
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ныөдөрХБНГУ-аасМонгол Улсад суугааОнц бөгөөд Бүрэн эрхтЭлчин сайдЁорнРозенбергийг хүлээн авч уулзав. Элчин сайдЁорнРозенберг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв. Мөн Монголчуудын уламжлалт Цагаан сарын баярын мэнд дэвшүүлэв. Уулзалтын эхэнд манай хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэл-ийн түвшинд тогтвортой хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа талууд тэмдэглэж, харилцааны түвшингээ ахиулж, Стратегийн түншлэл-д хүргэхийн төлөө бүх талаар идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв. Хоёр орны хамтын ажиллагааг ашигт малтмал технологийн салбарт төдийгүй, харилцан сонирхсон бусад чиглэлээр хамтран хөгжүүлэхээр ярилцав. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Германы дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэргээр өргөжүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайдмэдэгдлээ. Мөн Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны улс орнуудын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Берлинхотноо нээсэн Мэдээлэл, худалдааг дэмжих төв-ийн үйлажиллагаанд анхаарлаа хандуулж, тус төвийг бэхжүүлэх, сурталчлахад хамтран ажиллахыг хүслээ. Эрхэм Элчин сайд аливаа улс оронд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд дээд, өндөртүвшнийхарилцан айлчлал чухал үүрэгтэйг тэмдэглээд ойрын жилүүдэд дээд, өндөртүвшнийхарилцан айлчлалыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэвгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХЫГ АНХААРУУЛАВ
2021-02-19 11:46:39 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж Нэг хаалга-Нэг шинжилгээ-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв. Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвхи, оролцоог бууруулахгүй байх, хүндрэл чирэгдэлгүй, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан анхаарууллаа. Мөн шинжилгээ авч байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтлийн бодисоор бүрэн хангаж, хувцас, хэрэгслээ зааврын дагуу хэрэглэж байгаа эсэхэд үргэлжлүүлэн хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн уулзалт боллоо
2021-02-19 11:44:49 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Энэ жилийн уулзалтаар IFAD11 санхүүжилтийн жилийн тайлан, IFAD12 санхүүжилтийг зарцуулах төлөвлөгөө, 2019 оны санхүүгийн тайланд хийсэн дотоод аудитын хяналтын үр дүн зэрэг асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн НҮБ-ын ХААХОУС-гийн Ерөнхийлөгчийн томилгоо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон орлогч гишүүдийн сонгуулийг зохион байгуулсан юм. НҮБ-ын ХААХОУС-ийн Ерөнхийлөгчид Канадын Засгийн газраас одоогийн Ерөнхийлөгч Жилберт Хунгбог нэр дэвшүүлж, томиллоо. Эх сурвалж: ХХААХҮЯ
Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж www.agaar.mn сайтад мэдээлж байна
2021-02-19 11:40:55 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Шахмал түлшийг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын PM 2.5, PM10 зэрэг нарийн ширхэгт тоосонцоруудын хэмжээ буурсан ч хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдлээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарах болсон. Агаарын чанарыг тодорхойлогч үндсэн бохирдуулагчдаас агаарын тоосонцрууд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйд тооцогддог учраас PM2.5,PM10тоосонцорын нөлөөллийн талаарх мэдээлийг хүргэж байна. Одоогийн байдлаар Нийслэлийн агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3)-ы агууламжийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлжwww.agaar.mn сайтад өдөр бүр мэдээлж байна. Хүн агаарын тоосонцроор амьсгалснаар тоосонцрын жижиг хэсгүүд уушгинд хүрч, уушги зүрх судасны хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчлөлүүдийг үүсгэдэг аж. Агаарын чанарыг үнэлэх, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцохдоо тоосонцрыг 2.5-10 микрометрийн аэродинамик диаметртэй буюу том ширхэглэлт тоосонцор (PM10) ба 2.5 микрометрээс бага буюу нарийн ширхэглэлт тоосонцор (PM2.5), хэт нарийн ширхэглэгт тоосонцор (PM0.1) гэж ангилдаг байна. Агаарын тоосонцрын эх үүсвэр Агаарын тоосонцрууд нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй ба төрөл бүрийн химийн бодисуудаас тогтдог. Зарим нь эх үүсвэр дээрээс шууд ялгардаг байхад ихэнх нь агаар дахь бусад бохирдуулагчдын цогц химийн урвалаас үүсдэг. Тоосонцрын эх үүсвэрийг ерөнхийд нь байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж ангилна. PM10:Том ширхэглэлт тоосонцор (PM10) нь голдуу байгалийн гаралтай эх үүсвэртэй байдаг. Тухайлбал механик өгөршилд орж, нунтаглагдан бутарсан хөрс, тоос, далайн давс, биоаэрозолын хэсгүүд байдаг. Салхи, хөдөлгөөн зэргээр хөрсний жижиг хэсгүүд агаарт гарч салхиар зөөгдөн, эрдсийн тоосонцруудыг атмосферт оруулж ирдэг бөгөөд эдгээр тоосонцрын гол найрлага нь царцдаст ихээр агуулагдах хөнгөн цагаан, цахиур, төмөр, кальци болон калийн ислүүд байдаг. PM2.5:Харин нарийн ширхэглэлт тоосонцор нь ихэвчлэн хийн төлөв дэх бодисуудын конденсацийн процесс болон дутуу шаталтын процессоос үүсдэг. Тиймээс гол эх үүсвэр тээврийн хэрэгслүүд, үйлдвэрийн болон ахуйн шаталтын процессууд мөн хоол хийх зэрэг шаталт явагдаж байгаа бүхий л хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй эх үүсвэрүүд байна. Конденсацийн процессын үед агаар дахь хийн бохирдуулагчид 0.05 микрометр хэмжээтэй цөмийг тойрон хэсэг хугацааны дараа бөөгнөрөн биежиж нарийн ширхэглэгт тоосонцруудыг үүсгэдэг (Зураг 1). Шаталтын үед янз бүрийн температурт тоосонцор үүсгэх өндөр идэвхтэй хий төлөвт нэгдлүүд, органик нэгдлүүд, үргэлжилсэн гинжин хэлхээ бүхий хөө тортог, металлын ислүүд агаар мандалд хаягддаг ба агаар мандлын физик химийн процессын үр дүнд янз бүрийн хэлбэр хэмжээтэй тоосонцрыг үүсгэдэг. Тоосонцрын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл Агаарын тоосонцор буюу аэрозол гэдэгт дээр дурдсанчлан хэдхэн молекулын кластерын хэмжээнээс 20 мкм хүртэлх диаметртэй хатуу болон шингэн жижиг хэсгүүд хамаарна. Гэвч амьсгалах процессоор нэвтэрч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх нь том болон нарийн ширхэглэлт тоосонцор РМ2.5, PM10 байна. Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, бохирдлын эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос үйл ажиллагаагаа чиглүүлэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барилаа
2021-02-18 14:30:11 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д Итгэмжлэх жуух бичгээ барьжээ. Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг түүнд уламжилж, Монгол Улсын гуравдагч хөрш БНСУ-тай тогтоосон Иж бүрэн түншлэл-ийн харилцааг шат ахиулан, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэхийн төлөө эрчимтэй ажиллахаа илэрхийлсэн байна. БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн оршин сууж байгаа бөгөөд хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, иргэд, хүмүүнлэгийн харилцааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгаагийн зэрэгцээ инноваци, гарааны бизнесийн шинэ чиглэлд хамтын ажиллагааны эхлэл тавигдаж буйг Элчин сайд онцолжээ. Харин Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлсэн үгэндээ дэлхийн улс орнууд 2021 онд КОВИД-19 цар тахлыг даван туулж, амьдралын шинэ хэв маяг бүхий ирээдүйд шилжин ороход олон улсын хамтын ажиллагаа, эв нэгдэл чухал болохыг онцлов. Мөн БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн Солонгосын шинэ боломж бодлогын хүрээнд хоёр улс хамтран ажиллах нөөц боломж буйг Ерөнхийлөгч уулзалтын үеэр хэлжээ. Түүнчлэн БНСУ-ын дэвшүүлсэн Солонгосын хойгийн энхтайван, хамтын ажиллагааны санаачилга болон 2021 оны 5 дугаар сард БНСУ-д зохион байгуулагдах Ногоон өсөлт ба Дэлхийн 2030 хөтөлбөрийн төлөөх түншлэлP4G уур амьсгалын асуудлаарх олон улсын хуралд БНСУ-ын Засгийн газар анхаарч ач холбогдол өгч буйг Ерөнхийлөгч тэмдэглээд энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүссэн байна. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин албан үүрэгт ажилдаа орж байгаатай холбогдуулан Элчин сайдад баяр хүргэж, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн гэжГадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй