Гавъяат Ж.Алтанцэцэгээс залхаж амтат” Киви”-г хүсэмжилжээ

Солонгосруу байнга шахуу хүлгийн жолоо залах болсоор удаж буй дуучин Ж.Алтанцэцэгээс тэнд амьдарч буй монголчууд залхаад байгаа гэнэ. Учир нь Солонгост эмчлүүлэх, клип хийлгэх, дэлгүүртээ бараа татахаар очих бүртээ тоглолт хийсээр сүүлдээ бүр очиж үзэх хүн олдохоо байсан ажээ. Саяхан Солонгост байдаг монголчуудын дунд эх орноосоо ямар хамтлаг дуучдыг уривал үзэх сонирхолтой байгаа талаар судалгаа явуулахад Киви хамтлаг өндөр үнэлгээ авсан байна. Харин жагсаалтын сүүлийг дуучин Ж.Алтанцэцэг мушгиснаар барахгүй хүмүүс түүнийг л биш шүү хэмээн аминчлан захисан гэнэ. WORD.MN Б.Бүжүүлэй

“Таван толгой” ХК-ийн захирал Х.Түмэнбаяр түмний хөрөнгөөр гараа угааж байна

Өмнийн шаргал говиор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард манай сурвалжлах баг зорчихдоо Өмнөговь аймгийн иргэдийн ажил амьдралтай танилцсан юм. Тус аймгийн ИТХ-д нэр дэвшиж байсан Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал, АН-ын гишүүн Х.Түмэнбаярыг нутгийн иргэд Монголын ард түмний хөрөнгөөр гараа угааж баяжсан хэмээн өгүүлж байсан. Тодруулбал, Х.Түмэнбаяр МАН-ыг ид мандаж явах үед нь тус намын дарга асан Д.Идэвхтэнтэй үй зайгүй найзладаг, бараг л ах дүүгийн барилдлагатай байсан гэнэ. Гэтэл тун удалгүй түүнээс нүүрээ бууруулж, мандан бадарч байгаа АН руу урвасан аж. Х.Түмэнбаярыг мэдэх ойрын хүрээнийхэн нь Их л хударгагүй хүн дээ. Өөрөө л болж байвал хамтарч явсан нөхдийнхөө ар руу нудрахаа юман чинээ тоохгүй нөхөр хэмээн ярьж байв. Түүнчлэн албан тушаал, эрх мэдлийн үзүүрээс атгаж, амтанд нь ороод таагүй зүйлстэй нэр нь холбогдож, хэвлэлийн хуудас чимэх болсныг нутгийн ард иргэд бид бүгд мэдэж байгаа. Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Таван толгой ХК-д ажиллаж байсан иргэн О.Данаасүрэн Дээр өгүүлсэн зүйлийг нуршиж яриад хэрэггүй байх. Ер нь Х.Түмэнбаяр эр хүнийхээ хувьд их жудаггүй. Анх манай аймагт ирж байхдаа бидэн шиг л тостой хар нөхөр байсан. Одоо тэгтэл ямар болсон нь та бүхний нүдэн дээр тод харагдаж байгаа. Энэ бол зөвхөн нутгийн минь баялгийн өгөөж буян.Тухайлбал, манай компани улсын төсөвт сар бүр 10 тэрбум төгрөг оруулдаг гэсэн тооцоо байдаг юм билээ. Гэтэл ажилчдын цалинг нэмээд, нэмээд 400 мянган төгрөгөөр тогтоосон. Уг нь манайх чинь 160-аад л ажилчинтай шүү дээ. Бидний мэдэж буйгаар 2010 онд Хятад руу 200 мянган тонн нүүрс гаргасан. Мөн 2011 онд дөрвөн сая 700 мянган тонн нүүрс олборлож, борлуулсан. Үүнээс өөр ярих юм даанч олон доо гэсэн юм. Нутгийн иргэдийн ярьснаар Таван толгой компанийн ТУЗ-ийн гишүүд болон Х.Түмэнбаяр орон нутгийн өмчит гэх тодотголтой компанийнхаа толгой дээр нь гарч суучихаад, уурхайн захиралдаа таван сая төгрөгөөс давсан эрх мэдэл олгодоггүй аж. Х.Түмэнбаярын тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Пүшин Говь ХХК-ийн ерөнхий захирал Ван Же Чантай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ, мөн тус улсын Шунфэнг ХХК-ийн захирал Ли Зжи Зунгтай түрээсийн гэрээ гэхчлэн хэд хэдэн гэрээг байгуулжээ. Түүнчлэн Хятадын компаниуд болон дотоодын хэдхэн эрх мэдэлтэнтэй нийлж ашигтай наймаа хийж байсан тухай баримттай мэдээллүүд цацагдсан байдаг. Ер нь Х.Түмэнбаярыг хуудуутай нэгэн гэдгийг эх сурвалжууд хэлсээр өдийг хүрсэн боловч түүнийг шалгах эрх мэдэлтэн байдаггүй бололтой. Учир нь тэрбээр одоо тус аймгийн ИТХ-ын дарга гэдэг зөөлөн сэнтийд заларсан. Гэхдээ хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг мэргэн үг байдаг. Тийм болохоор түүний хууль бус үйлдлүүд нь хэзээ нэгэн цагт илчлэгдэж, дээлээ толгой дээрээ нөмрөх ээлж ирнэ гэж олон хүн ярьдаг юм билээ. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар түүнд мөнгө, эрх мэдлийн аль алиныг нь амтлуулсан ачтан бол Таван толгой ХК аж. Тэрбээр тус компанийн гүйцэтгэх захирал болсныхоо дараа удалгүй аймгийн төв дэх Нутгийн захиргааны удирдлагын ордноос 50 метр хүрэхгүй зайд Хан-Уул гэх тансаг зэрэглэлийн зочид буудал барьсан. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчид болон гадна дотны нөхөд очиход зориулагдсан үнэтэй буудал нь зочдын хөлд дарагдаж ихээхэн хэмжээний ашиг оруулдаг юм билээ. Тухайлбал тус буудлын хагас люкс өрөө нь л гэхэд хоногийн 400 ам.доллар. Харин гадныханд зориулсан өрөө нь 800 ам.долларын үнэтэй байх жишээтэй. Мөн өнгөрсөн онд тус компанийн барьж, ашиглалтад оруулсан усан оргилуурт хоёр хүү тоглож байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг нь тухайн үед Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан дүгнэлтээр бол Усан байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль дүрэм, журмыг зөрчиж суурилуулан ашигласан учраас энэ хэрэг гарах үндсэн шалтгаан болсон гэх албан ёсны дүгнэлтийг гаргаж байсан юм. Гэтэл Х.Түмэнбаяр хүүхдүүдийг амиа хорлосон бид буруугүй гэж мэлзсэн нь үнэхээр ичгэвтэр. Талийгаач хүүхдүүдийн эцэг Э.Ганчулуун, эх А.Алтанчимэг, хүний эрхийн хуульч М.Ичинноров нар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хандаж дээрх хэргийг олон нийтэд ил болгосны дараа талийгаачдын ар гэрийнхэнд нь 10 сая төгрөг өгөөд асуудлыг намжаах үүргийг ажилтнууддаа өгсөн тухай мэдээлэл гарсан. Ямартай ч эл хэрэг өнөөдрийг болтол шийдэгдэхгүй байгаа нь удахгүй замхарах магадлалтай тухай нутгийн иргэд ярих юм билээ. Энэ нь ч үнэний ортой учир нь тэр ИТХ-ын дарга гэдэг маш том сэтэр зүүсэн учраас хэр баргийн аавын хүү түүн рүү ойртохгүй. Тэгэхээр эрх мэдэл мөнгө гэдэг Х.Түмэнбаяр захирлын хувьд маш том боломж гэж ойлгож байгаа байх.Олон хүний амь амьдрал, нулимсыг барсан мөнгө хэзээ нэгэн цагт танд гай авч ирнэ гэж нутгийн олон тань дайж байсан шүү, Х.Түмэнбаяр захирал аа. Бид дараагийн дугаартаа тус компанийн нүүрс Хятад ченжүүдийн гарт хэрхэн урсан орж буй талаар дурдах болно. Үргэлжлэл бий... Эх сурвалж:Өглөөний сонин Р.Саруул

"Никитон" хамтлагийн Баачкагийн охин анх удаа хэвлэлийн хуудаснаа

Урлагийн гавьяат зүтгэлтэн Батчулуун шинэ оны өмнө бүл нэмж, охинтой болсон билээ. Тэрбээр өнөөдөр охины зургийг зургийн уралдаан оролцуулахаар Facebook-тээ нийтэлжээ. Тэрээр анхны гэргийтэйгээ Америкт амьдарч байхдаа Б.Мянхай хүүгээ өлгийдөн авсан юм. Харин долоон жилийн дараа Америкаас эх орондоо ирэхдээ нэрт дуучин маань гэр бүлээ цуцлуулсан байсан бөгөөд хэсэг хугацаанд ганц бие амьдарсан билээ. Олны анхаарал, хэвлэлийнхний дуран авайнаас хэсэгтээ л хол амьдарсан Баачкагийн хувийн амьдрал хоёр жилийн өмнөөс хүссэн хүсээгүй ил болж эхэлсэн нь түүний шинэ найз бүсгүйтэй болсон бөгөөд ийнхүү охинтой болсон билээ.

 Ханхүү Харригийн модель найз бүсгүй

Өмнөд Африкийн саятны охин Челси Дэвитэй удаан хугацааны туршид үерхэж байгаад салсны дараа олон ч бүсгүйтэй нэр холбогдсон Английн ханхүү Харри одоо л жинхэнэ хайраа олсон бололтой. Өнгөрсөн тавдугаар сараас Крессида Бонас хэмээх нэгэн бинзесмэний охинтой болзож буй тэрээр сая Швейцарьт амрахдаа найз охиноо дагуулж явжээ. Түүний авга ах, хунтайж Эндрью төрсөн өдрөө тэмдэглэхээр гэр бүлийнхэнтэйгээ Швейцарь явахдаа ханхүүг ч бас урьжээ. Ханхүү харин найз бүсгүйгээ авч явсан бөгөөд тэдний харилцаа улам дотно болсон нь олны нүдэнд илт байж. Ханхүү Харри оройн зоог барих үеэр гэр бүлийнхнээсээ ч эмээлгүй найз бүсгүйгээ өвдөг дээрээ суулган эрхэлж байхыг тэнд байсан хүмүүс хараад, нүдэндээ ч итгээгүй гайхсан гэнэ. Ханхүүгийн хайрыг татсан Крессида бол 24 настай, загвар өмсөгч, ирээдүйд жүжигчин болохоор бэлтгэж буй нэгэн аж. Тэрээр амжилттай яваа бизнесмэний охин бөгөөд Английн ихэс дээдсийн хүрээлэлд аль хэдийнэ танигдсан нэгэн гэнэ.

 Шварценеггер сэтгүүлийн хариуцлагатай редактор болжээ

Холливудын нэрт жүжигчин, Калифорнийн амбан захирагч асан Арнольд Шварценеггер бодбилдинг, фитнесийн Muscle Fitness и Flex гэсэн хоёр сэтгүүлийн хариуцлагатай редактор болсон байна. 10-аад жилийн өмнө тэр уг нь ийм албан тушаал эрхэлж байсан ч мужийн амбан захирагч болох гээд орхисон юм. Сэтгүүлийн гадар дээр 60 гаруй удаа заларч байсан жүжигчин маань одоо энэ сэдвээр өгүүлэл бичиж бусад материал бэлтгэж байх юм байна. Шварценеггер 21 настайдаа Австриас АНУ-д ирж 1960-аад оноос кинонд тоглон 2003-2011 онд Калифорни мужийн амбан захирагчийн алба хашсан юм. Assa.mn

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.