Дуучин Т.Баясгалан аавдаа 3 өрөө байр бэлгэлжээ

МУГЖ, МУАЖ уртын дуучин Ш.Чимэдцэеэ сүүлийн жилүүдэд гундуухан яваа тухай Сүхбаатар аймгийн сэтгүүлчид нэгдэн олон нийтэд дэлгэсэн билээ. Тэрээр өөрийн бүх эд хөрөнгөө хамтран амьдарч байсан Б.Түвшинжаргалд алдаж байгаа тухайгаа дэлгэрэнгүй ярьсан юм. Б.Түвшинжаргал нь МУГЖ Т.Баясгалангийн төрсөн аав бөгөөд Кёкшүзан Д.Батбаярын хадам аав юм. МУАЖ Ш.Чимэдцэеэ түүнтэй хамтран амьдарч байх хугацаанд Б.Түвшинжаргал өөр хүнтэй суухаар болж дундаасаа хүүхэдтэй болсноор салахаар болсон байгаа юм. Харин тэд гэрлэлтээ цуцлуулахдаа эд хөрөнгөө хуваах тал дээр маргалдаж эхэлсэн бөгөөд Ш.Чимэдцэеэ үүнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Харин Д.Түвшинжаргал Шүүхээр нь шийдсэн асуудал шүү дээ. Ард түмэн мэдэж байгаа. Цаг хугацаа харуулна биз ээ хэмээсэн бол Т.Баясгалан аавдаа гурван өрөө байр бэлэглэсэн тухайгаа өөрийн цахим хуудснаа мэдэгдэв. Тэрбээр Сайн байцгаана уу? Зуны эхэн сарын сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ хүргэе! Өчигдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэлтэй холбогдуулан зарим зүйлийг хэлэхийг хүслээ. Хүн ер нь эцэг эхээ сонгож төрдөггүй, заяагдмал зүйл байдаг шүү дээ. Миний бие хэдийгээр Түвшинжаргалаар овоглогдон явдаг ч эцгийнхээ өвөр нөөлөгт өсөөгүй, ээжийнхээ гэдсэнд л үлдсэн байдаг ч би эцэг эхдээ өнөөдрийг хүртэл үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ. Хүний амьдралд ямар ч асуудал үүссэн бай, би болон миний ээж хэзээ ч бусдын үйлдлийг шүүж, бусдыг буруутгаж байсангүй ээ. Хүний орчлонгийн жамаар бид тус тусынхаа амьдралаар явж буй хүмүүс. Миний эцэг өнгөрсөн 7 хоногт тоглолтоо зохион байгуулж, намайг урьсан юм. Би тоглолтод нь оролцож амжаагүй учир манай гэр бүл тоглолтын маргааш нь болсон хүлээн авалтынх нь дундуур очиж, Монголын уртын дуунд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлсэндээ 3-н өрөө байр өгсөн билээ. Энэ бол манай гэр бүл гэхээсээ илүүтэй Монгол түмний хайр хүндэтгэл хүлээсэн уран бүтээлийн хөдөлмөрийг нь үнэлж тэр хүнд өгч буй сэтгэлийн өглөг юм. Миний хань, миний бие, манай хамт олон, хүч хөдөлмөрөөрөө бусдыг манлайлж буй хүмүүстээ, итгэл сэтгэлийн дэм болох үүднээс нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүнд тус дэм болж явдгийг энэ дашрамд хэлье. Хүн хүндээ урмын сайхан үг хэлж, амьддаа бие биенээ хайрлацгаая! Хүний амьдралд ямар их олон зүйлс учирдгийг, Та бид тааж мэддэггүй билээ. Тиймээс, Та бүхэн минь учир явдлыг сайтар нягталж, эргэцүүлэхийг хүсье! Хүндэтгэсэн, МУГЖ Т. БАЯСГАЛАН хэмээжээ.

Жүжигчин О.Мөнхдалай эхнэрээсээ салж, гурван хүүхдээ ээж дээр нь үлдээв

Охид бүсгүйчүүдийн зүрхээр наадсан залуу бол Азийн топ модель Д. Мөнхдалай. Тэрээр жилд нэг кинонд тоглож, олны өмнө сайхан залуугийн дүрийг чадварлаг бүтээдэг. Гурван хүүхдийн аав тэрбээр эхнэрээсээ салаад багагүй хугацаа өнгөрч байгаа ажээ. Ингэхдээ хүүхдүүдээ ээж дээр нь үлдээсэн байна. Эхнэр нь загвар өмсөгч Зулгэрэл бөгөөдКамертон хамтлагийн дуучин МээдээгийнMi amor дууныклип зэрэг олон уран бүтээлдтоглосноор нь үзэгчид андахгүй.Загвар өмсөгч Зулгэрэлийн хувьд Queen Chiken- ээ удирддан ажлуулдаг аж.

Нүцгэн биеэрээ гайхуулах дуртай залуухан одууд

Universe Best Songs тэмцээнд оролцогчдоос хамгийн амжилттай яваа хүмүүсийн нэг бол дуучин Хишигдалай. Дуучин амрагаасаа салснаас хойш нэг хэсэг сэтгэл санаагаар унасан түүнийг Нүдэндээ давхраа хийлгэж, хамрынхаа үзүүр болон эрүүндээ имплант суулгуулсан хэмээн шивэр авир хийлцдэг. Харин өдгөө гэнэт томорсон өгзгөөрөө олны анхаарлыг татаад байгаа дуучин бүсгүй сүүлийн үед нүцгэн зургуудаа өөрийн цахим хуудснаа ихэд тавих болсон аж. Түүнчлэн Хуримын даашинзтай бүсгүй киноны гол дүрийн дүрийг бүтээж олны танил болсон жүжигчин Батмааг кино сонирхогч залуус андахгүй. Тэрбээр уг кинонд тоглохдоо нүцгэлээд амжсан бол Мongolian next top model нэвтрүүлгийн ялагч болсноор олонд танигдаж эхэлсэн модель Б.Цэрэндолгор сүүлийн үед цээж нүцгэн зургаар дагнах болжээ. Ингээд халуухан бүсгүйчүүдийнхээ зургуудаасхүргэж байна. 4 7 8 9 10 11 12

Гоо сайхны мэс засалд орсон одууд

Хүн бүр гоё сайхан харагдахыг хүсдэг. Харин урлаг соёлын оддын хувьд энэ асуудал бүр ч ач холбогдол ихтэй байдаг учир тэд нүүр царай, бие галбиртаа ихээхэн санаа тавьж мөнгө хайрлалгүй гоо сайхандаа зарцуулдаг. Хамгийн их мөнгийг гоо сайхандаа зарцуулж пластик хагалгаа хийлгэсэн оддын тухай мэдээллийг танд хүргье. Blake Lively ($7,300) Жүжигчин Ryan Raynolds-ийн эхнэр тэрээр Холливудын хамгийн хөөрхөн бүсгүйчүүдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрөддөг ч энэ зурагнаас түүний нүүрэндээ ямар мар мэс засал хийлгэснийг олж харж болох мэт. Тэрээр хамарныхаа хэлбэрийг засуулсан ба нүүрнийхээ сэвх, нөсөө толбыг өндөр үнээр арилгуулсан. Megan Fox ($8,000) Тачаангуй бүсгүй Меган хөхөндөө имплант буюу силикон суулгуулж, урууландаа дүүргэгч шахуулж, хацрандаа ч бас мэс ажилбар хийлгэсэн. Хэдий тэрээр өөрийгөө ямар ч мэс засал хийлгүүлж байгаагүй хэмээн ярьдаг ч түүний бага залуу байх үеийн зургуудаас нь түүний яриаг худал гэдгийг тодорхой харж болно. Suzanne Somers ($9,000) Тэрээр 1970-аад оны үеийн Америкийн хамгийн классик дэгжин, хүн бүхний зүрх сэтгэлийг булаасан эмэгтэй байв. Гэхдээ байгалийн жамаар нас ахиж царай зүс нь гундаж эхлэхэд тэр мэс заслаар хариу барьж эхлэв. Ийнхүү тэр хөх, хацар, эрүү, уруул гэх мэт биеийнхээ бараг л хэсэг бүрт нийт 9900 орчим ам.доллароор мэс засал хийлгүүлсэн байна. Pamela Anderson ($10,500) 1990-ээд оны Америкийн телевизээр Памела Андерсон гарахгүй байна гэж үнэхээр байгаагүй үе байв. Энэ үеийн бараг бүх эрчүүдийн зүрхийг соронз мэт өөртөө татаж байсан Памела хийлгэсэн мэс заслуудынхаа талаар ихээхэн нууцалдаг ч тэр хэд хэдэн мэс заслыг нүүрэндээ хийлгэсэн нь нийт 10.500 ам.доллар болсон гэсэн тооцоо бий. Nicki Minaj ($11,500) Тэр багадаа ийм хүүхэд байсан. Харин одоо барби хүүхэлдэй мэт андуурам төрхтэй болсон нь пластик мэс заслын л ач тус. Гэхдээ тэр гурван томоохон мэс засалд орсон бөгөөд тэд нийтдээ 11.500 ам.доллар болсон байна. Тэр хамраа янзлуулж, нүүрээ жижиг харагдуулахын тулд хацрын илүүдэл мах арилгах мэс засалд бас орсон. Харин хамгийн үнэтэй нь түүний алдарт өгзөг бөгөөд тэр нэг өгзгөндөө л гэхэд 5000 ам.долларын үнэтэй силикон хийлгэсэн байдаг. Kim Kardashian ($16,500) Хэдэн жилийн өмнө Ким Кардашиан хэмээх бүсгүйг хэн ч мэддэггүй байв. Гэвч 2009 онд эхэлсэн тэдний гэр бүлийн реалити шоу од болж эхэлсэн цагаас тэр гэр бүлийнхэн дундаасаа онцгой төрхөөрөө аргагүй ялгарч, олны анхаарлыг татаж эхлэв. Гэхдээ тэр бүх зүйлээ аажим аажмаар өөрчилсөн юм. Тэр уруул, хамар, хөх, өгзөгөндөө мэс засал хийлгэсэн. Lil Kim ($19,625) Африк-Америк гаралтай алдарт хипхопчин бүсгүй сүүлийн 15 жилийн туршид уран бүтээлдээ анхаархаасаа илүүтэй гоо сайхны мэс засалд цагаа их зарцуулсан гэхэд хилсдэхгүй. Тэр хамар, уруул, хөх гэх мэт газрууддаа нийт 19.000 орчим ам.долларын мэс засал хийлгүүлжээ. Donatella Versace ($25,000) Өндөр үнэтэй мэс засалд ч бас алдаа гардаг гэдгийг алдарт дизайнер Донателла өөрийн биеэр гэрчилсэн юм. Тэрээр царай өргөх, урууландаа дүүргэгч шахуулах гэх мэт мэс заслыг өндөр үнээр хийлгэсэн ч бүх насаараа гоо сайхны мэс заслын хохирогч болон үлдсэн юм. Pete Burns ($38,000) Pete Burns гэдэг нэрийг та магадгүй хэзээ ч дуулаагүй байж мэдэх юм. Хэдий тэрээр 1960-аад оны үед хөгжмийн ертөнцөд тодорхой хэмжээний байр сууриа эзлээд байсан ч түүний хамгийн их хүссэн зүйл хөгжим биш байв. Тэрээр өөрийгөө эр хүний биед нуугдсан эмэгтэй хүн хэмээн тодорхойлж, эмэгтэй хүн болохын тулд асар олон мэс заслыг хийлгэсэн ч амжилт олоогүй гэдгийг нь та харж байна. Гэхдээ тэр өдгөө ч ярилцлага өгөх бүртээ өөрийн хүссэн дүр төрхөө олох хүртлээ мэс засал хийлгэнэ хэмээн ярьдаг гэнэ. Caitlyn Jenner ($60,000) Ким Кардашианы хойд эцэг асан, Олимпийн аварга Брюс Женнер энэ онд хүйсээ солиулан Кейтлин хэмээх нэрээр гарч ирж шуугиан тарьсан. Тэрээр нүүр болон хөхөндөө мэс засал хийлгүүлсэн ба нийт өртөг 60.000 ам.доллар болсон байна.

Маш багадаа “охин нас”-аа гээсэн одууд

Майли Сайрус, Рианна гэх мэт секс бэлэг тэмдэг болсон эмэгтэй дуучид тус жагсаалтад огт дурдагдахгүй нь хачирхалтай. Гэхдээ тэдний гаргадаг хэт эрээ цээргүй үйлдэл зөвхөн олны анхаарлыг татах зорилготой байх л даа. Наснаасаа эрт буюу бараг л хүүхэд ахуйдаа охин насаа гээж, эмэгтэй хүн болсон оддын тухай танд хүргье. Тэд энэ нандин сэдвийнхээ тухай өөрсдөө ярилцлагандаа дурдсан юм шүү! Katy Perry, 16 нас Хэдийгээр Кети шашны хатуу үзэл баримтлалтай гэр бүлд төрж өссөн ч 16 насандаа охин насаа Волво машины урд суудалд Jeff Buckley-гийн Grace дууг сонсонгоо үдсэн тухайгаа 2014 оны хоёрдугаар сард GQ сэтгүүлд өгсөн ярилцлагандаа тэрээр энэ тухай ярьсан байдаг. Kim Kardashian, 14 нас Би 15 хүрэх гэж байхдаа анх бэлгийн хавьталд орсон. Яагаад ч юм цаг нь болсон юм шиг санагдсан учраас тийм зүйл болсон хэмээн Ким 2012 оны арванхоёрдугаар сард Опра Уинфрейгийн шоунд оролцохдоо ярьжээ. Охиноо бүсгүй хүн болсныг мэдсэн ээж нь жирэмсэний тест хүртэл авч шалгасан тухай тэрээр мөн дурдсан байдаг. Khloe Kardashian, 14 нас Би 14 настай байхдаа 18 настай залуутай болздог байсан. Тэр намайг секст шууд л уруу татсан. Учир нь би үнэхээр жаахан, өөрийн биеэ бүрэн мэдэхгүй шахуу л хүүхэд байсан. Үүнээс хойш би гурван жилийн турш хэнтэй ч ойртоогүй, өөртөө гутарч дургүй хүрэх шиг болдог байлаа. Нөхцөл байдал тийм ч аятайхан байгаагүй ч гэсэн одоо бодоход сайхан дурсамж л юм даа хэмээн бас нэгэн Кардашиан 2012 онд ярьжээ. Hilary Duff, 16 нас Хэдий тэрээр энэ тухайгаа олонд ил ярихыг хүсдэггүй ч Cosmopolitan сэтгүүлд өгсөн ярилцлагандаа ам алдсан удаа бий. Би 16 настай байхдаа 26 настай залуутай үерхдэг байсан. Ингээд л юу болсон нь тодорхой байлгүй дээ хэмээн Хиллари ярьжээ. Тэр энэ үедээ Good Charlotte хамтлагийн дуучин Joel Madden-тай үерхдэг байсан учир Жоэл түүний анхны эр хүн болсоныг олон хүн тэр дор нь ойлгосон юм. Britney Spears, 14 нас Through The Storm: A Real Tale Of Fame And Family In A Tabloid World хэмээх дурдатгал номондоо тэрээр 14 настай байхдаа 18 настай ахлах ангийн хөл бөмбөгчин залууд охин насаа өгсөнтухайгаа цухас дурдсан байдаг. Angelina Jolie, 14 нас 2007 оны дөрөвдүгээр сард OK! сэтгүүлд үзэсгэлэнт Анжелина Жоли хамгийн анхны бэлгийн амьдралынхаа тухай илэн далангүй ярьж байжээ. Би 14 настайдаа найз залуутайгаа сексийн харилцаатай болж эхэлсэн ч гэсэн сэтгэл хөдлөл, дур тавилт гээд л бүгд санаанд хүрдэггүй байв. Гэнэт нэг өдөр түүнтэйгээ ойрхон байх хүсэлдээ автаж шууд л нэг хутга аваад түүний биеийг зүсчихсэн, тэр ч бас намайг зүссэн. Бид бие биенийхээ цусанд будагдаж, яг л нэг юм солилцож байгаа мэт сонин мэдрэмж төрж билээ Kelly Osbourne, 13 нас 13 нас гэдэг бол хэтэрхий бага нас. Алдарт дуучин Оззи Осборны охин сарын тэмдэг нь ч ирээгүй байхад анх охин насаа үдсэн ч гэсэн өөрийгөө хөл хүнд болчихвий хэмээн айж явсан тухайгаа US Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурджээ. Paris Hilton, 15 нас Хэдий Парис өөрөө энэ тухайгаа олонд дэлгээгүй ч, охин насыг нь авсан эр хамаг нууцыг нь задалж орхижээ.Бид хамтдаа хоёр сар орчим байсан. Нэг удаа бид хоёр амралтанд явсан юм, даанч Парисын эмээ нь түүнийг хайж байсан учир түүний нэр дээр зочид буудалд өрөө захиалж чадаагүй. Тэр энэ үед 15 настай харин би 17 настай байв. Зочид буудлын нэг өрөөнд орчихсон байж байтал гэнэт хаалга тогших чимээ сонсогдон хэн ирснийг хартал Парисын эмээ нь зогсож байсан. Сандарсандаа цонхоор хартал Парис цүнхээ тэвэрчихсэн гольфын талбай дээгүүр гүйж байсан. Үүнээс хойш долоо хоногийн дараа л бид салсан даа. Sienna Miller, 16 нас Жүжигчин Сиенна Миллер 16 насандаа ээжийгээ гэртээ байхгүй үед бүгдийг амжуулсан гэдэг. Kate Moss, 14 нас Алдарт моделийн 2004 онд хэвлэгдсэн намтар номонд, Кейт Мосс 14 насандаа гэр бүлийнхэнтэйгээ Бахамын аралд амарч байх үедээ охин насаа гээсэн тухай бичигдсэн байдаг.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.