Б.Бямбадорж: Эрүүл мэндийн тусламж авсан иргэнийг эмнэлэг өөрийн машинаар гэрт нь хүргэж өгнө
2021-02-11 11:29:40 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Хөл хорионы хугацаанд нийслэлчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн авах, түүнийг хэрхэн зохион байгуулах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Хөл хорионы хугацаанд нийслэлчүүд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах вэ. Ялангуяа хорт хавдрын өвчний эсрэг хими, туяа эмчилгээ хийлгэх, гемодиализын аппаратад орох шаардлагатай иргэд хэрхэн, яаж эмчилгээндээ хамрагдах талаар их асууж байна. Үүн дээр та тайлбар өгөхгүй юу? -Засгийн газраас эдгээр өдөрт ямар хэмжээний зохион байгуулалт хийх вэ гэдэгт ажлын хэсгийн хүрээнд ярилцаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Гэхдээ жил бүр баяр наадам, цагаан сар зэрэг олон хоногийн амралттай үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах тал дээр эрүүл мэндийн байгууллагууд тодорхой хэмжээний зохион байгуулалт хийж, нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг. Нийслэлийн эрүүл мэндийн харьяа байгууллагууд, өрхийн эрүүл мэндийн төв, дүүргүүдийн эрүүл мэндийн төвөөс гадна ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд нэг менежмент дор, нэг зорилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. -Тухайлбал өрхийн эмнэлэг ямар зохион байгуулалтаар ажиллах вэ? Өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрийн харьяаны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрэгтэй хүмүүсээ эрэмбэлнэ. Байнгын хяналт хэрэгтэй буюу хорт хавдартай, аппаратад ордог, нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэй зэрэг хүмүүстэй өдөр бүр онлайнаар холбогдож, зөвлөгөө заавар өгч ажиллана. Харин эмнэлгийн тусламж очиж үзүүлэх шаардлагатай бол халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан эмнэлгийн машинаар гэрт нь очино. Хоёрдугаарт өрхийн эрүүл мэндийн байгууллагууд өдрийн эмчилгээ хийдэг. Тиймээс тарилгын эмчилгээ байгаа тохиолдолд өнөөдрөөс уух эмийн эмчилгээ рүү шилжүүлээд, мөн онлайн хяналт, хэрэв шаардлагатай бол очиж зөвлөгөө өгөх зохион байгуулалтад шилжиж байна. Мөн тухайн дүүргийн нутаг дэвсгэрт хоёроос доошгүй эмийн сан 24 цагаар ажиллана. Ажиллаж байгаа эмийн сангууд гаднаа тусгай таних тэмдэглэгээ байршуулах юм. -Харин дүүргийн эмнэлгүүд ямар байдлаар ажиллах вэ? -Дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр таны дээр асуусан гемодиализын аппарат, хавдрын хими болон туяа эмчилгээ, мэс заслын дараах боолт зэрэг товлолт эмчилгээ хийгддэг. Тиймээс эдгээр иргэний зорчих асуудлыг шийдвэрлэх үүднээс Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран тусгай автобус явуулахаар болж байна. Дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудын удирдамж дор энэхүү автобусуудыг үйлчилгээнд явуулна. Харин дүүргийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч ямар өвчтөнийг хаанаас, хэдэн цагт очиж авах вэ гэдэг маршрут, цагийн хуваариа гаргана. Улмаар энэ талаарх мэдээллийг үйлчлүүлэгчдэдээ урьдчилж өгсөн байх ёстой юм. -Яаралтай тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн өвчтөн болон асран хамгаалагч, сахиур нь буцаад яаж гэртээ харих вэ. Энэ тохиолдолд хувийн унаа явах уу? -Яаралтай тусламж ердийн журмаар ажиллана. Гэхдээ энэ хугацаанд яаралтай тусламжийн багийнхан нэлээн ачаалалтай ажиллах загвар харагдаж байгаа. Тиймээс хүний болон бусад нөөц бололцоогоо нэмж байна. Яаралтай түргэн тусламжийн машин аль болох өвчтөнийг дагалдаж сахиур болон ар гэрийн хүнийг авч явахгүй байх зарчим баримтална. Бүр зайлшгүй тоиолдолд асран хамгаалагчийг түргэн тусламжийн машинаар хамт авч яваад, эмнэлгийн унаагаар буцааж хүргэж өгнө. Харин тухайн өвчтөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр болсон тохиолдолд сахиур тэндээ шууд үлдэнэ. Өөрөөр хэлбэл, сахиур солигдохгүй. Тэгэхээр сахиур нь жирэмсэн хүн, эсвэл хүнд өвчтэй, өндөр настан байж болохгүй. -Хөл хорионы хугацаанд төрөх эмнэлэгт очиж, амаржсан эх нярай гэртээ гарах тохиолдолд яах бол? -Хөл хорионы хугацаанд төрсөн эх, нярайг бид тусгай машинаар гэрт нь хүргэж өгнө. Яаралтай түргэн тусламжийн төв энэ үйлчилгээнд явах тусгай баг гаргаж, төрөх эмнэлгүүдтэй хамтран ажиллана гэсэг үг. Мөн эрүүл мэндийн байгууллагууд энэ хугацаанд хоорондын уялдаа холбоогоо хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө бүрдүүлэх тал дээр бэлэн байдлаа ханган ажиллаж байна. -Тэгэхээр эрүүл мэндийн салбарын ажилтнууд өөрсдөө ажилдаа ирж, харих зохицуулалтаа ямар байдлаар хийж байгаа вэ? -Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг өглөө 06:00-08:00 цагийн хооронд маршрутын дагуу хүргэж өгөх, авах зохион байгуулалтыг хийсэн. -Хувийн эмнэлгүүд ажиллах уу? -Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд мөн ялгаагүй тасралтгүй ажиллах зохион байгуулалтыг хийж байгаа бол Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний зохицуулалт-ын дагуу л ажиллана. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд төр, хувийнх байхаас үл хамааран яг ижил зохиуулалт, нэгдсэн удирдлага заавраар ажиллах юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Төмөр үхэр жилийн Сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2021 оны Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлт боллоо
2021-02-10 16:33:12 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол, Хятадын хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоорТөмөр үхэр жилийн сар шинийгхамтдаа тэмдэглэе 2021 оны Монгол, Хятадын сар шиний соёлын солилцооны арга хэмжээгӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам хамтран 2021 оны 2-р сарын 10-ны өдрөөс эхэлж, 3-р сарын дунд хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээгээр Цагаан сараар сэдэвлэсэн нэвтрүүлэг, Уран сайхны тоглолт, Олон ангит кино, уран сайханы киног олон нийтэд хүргэнэ. НЭГ. ЦАГААН САРААР СЭДЭВЛЭСЭН НЭВТРҮҮЛЭГ 1. Цагаан сарын бараа, Миний Хятадын цагаан сар гэсэн цуврал видео, үүнд Хятадын цагаан сарын уламжлалт зан заншлыг танилцуулах бөгөөд Монгол улсын найз Хятад оронд шинэ жилийг өнгөрүүлсэн үлгэрийг ярьж өгөх болно. 2. Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ, Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар гэсэн видео нь цагаан сарын үеэр жирийн хүмүүс Олон нийтийн төлөө өөрийн гэр бүлийн амьдралаа орхиж, бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм үлгэрийг танилцуулах болно. 3. Малчны сайн сайхан амьдрал нь малчдын ядуурлаас ангижирсан, шинэ гэр орноо байгуулж байгаа, сайн сайхан амьдралаа цогцлоож байгаа байдлыг танилцуулна. 4. Түмний дуулах дуртай дуунууд гэсэн онцгой нэвтрүүлэг, сонгодог дуунуудаас сонгон сонирхуулж, сайн сайхан ой санамжийг харуулах гэсэн юм. ХОЁР: УРАН САЙХНЫ ТОГЛОЛТ Нэг. Циркийн жүжиг Дүүлил. цирк, илбэ, хөгжмөөр гол илрүүлэх арга болгож, үзэгчдэд гайхамшигт харааны дайллага хийж, аяны шувуудын оршин аж төрөх, нүүх явцаар дамжуулж, хүн төрөлхтөн экологи болон эх байгалиа хайрлан хамгаалж, ногоон экологийг нандигнарай хэмээн уриалав. Уг тоглолт нь ур чадвар сайтай, олон улсад олон удаа тойрон тоглоод үзэгчдийн магтаал сайшаалыг хүртсээр байна. Хоёр. Концерт Шинэ эриний гараа цагаан сарын концерт 2 дугаар сарын 14-ний оройн 21:30 цагт Улаанбаатарын телевизээр нэвтрүүлнэ, дуу бүжиг, хөгжим дууриар голлож, агуугаар жигтэй сайхан. Хүүхдийн дэвжээ хүүхдийн цагаан сарын концертыг 2-р сарын 12-ны оройн 18:50 цагт Монгол улсын боловсрол телевизийн хүүхдийн сувгаар нэвтрүүлнэ. Үнэн цайлгаан, сайхны хүүхдийн ертөнцөд үзэгчдийг дагуулах бөгөөд хүүхдийн цайлгаа, сониуч байдлыг харуулах болно. Хятадын хайр, сэтгэл хамтдаа 2021 оны Хятадын харьяат, Хятадын хүмүүсийн цахим цагаан сарын концерт цахимаар нэвтрүүлэх болно. Энэ нь хилийн чанадын ахан дүүст цагаан сарын мэндчилгээ сайн сайхны ерөөлийг дэвшүүлэх болно. Гурав. Олон ангит кино Үүнд: Бүгд сайхан байна, Хамтдаа гэсэн 2 шилдэг олон ангит кино. Төв хотын амраг хосын кино Бүгд сайхан байна нэгэн жирийн гэр бүлд болсон үйл явдлыг харуулсан кино, 2 дугаар сарын 1-ний өдрөөс Монголын боловсрол телевизийн Asian box сувгаар нэвтрүүлнэ. Цар тахалтай тэмцсэн баримтат кино Хамтдаа үнэн бодит үйл явдлаар сэдэвлэж өөрчилсөн кино, эгэл жирийн хүмүүс цар тахалтай тэмцсэн үйл явдал болно, цагаан сарын үеэр Монгол улсын NTN,VTV,Малчин телевизээр нэвтрүүлнэ. Үүнээс гадна Монгол улсын ТВ2, ТВ6, СТАР ТВ, MNС телевизээр NTN телевизээр гаргаж байсан Бээжингийн амраг хосын үлгэр, Дандаа гэнэтийн бэлэг кино, Учран золгох зоог, Эвтэй гэр бүл бүх юм өөдрөг, Хөгшин нөхөр олон ангит уран сайхны киног дамжуулна. Дөрөв. Уран сайханы кино Миний ахыг яаралтай аваад яваач, Барьцаалагч, Сэтгэлзүйн гэмт хэрэг 3 киног 2 дугаар сарын 12-ны өдөр, 13-ны өдөр, 14-ний өдрийн 13:20 цагт Монгол улсын боловсрол телевизийн киноны сувагт анх нэвтрүүлнэ. 2 дугаар сарын сүүлчээр Монгол улсын Улаанбаатар телевизэд дахин нэвтрүүлнэ. Миний ахыг яаралтай аваад яваач сургуулийн хорооны инээдмийн хүмүүст нэгийг бодогдуулам ухаарлын кино. Барьцаалагч, Сэтгэл зүйн гэмт хэрэг адал явдал зодоонтой, хүмүүсийн сонирхлыг их татдаг кино байна. Тав. Хайр солилцооны арга хэмжээ Бид Цахимаар шинэ жилийн золголт хийх арга хэмжээг зохион байгуулна. Төмөр үхэр жилийн мэндийг хүргэе цахим карт хийж, Монгол улсын найз нартаа хамгийн сайн сайхан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлнэ. Төмөр үхэр жилийн мэндчилгээ Н5 хэвлэл мэдээллийн контент хийж, Хятадын харьяат, хятад хүмүүст цагаан сарын мэндчилгээ дэвшүүлнэ. Үүнээс гадна, Монгол Улсын цар тахалтай тэмцэж байгааг дэмжиж, бид Монгол улсын хэвлэл мэдээлэл соёлын салбарын найз нарт цар тахалтай тэмцэх бараа бүтээгдэхүүн хандивлахаар бэлтгэж, анхаарал хандуулж байгаа болон мэндчилгээг дэвшүүлж байгаа сэтгэлээ илтгэх болно. Зургаа.Монголын сошиал хэрэглэгчидэд арга хэмжээг дамжуулах зорилгоор, бид АРР, үүрэн телефон, цахим мэдээллийн хэрэгслийг цахимаар гол болгож ажиллах болно. Олон ангит кино, уран сайханы кино, цагаан сарын концертыг Монгол улсын телевизүүдээр дамжуулахаас гадна бусад арга хэмжээг Хятадын олон улсын радио, Солонго сайтад тусгай булан нээж оруулна. Мөн Монголын цахим мэдээллийн сайтууд болон фэйсбүүк хуудсуудад байршуулна. Энэхүү арга хэмжээ нь Монголын ард түмний сар шиний баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд таатай уур амьсгалыг бий болгож, ялангуяа цар тахалтай тэмцэж байгаа амин чухал үед, Монгол улсын бүх найз нарт дотно сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж,цар тахлыг ялан давах итгэлийг уламжилж, Монгол, Хятад хоёр орны ард түмний бие, биедээ тусалж, цар тахлыг даван туулах зорилгоор болон хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг зузаатгах болно.
Л.НАРАНБААТАР: Х.БАТТУЛГЫН ГАЙГААР МОНГОЛЧУУД 10 ТЭРБУМ АМ ДОЛЛАРОО АЛДСАН
2021-02-10 13:49:36 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Одоогоос 8 жилийн өмнө Энержи Ресурс компани Ухаа худаг Гашуун сухайтын төмөр замыг 2012 оны сонгуулийн өмнө барихаар болж, ажлаа эхэлчихсэн явж байсныг зогсоож, төрд авав. 2013 онд энэ замыг Монголын төмөр зам компани барих болж, Чингис бондоос 280 сая доллар зарцуулсан боловч овоолсон шорооноос хэтрээгүй. Асуудлын гол нь төмөр замыг хэн, яаж тавих биш өргөн, нарийн царигийн мэтгэлцээн болж өрнөв. УИХ 2014 онд нарийн царигаар барих тогтоол гарсан ч, эдүгээ нууц тендерт ялсан Бодь Интернэшнл компани яагаад ч юм, өргөн царигаар барьж байна. Овоолсон шороо үлдээсэн ажлыг хариуцаж байсан сайд нь эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон сууж байна. Хэрвээ тухайн үед Х.Баттулга гэдэг хүн төмөр замыг гацаагаагүй бол, өргөн нарийн цариг ярьж, нарийн төмөр замаар хятадууд ороод ирнэ, хаана төмөр зам барих гэж байгаагаа нууна гэх мэтээр улс төржүүлэн энгийн иргэдийг айлгаж ичээгээгүй бол, монголчууд төмөр замаа барьчихсан байсан бол ямар их ашиг олж болох байсныг эдийн засагч Л.Наранбаатар судалжээ. Тэрээр Эрдэнэс тавантолгой компани авто замаар 65 сая тонн нүүрс зөөвөрлөн борлуулж байгаа. Хэрвээ төмөр зам ашиглалтад орчихсон байсан бол, Эрдэнэс тавантолгой компанийн олборлолт жил бүр 30 сая тонноор нэмэгдэж нийтдээ 200 сая тонн нүүрс борлуулах боломжтой байлаа. Хэрвээ Эрдэнэс тавантолгой компани нүүрсний борлуулалтаа 200 саяд хүргэж чадсан бол МУ-ын Засгийн газар өөрийн эзэмшлийн 85 хувийн хувьцааны ноогдол ашигт 7.4 тэрбум ам.доллар авч, нөөц ашигласны болон бусад татвар татааст 2.7 тэрбум доллар Монголын дансанд орох байлаа. Эрдэнэс таван толгойн хувьцаа эзэмшдэг 2 сая 200-аад мянган иргэн, 200 гаруй аж ахуй нэгж 1.9 тэрбум ам долларын ноогдол ашиг авах байлаа. Товчоор хэлэх юм бол Эрдэнэс тавантолгойн компани төмөор замаар нүүрсээ зөөн борлуулсан бол Монгол Улсад 10 тэрбум ам доллар орж ирэх боломжтой байсан хэмээн мэдэгдэж байна. Х.Баттулгын гацаасан энэ төмөр замаас орж ирэх 10 тэрбум ам доллароор юу хийж болох байсан бэ? Алдагдсан 10 тэрбум доллароор юу хийж болох вэ? Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар тун сонирхолтйо судалгаа гаргасан байна. Өрх бүрт 32 сая төгрөг олгох боломжтой Монгол Улс нүүрс тээвэрлэх төмөр замтай болохыг тухайн үедээ хамгийн их эсэргүүцэж, УИХ-ын даргад хүртэл захидал бичиж байсан хүн бол тухайн үеийн УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Х.Баттулга. Өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгч өрх бүрт сая төгрөг өгье хэмээн уриалж байгаа. Хэрвээ Х.Баттулга гэдэг хүн тухайн үед төмөр замын ажлыг гацаагаагүй байсан бол нэг өрхөд 1 сая бус 32 сая төгрөг өгөх боломжтой байв. Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхөд 70 мкв орон сууц үнэ төлбөргүй олгох боломжтой байв Улаанбаатар хотын гэр хороололд 250 мянган өрх амьдардаг. Тэгвэл утаа, тортог, тоос шороо, ундны усны хомсдол дунд амьдарч байгаа 250 мянган өрхийг орон сууцжуулах бүрэн боломжтой байлаа. Айл бүрт нэг мкв-т нь 1.750 000 төгрөгийн үнэтэй 70 мкв орон сууцанд үнэ төлбөргүй оруулах хэмжээний мөнгө алдагдсан бболомж болон алга болжээ. 14 000 мянган цэцэрлэг барих мөнгө салхинд хийсчээ Монгол Улс 2020 онд нийтдээ 50 гаруй сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулж түүхэндээ боловсролын салбарт хамгийн их бүтээн байгуулалт хийсэн. Тэгвэл Төмөр замын нөлөөгөөр орж ирэх байсан 10 тэрбум доллароор 14 000 хүүхдзийн цэцэрлэг барих боломжтой байв. 100 000 залуу дэлхийн топ 5 их дээд сургуульд суралцах төлбөр Боловсрол бол бидний ирээдүй гэж манай улс төрчид тунхаглан зарладаг. Тэгвэл төмөр зам бариад 10 тэрбум ам доллар ороод ирсэн бол энэ мөнгөөр сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа 100 000 залуучуудыг дэлхийн топ гэгдэг Стэнфорд , Харвард, Кембриж, Оксфордийн их дээд сургуульд сургах боломжтой байв. 2 сая 200 мянган иргэн бүр 1 883 503 төгрийн хувьцааны ноогдол ашиг авах боломжтой байв Өнгөрсөн жилээс эхлэн Монголчууд Эрдэс таван толгой хувьцааны ноогдол ашиг хүртэж эхлээд байгаа. Нэг хүнд 90 000 төгрөгийн ноогдол ашиг олгогдож, эх орны хичиш хэмээн Монголчууд баярласан. Хэрвээ төмөр зам тавигдсан байсан бол хувцаа эзэмшигч 2 сая 200 мянган хүн тус бүр 1 883 503 төгрөгийн хувьцаа хүртэх байжээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр эцэслэн шийдвэрлэв
2021-02-10 13:25:46 Нийтлэгдсэн: Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр боллоо. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив. Энэ хугацаанд нийслэлээс гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийн хөдөлгөөнийг 90 хүртэл хувь бууруулна. Мөн Нэг хаалга-Нэг шинжилгээ-ний хүрээнд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулах юм. Өмнө нь хязгаарлалт тогтоох үед гарч байсан алдаа дутагдлаа давтахгүй, иргэдийг чирэгдүүлж, бухимдуулахгүй байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад онцгойлон анхаарууллаа. Дээрх хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагууд: 1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж 2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх 3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /УБТЗ ХНН, Чингис хаан, ИНЕГ, түүний харьяа алба салбар, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, МИАТ ТӨХК, Биокомбинат ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/ 4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага 5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/ 6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН 7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа 8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт 9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт 10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт 11. Банкны цахим болон автомат тооцооны машин 12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж 13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага 14. Оршуулга 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш найм хоногийн хугацаанд батлагдсан тохиолдол олноор нэмэгдэж байгаа нь халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн үг юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх сард эмнэлэгт хэвтэх хүний тоо 3,000 хүрч эмнэлгийн ачаалал хэтрэх, халдвар авсан иргэдийн хоёр хувь нь амь насаа алдах, гэрээр эмчлэх хэмжээнд хүрэх эрсдэлтэй гэж Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ. Тавантолгой түлш компанийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах зүүн бүсийн үйлдвэр лүү шилжүүлнэ. Долоодугаар сарын 10-ны дотор шилжүүлж, барилгыг нь 10 дугаар сарын 01-ний дотор угсарч дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Баруун бүсийн үйлдвэр нь аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн дунд байрладаг. Түлшний үндсэн түүхий эд /мидлинг/ болох нүүрсний ил овоолго, нунтаг нүүрсний тоосжилтоос болж орчны болон хөрсний бохирдол үүссэн байна. Бохирдолтой бүсэд 639 айл өрх, 27 аж ахуйн нэгж, байгууллага байдаг гэсэн судалгаа гарчээ. Үйлдвэрийг нүүлгэн шилжүүлсний дараа нөхөн сэргээлт хийж бохирдлыг арилган барилга, байгууламжийг нь түлшний нөөцийн агуулах хэлбэрээр ашиглах юм. Товч мэдээ - Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзсан. Энэ дагуу аж ахуйн нэгжүүдийг олон улсын зах зээлд гарахыг нь дэмжих, ялангуяа гарааны бизнес эрхлэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлэх боломжийг судлах, гадаадын хөрөнгө оруулалт татах, Дундын хөрөнгө оруулалтын сан бий болгох чиглэлээр хувийн хэвшилтэй хамтарсан Ажлын хэсэг байгуулна. - Улсын хэмжээнд 28 тусгаарлах байранд 1,583 хүн байгаа бөгөөд 19 зочид буудалд 1,147 ортой 820 өрөө нөөцөд байна. Тусгаарлах байруудад онцгой, цагдаа, эрүүл мэндийн 278 алба хаагч, ажилтан үүрэг гүйцэтгэж байна. - Ноён уулын дархан цаазат газарт хууль бусаар ашигт малтмал олборлохоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, хамгаалах зэрэгт зориулж Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд улсын нөөцөөс хоёр автомашин олгоно. 2020 оны тавдугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дахь Ноён уул орчмын дурсгалт газрыг өргөтгөн 22,320 га талбайг дархан цаазат газар болгож улсын тусгай хамгаалалтад авсан юм.
ТАНИЛЦ: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийслэлийн хэмжээнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ
2021-02-10 12:51:55 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийгНЭМГ-ындарга Б.Бямбадоржөглөө. Тэрбээр ЭМЯ-ныхарьяа болонНЭМГ-ийн харьяа бүх эрүүлмэндийнбайгууллага хамтран иргэддэээрүүлмэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдгийг мэдээллийн эхэнд онцолж дараах арга хэмжээг танилцуулав. Иргэд анхаарвал зохих зүйлс: Түргэн тусламжийн эмч хүргэж ирсэнөвчтөнийгтухайн эрүүлмэндийнбайгууллага үзээд, үргэлжлүүлэн хэвтэх шаардлагагүй гэвэл гэрт нь буцаах үүргийг тухайнэмнэлгийн байгууллага хүлээнэ. Түргэн тусламжаар тусламж авч буй иргэд биеийн байдал нь хямарсан хүнийг аль болох дагаж явахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хүргэх бодлого барина.Зайлшгүйнөхцөлдсахиурхамт явахыг зөвшөөрнө. Тухайнсахиурөөрөө үргэлжлүүлээд тухайн эрүүл мэндийн байгууллага дээр байрлах бөгөөд байрлах орчинг нь тухайн эмнэлгийнбайгууллагахариуцна. /дагалдаж явахсахиурнь жирэмсэн хүн, өөртөө үйлчлэх чадваргүй хүн хүүхэд байж болохгүй/ Амаржих газруудаас гэрт нь гарах нөхцөлд тухайн амаржсан эх болон нярайгнийслэлийнтүргэн тусламжийн газар хариуцан гэрт нь хүргэнэ. Нийслэлийн бүх өрхийн эрүүл мэндийн төв гэрийн эргэлт, жирэмсний хяналт, бусаднярайгааүзээд урьдчилсанүнэлгээхийж дуусаж байгаа, өндөржүүлсэн бэлэн байдлын үед утсаар байнга зөвлөгөө үйлчилгээг үзүүлнэ. Өдрийн эмчилгээнд тарилгын бус хэлбэр эмийн эмчилгээг зөвлөнө. Хөл хорионы үед жирэмсэн, төрсөн эх, нярай болон хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай иргэдэд цахим хэлбэрээр эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөгөө өгнө. Тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх шаардлагатай тохиолдолд эмч, эмнэлгийн хэрэгсэл, автомашины бэлэн байдлыг хангаж ажиллана. Тухайн хорооны нутаг дэвсгэрт ойр байрлах 2-оосдоошгүй эмийн санг тогтмол үйл ажиллагаатай байхаар зохицуулалт хийж, ажиллаж байгаа талаар мэдээлэл тэмдгээ гадна талд байршуулах шаардлага тавих, иргэдийг мэдээллээр хангана. Товлолындархлаажуулалтыг хойшлуулна. Илрүүлэг шинжилгээнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг автобусаар тээвэрлэнэ. Гемодиализ, хавдрын хими, туяа эмчилгээ, заслын дараахтусламжүйлчилгээ (боолт, гэрэл)шаардлагатай иргэдийг ажилчдын автобусаар эмчилгээнд хүргэх, авах ажлыг хариуцна. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлээд гэртээ буцах тохиолдолд тухайн эмнэлэг ньиргэнийгхүргэж өгөх тул хувийн машинаар явахгүй. Өндөр настан, жирэмсэн эмэгтэй,хүүхдийгсахиурааравахгүй бөгөөдсахиурсолихгүй. Өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд: Ээлжийг 24/48 цагийн горимд түр шилжүүлнэ Ээлж хүлээлцэх, ажилтнуудыг ирэх болон буцах үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 06.00-08.00 цагийн хооронд зохицуулна. CT,MRI ходоодны дурангийн шинжилгээ шаардлагатай тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангана. ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ НЬ ИРГЭДЭД ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ 24 ЦАГААР ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ Түүнчлэннийслэлийн Шүд эрүү нүүрний төв нь иргэдэд харьяалал харгалзахгүй 24 цагаар тусламж үйлчилгээ үзүүлнэ. Мөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хотоос гарах (буяны ажил, эрүүлмэндийн шалтгаан, хүнс, өвс,тээвэргэх мэт) тохиолдолдПГУ/PCR шинжилгээг авах зохицуулалт хийх аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй