У.Хүрэлсүх: 1990-ээд оны сонголтын үед МАН эдийн засгийг зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжүүлэх чиг шугамыг тууштай сонгосон!
2021-03-11 11:35:22 Нийтлэгдсэн: Улс төр
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН илтгэлээс...
Тавдугаар сарын 1-нээс агаарын хил нээх бэлтгэлийг хангаж, зорчигчдыг тусгаарлах журмыг тодорхой болгоно
2021-03-11 11:24:07 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс агаарын хил нээх бэлтгэлээ хангаж, ирэх, явах зорчигчдыг дархлаажуулалт хийлгэсэн эсэхэд хяналт тавих, тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгоно гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. Мөн 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс буюу Чингис хаан олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх нисэх буудлын барилга байгууламж, ажлын бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авах юм байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр яригдсан бусад мэдээллүүд: Дархан арьс, ширний цогцолбор-ын дэд бүтцийн ажил 30 орчим хувьтай байна.2024 онд ашиглалтад орсноор жилд 10 сая ширхэг арьс, шир, 10 мянган тн ноос болон тодорхой хэмжээний ноолуур, желатин үйлдвэрлэх 14 үйлдвэр ажиллаж, 2,500 орчим ажлын байр бий болно. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 148 сая ам.долларын борлуулалт хийх тооцоо гарчээ. Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай аймагт төмс, хүнсний ногооны иж бүрэн болон хагас автомат, нийт 8,500 тн багтаамжтай долоон агуулах барихаар төлөвлөжээ. Улсын хэмжээнд 220 гаруй мянган тн багтаамжтай 10 гаруй мянган зоорь, агуулах бүртгэлтэй байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: Урьдчилан хорих болон тусгаарлах байранд байгаа иргэдийн сонгох эрхийг хангана
2021-03-11 11:20:11 Нийтлэгдсэн: Сонгууль
Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгууль зохион байгуулалтын асуудлаар хамтран ажиллах төрийн байгууллагуудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалтуудыг хийж байна. Энэ удаагийн уулзалтаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг урьж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, иргэн бүрийн сонгуульд оролцох оролцоог тэгш хангах талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтаар, өнгөрсөн жил зохион байгуулагдсан УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үеэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах асуудлаар хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярилцаад өмнөх сонгуулиар хийж хэрэгжүүлсэн ажлыг энэ удаагийн сонгуулийн үеэр ч үргэлжлүүлэхийн зэрэгцээ сайжруулах, цаашид анхаарч, хамтран ажиллах ажлын чиглэл дээр тогтож ярилцав. Гадаад улсад байгаа иргэдийн саналыг цахимаар авах боломжийг судлан энэ тухай зөвлөмж гаргахыг хүсэв Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах, тэдгээрт сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаарх ухуулга сурталчилгааны ажлыг үргэлжлүүлэн хийх, сайжруулах, урьдчилан хорих байранд цагдан хоригдсон болон тусгаарлах байранд байгаа иргэдийн сонгох эрхийг хуульд заасан шаардлагын дагуу хангуулах талаар ярилцлаа. Дээрх асуудлаас гадна гадаад улсад байгаа иргэдийн саналыг цахимаар авах боломжийг судлан энэ тухай зөвлөмж гаргахыг Хүний эрхийн үндэсний комиссоос хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн алба хаагчдын сонгох эрхийг хангах талаар шинээр орсон заалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар уулзалтын үеэр хөндөв. Энэ чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хуулиар хүлээсэн үүргийнх нь хүрээнд идэвхтэй хамтран ажиллана. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, энэ чиглэлээр Хүний эрхийн үндэсний комиссоос эрхлэн гаргадаг сонины тусгай дугаарт материал нийтлэх, сонгогчдод болон сонгуульд оролцогсдод зориулсан зөвлөмж гаргахаар боллоо. Сонгуулийн ерөнхий хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг төрийн байгууллагууд дотроос анхдагч болон хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас эхлэн байгууллагын вэбсайтыг сул хараатай иргэдэд зориулсан хувилбартай болгож, 2020 оны 1 дүгээр сарын 15-нд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлыг дохионы орчуулгатай хүргэсэн юм. Мөнсонгуулийн дүн мэдээний хэвлэлийн хурлыг тэжээгч орчуулагчтай хүргэх, олон улсын дохионы хэлээр нийтэд хүргэх ажлыг сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтран хийж гүйцэтгэсэнбилээ. Эх сурвалж:Сонгуулийн Ерөнхий Хороо
АШИГГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ
2021-03-11 10:49:55 Нийтлэгдсэн: Улс төр
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн өмчлөлийн хэлбэр, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг чиглэлээр хийж байгаа ажлын талаар сайд Б.Жавхлан танилцуулав. Засгийн газар олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг эхний 100 хоногтоо багтаан эцэслэхийг зорьж байна. 2019 оны байдлаар төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 339 компани 37 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Тодруулбал Эрдэнэт үйлдвэр 1.1 их наяд, Эрдэнэс таван толгой компани 440 тэрбум төгрөгийн ашигтай, бусад нь алдагдалтай байсан гэсэн үг юм. Цаашид: - Стратегийн ач холбогдол бүхий компаниудыг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь тогтвортой үргэлжлүүлэх - Олон жил үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа, чиг үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой компаниудыг татан буулгах, нэгтгэх - Зарим компанийн 34 хүртэл хувийг нээлттэй арилжих замаар олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглалтай болгох - Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авах юм. Агаарын хил нээхтэй холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгав 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс агаарын хил нээх бэлтгэлээ хангаж, ирэх, явах зорчигчдыг дархлаажуулалт хийлгэсэн эсэхэд хяналт тавих, тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгоно. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс буюу Чингис хаан олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх нисэх буудлын барилга байгууламж, ажлын бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авах юм. Товч мэдээ - Дархан арьс, ширний цогцолбор-ын дэд бүтцийн ажил 30 орчим хувьтай байна. 2024 онд ашиглалтад орсноор жилд 10 сая ширхэг арьс, шир, 10 мянган тн ноос болон тодорхой хэмжээний ноолуур, желатин үйлдвэрлэх 14 үйлдвэр ажиллаж, 2,500 орчим ажлын байр бий болно. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 148 сая ам.долларын борлуулалт хийх тооцоо гарчээ. - Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай аймагт төмс, хүнсний ногооны иж бүрэн болон хагас автомат, нийт 8,500 тн багтаамжтай долоон агуулах барихаар төлөвлөжээ. Улсын хэмжээнд 220 гаруй мянган тн багтаамжтай 10 гаруй мянган зоорь, агуулах бүртгэлтэй байна.
ЭНЭ ЖИЛ 5,000 ЗАЛУУСЫГ СУРГАЖ, АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛОХОД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
2021-03-11 10:47:08 Нийтлэгдсэн: Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төслийг баталлаа. Багц сургалт нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1,000 хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм. Төслийн талаархи мэдээ, мэдээллийг бүртгэл эхлэхээс 10, түүнээс багагүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлнэ. Залуучууд тухайн үед нь цахимаар болон өөрсдөө очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс хариуцах юм. Бүртгэх, ярилцлага хийх, сонгон шалгаруулахтай холбоотой удирдамжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга батална. Сонгон шалгаруулалт, цар тахлын шинжилгээ, эрүүл мэндийн бусад үзлэгт тэнцсэн залуусыг нэгдсэн цэгээс багц сургалт хийх байранд хүргэнэ. Орон нутгийн залууст унааны зардал олгохоор төлөвлөжээ. Төсөл нь залууст эрүүл, эртэч, амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ хүрээнд өөрийгөө танин мэдэх, зөв дадал хэвшил, харилцаа хандлага, эх оронч үзэл санааг ойлгуулж, бие бялдрын зөв хүмүүжил, гэр бүлийн эерэг харилцаа, соёл төлөвшүүлэхэд чиглэсэн багц сургалт явуулна. Мөн ажил хөдөлмөрт бэлтгэх, ажлын ачаалал зэргийг даван туулах чадавхид сургах, хүн бүрийн онцлогт тохирсон ажил, мэргэжлийн зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргахад нь туслах юм. Энэ жил шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлнэ. Төсөлд хамрагдсан залуусыг нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн Нийгмийн даатгалын шимтгэл /эрүүл мэндийн даатгалын шимтгэл орохгүй/-тэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгохоор төлөвлөлөө. Үүнд шаардагдах хөрөнгийг 2022 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм. Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хийхдээ залуучуудыг ажилтай болгох талаар тусгаж байхыг төсвийн бүх ерөнхийлөн захирагчид даалгалаа. Нийт хүн амын 31, хөдөлмөрийн насны иргэдийн 46 хувийг 15-34 насны залуус эзэлдэг. Улсын хэмжээнд ажилгүй байгаа 92 мянга гаруй хүний 51 хувь нь буюу 47 орчим мянга нь 18-34 насныхан гэсэн статистик мэдээ гарчээ. Үндэсний баялгийн сан байгуулах тухай хуулийн төсөл боловсруулна Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Г.Ёндон, Б.Жавхлан нарт даалгав. Энэ нь газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлд жишиг үнээр үнэлж, хүртэх үр ашгийг нь нэмэгдүүлэн, борлуулалт, орлогод нь хяналт тавихтай холбогдуулан Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болох зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй