Эцэг эхдээ гологдож хаягдсан Монгол охин Холливудад 10 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ

Үнэлэх
(17 үнэлгээ)

Англид амьдардаг, Шотланд гаралтай, Холливудийн од болсон жvжигчин Эван Мак Грэгор. Тэрбээр “Оддын дайн. Эпизөvд-3″-т тоглож нэрд гарсан. Хожим Мак Грэгор Николь Кидмантай хамтарч гол дvрийг нь бүтээсэн алдарт “Moulin Rouge” киногоор нь манай үзэгчид сайн мэднэ. Мак Грэгор 2002  онд  анх Монголд анх хөл тавьсан аж. Мотоциклиор давхих улаан хорхойтой Эван тэр жил үй зайгvй найз Чарли Бvvрманы хамтаар дэлхийг тойрох аялал хийж гурван  сарын туршид 30 мянган  км замыг туулсан бөгөөд маршрутынхаа дагуу Монголоор дайрч гарсан байна. Мотцикльтой залуучууд Нисэхийн цагаан хаалганы тэнд буудлаж байхдаа шор тортой зүйл олжээ. Тухайн үед шар торонд хийж орхисон нярай хүүхэд уйлж, гадаад аялагчдыг сандаргасан аж. Тэд хүмүүс дуудаж, цагдаа нар ирж, төрөөд хэдхэн хонож байсан балчир охиныг тухайн үед гуравдугаар хороололд байрлах Нялхасын клиник сувилалд хүргэж өгсөн аж. Хүүхдийн хаяг тогтоох төвийнхөнтэй танилцсан Эван Мак Грэгор дараа нь  хээр хаягдсан байсан охины биеийн байдлыг мэдэхээр хэд хэдэн удаа Нялхасын клиник сувилал дээр Хүүхдийн хаяг тогтоох төвийн байцаагч нартай очиж байсан аж. Анх тэрбээр Жамьянцэцэг гэх энэ охины 18 нас хүртэлх бүхий л зардалыг даана, сургуульд сургана хэмээн ярьж байсан ч дараа нь эхнэртэйгээ ярилцаад өргөж авахаар шийдсэн аж. Монгол улсын хуулиар хаягдсан хүүхдийн эцэг, эх хамаатан саданг олтол гурван жил цагдаагийн байгууллага эрэн сурвалжилдаг бөгөөд олдохгүй тохиолдолд, эсвэл түүнийг бусдад өргүүлэхийг зөвшөөрсөн нөхцөлд үрчлүүлдэг аж. Энэ дагуу Эван Мак Грэгор бүтэн гурван жил хүлээсний эцэст нялх охиныг гурван нас хүрсний дараа үрчилж авчээ. Холливудын од жүжигчин эр охиныг үрчилж авахаасаа өмнө Нялхасын клиниктэй байнга холбоотой байсан бөгөөд өөрсдийнхөө том зураг, мөн хүүхдүүдийнхээ зургийг тэдэнд илгээж, асрагч багш нар нь  Жамьянцэцэг охины орны ард тэдний зургийг хадаж, аав нь, ээж нь, ах нь, эгч нь энэ байна хэмээн байнга танилцуулдаг байжээ. Харин охиныг үрчилж авахдаа тэд өөрийн биеэр Монголд ирээгүй бөгөөд Эван Мак Грэгорын гэр бүлийн өмгөөлөгч, хүүхэд асрагчийн хамт ирсэн аж.  Жамьянцэцэг охины үрчилж авсан ээж   Ийв Мавракис нь Францад төрж, Хятадад өссөн, бас л киноны мэргэжилтэй. 1987 онд Стивен Спилберг Хятадад “Empire of the sun” киногоо хийхэд орчуулагчаар нь ажиллаж байсан гэдэг. Мак Грэгор гэр бvл, ялангуяа хvvхдvvдээ хэвлэлийнхнээс улайран хамгаалдаг, нууц далд байлгадгаараа алдартай хvн. 2004 онд гэрийнхэнтэйгээ Мавританид амарч байхад нь Английн нэг сонин баахан зураг нууцаар аваад цувралаар нийтэлж эхэлжээ. Ийн нийтлэхийг нь болиулахаар тэрбээр шvvхэд хандсан боловч хэрэгссэнгvй.  Гэвч тэрбээр дахин шүүхэдсээр байж, нийтлэхийг нь ч болиулж, дээр нь 74000 долларын төлбөр гаргуулж авсан гэдэг. “Мак Грэгорт НVБ-ын бүтцийн байгуулллага ЮНИСЕФ-ийн элч албатай. Тэрбээр  Африкийн Малавид тав хоног айлчилсныхаа дараа  ДОХ туссан хүүхдүүдэд туслахыг дэлхийн орнуудын удирдагчдад уриалсан бөгөөд үүнийх нь vр дvнд Малавид энэ чиглэлээр олон сая долларын хөрөнгө цугларсан аж.  Холливудын од, Австралийн жүжигчин Эван Макгрегор дөрвөн хүүхэдтэй. Түүний том охин  Клара 16, дунд хүү Эстер 10 настай.  Монголоос өргөж авсан Жамьянцэцэг буюу Эмиян мөн л 10 настай. Бага охин нь дөнгөж хоёр нас хүрэх гэж байна.  Эван Макгрегор хүү охин хоёрынхоо төрсөн өдрийг тун сүр дуулиантай хийжээ. Ийнхүү эцэг эхдээ гологдож, Нисэхийн цагаан хаалган дээр шар торонд хаягдсан Монгол охин Жамьян буюу Эмиян Холливудад 10 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ.

Нийтэлсэн: 2012-10-13 16:10:22

Нийт сэтгэгдэл: 20

  • Зочин

    Азтай охин байна

    Зочин 2012-10-15 10:27:16     122.201.18.159          (5)       (1)
  • Зочин

    zarim neg zuil ni hudlaa bn *** gehdeel good news\

    Зочин 2012-10-15 10:35:19     203.91.119.122          (2)       (1)
  • Зочин

    Сайн явах заяатай охин болохоор тэгсэн.. Хаясан эцэг эхэд нь хэлэх ч үг***га даа

    MR 2012-10-15 10:43:00     202.179.16.48          (4)       (1)
  • Зочин

    охин яахав азтай байна энэ охины хувь заяаг хэн өөрчлөв гэдэг байна гадны мөнгөтэй чадалтай хүмүүс ,одод нэрд гарсан хүмүүс ийм л буянтай зүйлс хийдэг байна ш дээ манайхан бол яах бол.....?

    Зочин 2012-10-15 10:53:43     202.170.64.68          (1)       (1)
  • Зочин

    huuhdee hayasan domboo garuud boldogson bol ochij mungu nehehiimsan geel bodood hevtej bdag bh da ayagui bol

    ter 2012-10-15 11:00:38     124.158.94.35          (3)       (0)
  • Зочин

    yag unen mungu nehej medeh yhamsartai humuus manaihan dynd bgaa shuu......manai odontsoruud uursdiiguu yaay gej baij yun bysdiig geh manatai

    mishka 2012-10-15 11:09:26     219.248.140.72          (1)       (0)
  • Зочин

    yostoi aztai huwitai ohin bn

    Зочин 2012-10-15 11:25:35     203.194.116.129          (1)       (0)
  • Зочин

    yostoi aztai huwitai ohin bn

    Зочин 2012-10-15 11:25:37     203.194.116.129          (0)       (0)
  • Зочин

    Gaix***tai er xvn gaixamshigtai etseg mongol z***uus min iim enerengvi saixan setgeltei boltsgoowol yasiin torson vrsee gunxsan xongomsog xvvxen xaraad martdag zangaa xaytsgaaw*** yasiin saixan bvsgvichvvd min saixan xani xoorxon vrsiixee toloo urag***

    Зочин 2012-10-15 11:26:45     126.226.179.106          (0)       (0)
  • Зочин

    yamr sn hun be az jarg*** husie... jinhen etseg eh n bitgi tenegteesei bilee

    Зочин 2012-10-15 11:35:10     202.5.202.21          (0)       (0)
  • Зочин

    gregor is so kind. thank you best wish for your family . you are best

    Зочин 2012-10-15 11:35:42     202.5.202.21          (0)       (0)
  • Зочин

    saihan okhin bna. tuurug zaya ni hutulsun bizdee.sain saihaniig hysie

    Зочин 2012-10-15 11:43:56     122.254.127.66          (1)       (0)
  • Зочин

    gadnii ***dartai humuus iim l baidag bna da.manaihan bol.

    Зочин 2012-10-15 12:07:30     182.160.46.168          (0)       (0)
  • Зочин

    МОНГОЛ ХҮҮХДИЙГ ӨСГӨН БОЙЖУУЛЖ ХҮМҮҮЖҮҮЛЖ БАЙГАА ЭНЭ ХҮНД ТӨРИЙН ШАГНАЛЫГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

    Зочин 2012-10-15 12:26:08     202.126.89.197          (1)       (0)
  • Зочин

    Тэр охин угаасаа бурханаас сайн хувь заяатай төрсөн байна. Төрүүлсэн аав ээж нь тэр охины буянг идэх хувь заяагүй тэнэг амьтад байждээ.

    Зочин 2012-10-15 12:29:54     202.131.234.18          (2)       (0)
  • Зочин

    wow.ha gazar byantai yhaantai ylyyd bh um.getel mongolchyydaad yhaan ***gaa

    Зочин 2012-10-15 15:24:57     85.218.60.11          (0)       (0)
  • Зочин

    Манай баячууд яадаг билээ????? П..зда 76 хятадын эрлийзүүдыг***чих цөстэй монгол байна уу

    Зочин 2012-10-15 17:34:55     182.160.27.170          (1)       (0)
  • Зочин

    aztai ohin....shn amidrh zayatai yma chamd bayr hvrgi

    Зочин 2012-10-15 20:08:25     202.55.191.35          (1)       (2)
  • Зочин

    odoo huuhdee avna geed shuuhdej bj ch medhel garuud..teguul barij avaad shorond hiih h.tee

    Зочин 2012-10-15 20:32:13     182.160.50.136          (0)       (0)
  • Зочин

    ямар тэнэг нь хүүхдээ хаядаг бнааа

    аха 2012-10-16 01:37:13     202.9.47.131          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.