Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакциныг татаж авах ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө-г зарлаж, энэ хүрээнд Нэг хаалга-Нэг өрх шинжилгээ хийж эхэлсэн. 411 мянган өрхөөс авах шинжилгээний явц одоогоор 50 гаруй хувьтай. Засгийн газар шинжилгээ дуусмагц буюу энэ сарын 23-ны өдрөөс иргэдээ үе шаттай вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажиллан вакцин хадгалах байр, тоног төхөөрөмж бэлэн байгаа эсэхтэй танилцлаа. Вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэлээ бүрэн хангасан тухай Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулав. ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах вакцин хадгалах +2-оос +8 хэмийн өрөө, -20 хэмийн хөргүүртэй. Нэгдүгээр сард -70 хэмийн 26 хөлдөөгч авсан бөгөөд нэг хөлдөөгч 388 литрийн багтаамжтай, 180 орчим мянган хүн/ тун вакцин хадгалах юм. Салбарын яам эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй хүмүүсийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хоёр тун тарих юм. Цар тахлын эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа, түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байгаа нь батлагджээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкене, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж вакцинжуулалтын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Английн Оксфордын их сургуулийн AstraZeneca вакциныг ДЭМБ баталсныг дуулгаж, албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрлэж байгаа аль ч улсаас Монгол Улс татан авч хэрэглэх боломжтойг хэллээ. Мөн ДЭМБ-ын Ковакс хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэх Pfizer болон бусад улс орны вакцины талаар танилцуулав. ДЭМБ энэ сард Moderna, ирэх сард БНХАУ-ын Shinopharm вакциныг баталгаажуулах эсэхээ шийдвэрлэх юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн ДЭМБ-ын зөвлөмжийг дагахаа илэрхийлж, бусад улс орны вакциныг цаг алдалгүй татан авч нөөцлөх шаардлагатай байгааг онцоллоо. Ерөнхий сайд мөн өдөр ОХУ, БНХАУ, БНЭУ, Япон Улсын Элчин сайдтай уулзаж, вакцинжуулалтын талаар санал солилцлоо. Дээрх улсууд цар тахлын эсрэг хамтран ажиллах хүрээнд Монгол Улсад вакцин нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд ойрын өдрүүдэд АНУ, БНСУ-ын Элчин сайд нартай уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ

ЭЕШ-ын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ

Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/ болон монгол хэл бичгийн шалгалтадшалгуулагчдын онлайн бүртгэлwww.eec.mnцахим хуудсаар, орон даяар Улаанбаатар хотын цагаар 2021 оны 2 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ гэжБоловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ. Бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг санууллаа. Боловсролын үнэлгээний төвийн ЦАХИМ ЗӨВЛӨХ портал сайтhttp://help.eec.mnнь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид болон багш нарт туслах зорилготой цахим зөвлөх хуудас юм. Хэрэглээ: Интернетэд холбогдсон гар утас, компьютертэй бол хаанаас ч хэзээ ч ашиглах боломжтой. Өөрийн компьютер дээр нэмэлт программ суулгах шаардлагагүй. Утсаар ашиглах бол ДАТА үнэ төлбөргүй. Ач холбогдол: Шалгуулагчид ЭЕШ-тай холбоотой бүхий л мэдээллийг хамгийн хялбар, энгийн ойлгомжтой хэлбэрээр нэг дороос авах боломжтой. Та тус цахим зөвлөх хуудсанд хандсанаар: Өмнөх жилүүдийн шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийсний үндсэн дээр сурагчдын сул гүйцэтгэж буй агуулгад илүү төвлөрсөн Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой ТВ хичээл, 12 дугаар ангийн сурагчдад зориулсан цахим хичээлүүд үзэх; 2018, 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын 11 хичээлийн жишиг даалгаварууд (түлхүүр үгтэй)-ыг ашиглан мэдлэг чадвараа сорих; Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хэрхэн хамрагдах, ЭЕШ-ын блюпринт зэрэг заавар зөвлөмжүүдтэй танилцах; Түгээмэл асуулт хариулт хэсгээс өөрт тулгамдаж буй асуултад хариулт авах; Цаг үеийн мэдээ мэдээллийг нэг дороос цаг алдалгүй авах боломжтой юм.

"Байгалийн хийн хоолойн" төслийн ТЭЗҮ хийх ажлыг эрчимжүүлэхээр тохирлоо

Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Газпром НХН удирдлагатай цахимаар хуралдаж Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ хийх ажлыг эрчимжүүлэхээр тохирлоо.

Шинэ Засгийн шинэ төрх, шинэ бодлого

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг танилцуулах үед Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чихэр мэт амттай биш, давс мэт шорвог ч зайлшгүй хийх шаардлагатай хүндхэн шийдвэр гаргаж ажиллахаас аргагүй. Энэ төлөвлөгөө бүх хүнд таалагдахгүй, таалагдах ч боломжгүй. Засгийн газрын бодлогын амин сүнс нь халамж биш ажлын байр бий болгоход чиглэнэ. Хамгийн сайн халамж бол баталгаатай, цалин сайтай ажлын байр юм. Төлөвлөгөөний нилээд хэсэг нь ажлын байр олноор бий болгоход чиглэнэ хэмээн онцоллоо. Тэрээр Монгол Улсын эдийн засаг 6 хувиар агшиж, ДНБ-ний хэмжээ 12 хувиар доошилсон, Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 7.9 их наяд болсон зэрэг тоон мэдээллүүдийг дурдаадЦар тахал эхэлснээс хойш манай улсад 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болжээ. Өнөөдрийн цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол 2021 он гэхэд, 130 мянган ажлын байр байхгүй болно гэдгийг анхааруулав. Цар тахалд бууж өгөх биш, хариу үзүүлэх ёстой. Үүнд шинэ бодлого, шинэ эхлэл, шинэ хамтын ажиллагаа хэрэгтэй гэж Ерөнхий сайд санууллаа. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 23-наас, хатуу хөл хориог цуцалсны дараа бизнесийн салбаруудаа нээж, вакцинжуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлав. Сангийн сайд Б.Жавхлан 10 их наядын цогц төлөвлөгөө-ний талаар Бид бодлогын шилжилт хийж байна. Монгол Улс цар тахал гарснаас хойшхи хугацааны туршид иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж ирсэн. Одооноос эдийн засгийн асуудлыг зэрэгцүүлж, харилцан уядуулах бодлогын шилжилт хийх шаардлага үүслээ. Бодлого, тактикаа өөрчилж ажиллахгүй бол хоёр, гуравдугаар улирлаас эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлж чадахгүйд ч хүрэх эрсдэлтэй. Сүүлийн нэг жилийн хугаацаанд эдийн засаг огцом зогссон. Хүнээр төлөөлүүлж үзвэл цусны эргэлт нь 60-70 хувь удааширсан байна. 2020 оны жилийн эцсийн статистикийн тоон үзүүлэлтийг харахад мөнгөний нийлүүлэлт 15 хувь хүртэл буурсан байна. Үүнийг эдийн засгийн дундаж өсөлттэй жилүүдтэй харьцуулбал 3 дахин буурсан үзүүлэлт. Тэгэхээр эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг сайжруулах нь зайлшгүй болж байна. Банкнуудын зээл олголтыг нэмэгдүүлэх, 2021 онд батлагдсан төсөв, хөрөнгө оруулалт зохистой хэрэглэх, гадаадын хөрөнгө оруулалт нэмэх чиглэлээр ажиллахыг цогц хөтөлбөрт тусгасан гэж мэдэгдэв. Боловсролын сайд Л.Энх-АмгаланУлсын хэмжээнд 174 мянган хүүхэд гэрэлгүй, гар утасгүй, теле хичээлээ үзэж чадахгүй байна!!! Нийслэл хотод гэхэд 30 мянга гаран хүүхэд тог цахилгаангүй, зурагтгүй, кабельгүй, утасгүй, компьютергүй орчинд байна. төрийн сургуульд явдаг хүүхдүүд хичээлийн хоцрогдолд орсон хэмээн жиргэлээ. Мэдээллээс үүдсэн дүгнэлт: Хэдхэн хоногт цувран гарсан мэдээллүүдээс Шинэ Засгийн газар бодлогын эрс шинэчлэлт хийж, эрч хүчтэй ажиллахаар завдаж байгааг мэдэрч, үнэртэж байна. Үнэхээр бодлогын шилжилт, том үсрэлт анзаарагдаж байна. Өмнөх Сангийн сайд бодит байдал, гол тоонуудыг огт дурддаггүй байв. Өрийг өрөөр дарах, санхүүгийн балансыг толгой эргүүлэх байдлаар тайлбарлаж, аргацаахаас өөрийг хийдэггүй байж. Иргэдээ вакцинжуулах зардлыг ч төсөвт суулгаагүй сайд. Хаин шинэ сайд Б.Жавхлан зоригтойгоор тоон үзүүлэлт муудсаныг дурдаад Засгийн газрын бодлого ямар учраас, яагаад, юунд чиглэх гэж байгааг товч, тодорхой, эрс шулуун илэрхийллээ. Боловсролын шинэ сайд ч бодлогынхоо чиглэл хандлагыг хэдхэн тоогоор тод харуулж, өөртөө дайсан дуудсан ч айхгүй, ухрахгүй болохоо хэлээд авч. Төрийн анхаарлаас орхигдсон 174 мянган хүүхдийн эрх ашгийг гол болгохоо шулуухан илэрхийлж байгаа нь Шинэ засгийн шинэ төрх гэлтэй. Ерөнхий сайд ч давс мэт шорвог хүндхэн шийдвэр гаргахаа, энэ нь бүх хүнд таалагдахгүй, таалагдах ч боломжгүй болохыг хэлж байна. Энэ бол шинэ Засгийн газарт зориг байгаагийн илэрхийлэл. Шинэ бодлогын шилжилт нь довтолгоо болохыг тэдний хандлага, шийдлээс харж болно. Цар тахлаас цэрвэж, хорьж, хүлээж суух биш довтлоод, дараад эрчтэй тэмцэх замаар эдийн засгаа сэргээхийг чухалд үзэх нь маш эрүүл сэтгэлгээтэй байгаа гэсэн үг. Эдийн засаг бол бүхний суурь. Эдийн засаг доройтвол эрүүл мэндэд анхаарах боломж шавхагдна. Дэлхий нийтээрээ баримталж байгаа энэ хандлагыг бодлогын шилжилт, тактикын өөрчлөлтөөр хэрэгжүүлэх нь. Оройтсон ч гэсэн оновчтой шийдэл. Засгийн газар улсын төсөвт баригдаад суухгүйгээ хэллээ. Санхүүгийн боломжит хэрэгсэл, байгаа боломжуудыг дайчлах замаар эдийн засгийн цусны эргэлтийг хангах шийдлээ зарлалаа. Одоо тэд хэлснээ хийх, зарласнаа чадах эсэхийг харах үлдлээ. Хэлэх нэг хэрэг, хийх нь өөр асуудал. Зоригтой байгаа нь сайхан, эрчтэй байгаа нь ч гоё. Хийж чадахгүй, хэлснээ гүйцэлдүүлэхгүй бол харин ард түмний нэхэл хатуу байх болно.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.