ХӨВСГӨЛ болон ЗАВХАН аймагт 4.3-4.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөлаймгийн Ханx суманд өчигдөр буюу нэгдүгээр сарын 21-нд 4.3-4.8 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт, Завхан аймгийн Идэр суманд мөн өдрийн 17 цагийн орчимд 4.6 магнитудын газар хөдлөлт тус тус болжээ. Тодуулбал,Хөвсгөлаймгийн Ханх сумын Турагбагийн Модон хүй-Арал гэдэг газар анх энэ сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний давтан хөдлөлт өчигдөр болсон ба тус сумын Хороо багийн Хачим гэдэг газар өчигдөр /01.21/ өдрийн11:43 цагт 4.3 магнитуд, 18:51 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тул аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ. МөнЗавханаймгийн Идэр сумын Дархан-Уул багийн Солооны Хандгайт гэдэг газарт өчигдөр /01.21/ өдрийн17:34 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 17:43 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэд, тус аймгийн Улиастай сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэжээ. Эх сурвалж: ОБЕГ

Маргаашаас цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, маргааш баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллана

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан энэ сарын 21-ний өдөр Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Парламент хоорондын техникийн хамтын ажиллагаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Мария Стасиктай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар талууд хоёр улсын парламентын Тамгын газрын хамтын ажиллагааг хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцаж санал солилцлоо. Парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх, парламентаас батлагдан гарсан хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн мэдээллийн санг бий болгох, иргэдийн оролцоог хангах, холбогдох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтойг талууд уулзалтын үеэр онцлов. Уг цахим уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Б.Эрдэнэбилэгт, тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн Ахлах зөвлөх Ч.Онончимэг, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Швейцарын Хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа болон Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх чадавхыг сайжруулах чиглэлээр 2017 оноос эхлэн Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа юм.

Намын бүлэг, Байнгын хороод хуралдана

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны Их хуралдай, Эзэн Чингис хаан, Жанжин Д.Сүхбаатар, Үндсэн хуульт, Их засаг танхимуудад хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааныг нээж, өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар - Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; - Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; - Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; - Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн, мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэх шаардлагатай байгааг гишүүдэд танилцуулсан юм. Ингээд Улсын Их Хурлаас баталсан зарим хууль тогтоомжийн эцсийн найруулгыг гишүүдэд танилцуулаад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг, түүнчлэн Байнгын хороод хуралдах шаардлагатай болсон тул чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулж буйг мэдэгдлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.