Өнөөдөр дүүрэг бүрд ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг бүрээр танилцуулж байна. Вакцины хоёрдугаар тунд хэзээ хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдэгдэх тул та тухайн хугацаанд дархлаажуулалтад хамрагдана уу.

Өмгөөлөгч Б.Баасанцогт “Балетын төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 850,000 төгрөгийг Сүнээ рүү шилжүүлжээ

Хууль шүүхийн байгууллагынханд авлига өгсөн, хууль бусаар садар үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогтын тагнуул, цагдаа, шүүгч, бүр Сүнээ /Б.Сүндэръяа/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн шинэ баримтууд өнөөдөр олон нийтэд ил боллоо. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө өмгөөлөгч Б.Баасанцогт Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж хохирсон хэмээн цахим орчинд шуугиан тарьж, хэвлэлийн хурал зарласаниргэн Б.Сүндэръяа /Сүнээ/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн байна. Тэрээр өөрийннэр дээрх данснаас Балетын төлбөр гэх гүйлгээний утгатайгаар 850,000 төгрөгийг Сүнээ рүүшилжүүлжээ. Тухайлбал, өмгөөлөгч Б.Баасанцогт нь 15 удаагийн гүйлгээгээр 17,500,000 төгрөгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн төрсөн А.Батхуяг руу, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж руу 7,000,000 төгрөг, ТЕГ-ын ажилтан П.Ганбаатар руу хоёр удаагийн гүйлгээгээр 12,000,000 сая төгрөгийг тус тус шилжүүлж байсан баримтыг та бүхэн харж байна. Мөн ҮАБЗ-ийн зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх 1,230,000, А.Гансүхийн эхнэр П.Золзаяа руу 10,650,000 төгрөг, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байсан Т.Мөнх-Оргил руу 3,600,000 төгрөгийг тус тус шилжүүлж байжээ. Өмгөөлөгч Б.Баасанцогтын дансны хуулга дунд Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж хохирсон гэгдэж буй иргэн Б.Сүндэръяа /Сүнээ/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн баримт хүртэл байсанбөгөөд Гансүхийн төлбөр гэх гүйлгээний утгатайгаар 850,000 төгрөг шилжүүлсэн байв. Хамгийн ноцтой Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Моёлын Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг Юнайтед белаз машинери ХХК-иас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хуулийнхны гарт оржээ.

Ц.ТУВААНЫ ХИЙСЭН 50 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НӨЛӨӨЛӨХ ЗОРИЛГОТОЙ ЮУ?

​ ​ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр зарим гишүүний зүгээс маш ноцтой мэдээлэл өглөө. Тодруулбал, АН-ынхан Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нөлөөлөх зорилгоор 50 мянган ам.долларын гэрээ хийсэн гэж мэдээлэв. Энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Г.Дамдинням нар олон нийтэд мэдээлэв. Олон улсын хууль бус лоббиг ил болгодог Foreign Lobby группээс АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий 50 мянган ам.долларын гэрээг DCI компанитай байгуулсан байна. Уг гэрээний хугацаа хоёр сар бөгөөд энэ сарын 12-ноос ирэх зургаадугаар сарын 12 хүртэл үргэлжлэх юм байна. Гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахтай зэрэгцэн үйлчлэлийг нь зогсоож байгааг санаандгүй гэж харах аргагүй гэдгийг УИХ-ын гишүүд онцолж байна. Foreign Lobby группийн хөндсөн асуудлуудын үр нөлөө нь жилд 500 сая доллараар тоологддог бөгөөд үүсгэн байгуулагч Жулиан Пэкэ нь олон улсын лобби асуудлыг сурвалжилж олон удаа шагнал хүртсэн хүн юм байна. Ийнхүү АНУ-ын цахим орчинд энэ талаарх мэдээлэл, Ц.Туваан гишүүний гарын үсэг бүхий гэрээ нь хүртэл ил болсон атал тэрбээр 50 байтугай таван ам.долларын гэрээ хийсэн зүйл байхгүй гэхээс өөр тайлбар хийж чадсангүй. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 50мянган ам.долларын гэрээний асуудлыг гаднын хэвлэлүүд нийтлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх энэ мэдээлэл худлаа юм бол Ц.Туваан гишүүн яаралтай арга хэмжээ авч хариулт өгөх хэрэгтэй. Улс орны нэр хүндтэй холбоотой асуудал шүү дээ хэмээн байр сууриа илэрхийллээ. ​ ​ ​

ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛТЭЙ ХОЛБОГДОХ ТАТВАРЫН МАРГААНД СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА

Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөг үндэслэн Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргахыг дэмжлээ. Засгийн газрын Ажлын хэсэг хуулийн фирмтэй тогтмол харилцаж, хариу тайлбарыг үндэслэлтэй бэлтгэн эцэслэж байна. Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө. Үүнд Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байна. Оюу Толгой ХХК-ийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн талаар Оюу толгой ХХК 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Арбитрын бүрэлдэхүүний гаргасан маргаан шийдвэрлэх хуваарийн дагуу Засгийн газар 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор хариу тайлбар гаргах байсан. Гэвч Оюу толгой ХХК 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн татварын шинэ акттай[1] холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээний 14.1-д заасан шаардлагыг хангах хүрээнд Арбитрын бүрэлдэхүүн дээрх хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болгон хойшлуулаад байсан юм. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР [1] Татварын ерөнхий газар 2016-2018 оны татвар төлөлтийн байдалд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 649.4 тэрбум төгрөгийн шинэ акт тавьсан.

8,000 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭН 560 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр боллоо. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-ний хүрээнд; Ажлын байрыг дэмжих зээл-2021 оны 04 дүгээр сарын 19-ний байдлаар 1,228 аж ахуйн нэгж, 6,870 иргэн 563.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Иргэд дунджаар 37, аж ахуйн нэгжүүд 250 сая төгрөгийн зээл авсан байна. Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээл-1,146 аж ахуйн нэгж, 473 иргэн 259.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Ипотекийн зээл-3,064 хүн 226.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэд дунджаар 74 сая, үүнээс Улаанбаатар хотод 81.8, орон нутагт 53.9 сая төгрөгийн зээл авчээ. Товч мэдээ - 2021 оны 04 дүгээр сарын 19-ний байдлаар нийслэлийн 496 880 хүн эхний тунд, хоёрдугаар тунд 1,330, орон нутагт эхний тунд 140 535, хоёрдахь тунд 303 хүн хамрагдаад байна. Улсын хэмжээнд эхний тунд 637 415, хоёрдахь тунд 1,632, нийт 639 047 иргэн хамрагджээ. - Ирэх намар 495 мянган тн үр тариа, үүнээс 471 мянган тн улаан буудай, 222 мянган тн төмс, 116 мянган тн хүнсний ногоо, 170 мянган тн малын тэжээл, 26 мянган тн тосны ургамал, 3,000 тн жимс, жимсгэнэ хурааж авахаар төлөвлөжээ. - Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.