Х.Баттулга: “Салхитын алт, мөнгөний орд”-ын үр шимийг ахмадуудад хүртээсэн жишгээр цаашид 21 аймаг дахь бусад ордод түшиглэн иргэдийн амьдралыг өөд татах боломж бий

Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн Салхитын алт, мөнгөний орд-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг Эрдэнэс Силвер Ресурс ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг. Ийнхүү Салхитын алт, мөнгөний орд-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм. Эрдэнэс Силвер Ресурс ХХК ирэх Даваа гарагт /2021.02.08/ 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад танилцууллаа. Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм. Хүдэр баяжуулах үйлдвэр-II-ийг энэ онытавдугаар сард ашиглалтад оруулна Эрдэнэс Силвер Ресурс ХХК нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд Салхитын алт, мөнгөний орд-д зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, шууд болон шууд бусаар 1,000 орчим өрхийн орлогын баталгааг хангаж байна. Мөн тус ордын тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниас үлдсэн, жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэрт монгол инженерүүд 80 хувийн сэргээн засварлалт хийжээ. Улмаар дээрх үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадал бүхий Хүдэр баяжуулах үйлдвэр-II-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Салхитын алт, мөнгөний орд нь монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага болсон бөгөөд цаашид 21 аймагт байгаа орд газар, байгалийн баялгийг энэ жишгээр ашиглан, монголын ард түмэн үр өгөөжийг хүртэх боломж их байгааг монгол инженерүүд хэлж байлаа. Монгол хүн мэргэжлийн түвшинд ажил хийж болдог, хөдөлмөрлөж чаддагийг энэ төсөл харуулж байна Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Салхитын алт, мөнгөний орд-ын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ, Салхитын алт, мөнгөний орд-ын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна. Би анх удаа энд ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх Даваа гарагаас Монголбанканд мөнгөө тушааж эхлэх юм байна. Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй. Дараагийн анхаарах зүйл бол энэхүү уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, ордоос олох орлого, бүтээгдэхүүнийг өсгөх ажил юм. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг энэ уурхайд түшиглэн амжилттай хэрэгжүүлсэн учраас цаашид энэ жишигт тулгуурлан байгалийн баялгийн үр шимийг ард түмэн хүртэх боломжтойг харууллаа. Нэг ийм жижиг ордыг нийт ахмадууддаа зориулж, өр зээлийг нь тэглэж болж байгаа нь цаашид бусад ордыг энэ жишгээр ашиглаж, ард иргэдээ дэмжих боломжтойг харууллаа. Монгол орон бол газрын доорх байгалийн баялаг ихтэй орон. Гэвч манай улсын байгалийн баялгийг ихэвчлэн гадны компаниуд, лицензтэй эрх бүхий хүмүүс, намын төлөөлөл ашигладаг биш, харин монголын мэргэжилтнүүд ирж ажиллаад, гурван сая монголчууддаа хишгийг нь хүртээдэг, ямар нэгэн байдлаар иргэдийнхээ амьдралыг дэмжих ажлыг хийх ёстой. Аймаг бүрт жижиг, том хэмжээний уурхай байдаг. 21 аймагт төсвийг царай алдахгүйгээр жижиг уурхайнууддаа өөрсдөө менежмент хийж, зээл авахгүйгээр мөнгөө босгоод, яг ийм жишгээр ажиллах боломж байна. Энийг л эрх баригчид ойлгоод, улс орондоо хэрэгтэй ийм ажилд сэтгэл зүрхээ зориулбал улс орон хөгжинө. Ийм жишиг байна гэдгийг Салхитын алт, мөнгөний орд харуулж чадлаа. Цаашлаад Хармагтайн орд энэ жишгээр ажиллаж болно. Тус ордын техник, эдийн засгийн үндэслэл нь гуравдугаар сарын дундуур бэлэн болох байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь энэ ажлыг хурдан шийдээд ажиллах байх гэж найдаж байна. Жишээ нь Сэлэнгэ аймагт байршилтай Бороо гоулд алтны уурхайг бид мэднэ. Энэ бол үндсэн орд. Монгол залуучууд, монгол инженерүүд энэ ордыг технологийнх нь дагуу ажиллуулж чадаагүй. Канадууд орж ирсэн, харин монголчуудад ухсан нүх л үлдсэн, алт нь Монголдоо тушаагдаагүй. Одоо Хармагтайн орд-ыг яг Салхитын алт, мөнгөний орд шиг монголчууд өөрсдөө үндсэн ордод нь олборлолт хийж, ашиглаж болдог, үр өгөөж нь Монголдоо үлддэг, ард түмэндээ хүртээдэг энэ жишгээр ажил нь яваасай гэж хүсэж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэдэгдлээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Ерөнхийлөгч өнөөдөр төрийн дээд цол, одон медаль гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гаргажээ. Шагналыг өнөөдөр 11.40 цагт Төрийн ордонд гардуулах юм байна. Монгол Улсын Төрийн соёрхол: ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Г.Аянга ахлагчтай багийн Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд шийдсэн нь бүтээл Монгол Улсын ардын жүжигчин: МУГЖ, дуучин С.Батсүх Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн: Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Хөгжмийн зохиолч Б.Магсаржав, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын ерөнхий захирал, жүжигчин Б.Отгонбат Циркус Монголиа Хадгаа циркийн захирал Ч.Хатанбаатар Монгол Улсын гавьяат жүжигчин: Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин А.Саруул Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн: Монгол HD телевизийн дэд захирал, хөтлөгч С.Чимгээ, Гэрэл зурагчин Д.Цэрэннадмид Гавьяат дасгалжуулагч: Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нарын хүмүүсийг шагнахаар болжээ.

АЖИЛЛАХ АРГА БАРИЛАА ШИНЭЧИЛЖ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УЯЛДАА ХОЛБООГОО САЙЖРУУЛАХЫГ АНХААРУУЛЛАА

Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд Нэг хаалга-Нэг шинжилгээ тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга з Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой комисс, дүүрэг хороодын Засаг дарга нартай өнөөдөр уулзаж, хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ковидийн цар тахлын үед иргэдийг хамгаалах, эдийн засгийг сэргээх арга хэмжээний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа энэ үеэр дурдсан юм. Энэ удаагийн хөл хорионы хязгаарлалтаар халдварын тархалтыг хумихад дүүрэг хороо, хэсгийн дарга нарын үүрэг оролцоо өндөр ач холбогдолтой гэдгийг тодотгов. Тэрбээр Ковидын цар тахлын үед улстөржилт, талцалгүйгээр өргөн цар хүрээнд нэгдэн ажиллаж, хамтын хүчээр халдварыг даван туулах болно. Үүний тулд дүүрэг хороо хэсгийн дарга нар иргэдээ үнэн зөв мэдээллээр хангах, нэгдсэн зохион байгуулалтайгаар шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Цаашид эдийн засгийг сэргээх бодлого баримталж бүх нийтийн хөл хориог хязгаарлалгүйгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэхийн төлөө энэ удаагийн хязгаарлалтыг өндөр зохион байгуулалтайгаар хийх болно. Иймд цар тахлын эсрэг иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлж, ажиллах арга барилаа шинэчлэх, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байна. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дунд, анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстой хэмээлээ.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн хуралдаан Улсын Дээд шүүхэд эхэллээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн эцсийн шатны шүүх хуралдаан Улсын Дээд шүүхэд эхэллээ. Улсын Дээд шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн1466 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн1340 дүгээр магадлалтай,Б.Ундармаадхолбогдох 7 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэх юм. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээсБ.Ундармаагийн нийтийналбандтомилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулаад байсан юм. Харин нийслэлийн Давж заалдах шатны шүүхэдхуулиаролгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчБ.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэжЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан билээ. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа ньЖижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Доктор МЭИК компаниараа дамжуулан700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа билээ.

Виза карт ашиглан 90 удаагийн үйлдлээр 43 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийжээ

2020 оны гуравдугаар улирлын байдлаарх Төлбөрийн системийн тоон үзүүлэлтээс харвал тайлант хугацаанд нийт 160 удаагийн үйлдлээр 60.2 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ нь 2019 оны III улиралтай харьцуулахад гүйлгээний тоо 48.2%-аар, дүн нь 155%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. Картын төрлөөр: ₮ карт 41 удаагийн үйлдлээр 5.3 сая төгрөг Виза карт 90 удаагийн үйлдлээр 42.9 сая төгрөг ЮнионПэй 25 удаагийн үйлдлээр 11.8 сая төгрөг Американ экспресс 4 удаагийн үйлдлээр 146.9 мянган төгрөг. Төхөөрөмжийн төрлөөр: ПОС 20 удаагийн үйлдлээр 1.6 сая төгрөг ATM/CRM 54 удаагийн үйлдлээр 16.2 сая төгрөг Цахим худалдаа 86 удаагийн үйлдлээр 42.5 сая төгрөгийн залилангийн гүйлгээ тус тус хийгджээ. Бэлэн бус гүйлгээихсэж буй энэ үед АТМ-аас мөнгө авахдаа арын хүндээ нууц дугаараа харуулахгүй байх, мессеж банкны үйлчилгээ идэвхжүүлж, гүйлгээгээ тухай бүрд нь хянадаг байх зэргээр сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Эх сурвалж:Монголбанк

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.