Ренди Блайт шоронд монгол хэл сурч байна

АНУ-ын хүнд метал рок хамтлаг Lamb of God-ийн дуучин Ренди Блайтыг 2010 онд Чехэд хийсэн тоглолтынхоо үеэр тайзнаас нэгэн үзэгчийг түлхэн унагасан хэргээр өнгөрсөн сарын 27-ны өдөр саатуулан хорьсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Ренди Прага хотод шоронд байх хугацаандаа монгол хэл сурч байгаа талаархи мэдээ рок хөгжим сонирхогч хүмүүсийн дунд хэдийнэ таржээ. Түүний өмгөөлөгч Рендитэй хамт хоригдож буй Монгол залуу түүнд багшилж байгаа. Гэхдээ тэр шинэ зүйл сурахдаа хурдан болохоор нэг их санаа зовохгүй байгаа хэмээн олон нийтэд өнгөрсөн мягмар гаригт мэдээлсэн байна.

МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү нар намрын налгар өдөр хуримлана

Өнгөрсөн оны босгон дээр үрийн зулай үнэрлэсэн жүжигчин Т.Бархүү сүүлийн үед нэлээд шуугиан тарих болжээ. Тэрбээр охинтой болмогцоо Сүндарь хэмээх өвөрмөц нэр хайрласан нь олны анхаарлыг ихэд татаж байсан бол төд удалгүй аав, охин хоёрын эгдүүтэй зурагнууд сонин, сайтын нүүрэнд заларч бас л багагүй шуугиулсан юм. Хосууд одоогоор Өнөр хороололын байрандаа амьдарч байгаа ч Т.Бархүү Мастер пропертис-ын хагас тэрбумын байр захиалаад байгаа гэнэ. Энэ нь бас л түүний эхнэртэй барьж буй ээлжит бэлэг аж. Мөн жүжигчин залуу маань өнгөрсөн Мартын-8 буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эхнэртээ алмазан шигтгээтэй цагаан алтан сүйн бөгж бэлэглэжээ. Тэрбээр энэхүү чамин бөгжөө нэлээд эрж сурж явсны эцэст өндөр үнээр худалдаж авсныг хамтлагийнхан нь ярих юм билээ. Тэгвэл бусдын хамгийн ихээр сонирхож байгаа зүйл бол хосууд хэзээ хуримаа хийх вэ гэсэн хүлээлт. Энэ тал дээр МУГЖ И.Одончимэг Хурим хийхийг яарахгүй байгаа. Хуримаа хийсэн хийгээгүй бид сайхан амьдарч байна гэж тайлбар өгч байсан. Гэсэн ч жүжигчин Т.Бархүү эхнэртэй хуримын цагаан даашинз өмсүүлэхийг туйлын ихээр хүсч байгаа бөгөөд хосууд ярилцсаны үндсэн дээр ирэх намар хуримаа хийхээр шийджээ. Тэгэхдээ нэг их сүр дуулиан болголгүй ойр дотныхон цөөн хүмүүсийг урьж, цомхон найр хийхээр болсон гэнэ. Д.Ариун

Гэр бүлээрээ хөх томруулах мэс засалд орсон бүсгүйчүүд

Төрөөгүй сайхан төрхийг худалдаж авч болно гээд хэтрүүлэх тохиолдолууд хаа сайгүй гарсаар билээ. Тэгвэл гэр бүлээрээ хөх томруулах мэс засалд орсон бүсгүйчүүдийн тухай та сонсож байсан уу. 53 настай Маршал түүний охид болох 30 настай Эмма,27 настай Тэрри, 26 настай Тарра, 21 настай Риплэй нар бүгд 18 настайгаасаа л хөх томруулах мэс засалд 2-3 удаа орсон гэнэ. Тэд ийнхүү силиконон хөх хийлгэхийн тулд нийт 50,000 поунд зарцуулжээ. Харин тэдний гэр бүлд гоо сайхны мас ажилбарын эсрэг Бритни Маршал гэх нэгэн өсвөр насны охин байдаг ба ээж эгч нарынхаа хийсэн үйлдэлд үргэлж харамсаж явдаг гэнэ. Тэрбээр ярихдаа Тэд намайг яг л өөрсөд шигээ дуураймал хэн нэгэн болгохыг хүссэн. Би одоо ердөө л 15-хан настай, надад энэ талаар бодоход арай л эрт байна. Одоо би хөхөө томруулах тухай бодохын оронд хичээлээ сайн давтаж хүссэн их сургуульдаа орох нь чухал. Надад ийм хиймэл төрх хэрэггүй, тэд үнэхээр инээдтэй харагддаг гэжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.САЙХАНСАМБУУ  Я.СОДБААТАРЫГ ЗОДОХООР ДАЙРЧ, НАМЫНХАА БАЙРАНД БУУ ЗЭВСЭГ ГАРГАН ТАНХАЙРЧЭЭ

Монгол ардын намын ялагдал олон хүнийг хүнд байдалд оруулж, олон хүн уурлан бухимдаж, дарга нар руугаа дайрч байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Нарантуул захын босс Ш.Сайхансамбуу. Намын Бага хурал дээр өвдөг шороодчихоод өөрийг нь нэр дэвшүүлсэнгүй хэмээн хагартал уурлаж байсан эрхэм гишүүн Сонгуулийн дараа сайд болно хэмээн ичиж улайх ч үгүй ярилцлага өгч байлаа. Гэвч МАН ялагдсан нь түүний цөсийг хөөргөж, сайд болох боломжоо алдлаа хэмээн тун их бухимдсан бололтой. 2012 оны 6 сарын 28-ны шөнө тэрбээр халамцуу намын байрандаа морилж, бөөн хэрэг мандаажээ. МАН-ын Нарийн бичгийн дарга Я.Содбаатарын өрөөнд дайрч орсон байна. Тэрбээр намын нарийн бичгийн даргаа хэл амаар доромжилж, эцэст нь буу гарган танхайрчээ. Төрийн ордонд салаавч гаргадаг. Тангараг өргөхөөр ирэхдээ ч согтуу морилдог УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу дахин улс төрд орж чадахгүй боллоо хэмээн бухимдаж байгаа энэ. Харин МАН-ын ажилтнууд энэ мэдээллийг тун их нууцалж байгаа ч төрийн ажил эрхлэж, түмний дунд явж бизнес хийж байсан хэрнээ одоо хүртэл танхай балмад зангаа гээж чадахгүй яваа Ш.Сайхансамбуугийн ааш авирыг бүгд л гайхацгааж байна.

Г.Алтан хатагтайн хөөрөгний үнийг хэн ч дийлэхгүй

Монголын өнөө цагийн цуутай хатагтай нарын нэг Алтжин-гийн гэх Г.Алтан бэл нүнжгээрээ хэрийн хүнийг дагуулахгүй. Тансагийн дээдийг эдлэх энэ эрхэм хатагтайн хөөрөгний цуглуулгыг тэр бүхэн мэдэхгүй. Харин юм мэдэх хашрууд түүнийг жинхэнэ үнэт эдлэлийн дээд болсон хэд хэдэн хөөрөгтэй гэх юм билээ. Алтан хатагтайн хөөрөгний цуглуулгад хөөрөг хөөрөгийн дээд шүрэн хөөрөг хэд бий. Түүн дотор 17, 18 дугаар зууны хоёр хөөрөг нь олон ч хүний шүлсийг асгаруулдаг гэнэ шүү. 17 дугаар зууны шүрэн хөөрөг нь цуглуулагчдын дунд Хатагтай гэж нэрлэгдсэн асар нарийн хийцтэй эртний үнэт хөөрөгнүүдийн нэг гэлцдэг. Харин 18-р зууны шүрэн хөөрөг нь цул шүрийг ухаж давхар бумба хэлбэртэй хоёр хөөрөг болгоод навч, жимс тэргүүтнээр гоёж урласан гайхам сайхан эд гэнэ. Хатагтайд бас хуучны пийсүү хөөрөг бий. Зоосон тамгатай эртний дүрсэн хэлбэртэй эл хөөрөг ёстой л чамин тансагийн дээд. Чулуу чулуунд дээд Чүнчигноров хөөрөг ч түүний гайхам цуглуулгад байр сууриа эзэлсэн байдаг. Алтан хатагтайн сүүжин хөөрөг ч энэ төрөлдөө манлайд явах тийм тансаг эд. Хөөрөгнийхөө талтай тэнцэм шүрэн толгойтой эл хөөрөг нь нэвт харагдам тунгалаг. Түүний цуглуулгад уран гартны ур шингэсэн нэгэн хөөрөг тодоос тод харагдана. Юу гэхээр 18-р зууны үеийн мана хөөрөг нь хэсэгхэн газар холилдсон бараан өнгийг нь уралсан хүнийх нь ур ухаанаар бухын дүрс болгосон нь гайхам харагддаг. Түүний баялаг цуглуулгаас цухас дурдвал ийн бөлгөө.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.