Өршөөлийн тухай хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэнэ
2021-06-30 10:03:04 Нийтлэгдсэн: Улс төр
Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана.Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/ Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төсөл /Засгийн газар 2021,06.24-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төсөл /Засгийн газар 2021.06.24-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/. 2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана.Хэлэлцэх асуудал: Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/ Томилгооны сонсголын журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл. З.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана.Хэлэлцэх асуудал: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 700 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ ХИЙНЭ
2021-06-29 13:01:20 Нийтлэгдсэн: Улс төр
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны зургадугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оныг дуустал 100.0 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгоно. Энэхүү арга хэмжээнд 576.0 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгоно. Ковид-19 халдварт цар тахлын үед хүүхдийн мөнгөн тэтгэмжээр дамжуулан өрхийн орлогод дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, халамжийн тэтгэвэр авдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өнчин хүүхдэд сар бүр олгодог тэтгэвэр, тэтгэмжийн 188.0 мянган төгрөгийг 2020 оны тавдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэл 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Зорилтод бүлэгт олгож байгаа энэхүү тэтгэвэр, тэтгэмжийг он дуустал хугацаанд үргэлжлүүлэн олгохоор төлөвлөв. Эрүүл мэндийн салбарт 700 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийнэ. Тухайлбал, Ковид-19 цар тахалтай нүүр тулан улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдын цалин хөлсөнд ногдох өртгийг 50 хувь, хүндэвтэр өвчтөнд хийгдэж байгаа эмчилгээнд шаардлагатай эмийн өртгийг тус тус нэмэгдүүлнэ. Мөн улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган эмч, ажилчдад 2.0 сая төгрөг, эрүүл мэндийн салбарын бусад 19.5 мянган ажилчдад 1.0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тусгажээ. Ковид-19 шинэ хэлбэрийн халдвар дэгдэх, өвчлөлийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлээс сэргийлэх, эрт илрүүлэхэд нэн шаардлагатай молекул, биологийн шинжилгээний урвалж, оношлуур, вирусын эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай зардал 61 тэрбум, нэмэлт ор дэлгэхэд шаардагдах 110.0 тэрбум, резидент эмч нарын цалингийн зардал 3.7 тэрбум төгрөгийг тус тус тусгажээ. Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлсэн цахилгаан, дулаан, ус хогны төлбөрийн чөлөөлөлтийг 2021 он дуустал олгоно. Товч мэдээ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2021 оны долдугаар сарын 16 баасан гарагийн ажлын өдрийг долдугаар сарын 24-ний бямба гарагийн амралтын өдөрт шилжүүллээ. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
ЗГ халамж, тэтгэмжийг он дуустал сунгах төсвийн тодотголыг УИХ-д өргөн барина
2021-06-29 12:51:33 Нийтлэгдсэн: Улс төрНийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2021-06-29 09:40:32 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг чуулганы нэглдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Ийн хуралд оролцсон гишүүд 67.7 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асуулаа. М.Оюунчимэг: Асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай УИХ-ын гишүүн М.ОюунчимэгНийслэлийн эрх зүй, эдийн засаг, татвартай холбоотой асуудлууд орхигдсоор ирсэн. 1994 онд нийслэлийн хүн ам 600 мянга байхад үйлчилж байсан хууль хүн ам хоёр дахин өссөн ч хэвээр байна. Улаанбаатар хотод түгжрэл, агаар, хөрсний бохирдол гээд тулгамдаж байгаа олон асуудал бий. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай гэдгийг онцлоод Хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц гэдэг осолтой. Нэг газар осол гарвал нийслэл тэр чигээрээ зогсоно. Үүн дээр салбарын яамны байр суурийг хэрхэн тусгасан бэ хэмээн асуусан юм. ҮүндЗГХЭГ-ын дарга Ц.НямдоржНийслэлд холбогдох асуудлыг Эрчим хүчний яам хариуцна гэж байхгүй. Яам улсын хэмжээний асуудлыг хариуцна. Нийслэлийн усан хангамж, дулаан, цахилгаантай холбоотой асуудлыг нийслэлд өөрт нь хүлээлгэхээс өөр аргагүй. Ус, дулаан, цахилгаан хангамж бол нийслэлийн амин чухал асуудал. Үүнийг нийслэл хариуцахгүй бол бүгдийг Эрчим хүчний яам хариуцаж чадахгүй хэмээн хариулсан бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.СумъяабазарХэсэгчилсэн инженерийн хангамж, дулаан, ус, цахилгаан гэх мэт дэд бүтцийн асуудал Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд харьяалагдаж байгаа. Мөн Улаанбаатар хотын дэд бүтэцтэй холбоотой бүх хүн, хүчний нөөц хотод төвлөрдөг. Засаг даргын зөвлөлийн хурлаар асуудлаа ярьж, тодорхой хэсгийг нийслэлийн төсөвт суулгаж, ажлуудаа хийж ирсэн. Үүн дээр буруу ойлголт байгаад байна гэв. Ц.Сандаг-Очир: Улсын төсөв харалгүйгээр тулгамдсан асуудлаа шийдэх боломж энэ хуулиар үүснэ УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:-Улаанбаатар хоттой холбоотой асуудалд онцгой ач холбогдол өгч, төсөв, санхүүг шийдэж, хууль, эрх зүйн орчинтой холбоотой асуудлыг оруулж ирж байгаад талархаж байна. Нийслэл хотын тулгамдсан асуудлыг зөвхөн улс, нийслэлийн төсвөөр шийдэх боломжгүй. Тиймээс өнгөрсөн хаврын чуулганаар баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэл, аймгуудад үнэт цаас гаргах, концессын гэрээ хийх эрхийг олгосон нь зөв зүйтэй. Цаашид Улаанбаатар улсын төсөв харалгүйгээр байгаа өмчөө ашиглаж мөнгө босгох, тулгамдсан асуудлаа шийдэх боломж энэ хуулиар үүснэ гэж харж байна. С.Одонтуяа: Дүүрэг, нийслэлийг хөгжүүлэхэд эрх зүйн орчин байхгүйгээс ажил явдаггүй УИХ-ын гишүүн С.ОдонтуяаЭнэ хууль 2008 оноос хойш яригдаж байгаа. Дүүрэг, нийслэлийг хөгжүүлэхэд эрх зүйн орчин байхгүйгээс ажил явдаггүй, урагшилдаггүй. Иймээс хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна гэв. Мөн тэрбээр хот төлөвлөлтийн хариуцлагыг хүлээх механизм хэрхэн хуульд туссан талаар асуухадНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.СумъяабазарУлаанбаатар хотын төлөвлөлт алдагдсан. Үүнийг цэгцлэх гэж эрх зүйн зохицуулалтыг оруулж ирж байгаа. Улаанбаатар хотын төлөвлөлт уялдаагүй байна. Хотод бүтцийн асуудал яригдана. Улаанбаатар хотын Ерөнхий архитектор хот төлөвлөлтийн талаар шийдвэр гаргасан бол хэн ч өөрчилдөггүй, зөрчдөггүй байх зохицуулалтыг оруулах гэж байна. Тэгж байж хотын нэгдсэн стандарт, төлөвлөлт явна. Хот төлөвлөлтөд онцгой анхаарна. Хууль батлагдвал хотод байх ёстой стандарт, хэм хэмжээг тогтооно хэмээн хариуллаа. Б.Саранчимэг: Ажлын хэсэгт орох саналтай байна УИХ-ын гишүүн Б.СаранчимэгМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд тус хуулийн төслийг хэлэлцэх явцад онцгой анхаарч, ажлын хэсэгт орох саналтай байна. 2020 оны хүн амын тооллогоор Улаанбаатар хотын хүн ам 1.539.810 байсан. Хүн амын төвлөрөл Улаанбаатар хотод их байна. Тэр дундаа Баянзүрх дүүргийн хүн ам сүүлийн 10 жилд 130 хувиар нэмэгдэж, 361.700 болж, хамгийн их хүн амтай дүүрэг болсон хэмээгээд Хотын төвлөрлийг сааруулахад хуулийн төсөлд ямар бодит арга хэмжээ тусгасан бэ. Хуулийн төсөлд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулахаар тусгажээ. Иргэдийг ямар хөшүүрэг, нөхцөлөөр тэнд суурьших зохицуулалт хийсэн бэ гэдгийг асуусан юм. Т.Доржханд: Өв соёлоо хадгалж, хамгаалах бодлогуудыгхуульдтусгаарай УИХ-ын гишүүнТ.Доржханд:-Тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Хотынхоо асуудлыг ярьж байгаа тул ямар агуулгаар хотоо хөгжүүлэххэрэгтэйвэ гэдэг дээр товчхон санал хэлмээр байна.Өндөр барилгатай, дээр нь камер өлгөчихсөн, иргэдээ хянадаг биш, эсрэгээрээиргэд нь гудамжаа дүүргэж байдаг, өндөр биш, илүү их тархсан бүтэцтэй хотболаз жаргалтай, хамгийн сайхан үзүүлэлттэй хот гэх судалгаанууд дэлхий нийтээр байна. Иймд бид ч энэ жишгийг дагах нь зүйтэй. Монголчууд цөөхүүлээ, өргөн уудам тал нутагтай боловч ганц асуудал нь дэд бүтэц. Үүнтэй холбоотойгоор инженерүүдийн зүгээс байнга тавьж буй зүйл нь Улаанбаатар хотыннягтаршилихтэй газар өндөр байшин битгийбариулаач ээ, шуудхориглооч ээ гэж байгаа. Энэ зохицуулалтыгхуульдаатусгамаар байна. Ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн талбайгаас бусад газарт хотоотэлье. Тэлэхдээ дэд бүтцийг нь л оруулна. Цэвэр, бохир ус, зам талбайг нь л оруулдаг олон улсын жишиг байна. Олон улсын жишиг шиг санхүүгийн механизмрууорж, хотоо тэлэх, дагуул хот бий болговол боломж нь бий. Хотын төвдөө,нягтаршилихтэй газар өндөр байшин барихгүй, зөвхөн ногоон байгууламж байгуулах хэрэгтэй. Мөн жуулчдад түүхээ зарахын тулд өв соёлоо хадгалж, хамгаалах бодлогуудыгхуульдтусгаарай. Ж.Чинбүрэн: Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй УИХ-ын гишүүнЖ.Чинбүрэн:-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаа. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн заалтыг тусхуульдтусгах хэрэгтэй. Мөн аккумлятор, автомашины тос,маслосолихтой холбоотой хөрсний бохирдолд анхаарах шаардлагатай. Баянзүрх дүүрэгт Да хүрээ зах байдаг бөгөөд эргэн тойронд нь аж ахуй нэгжүүд иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс үүнд стандарт тогтоох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Хүндметаллаасшууд хамааралтай хорт хавдрын өвчлөл их байдаг. Тиймээс хөрсний бохирдолтой холбоотойстандартчилал, заалтыг харах хэрэгтэй. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлжээ. Ээлжит бус хуралдаанаар төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Өнгөрөгч Баасан гарагт ҮАБЗ хуралдаж, төсөвт тодотгол хийх замаарЭрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ он дуустал үргэлжлүүлэхасуудлыг хэлэлцсэн.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газаравч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй