Монголын Залуучуудын Холбоо “Залуучуудаа сонсъё” аян өрнүүлнэ
2021-03-11 10:24:57 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Монголын Залуучуудын Холбоо Залуучуудаа сонсъё аян зарлалаа. Энэхүү аянаар залуучуудын бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг хийж 4-р сарын 1-нд нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Монголын Залуучуудын Холбоо 16-40 насны Монгол Улсын иргэдийг нэгтгэдэг 100 жилийн түүхтэй байгууллага. Залуучуудыг хөгжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь хүргэх чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулдаг Монголын хамгийн том байгууллагын хувьд аянаас гарсан санал, санаачлагуудыг цаашдын үйл ажиллагаандаа тусгах, холбогдох байгууллагуудад нь холбон зуучилж эерэг үр дүн авчрах зорилготой. Иймд залуучууд өөрт тулгамдаж буй асуудлууд болон Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ МонголынЗалуучуудын Холбооны Ерөнхийлөгч Отгоны Гэрэлт-Одпэйж хаяг руу илгээх буюу Монголын Залуучуудын Холбооны төв байранд ирж санал бодлоо хуваалцахыг уриалж байна.
Монголын Залуучуудын Холбоо “Залуучуудаа сонсъё” аян өрнүүлнэ
2021-03-11 10:24:56 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Монголын Залуучуудын Холбоо Залуучуудаа сонсъё аян зарлалаа. Энэхүү аянаар залуучуудын бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг хийж 4-р сарын 1-нд нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Монголын Залуучуудын Холбоо 16-40 насны Монгол Улсын иргэдийг нэгтгэдэг 100 жилийн түүхтэй байгууллага. Залуучуудыг хөгжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь хүргэх чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулдаг Монголын хамгийн том байгууллагын хувьд аянаас гарсан санал, санаачлагуудыг цаашдын үйл ажиллагаандаа тусгах, холбогдох байгууллагуудад нь холбон зуучилж эерэг үр дүн авчрах зорилготой. Иймд залуучууд өөрт тулгамдаж буй асуудлууд болон Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ МонголынЗалуучуудын Холбооны Ерөнхийлөгч Отгоны Гэрэлт-Одпэйж хаяг руу илгээх буюу Монголын Залуучуудын Холбооны төв байранд ирж санал бодлоо хуваалцахыг уриалж байна.
Япон Улс 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар боллоо
2021-03-11 10:20:06 Нийтлэгдсэн: Улс төр
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 1,3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар боллоо. Тус улсын буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлэх КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр Гадаад харилцааны яаманд болжээ. КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан нийлүүлж, вакцины хүйтэн хэлхээ-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр дэлхийн улс орнууд КОВИД-19 цар тахалтай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй, бодит дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Мөн Япон Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаас хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд тусламжийн вакциныг аль болох хурдан Монгол Улсад оруулж ирж, хүн амыг дархлаажуулах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэв. Мөн тэрээр энэхүү төслийн сацуу Япон Улсын Засгийн газар манай улсын хүн амын 20 хувийг вакцинжуулахад дэмжлэг үзүүлж буй олон улсын Covax хөтөлбөрийн хандивлагч гол улс орны нэг болохыг дурдаад энэ утгаараа Япон Улсын Засгийн газар манай хүн амд КОВИД-19 цар тахлын вакциныг хүртээмжтэй нийлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэжээ. Солилцох ноот бичигт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар гарын үсэг зурж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар байлцав. Арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Эх сурвалж: ГХЯ
У.ХҮРЭЛСҮХ: МАН ШИНЭ ЗУУНДАА ард түмэнтэйгээ хамтдаа урагшилсан ДЭВШИЛТЭТ улс төрийн хүчин байх болно
2021-03-10 11:45:52 Нийтлэгдсэн: Улс төр
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН илтгэлээс...
Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр хүний эрх зөрчигдөхгүй байхад анхаарахыг онцлов
2021-03-10 11:02:46 Нийтлэгдсэн: Сонгууль
Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Д.Сүнжид, Б.Энхболд нар 2021 оны 3 дугаар сарын 9-нд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нартай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын 28 дугаар тойргийн (нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх) нөхөн сонгуулийн үед анхаарах хүний эрхийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтаар холбогдох дүрэм, журмыг хугацаанд нь гаргах, олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй болон эрх нь хязгаарлагдсан хүмүүс, гадаадад суугаа Монголчууд, коронавируст халдвар (Ковид-19)-ын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан иргэдийн сонгох эрхийг хангах, мөн нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа хүний эрхийн зарчимд нийцсэн байх, сонгуулийн сурталчилгааны явцад нэр дэвшигчтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэх, албадлага хэрэглэх, баривчлах, цагдан хорих зэргээр сонгогдох эрхэд халдахгүй байх нөхцөлийг эртнээс бүрдүүлж ажиллахыг санууллаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотыг баримталсан эсэхийг улс төрийн намуудыг бүртгэх үед хянах, иргэдийн өргөдөл, гомдлыг хамтран шийдвэрлэх зэрэг асуудлыг ч уулзалтын үеэр хөндсөн юм. Түүнчлэн СЕХ-нд сонгогчдын боловсролыг дэмжих нэгж байгуулагдсаныг сайшаан иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, сонгуулийн үеэр иргэдийн үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрх зөрчигдөхгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч, цаашид сонгуулийг цахим байдлаар явуулах асуудлаар ярилцаж, зөвшилцөв. ХЭҮК-ын гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг байлцуулан санал тоолох автомат хэрэгслийн ажиллагаатай танилцахаар төлөвлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын 28 дугаар тойргийн (нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх) нөхөн сонгуулийн үед Хүний эрхийн Үндэсний Комиссоос хяналт тавьж, хамтран ажиллах бөгөөд Ажлын хэсгийг ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, Х.Мөнхзул нар ахална.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй