Би энгийн нэг хөгшин эмэгтэй

Та өдгөө 42 настай жүжигчин Кетрин Зета Жонсыг Холливудын гайхалтай од, сайхан эмэгтэй гэж боддог бол харин тэр тантай огтхон ч санал нийлэхгүй ажээ. Учир нь тэрээр өөрийгөө жирийн нэг хөгшин эмэгтэй Кет хэмээн тодорхойлсон байна. Би бусдын бодож явдгаас хамаагүй энгийн хүн. Би жирийнл амьдардаг бөгөөд энэ нь надад их таалагддаг. Та нар намайг маш их хөдөлмөрлөснийг мэднэ. Тиймээс энэхүү туршлага дээрээ үндэслэн би өөрийгөө жирийн нэг католик шашинт эмэгтэй гэдгээ хэлэх гэсэн юм хэмээн тэрээр хэлжээ. Дашрамд сонирхуулахад тэрээр өдөр бүр бурханд залбирч, аврал ивээлдээ авч явахыг гуйдаг гэнэ. Тэрээр 2000 онд өөрөөсөө 25 насаар ах жүжигчин Майкл Дугластай гэрлэж хоёр хүүхдийн эх болсон. Түүний амьдралд жирийн л хүний адил жаргал зовлон ээлжлэн байдаг. Жишээ нь л гэхэд өнгөрсөн жил нөхөр нь архи, тамхины таагүй зуршлаасаа болоод хоолойн хорт хавдраар өвчилсөн. Амь нас нь хутганы ирэн дээр байсан хүнд хэцүү үед нь Кетрин нөхрийнхөө дэргэдээс алхам ч холдолгүй бат бөх гэр бүл гэдгээ харуулсан билээ. Түүнчлэн нөхрийнхөө төлөө шаналсаар байгаад тэр өөрөө мэдрэлийн ядаргаанд орж, хэдэн өдрийг эмнэлэгт өнгөрүүлсэн гэдэг. Тэр цагаас хойш Кетрин амьдралд илүү гүн ухаанч байдлаар хандах болсон байна. WORD.MN А.Одсар

Шарлиз Терон үсээ хусуулжээ

Та бүхэн Цасан гоо ба анчин, Промотей киногоороо байлдан дагуулж байгаа жүжигчин Шарлиз Тероны шинэ дүр төрхийг харж байна. Бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлдэг сайхан цайвар шаргал үснээсээ хагацсан тэрээр нэг хэсэгтээ л малгайнаас салахаа байх бололтой. Түүнийг өргөмөл хүү Жексоноо тэврээд Беверли Хиллз дэх эмнэлгээс гарч ирж байхад нь папараццичид зургийг нь даржээ. Магадгүй тэр Галзуу Макс киноны эмэгтэй гол дүрийг бүтээхээр үсээ хусуулахаар зүрхэлсэн байх. WORD.MN А.Одсар

Жони Депп гэр бүлээ орхисны шалтгаан илрэв

Жүжигчин Жони Деппын 14 жил ханилж, хоёр хүүхдийн эцэг эх болсон ч эцсийн эцэст Ванессагаас салахаар шийдсэн шалтгаан нь Холливудын од Эмбер Хёрд гэнэ. Жонни тэрхүү дур булаам шаргал үстэд толгойгоо эргэтэл дурлаж орхисон бололтой. Өдгөө тэд хамтдаа мориор зугаалж, хувийн онгоцоор салхилж яваа гэнэ. Сонирхолтой нь Эмбер хэдхэн жилийн өмнө Тася Ван Ри гэгч ази зураач бүсгүйтэй амрагийн холбоотой хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэхдээ тэр үедээ өөрийг нь лесбичүүдийн тоонд оруулахгүй байхыг хүссэн. Учир нь тэр сексийн хувьд биеийн ямар ч хэлбэрийг сонгоход бэлэн ба лесби гэх мэтийн хаяг шошгийг зүүмээргүй байгаагаа анхааруулж байсан. Сураг сонсвол Жони Депп хоёр хүүхдийнхээ эхэд хөрөнгөнийхөө талыг буюу 100 мянган фунт өгөхөд бэлэн байгаа гэнэ. Дашрамд дурдахад албан ёсоор гэрлээгүй хэрнээ 14 жил хамтдаа байсан хос Холливудад ховор билээ. WORD.MN А.Одсар

Еврогийн байнгын үзэгч Шакира

Колумбын нэрт ду учин бүсгүй Шакира өөрөөсөө 10 насаар дүү Испанийн хөлбөмбөгч Херард Пикетэй амрагийн харилцаатай болсоор хоёр жилийн нүүр үзэж байна. 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сүлд дууг амилуулсан бүсгүй маань тун удалгүй дэлхийн аваргын алтан медальтай найз залуутай болж амжсан. Евро-2012 урьдчилсан шатны хэсгийн тоглолт хөшгөө нээсэн тэр цагаас Шакира Европ тивд хөл тавьж найз залуугаа дэмжсээр байна. Тэрээр Би гэнэт л хөлбөмбөгийг мэдэрч эхэлсэн. Хөлбөмбөг бол зүгээр л бөмбөг хөөгөөд, тэнэгтээд гүйгээд байдаг эд биш. Энэ бол стратеги, тактик хосолсон оюуны тоглоом. Миний ах нар ч хөлбөмбөгийн хорхойтнууд. Харин аав минь огт сонирхдоггүй юм. Би нэртэй хөлбөмбөгчийн найз бүсгүйн хувьд энэ талаар мэдлэгтэй байхгүй бол хөөдөж орхино шүү дээ гэж Шакира инээмсэглэн өгүүлжээ. Харин түүний найз залуу Пике Хорватууд биднийг түгшээж байсан. Серхиод ажил мундахгүй их байсан. Пуйоль бидэнд дутагдаж байна. Бид түүнгүйгээр хэцүү байна. Гэхдээ бид байгаа хүчээрээ бүх зүйлийг даван туулахыг оролдоно. Одоо хамгийн сонирхолтой плей-офф эхэллээ гэжээ.

Криштиану Роналду хуримын өдрөө товлолоо

Евро 2012-ын дуулиантай зэрэгцэн бас нэг чих дэлдийлгэм сонин сонсогдох болсон нь Португалийн хөлбөмбөгч Криштиану Роналду хуримын товоо зарласан явдал байлаа. Тэрээр Европын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өндөрлөснөөс 11 өдрийн дараа буюу долдугаар сарын 12-нд гэрлэх гэнэ. Өдгөө 26 настай тэрбээр алдарт загвар өмсөгч Ирина Шейктэй хуримлах юм. Алдартай хөлбөмбөгч болон нэрт загвар өмсөгчийн хуримын ёслол Порт Сант ар дээр болох бөгөөд Португалын түүхэн дэх хамгийн тансаг хурим болно хэмээн тооцогдож байна. WORD.MN А.Одсар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.