Ё.Отгонбаяр гишүүн алтны магнат хатагтайтай муудалцжээ

МАН-ынхан дотроо ахин тэрсэлдсэ хэрэг дэгдэж. Энэ удаад хэрүүлийн буухиаг Булганыхан авсан аж. Саяхан аймгийн МАН-ын хорооны даргыг сонгосон агаад Ё.Отгобаяр гишүүн ялалт байгуулсан ч ногоон гэрлээр бүх зүйл явагдаагүй. түүний хүчтэй өрсөлдөгчийн нэг нь намын хорооны залуусын саналыг авсан Монполимет-ын захирал хатагтай байсан. Гэсэн ч яагаад ч юм нэрээ татсан агаад Ё.Отгонбаяр өрсөлдөгчгүй шахам үлджээ. Энэ явдлыг эрхэм гишүүний явуулгаар намын удирдлага нь Ц.Гарамжавд нэрээ татах шахалт үзүүлсэн байх гэсэн хардлага явагдсан. Мөн ZTE компанитай холбоотой хэргийн дуулианаар зарим нөхөд экс гишүүн Э.Мөнх-Очирыг хардаад эхэлжээ. БСШУ-ны сайд байсан эрхэм гишүүн том тендерийн хэргээр урд хөршийн энэ компанитай холбогдсон нь үнэн агаад энэ шуугианыг Э.Мөнх-Очир дэвэргэж байна хэмээн сэжиглэж байгаа бололтой. Харин бодит байдал дээрээ ZTE компаний Ч.Сайханбилэг, А.Мөнхбат нарыг МШХХГ-ын дарга байх үеийн тендер төсөлтэй холбоотой асуудлаар нь АТГ ахлах менежерүүдийг шалгаж байгаа юм.

Хатагтай С.Гарамжав бензиний үнийг тав дахин буулгасан гэнэ шүү

Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд асан Ц.Гарамжав хатагтай бензиний үнийг тав дахин буулгасан гэдэгт та итгэх үү. Дэд сайдын албыг ердөө зургаан сар хаших хугацаандаа бензиний үнийг тав дахин буулгаж, төрийн аливаа шийдвэрийг ард иргэдийн талд гаргах ёстой гэсэн байр суурь, зарчмаа илэрхийлж байсан яг ийм өгүүлбэрийг хатагтай С.Гарамжав өнөөдрийн өдөр тутмын сонингуудад тавигдсан Хүний мөн чанарыг яаж ч гүтгэж, дарамтлаад өөрчилж чадахгүй гэсэн гарчиг бүхий төлбөрт нийтлэлдээ хэлсэн байх юм. Гайхалтай юм. Нүдэндээ ч итгэсэнгүй, Googl-ээс хайгаад бензиний үнэ тав дахин буусан битгий хэл түүхэндээ буурч байсан мэдээлэл нэг ширхэг ч байсангүй. Харин тасралтгүй нэмэгдэж байсан илэрц 200 гаруй мянга гарч ирэв. Мөн хатагтай С.Гарамжав Би шашин шүтлэгтэй хүн. Гэтэл шарилын газар ухаж яваа гэхчлэн тийм ёс бус зүйлд холбож, мөн чанарын маань эсрэг зүйлээр намайг дарамтлах гэж оролдож байгаа хүмүүс гэм зэмээ асуулгах ёстой гэж мэдэгдсэн байх юм. Шашин шүтлэгтэй хүн Бензиний үнийг тав дахин буулгасан гэж худлаа хэлэх нь мөн чанарт нь харшлахгүй байгаа бол ард түмэн ч гэсэн эмзэг сэдвээр даапаалж худал гүтгэснийх нь тулд түүнээс гэм зэм асуух ёстой болж таарч байгаа юм. Үнэндээ С.Гарамжав хатагтай бензиний үнийг тав дахин буулгасан бол түүнийг монголчууд Ардын баатар болгосон байх учиртай. WORD.MN А.Ариунаа

Ш.Сайхансамбуугийн “сонгуулийн асуудал” шалгуулахад хүргэжээ

Өнгөрсөн жил буюу 2012 оны зургадугаар сарын 15-нд тухайн үед Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нар Нарантуул захын түрээслэгчидтэй уулзаж Тун удахгүй Нарантуул захыг нүүлгэж, дээврийг нь битүү болгоод та бүхнийг жаргаана, үүнээс хойш ямар нэгэн байдлаар түрээсийн мөнгийг нэмэхгүй хэмээн амласан аж. Хэлсэн амандаа хүрээгүй экс Ерөнхий сайдын сураг алдарч харин экс гишүүн Ш.Сайхансамбуугаас энэ тухай түрээслэгчид асуухад Тэр яахав дээ, сонгуулийн л асуудал шүү дээ хээвнэг хариулсан гэнэ. Тиймээс Нарантуул захын түрээслэгчид тус захд татварын болон бусад шалгалт оруулах, хүсэлтийг төр захиргааны байгууллага болон Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдлагуудад тавихаар болсон гэнэ. Сонгуулийн амлалт гэдэг өнгөрсөн дөрвөн сарын нэгээн гэдэг шиг үнэ цэнэгүй байх юм даа. WORD.MN А.Ариунаа

     Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар цагтаа таксины жолооч явсан

Хэнтэй уулзахаас амьдрал эхэлдэг гэдэг. Цагдаагийн Сүлд чуулгын дуучин Г.Ариунбаатар цагтаа мэргэжлийн сургуулиа орхиж хар бор ажил хийж таксинд хүртэл явдаг байж. Түүнийг барилгын ажил хийж явах үед нь яруу найрагч Л.Гаваасүрэн хурандаа тааралдаж Сүлд чуулгын дуучнаар урьсан явдал нь мэргэжлийн урлагт од болон гялалзах эх суурийг нь тавьсан гэхэд болно. Тэрбээр Оросын сонгодог хөгжмийг үндэслэгч М.Глинкийн уралдаанд түрүүлээд зогсоогүй мэргэжлийн дуучдын шүүсийг шахдаг эрчилсэн их өрнөл, оргилсон сэтгэл, уянгын хэмнэл дуурьслын нягт шүтэлцээ дүүрэн С.В. Рахманиновын бүтээлийг хамгийн сайн дуулсан дуучнаар шалгарч хэр чадалтай дуучин болохоо давхар баталсан. Хэрвээ тухайн үед яруу найрагч Л.Гаваасүрэн түүнийг Сүлд чуулгад уриагүй бол монголын дуурийн урлаг нэгэн сод авъяастнаар дутах байлаа. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг. Магадгүй тэрбээр Оросын хөгжмийн нар М.И.Глинк шиг Монголын дуурийн нар болох хувь заяатай ч юм билүү. WORD.MN Б.Бүжүүлэй

Баавар 14-21 сая төгрөгөөр торгуулах магадлалтай

Хип Хоп Холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Бааварыг шүүх хурлын тов энэ сарын 12 нд хэмээн товлогдсон боловч түүний өмгөөлөгчийн харж буйгаар дахин хойшлогдох магадлал өндөр байгаа гэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар шүүх юм байна. Тус зүйл ангид Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 баривчлах, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. Нэг үгээр хэлбэл Баавар 14-21 сая төгрөгөөр торгуулах нөгөө бол хамгийн муугаар 2 жилийн хорих ял авах юм байна. WORD.MN Б.Бүжүүлэй

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.