Цар тахлын үед эдийн засгийг дэмжсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд санал нэгдлээ
2021-02-05 10:41:50 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Чай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Чай Вэньруй хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, иж бүрэн стратегийн харилцааг гүнзгийрүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа баяжин хөгжиж байгааг Шадар сайд С.Амарсайхан тодотгон хэлэв. Ковидын цар тахлын эрсдэлтэй цаг үед эдийн засгийг дэмжсэн бодлого баримталж, хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй 800 айлын орон сууц хөтөлбөр, Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоохгүй тал дээр онцгой анхаарч ажиллахаа тэрбээр онцлон тэмдэглэлээ. Эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд уул уурхай, мах махан экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтоор дамжих тээвэрлэлтийн хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр хоёр улсын Засгийн газар ариутгал халдваргүйжүүлэлтийн горимд нийцүүлэн ажиллах нэгдмэл байр суурьтай байгаагаа талууд илэрхийлж байв.
Л.Оюун-Эрдэнэ: Хүнд суртал үүсгэдэг төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй болгоно
2021-02-05 10:36:09 Нийтлэгдсэн: Улс төр
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзлаа. Тэрээр энэ үеэр Монгол Улс цахим үндэстэн болж цахим шилжилт хийх ажлууд эхэлсэн. Нэг яам, нэг хувийн хэвшил дангаараа цахимжих нь хангалттай бус, салбар бүхэнд энэ шилжилт хийгдэх ёстой. Салангид угсрагдаж буй системүүдийг нэгтгэе. Энэ үйл явцад хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагудын оролцоо чухал гэдгийг онцоллоо. Нээлттэй явуулсан хэлэлцүүлгээр -Төрийн хариу үйлдэл удаан байдаг, -Цахим шилжилтийг ухаалгаар хийх, -Vision fund байгуулах, - Цахим үндэстэн болоход дунд шатны хүмүүсийн оролцоо үүргийг анхаарах -Инновацийн тухай хуулийн дагалдах дүрэм журмуудыг боловсруулах -Тоон бичиг үндэстэн хөтөлбөрийг өргөн цар хүрээтэй дэмжих -Олон улсад Монгол Улсынхаа нэр хүндийг өргөх, Цахиурын хөндийд гаргах Монгол мөрөөдлийг бий болгох -Nest хөтөлбөр шиг технологийн институт байгуулах, сайн инженерүүдийг маш олноор бэлтгэх зэрэг саналууд яригдлаа. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хувийн хэвшлүүд, гарааны бизнесүүд, олон улсад IPO амжилттай гаргасан компаниудаа төртэй хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын шийдэл нь байхыг уриаллаа. Уулзалтын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд мэдээлэл технологи, бүтээлч үйлдвэрлэл байгааг онцлоод гарааны бизнесүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, Олон улсад Засгийн Газар хамтарч бонд гаргах зэрэг шийдлүүд байх боломжтойг дурдлаа. Мөн оролцогчдоос гарсан цахим мөнгө, цахим гарын үсэгтэй холбоотой асуудлыг дараагийн Засгийн Газрын хуралдаанаар follow-up хийж, анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Shared Vision Fund-ийг байгуулах чиглэлээр судалгаа хийж танилцуулах ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэд хариуцууллаа. Ирээдүй, хойч үед маань технологийн салбарын үсрэнгүй хөгжлийн энэ үед боловсролын салбарын системийн өөрчлөлт хэрэгтэйг онцоллоо.
Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 оны туршид тэмдэглэнэ
2021-02-05 10:28:21 Нийтлэгдсэн: Улс төр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар энэ сарын 4-ний өдөр утсаар ярив. Сайд нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг, олон талт механизмуудын хүрээнд хөгжүүлж буй харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулахад илүү уялдаатай, нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ. Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 оны туршид худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон чиглэлээр өргөн хүрээнд тэмдэглэхийн ач холбогдлыг Гадаад харилцааны сайд нар өндрөөр үнэлж, энэхүү түүхт ойг тэмдэглэх үйл ажиллагаа албан ёсоор эхэлж буйг онцлон тэмдэглэв гэжГадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг 11-нээс өмнө буцаана
2021-02-04 11:05:05 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Нийслэлдгацсанорон нутгийн харьяалалтай 10 мянга гаруй иргэнийгэнэ сарын 11-нээс өмнө буцаана гэжУОК-оос мэдээллээ.Орон нутаг руугаа буцах хүсэлтэй иргэдийг маргаашаас шинжилгээнд хамруулж, буцаах юм. Мөн Сар шинийн128 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулах талаар мэдээлэл цацагдсан билээ. ТэгвэлЦагаан сарын бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг УОК гаргалаа.
Хөвсгөл аймагт өчигдөр 3.5-4.7 магнитудын хүчтэй долоон удаа газар хөдөлжээ
2021-02-04 10:57:16 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр долоон удаагийн газар хөдөлжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуут гэдэг газар, Хөвсгөл нуур дотор өчигдөр 09:52 цагт 3.5 магнитуд, 12:20 цагт 4.7 магнитуд, 13:54 цагт 4.1 магнитуд, 14:14 цагт 3.6 магнитуд, 15:14 цагт 4.7 магнитуд, 15:50 цагт 3.7 магнитудынхүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ. Мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бүр сумын төв болон Хороо багийн иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдэгдсэн байна. Түүнчлэн шөнийн 02:06 цагттуссумын Хороо багийн Ходон гэдэг газар3.5 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлт болсон бөгөөд чичирхийлэл мөн сумын төв болон Хороо багийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, ямар нэг хохирол учраагүй байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй