ДОХИО: Өнөөдөр Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхи 18-20 м/с хүрч ширүүснэ

ДОХИО!!Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг хүргэж байна. Өнөөдөр Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна. 2020 оны арванхоёодугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна. Улаанбаатар хот орчмоор:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна. Багануур хот орчмоор:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 градус хүйтэн байна. Тэрэлж орчмоор:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна. Цаг уур, орчны шинжилгээний газар

СХД 28-р тойргийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгахаар боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухайУИХ-ынтогтоолын төслийг хэлэлцжээ. УИХ-ынсонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана гэсний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны санал,УИХ-ынчуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэнУИХ-ынсонгуулийн 28 дугаар тойрогт явагдахУИХ-ынгишүүний нөхөн сонгуулийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах ажиллагааг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөртэй хамт явуулах нь зүйтэй хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооноос үзсэн байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухайУИХ-ынтоггоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул тогтоолыг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 49 гишүүний 30 нь буюу 61.2 хувийн саналаар дэмжиж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухайУИХ-ынтогтоолыг баталлаа.

Шадар сайд ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй цахимаар уулзлаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордицатай цахимаар уулзжээ. Уулзалтаар Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тархалтын нөхцөл байдлын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлсон байна. Энэ үеэр талууд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг чадавхжуулах, салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байсны үр дүнд эхний үе шатанд эрсдэл багатай даван туулах боломж бүрдсэнийг онцолжээ. Харин цаашид шинжилгээ хийх түр цэгийн тоог нэмэгдүүлж, шинж тэмдэггүй тохиолдлыг тандалтаар эрт илрүүлэн, шинжилгээ хийснээр нөхцөл байдлыг хяналтандаа авч нийгэм, эдийн засгийн амьдралыг тасалдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахаар болсон аж. Мөн орон нутгийн бэлэн байдлыг хангах, шуурхай штабын баг бүрэлдэхүүнийг чадавхжуулах, хариу арга хэмжээ, эрт илрүүлгийг зохион байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлэхээр бэлтгэгдсэн салбар хоорондын зөвлөх багийг томилон, орон нутагт ажиллуулахаар боллоо. Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга монгол бичиг сурахыг уриалж, хичээл зааж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах заалт бий. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол хэлний тухай хуулийн 9.1.3 дахь заалтаар хүлээсэн Монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх эрх, үүргийнхээ хүрээнд 2018 оны Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай 46 дугаар зарлиг гаргасан. Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга коронавируст цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхлээд байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс үндэсний бичгийн цагаан толгойн үсгийн төстэй хэв шинж, махбодод үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн заах хичээлийн агуулгыг боловсруулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн теле хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр нэвтрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынhttps://www.facebook.com/presidentMGLболонМонгол бичигтэн-2025цахим хуудсанд байршуулна. Нэвтрүүлгийн хуваарийг долоо хоног бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаас үзэх боломжтой. Эх сурвалж:ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн алба

Шадар сайд Я.Содбаатар тусгаарлах байруудын хяналт, шалгалтын явцтай танилцлаа

Улсын онцгой комиссын даргын тушаалаар өнгөрсөн долоо хоногт тусгаарлах байранд ажиллах Шуурхай бүлгийг томилсон. Ажиллах бүрэлдэхүүний ахлагчаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, гишүүдэд ЦЕГ, ОБЕГ, ЭМЯ, ТЕГ, МХЕГ, БХЯ болон холбогдох бусад байгууллагууд бүрдсэн баг ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайд тусгаарлах байруудад хийж байгаа хяналт, шалгалтын явц болон бэлэн байдалтай танилцлаа. Энэ хүрээнд өмнө нь тусгаарлах байраар ашиглагдаж байсан 70 гаруй зочид буудлаас эхний ээлжид 32 зочид буудлыг цаашид ашиглаж болох юм гэсэн дүгнэлт гаргаад байна. Шалгалтыг энэ долоо хоногт бүрэн хийж дуусгана. Тусгаарлах байруудад тавих шаардлагыг өндөрсгөсөн. Зочид буудлуудын коридорт байнгын бичлэгтэй камеруудыг суурилуулж, хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх системийг бий болгон ажиллаж байна. Өчигдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар тусгаарлах байрны Түр журам баталсан. Журмын хүрээнд ариутгал, халдвар хамгаалал, дотоод дэг журам, аюулгүй байдлуудтай холбоотой тодорхой шийдвэрүүд гаргасан. Тусгаарлах байруудад нэг бүрчлэн хяналт хийж дахин үнэлгээ өгч, цаашид тусгаарлах байраар ашиглах талаар эцсийг шийдийг гаргах юм. Мөн Нэг хүн-нэг өрөөнд, Нэг өрх-нэг өрөөнд гэсэн зарчмыг хатуу баримтлахыг шаардаж байгаа юм. Зочид буудлуудын коридорт байнгын бичлэгтэй камеруудыг суурилуулж, хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх системийг бий болгон ажиллаж байна. Эхний ээлжид 1700 гаруй хүн авах байрын асуудлыг шийдвэрлэж, цаашид тоог нэмэгдүүлээд явна. Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.