ЦУОШГ: Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2021-01-21 11:16:18 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна. 2021 оны 01 дүгээр сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус байна. Цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. ЭХ сурвалж:ЦУОШГ
Г.Занданшатар: Хэдийгээр хүнд хэцүү цаг үе тохиож байгаа ч бид монгол ёс заншил, үнэт зүйл, хүний эрхийг зөрчих ёсгүй
2021-01-21 11:11:49 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
УИХ-ын намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.ЗанданшатарНэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан ээжийгХӨСҮТрүүшилжүүлэхдээ хүнлэг бусаар хандсан талаар УИХ-ын эмэгтэй гишүүдээс мэдэгдэл гаргасныг чуулганы нэгдсэн хуралдааны эхэн танилцуулж, уг асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, энэ асуудлаар УИХ-ынэмэгтэй гишүүдээс мэдэгдэл гаргаж, цар тахлын үед онцгой дэглэмийнгоримыгмөрдүүлэхдээ хүнлэг бусаар, хүний эрхийг зөрчиж харьцсанд харамсал илэрхийлж, уучлал гуйжээ. Мөн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардсан байна. Өнөөдөр хэдийгээр хүнд хэцүү цаг үе тохиож байгаа ч бид монгол ёс заншил, үнэт зүйл, хүний эрхийг зөрчих ёсгүй. Өчигдөр Улсын нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан короновирусийн халдвартай ээжид гаргасан хүнлэг бус хандлага, бүдүүлэг алдааг бид тэвчиж дуугүйөнгөрөхёсгүй.Халдвардотооддоо алдаад байгаа энэ цаг үед халдвар хэнд ч халдаж болно. Энэ үйл явдал нийгмийг бүхэлд нь цочроолоо. Сэтгэл, ухаан дутсан, ажилдаахүйтэнцэвдэг хандаж байгаа дүр зурагтайэвлэрэх учиргүй. Энэ асуудлаарУлсын онцгой комисст шаардлага тавьсан, ярьсан.УОК-ындарга, Шадар сайд Я.Содбаатархолбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг чиглэл өгч ажиллаж буйгаа мэдэгдсэн. Энэ хүнд цаг үед ч төрийн бүх шатанд хүнээ дээдэлсэн, үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлэх шаардлагатай болсныг энэ жишээ харуулж байна. Тиймээс хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, нийгмийн хүлээлтэдшударгахандахыгчухалчлананхаарах ёстой. Шинээр төрсөн ээжээс, гэр бүлээс нь, ард иргэдээсээ уучлалхүсэжбайна. Монголын төр ард иргэдийнхээ төлөө тасралтгүй шударга ажиллах үүрэгтэй. Энэ талаарУОКанхаарч ажиллахыг Шадар сайдад анхааруулсан. Үүнийг улстөржүүлж болохгүй гээд хариуцлага сахилгыг хаана хаанаа сайжруулж, иргэнээ дээдэлж, Үндсэн хуулиа сахиж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагын албан тушаалтнууд, нийт албан хаагчдад онцгойлон анхааруулж буйгаа мэдэгдлээ.
Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилов
2021-01-21 10:57:46 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог. Энэ дагуу Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Нэр дэвшигч Б.Батдаваа нь 1984 онд төрсөн, 2002 онд ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Тайванийн Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг тус тус төгссөн. 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа аж. Б.Батдаваа нь Төрийн албаны тухай хуульд заасантөрийн албан тушаал тавигдах нийтлэг шаардлага, Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана гэсэн Статистикийн тухай хуулийн шаардлагыг хангаж байгаа тул дээрх албан тушаалд нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулгадаа дурдав. Мөн Үндэсний статистикийн хорооны даргыг томилох асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Л.Энх-Амгалан, О.Цогтгэрэл, Т.Доржханд нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь нь дэмжсэнээр Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилов. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөөгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоожээ. Шалгалтын бүртгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт мэдээлэх болно хэмээнТөрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.
Иргэдийн тайван жагсаалыг улс төрчид үймээн самуун болгон ашиглахыйг санаархав
2021-01-21 10:07:40 Нийтлэгдсэн: Улс төр
Дөнгөж төрсөн ээжид хүнлэг бус хандсанд бухимдсан иргэд өчигдөр өглөө Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийж эхэлсэн. Гэвч энэ жагсаалыг улс төржүүлэх зорилготой улс төрийн намууд ээлж дараалан гарч ирж, ярилцлага өгч, лайв хийж байлаа. Эхний ээлжинд Үнэн ба зөв намын дарга Х.Отгонбаатар зузаан цэнхэр халад ягаан тавчигтай талбай дээр баахан ярилцлага өглөө. Үүний дараа АН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгын фракцийнхан гэгдэх УИХ-ын гишүүн Ц.Туваан, Баянхонгор аймгаас сонгогдсон Д.Ганбат, Адьяасүрэн нар гарч ирэн мэдээлэл хийж, баахан ярилцлага өгөв. Мөн Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай ч тэднээс хоцорсонгүй. Сүүлийн үед архи пиво ууж, лайв хийж мэргэшээд байгаа Л.Гүндалай бүтэн цаг лайв хийж эрүүл мэндийн салбар ялзарч доройтсон тухай ярьсан юм. Гэхдээ өмнө нь эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын хэрэгт холбогдож байсан Л.Гүндалайгийн үг төдийлөн хүнд хүрсэнгүй бололтой. Өдөр 17 цагт Засгийн газар хуралдсан. УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж эхэллээ. Төрийн ордонд 19 цагт Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгөх болсноо зарлан хэвлэлийн бага хурал хийв. УОК-т хариуцлага тооцохыг шаардаж байсан иргэд энэ үед тарж, шинээр АН-ынхан зохион байгуулалттайгаар залуучуудыг авчирч, өглөө эхлүүлсэн жагсаалын агуулга ч энэ хэрээр өөрчлөгдөн Засгийн газрыг огцруулах, Оюутолгойн гэрээг цуцлах жагсаал болон хувирах нь тэр. АН-ын зүгээс цай аарц, маск тарааж байгаа мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, Сүхбаатарын талбайн ойролцоох рестрануудад үнэгүй цай ууж дулаацахыг урьж эхлэв. Орой 20 цагийн үед Зон олны намын дарга Э. Одбаяр жагсаалд нэгдэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тэрээр Энд тэндэхийн жагсаалд байнга оролцдог жагсагч тэмцэгч нарирээд байна. Женкогийн турхиралтаар, зохион байгуулалтаар энд хэсэг хүмүүс яваад байна. Бид нярай хүүхдийн асуудлаар, эрүүл мэндийн асуудлаар цугларсан. Би Женкогийн шоуг хийх гэж энд цуглаагүй хэмээн мэдэгдсэн юм. Шөнийн 22 цагийн үед Сүхбаатарын талбай дээр согтуу иргэд нэмэгдэж байсан бөгөөд нэг нэгэндээ агсрах, чанга орилж эхэлцгээсэн. Уг нь дөнгөж төрсөн нярай, нялх биетэй ээжийг өмөөрсөн жагсаал маш тайван эхэлж, иргэд зайгаа барин шаардлагаа тавьж, маск зүүж, халдвар хамгааллын дэглэм нарийн баримталж байсан ч сүүлдээ улс төрчдийн шоу болон хувирч, иргэд зай барих нь бүү хэл нэг аяга дамжуулан цай ууцгааж, архи хүртэл сэм тарааж согтуурцгаалаа. Эхчүүдээ өмөөрч, эрүүл мэндийн салбарыг шүүмжилсэн энгийн иргэдийн жагсаалыг улс төржүүлсэнд олон хүн бухимдаж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй