"Өнөөдөр 25,000 гаруй сонгогч Ерөнхийлөгчийн сонгуульд зөөврийн хайрцгаар саналаа өгнө"

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу зургаадугаар сарын 9-нд болно. Харин өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг орон даяар 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дараах иргэд зөөврийн хайрцгаар саналөгөх эрхтэй. Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч; Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч; Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч; Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгааэнэ хуулийн19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогч хамаарна. Ингэхдээ сонгогчийнхүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсвэлхолбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авна хэмээн хуульд заажээ. ​Энэ талаарСонгуулийн ерөнхий хорооноостодруулахад Хуульд заасны дагуу сонгуулиар зөөврийн хайрцгаар саналаа өгөх 7,000 орчимиргэнбий.Мөн тусгаарлан ажиглах байр, гэрийн тусгаарлалт болон халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 18,000 сонгогчзөөврийн хайрцгаар саналаа өгнө. Нийт 25,000 гаруй сонгогч зөөврийн хайрцгаар энэ удаагийн сонгуульд саналаа өгөх юм. 2,087 хэсгийн хороо ажиллаж байна. Засгийн газрын 152 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэхтүр журам-ын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана. Тухайлбал, уг журамд санал авах ажиллагаанд оролцож байгаа хүмүүс хооронд 1.5 метрийн зай барих, хэсгийн хорооны ажилтан гар халдваргүйжүүлэгчийг хариуцан авч явах бөгөөд санал авахын өмнө болон дараа оролцогчдын гарыг халдваргүйжүүлнэ гэж тусгасан гэлээ.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт өнөөдөр өглөө 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймагт өнөөдөр 04:29 цагт3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал,Архангай аймаг, Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийнБага булаг гэдэг газар /сумын төвөөс урд зүгээс урд зүгт 28 км-т, Ө-481724.0 У-1011536.0/ зургаадугаар сарын 8-ны өдрийн 04:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт босон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс04:38 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ. Эх сурвалж:Онцгой байдлын ерөнхий газар

ТАТАН БУУГДСАН БАЙСАН “БИОБЭЛДМЭЛИЙН ҮЙЛДВЭР” ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ИММУНОГЛОБУЛИН ҮЙЛДВЭРЛЭНЭ

2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан байсан Биобэлдмэлийн үйлдвэр-ийг сэргээж, Засгийн газар, Шадар сайдын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлснээр монголчууд дотооддоо цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх боломж нээгдлээ. Коронавирусийн цар тахлын үед вирүсийг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд бие махбодид оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэл зүйн удирдамжиндаа тусган дэлхий нийтэд хэрэгжүүлж эхэлсэн. Иммуноглобулин гэж нэрлэгддэг уургийн бэлдмэлийг хүндэвтэр шатны эмчилгээнд өндөр тунгаар эрт үед хийхэд Ковид-19-ийн халдварын эдгэрэлтийг хурдасган, хүндрэлээс маш сайн сэргийлдэг нь батлагдсан. Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай. 88 жилийн арвин их туршлагатай тус үйлдвэр нь хэвийн болон өвөрмөц иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлнэ. Үүний үр дүнд монгол хүний биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлж, Ковид-19 халдварын хүндэвтэр гэсэн оноштой өвчтөнд эрт тарьснаар хүндэрч нас барахаас сэргийлэн, Хоёрдогч нянгийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ Вирусийн эсрэг эмчилгээнд дарангуйлагдсан дархлалыг сэргээж, Эмнэлгийн тусламжийн зардлыг бууруулан, Гадаад руу урсах мөнгөний урсгалыг бодитойгоор багасгана. Өдгөө Монголд урьдчилан сэргийлэх, эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг биобэлдмэлийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортын бүтээгдэхүүн орлодог учраас Биобэлдмэлийн үйлдвэр-ийг төр, засгаас дэмжин цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх бодлогыг ХҮНЭЭ БОДСОН ТҮҮХЭН ШИЙДВЭР хэмээн салбарын эрдэмтэн судлаачид ихэд баяртай байгаа юм. Монголд үйлдвэрлэсэн биобэлдмэлийг энэ оны 3-р улирлаас эхлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.