Шууд: АН-ын АНУ-ын DCI Group-тэй байгуулсан гэрээний талаар мэдээлэл хийж байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар АН-ын АНУ-ын DCI Group-тэй байгуулсан гэрээний талаар мэдээлэл хийж байна. 2021.04.23

Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна. БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон тус улсын BGF Retail ХХК нь хамтран Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь төсөлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан, BGF Retail ХХК-ийн удирдлагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолын арга хэмжээ цахимаар болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ж.Сандагсүрэн, БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дарга Кей Чёл И, Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенз, BGF Retail ХХК-ийн дарга Кён Жун И нар болон албаныхан оролцлоо. Улаанбаатар хот гэр хорооллын 40 мянган өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион бүтээж, нэвтрүүлсэн монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц нь үнэ өртгийн хувьд хямд, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй шийдэл. CHIP багцыг худалдан авах санхүүгийн боломжгүй, эмзэг бүлгийн айл өрхөд дээрх дэмжлэгийг үзүүлнэ. CHIP үйлдвэрлэгч болон худалдан авах айл өрхүүдэд зориулсан санхүүжилт, ногоон зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж, орон нутагт ногоон ажлын байрыг бий болгон, тогтвортой үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхээр төлөвлөжээ. CHIP-ийг хэрэглэснээр өрхийн амьдралын чанар сайжирч, гэрийн дотор дулаан орчныг бүрдүүлж, хог хаягдлын хэмжээ буурч, хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл буурахад хувь нэмэр оруулах юм. Мөн иргэдийн эрчим хүчний хэмнэлт, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг нэмэгдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа аж. Нийслэлийн хүн амын 50.7 хувь нь инженерийн дэд бүтэцгүй сууцанд амьдарч байгаа бөгөөд агаарын бохирдлын 56 хувийг гэр хороолол болон халаалтын зуух, 20 хувийг автомашин, 10 хувийг цахилгаан станц, 14 хувь нь бусад эх үүсвэрээс үүдэлтэй байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Э.Эрдэнэбаатар: Хатуу хөл хорио тогтоосноос хойш 11528 иргэн орон нутаг руу зорчсон

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах, мөн орох хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Иргэд хөдөө, орон нутгийг зорихдоо анхаарах зүйлсийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараастодрууллаа. -Авто тээврийн шалган нэвтрүүлэхтовчоодыначаалалхэрбайна вэ? -Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэхтовчоодооргарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.Сонгинохайрхандүүргийн32дугаар хорооЭмээлт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Тавантолгой, Налайх дүүрэгт байрлах дөрөвдүгээр зөрлөг, Элстэйн шалган нэвтрүүлэх товчоо, Чингэлтэй дүүргийн19дүгээр хорооГүнтшалган нэвтрүүлэхтовчоододажиллаж байгаа. Сүүлийн нэг хоногт нийслэл хотруу504 тээврийн хэрэгслээр 774 зорчигч нэвтэрсэн. Тодруулбал, эмнэлэг, эрүүл мэндийн шалтгаанаар 77 тээврийн хэрэгслээр 152 зорчигч, ар гэрийн гачигдлаар 47 тээврийн хэрэгслээр 93 зорчигч, хүнс шатахуун тээвэрлэлт гэсэн шалтгаанаар 380 тээврийн хэрэгслээр 529 зорчигч нэвтэрсэн байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш давхардсан тоогоор 11481 тээврийн хэрэгслээр 51440 зорчигч зорчлоо. -Орон нутагруузорчих хөдөлгөөн ямар байна вэ? -Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд мөн хяналт тавин ажиллаж байгаа. 531 тээврийн хэрэгслээр 829 зорчигч нийслэл хотоос гарсан. Эрүүл мэндийн шалтгаанаар 70 тээврийн хэрэгслээр 129 зорчигч, ар гэрийн гачигдлаар 51 тээврийн хэрэгслээр 110 зорчигч, хүнс, шатахуун тээврийн шалтгаанаар 381 тээврийн хэрэгслээр 536 зорчигч тус тус гарсан.Дөрөвдүгээр сарын 10-наасхойш 6714 тээврийн хэрэгслээр 11528 иргэн хөдөө, орон нутагруузорчсон байна. Орон нутагруугарч байгаа хөдөлгөөнийг авто тээврийн шалган нэвтрүүлэхтовчоододхянан ажиллаж байгаа. Мөн баталгаат бус 32 чиглэлд Тээврийн цагдаагийн алба Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Авто эргүүлийн чиглэлээр 130 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа.НОК-ынШуурхай штабын лавлах дугаарт хөдөө, орон нутагруузорчих хүсэлтэй иргэд их ханддаг. Бид санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж байгаа. Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагрууявахдаа зайлшгүй тохиолдол буюу ар гэрийн гачигдал, буяны ажил, шатахуун, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, газар тариалан, бүтээн байгуулалтын чиглэлээр ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахдаа заавалПСРшинжилгээ өгч, тухайн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч байгааг иргэддээанхааруулъя. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Б.Ууганбат: Иргэдээ дархлаажуулалтад хамруулахад бэлэн болоод байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар болон Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Иргэдээс дөрөвдүгээр сарын 15-22-ны хооронд нийт 1309 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 19 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.05 минут байна. Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 165 иргэн хандсанаас 70 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 95 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Мөн улсын хэмжээнд Ковидын нэгдсэн лавлах 119 колл центер ажиллаж байгаа бөгөөд тус дугаараар дамжуулж НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд өгч ажиллаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 2225 иргэнд тус колл центерээр дамжуулан, мэдээ мэдээлэл өгч ажилласан байна. НийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбат 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа зарим асуултад хариулт өглөө. -ПСР шинжилгээг хэрхэн өгөх вэ? -Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох болон орон нутагт хүндэтгэн үзэх /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ шалтгаанаар зорчих иргэд ПСР шинжилгээний цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Дээрх шалтгаанаар хөдөө, орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ. Шинжилгээний цэгүүд доорх газруудад байрлаж байна. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль (суурин цэг) Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль (суурин цэг) Баянгол дүүргийн 13 дугаар сургууль (суурин цэг) Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон (явуулын цэг) Сонгинохайрхан дүүрэг Таван шарын Номин агуулахын гадна талбай (явуулын цэг) Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза гадна талбай (явуулын цэг). Шинжилгээнд дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд хамрагдах бөгөөд бусад тохиолдолд шинжилгээ өгөх шаардлагагүй. Иргэд хотын төв хэсэгт байрлах шинжилгээний гурван цэг дээр ихэвчлэн очиж, дараалал үүсгэж байгаа тул үүнтэй холбогдуулаад тухайн цэг дээрх сорьц дуусах, тухайн өдөр ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулж чадахгүй байх асуудлууд гарч байна. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж буй иргэд хотын төвийн гурван цэгт, харин хөдөө, орон нутагт зорчих гэж буй иргэд хотын зах хэсэгт байршилтай явуулын цэгт шинжилгээгээ өгөх нь илүү тохиромжтой. -Шинжилгээний цэгүүд цагийн хуваарийн дагуу ажиллахгүй, сорьц дууссан гэх шалтгаанаар шинжилгээ авахгүй, өгсөн шинжилгээний хариу удаж гарч байна гэх гомдол иргэдээс ирдэг. Үүнд хариулт өгөхгүй юү? -Иргэд зарим тохиолдолд зохиомлоор шинжилгээний цэгийн ачааллыг үүсгэж байна. Зарим байгууллага албан хаагчдаасаа ПСР шинжилгээний хариу шаарддаг, иргэд сайн дураараа шинжилгээ өгөх гэх мэтээр дараалал үүсгэдэг. Үүнээс шалтгаалж эрүүл мэндийн үйлчилгээ авах, хөдөө, орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих гэж байгаа иргэд маань шинжилгээндээ хамрагдаж чадахгүй байх асуудлууд гарч байна. Мөн сүүлийн өдрүүдэд ковидоор өвдсөн хүмүүс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор батлагдсан тохиолдол болгоны хавьтлуудаас тандалт, шинжилгээ хийх шаардлагатай болж, шинжилгээний ачаалал нэмэгдэж байна. Шинжилгээний лабораторийн хүчин чадал хязгаарлагдмал тул ачаалал ихэссэнээс болж иргэдийн шинжилгээний хариу гарахгүй удаж байгаа. Тиймээс шинжилгээний үйл ажиллагаанд иргэд зохиомол ачаалал үүсгэхгүй байх талаас анхаарах шаардлагатай. -Дархлаажуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юү? -Дархлаажуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Дөрөвдүгээр сарын 22-нд гэхэд л хариу арга хэмжээнд оролцож байгаа эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын нийт 14270 албан хаагчийг дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамруулсан. Дөрөвдүгээр сард багтааж нийт иргэдээ маш богино хугацаанд, эрчимтэйгээр дархлаажуулалтын үйл ажиллагаанд өндөр зохион байгуулалттайгаар хамруулахаар шат шатны онцгой комиссууд бэлтгэлээ бүрэн хангаж, ажил эхлэхэд бэлэн болоод байна. Иргэдийг дархлаажуулах үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцээд холбогдох төрийн байгууллагуудаас иргэдийг хэрхэн, ямар зохион байгуулалтаар дархлаажуулалтад хамруулах талаар нарийн мэдээллийг тухай бүр өгч ажиллана. Цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс шат шатны төрийн байгууллагын олон мянган албан хаагчид өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь ажлын өдрүүдэд энгийн цагийн хуваарийн дагуу ажилладаг байсан бол иргэдэд ковидтой холбоотой мэдээ, мэдээллийг өгөх хэрэгцээ шаардлага өндөр байгаа учраас албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Албан хаагчид маань өндөр ачаалалтай ажиллаж байгаа ч иргэдэд өгсөн мэдээ, мэдээллийн хариуд бидний үйл ажиллагааг дэмжиж, чин сэтгэлээсээ баярласан, талархсанаа илэрхийлж байгаа тэрхүү дуу хоолойг сонсох нь бид бүхэн эрч хүчтэйгээр ажлаа хийх хамгийн том урам зориг болдог. Энэ цаг үед ажиллаж байгаа олон мянган төрийн албан хаагчдын үйл ажиллагааг дэмжиж, чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж, хамтран ажиллаж байгаа иргэд та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ халдвар, хамгааллын дэглэмээ баримталж, хайртай бүхнээ халдварт цар тахлаас хамгаалахыг уриалж байна. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.