хороо Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ энэ сарын 5-ний өдөр эцсийн байдлаар тодруулжээ. Тус дүүргээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ нэр дэвшихээр болжээ байгаа нь нэг сенсааци гэгдэж байна. аж.Баянзүрх дүүргийн АН-ын нэр бүхий гишүүд, Эх орны хүү, энхийг сахиулагч Э.Эрдэнэ дайсныхаа өмнө сөгдөөгүй мөртлөө БЗД-ийн АН-ын дарга Д.Пүрэвдаваагийн аманд очиж унах нь дээ хэмээн ярилцаж байна. Учир нь Д.Пүрэвдаваа нь тун муу менежер агаад 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан Б.Болор, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт нарыг д багаар нь унагасантай холбоотой бололтой. WORD.MN

Риогийн Олимпийн хамгийн секси 15 медальтан…

Кристи Кастлин АНУ 100м-ын саадтай гүйлт, хүрэл Яна Егорян Орос туяалзуур сэлэм, алт Элоди Клувель Франц таван төрөлт, мөнгө Вера Бирюкова Орос уран сайхны гимнастикийн багийн төрөл,алт Таня Каньотто, Итали усанд үсрэлт, хүрэл Алия Мустафина Орос уран сайхны гимнастик, мөнгө Бекки Джеймс Англи дугуй, хүрэл Анна Коракаки Грек гар бууны 25 м, алт Лиза Каррингтон Шинэ Зеланд завины 200 м-д алт, 500 м-д хүрэл Медисон Косиан АНУ уран сайхны гимнастик алт, мөнгө Катинка Хоссу Унгар 100м-ийн нураагаар сэлэх төрөлд алт Маргарита Мамун Орос уран сайхны гимнастик, алт Эли Райсман АНУ уран сайхны гимнастик, алт, хүрэл

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.