БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯРЫН ОХУ-Д ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдГ.Сайханбаяр 2021 оны оны 6 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж Олон улсынаюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 9 дүгээр бага хуралд оролцлоо. Айлчлалын эхний өдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж үйл ажиллагаатай нь танилцан хүндэт зочны дэвтэрт тэмдэглэл бичин үлдээлээ. Мөн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе хошууч генерал Р.Сүхбат нарт Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалийг гардуулав. Үүний дараагаар Москва хотын хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлах Ялалтад тэмүүлсэн морьд хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр уламжлал болгонзохион байгуулдаг ээлжит бага хурал энэ жил ес дэхудаагаа болж өндөрлөсөн юм. Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа уг хуралд 109 орны 700 гаруй зочид төлөөлөгч оролцсоноос 55 орны Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, эрдэмшинжилгээ, судалгааны 94 төрийн бус байгууллагын судлаач, шинжээчид оролцсон томоохон арга хэмжээ боллоо. Олон улсын аюулгүй байдлын асуудлаархМосквагийн 9 дүгээр бага хуралд оролцогчдод ханданОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, НҮБ-ын Ерөнхий нарийнбичгийн дарга Антонио Гутерриш нар видеомэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэн юм. Бага хурлыг нээж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу үг хэлэхдээ УАГБ-ыг дэлхийн цэрэг-улс төрийн холбоо болсон бөгөөд түүний гол үүрэг нь ОХУ, БНХАУ хоёрыг тогтоон барихад оршиж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн бага хурлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны дарга А.Бортников, ОХУ-ын Гадаад тагнуулын албаны дарга С.Нарышкин зэрэг албаны хүмүүс олон улсын гол асуудлуудаар илтгэл тавьлаа. Энэ жилийн бага хурлын нэг онцлог нь дэлхий дахинд тархаад байгаа шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэлийн талаарх сэдвийн хүрээнд нэг салбар хуралдааныг зохион явуулсан явдал юм. Тус салбар хуралдаанаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Н.Ермекбаев, Бүгд Найрамдах Зимбабве Улсын Батлан хамгаалахын сайд О.Мучингури-Кашири, Бүгд Найрамдах Судан Улсын Батлан хамгаалахын сайд Я.Ибрагим, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалахын орлогч сайд А.Кумар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн энхийг сахиулах ажиллагаа хариуцсан орлогч Жан-Пьер Лакруа зэрэг албаны хүмүүс илтгэл тавьсан дотор Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Коронавируст халдвар (COVID-19)-тай тэмцэхэд Монгол Улсын Батлан хамгаалах яамны гүйцэтгэсэн үүргийн талаар илтгэл тавьж өөрийн орны туршлагаасаа хуваалцсан юм. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хоёр талын уулзалт хийж хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Сайд нар Монгол Улс, ОХУ-ын цэргийнхамтын ажиллагааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх аргахэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцав. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу хоёрталын цэргийн хамтын ажиллагааны бүхий л чиглэлүүдийг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхааралхандуулж ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын Батланхамгаалахын сайд Г.Сайханбаярыг ОХУ-д албан ёсны айлчлал хийхийг урив. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр МонголУлс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж, Монгол Улсын онцгой комиссын дэд даргын хувьд цар тахлын хүнд үед Монгол Улсад вакцин нийлүүлэх ажилд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлдидэвхтэй хамтарч ажиллаж, тодорхой дэмжлэг үзүүлнэгэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр айлчлалын үеэрээ Москва мужид байрлах Патриот цэргийн соёл амралтын хүрээлэнд Аугаа их Эх орны дайн дахьМонгол Улсын оролцоог харуулсан Монгол дайчид хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцсонбайна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Өнөөдөр бид Аугаа ялалтыг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол болон Хятадын анд нөхдүүдэд зориулан эхний хоёр хөшөөг нээж байна. Дараа дараагийн жилүүдэд Нормандия-Неман францыннисэхийн хороо, Аляскаас Сибирь рүү нисэх онгоц тээвэрлэн ирж байсан Америкийн нисгэгч нарт болон ялалт байгуулахад тусалж, дэмжиж байсан бүхэнд зориулж хөшөөнүүдийг байршуулах болно хэмээн тодотгожээ. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Аугаа их Эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэнд үзүүлж байсан тусламжийг харуулсан дурсгалын хөшөөний нээлтийг хийж байгаад ОХУ-ын Батлан хамгаалахынсайд болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны биебүрэлдэхүүнд хувиасаа болон нийт Монголын ардтүмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дайны турш 800 мянгаас ихгүй хүн амтай Монгол Улс Бүхнийг фронтын төлөө, бүхнийг ялалтын төлөө уриан дор бүх боломжоо дайчлан Зөвлөлтийн ард түмэнд тусламж үзүүлсэн явдалд бидний ахмад үеийнхнээрээ бахархах сэтгэл төрж байна. Зөвлөлтийнард түмэнд бэлэглэсэн Монгол морьд эр цэргүүдийн хамтаар Берлин хүрсэн байдаг. 2017 онд бид Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр дайны он жилүүдэдМонгол морьдын гаргасан агуу их хөдөлмөрийг харуулсан Ялалтад тэмүүлсэн морьд хөшөөгбайршуулсан явдалд бид гүнээ талархаж явдгаа ОХУ-ын төр засагт дахин илэрхийлж байна хэмээжээ.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монголчууд 2021 онд Ардын хувьсгалаа ялалтад хүргэж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их үйлсийг эхлүүлсэн нь ХХ зууны монгол түмний гардан хийсэн түүхэн, онцлох үйл хэрэг билээ. Иймээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөл нь 3 заалт, 2 хавсралттай бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгож, медалийн тодорхойлолт, загвар, олгох журмыг батлахаар тусгасан байна. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгох аж. Урьд нь 2001, 2011 онуудадУИХ-аас тогтоол гаргаж, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойд зориулсан хүндэт медаль бий болгож байжээ. Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган, эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.

"Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд ₮288,000 тэтгэмжийг он дуустал олгоно"

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийгхэлэлцэж, Төсвийн болон бусад байнгын хороо, төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ. Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцуулав. Тэрбээр 2021 оны эцэс гэхэд эдийн засгийн бодит өсөлт 6.5 хувьд хүрнэ гэж төсөөлж байна.Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг 2021 онд 5-6 орчим хувиар өсөхөөр төсөөлөл гаргаад байгаа. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт болон нүүрсний экспортын тоо хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх, НДШ-ийг хоёр хувь бууруулсан зэргээс шалтгаалж, оны эцсээр тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө 756 тэрбум төгрөгөөр тасрахаар харагдаж байна. Төсвийн тодотголыг эрүүл мэндийн нэн шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлэх, айлөрхүүдийг ядууралд өртөхөөс сэргийлэх дараах арга хэмжээг авахад чиглүүлж байна. Эрүүл мэндийн салбарыннэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэлбэрээр, түүнчлэн айл өрх, ААН-ийн төлөх хэрэглээний төлбөрийг чөлөөлөлтийг он дуустал тус тус үргэлжлүүлнэ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал 100,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгоход 576 тэрбум төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдэд олгодог халамжийн тэтгэвэр байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгодог амьжиргааг дэмжихтэтгэмжийг мөн он дуустал 288мянган төгрөгөөр тооцож олгоход 42.9 тэрбум төгрөг зарцуулна гэлээ.

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ 2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31-НИЙГ ДУУСТАЛ СУНГАВ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны зургадугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгав Коронавирус халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа. Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу улаан түвшинд байна. Олон улсад ялангуяа, манай хөрш ОХУ-д коронавируст халдварыг үүсгэгч альфа, бетта, дельта, БНХАУ-д альфа, бетта, гамма хувилбарын вирус бүртгэгдэж байна. Дэлхийн хэмжээнд болон Монгол Улсад коронавируст халдварын цар тахлын тархалт буурахгүй, нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөмж, эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлт зэргийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгажээ. Хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгалаа Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын Чингис хаан, автозамын Замын-Үүд, Алтанбулаг боомтоос бусад боомтод 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа. Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийн талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийн үзэл баримтлалын дагуу Бүсийн хөгжлийн төслийг энэ оны гуравдугаар улиралд багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн батлуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Мөн тус аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдын нутаг дэвсгэрт шинэ дагуул хотуудыг хөгжүүлэх, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов. Шинэ дагуул хотуудын дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор Зуунмод хотод БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барих дулааны станц болон улсын төсвийн хөрөнгөөр хийх Зуунмод дэд станцын өргөтгөлийг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад, эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулж танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нарт даалгав. Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны захирамжаар Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийг боловсруулж, бүтээн байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулан байгуулсан. Сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд нэгдсэн төлөвлөлтийн үзэл баримтлалаа танилцуулжээ. Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлт оруулав Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад дараах дурсгалыг нэмэв. Үүнд, Архангай аймгийн Өлзийт сумын Харганын дөрвөлжин Архангай аймгийн Өгийнуур сумын Чилэн балгас, Тамирын Улаан хошууны Хүннүгийн оршуулгын газар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан асгын цогцолбор дурсгал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуй Говь-Алтай аймгийн Бигэр сумын Бигэр Номун ханы хийдийн туурь Дорноговь аймгийн Сайншанд сумын Хамрын хийдийн туурь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Хар хөтлийн палеонтологийн дурсгалт газар Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын Паалуугийн хадны зураг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Мангасын хүрээ, Хавиргын зоон палеонтологийн дурсгалт газар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Бороогийн дөрвөлжин Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Маршал харш (Х.Чойбалсангийн өвлийн ордон), Богд хааны ногоон ордны өмнөх хоёр чулуун арслан Говьсүмбэр аймгиын Сүмбэр сумын Дагвасүндэл бурхан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу 2020 онд энэхүү жагсаалтыг баталсан бөгөөд 182 дурсгал оржээ. Жагсаалтад орсон үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийж байна. Элчин сайд нарын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо Засгийн газрын хуралдаанаар дараахь хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд: -Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэл, -Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүү, -Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүх, -Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржав, -Бүгд Найрамдах Ардчилсан Солонгост Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдаваа, -Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаяр, -Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэн, -Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянаа, -Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болд, -Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайхан, -Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэг, -Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн -Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшин -Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаяр -Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав, -Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболд -Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатар, -Бүгд Найрамдах Киркиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуяг, -Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүү, -Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаяр, -Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүх, -Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэг, -Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат, -Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалаг -Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булган нарыг томилуулахаар шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов. Товч мэдээ Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2022 оны төсвийн орлогын доод, зарлагын дээд хязгаарыг баталж, үүнд нийцүүлэн 2022 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчлал хийж, энэ сарын 2-4-нд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон. Энэ айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлав. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.

“100 жилийн яаруу алдар” Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ

Энэ жил болХКНбайгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Хятадын Коммунист намын 100 жилийн түүхэн замналыг эргэцүүлэхэд, энэ 100 жилбол анхны санаа үүрэг хариуцлагаабиелүүлж ирсэн 100 жил юм. Хөгжлийн бат бэхсуурийг тавьсан 100 жил , тансагирээдүйг нээсэн 100 жил болно. 100 жилийн турш,ХКНХятадын ард түмэнд аз жаргал, Хятадын үндэстнүүдийн сэргэнмандалынтөлөө, дэлхий дахины эв нэгдлийн төлөөх анхны санаа болон үүрэг хариуцлагыг практиктхэрэгжүүсэнбилээ. ХКНХятадын ард түмнийг удирдан хувьсгал, бүтээн байгуулалт болон өөрчлөлт шинэчлэлтийн практикийг хэрэгжүүлж, Хятад үндэстнүүд өөрийн хөл дээрээзогссонсноос, баяжин,хүчирхэжижхөгжлийн үсрэлтэд хүрч, социализмынорчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аяныг эхлүүлсэн байна.ХКНнь энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар хөгжих гэсэн далбааг өндөрт мандуулж, дэлхийн улс орнуудтай найрамдлаар харилцаж, ялангуяа хүнтөрөлхтөнийхувь заяаны хамтын цогцыг байгуулах, бүс ба зам санаачилгыг хамтаар хэрэгжүүлж, хөрш орнууд хоорондын дотно, чин үнэнч, хүртээмжтэйгэсэн дипломат ойлголтоор удирдлага болгож, Хятад орны хөгжлөөр чин үнэнч хамтын ажиллагаатай түншүүдийн хамтын хөгжлийг дайчилж, хамтран ажиллаж хамтаар хожих үр дүнд хүрэхийг зорьсон билээ. Олон жилийн турш, Хятад Монгол хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа, хоёр улсын дээд хэмжээний харилцан айлчлал олон давтамжтай болж, хүмүүнлэгийн солилцоо улам нягт болж, бүх салбар дахь хамтын ажиллагаа үргэлжлэн нэмэгдэж, асар их амжилтад хүрч, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж, дэлхийн найрамдалт сайн хөршүүдийн үлгэр жишээ болов. Цар тахал гарснаас хойш, Хятад Монгол хоёр улсын засгийн газар болон ард түмэн цар тахалтай хүч хамтран тэмцэж, нааштай үр дүнд хүрч, хоёр улсынуламжлалт найрамдлыг цаашид гүнзгийрүүлэв. ХКНбайгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан, Монгол улсын ард түмэнд Хятад орон болонХКН-ынтухай ойлголцлыг цаашид нэмэгдүүлэх, хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол болон найрамдлыг дээшлүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор,Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол улсын Соёлын яам, БНХАУ-аасМонгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ынӨМӨЗО-ныАрдын засгийн газар, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж,ӨМӨЗО-ныАрдын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв зэрэг байгууллага хариуцан хэрэгжүүлэхЯруу алдрын 100 жилХятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлтийг өнөөдөр буюу 2021 оны 6-р сарын 30-ныөдөр зохион байгууллаа. Тус соёлын солилцоогоор уран сайхны концерт, үзэсгэлэн, уран сайхны кино, ном, бүтээлийн солилцоо зэрэг 5 арга хэмжээг цахимаар дамжуулан 7-р сарын 1-ний өдрөөс 9 сар хүртэл мэдээллийн сайтуудаар хүргэнэ. Энэхүү арга хэмжээг цахимаар Хятадын Төвийн радио телевизийнCRIсайт /www.cri.cn/, Солонго мэдээллийн сайтwww.solongonews.mn, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн албан ёсны сайтccchinaweb-ub.orgзэрэг сайтуудад тусгай булан нээж, арга хэмжээг бүх талаар дамжуулж мэдээлнэ. Мөн Монголын мэдээллийн 5 сайттай хамтран ажиллаж, арга хэмжээний тодорхой агуулгыг шууд дамжуулан сурталчилж, мөн 5 сайтынfacebookхуудас зэрэгсошиолмэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилна. Баримтат кино, олон ангит уран сайхны киног Монголын телевизийн сувгуудаар үзэгчдэд хүргэх болно. ӨМӨЗО-ы АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.