
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль өчигдөр улс орон даяар явагдаж дууслаа. Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай МАН, АН, ХҮН-ын нэр дэвшигчид өрсөлдсөн. Энэ удаагийн сонгууль Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд явагдаж буйгаараа онцлог. Сонгогдсон Ерөнхийлөгч зургаан жилийн бүрэн эрх эдлэх юм. Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхийн санал буюу 67 орчим хувийн санал аваад байна. Сонгуулийн албан ёсны дүн гараагүй ч гэсэнМАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх албан ёсны мэдээлэл хийжМонголын ард түмэн надад асар их хариуцлага хүлээлгэж буй гэж ойлгож байгаа. Эхлүүлсэн ажлуудаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх, Монголын ард түмэн Монголын төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо их зүйл хийж бүтээгээсэй, эх орондоо их зүйл хийгээрэй гэсэн итгэл найдварыг үзүүлж, энэ удаагийн сонгуульд ард түмэн маань саналаа өглөө гэж ойлгож байна. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө, улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө, үр хүүхэд, ирээдүй хойчдоо сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно гэж мэдэгдэв. Зургаан жилийн бүрэн эрхтэй анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн намтрыг хүргэж байна. Төрсөн газар Улаанбаатар хот Төгссөн сургууль, мэргэжил 1985 онд Нийслэлийн арван жилийн хоёрдугаар дунд сургууль 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Ажилласан байдал 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд. 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч 2008 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд 2017-2021 оны нэгдүгээр сарыг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд 2020 оны зургаадугаар сараас хойш УИХ-ын гишүүн Гадаад хэл Англи, Орос хэл
Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2021-06-09 10:33:04 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Зургаадугаар сарын 9-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас:Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи:Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус дулаан. Бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР:Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна. 2021 оны 6 дугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Зургаадугаар сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна гэжЦаг уур,орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Засгийн газар долоо хоног бүр Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-ний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсдог. Сангийн яамны танилцуулгаас үзвэл Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 59.9, репо санхүүжилттэй зээл 23.6, ипотекийн зээл 34.7 хувьд хүрчээ. Хөдөө аж ахуйг дэмжих 205 тэрбум төгрөгийн зээлийг 13,764 зээлдэгч аваад байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээний 41 хувь гэсэн үг юм. Зээлийн идэвх нэмэгдэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Цогц төлөвлөгөөний хүрээнд малчид зээл авах хүсэлтээ илэрхийлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын байрыг нэмэгдүүлэх гурван хувийн хүүтэй, хоёр их наяд төгрөгийн зээлийн хэмжээг нэг их наяд төгрөгөөр нэмэх, малчдад зээл олгохтой холбоотой асуудлыг судалж танилцуулахыг холбогдох сайд нарт өглөө. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглалт хийхээр ирсэн ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (АИХЭГ)-ын ажиглагчид урьдчилсан байдлаарх ажиглалтын дүгнэлтээ маргааш тайлагнана. АИХЭГ-ын Сонгуулийн тусгай үнэлгээний хорооны тэргүүн Лолита Чигане, АИХЭГ-ын Сонгуулийн тусгай үнэлгээний хорооны дэд тэргүүн Жилл Сафи нар мэдээллэл өгөх юм.Энэ удаагийн сонгуулийг ажиглах гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч 43, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч, сэтгүүлч 40 хүн бүртгүүлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Филиппин Улсын Сонгуулийн төв комисс), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгууль ажиглах тусгай хороо, Бодлогод залуусын хяналт ТББ, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Словак, Их Британи улсын иргэдийн төлөөлөл, ИБУИНВУ, АНУ, Австрали, Япон улсын Элчин сайдын яамд ажиглана.
Аймгийн төвийн хэсгийн хороод, нийслэлийн 9 дүүргийн бүх хэсгийн хороодын ирцийн мэдээлэл цаг тутамд шинэчлэгдэнэ. Харин бусад хэсгийн хороодын ирцийн мэдээллийг 11,15,19,22 цагуудад хүлээн авч нэгтгэнэ. https://turnout.gec.gov.mn
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй