
Өмнөговь аймгийн хэмжээнд нийт мал сүргийн 50% нь дундаж тарга хүчтэй, 30% нь дундажаас доош тарга хүчтэй өвөлжиж байна. Нийт 14 сумын 1602 өрхийн 966,7 мян толгой мал оторлож яваагаас гадны аймаг /Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв/, сумын нутагт 9 сумаас 97 өрхийн 74593 толгой мал, өөрийн аймгийн бусад сумдад 11 сумын 808 өрхийн 565978 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 504 өрхийн 237433 толгой мал, хилийн зурвас газар 10 сумын 193 өрхийн 88756 толгой мал өвөлжөөд хаваржих мэдээлэлтэй байна. Одоогийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэйн дээр хүйтний эрч чангарч, зарим төрлийн мал нэмэгдэл тэжээлд ороод байна. Өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед эрсдлийг бууруулах, малчдын эрүүл мэндийг дэмжих, нэн шаардлагатай эд материал, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооноос санаачлан уг аяныг эхлүүлжээ. Малчдаа дэмжье аян дөрвөн сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд иргэд, аж ахуй нэгж албан байгууллагуудаас ирүүлсэн дэмжлэг, хуучин хувцас, эд материал цуглуулан малын нэмнээ, хошуувч, хорооны нүүрэвч зэргийг оёж бэлдэн малчиддаа хүргэх юм байна. Мөн малчдынхаа эрүүл мэндийн үзлэг оношлогоог өрхийн эмнэлэгүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хандивыг ХААН банкны 5585040439 тоот дансаар болон Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны байрны 2-р давхарт хүлээн авна. Аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг 70532264 дугаарын утсаар болон Өмнөговь Монгол Ардын Нам фэйсбүүк хаяг, [email protected] имэйл хаягаар лавлана уу. Уудам Монгол орны тэргүүлэх салбар МАА-гаа дэмжих, малчин ард түмнийхээ хүндрэл бэрхшээлийг хуваалцах зорилготой тус аянд ард иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага, УБ хот болон бусад аймагт байгаа нутгийн зөвлөлүүд, бөмбөрцөг дэлхийн өнцөг булан бүрт суугаа өмнийн говийн уугуул иргэдийг нэгдэхийг уриалж байна.
"Улсын хилийн шугамыг дотогш ухраан татсан" гэх мэдээллийг түгээсэн иргэдийг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ
2020-12-07 10:02:06 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Дорноговь аймаг дахь хилийн 0168 дугаар ангийг нүүлгэн шилжүүлж, анги байрлаж байсан хуучин газарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна, Улсын хилийн шугамыг дотогш 40км, 19 км ухраан татсан гэх худал мэдээллийг зарим иргэнфэйсбүүкийн хуурамч хаягнаас удаа дараа цацаж, олон нийтийг төөрөгдүүлсэн. Дээрх мэдээллийн мөрөөр Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж,цахим орчинд худал мэдээлэл түгээсэн иргэдийг тогтоожээ. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэжХил хамгаалах ерѳнхий газрын Олон Нийттэй Харилцах Албанаас мэдээлээ. Эрүүгийн хуулийн заалт: 13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Б.Эрдэнэбат болон "Жи тайм"-ын хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно
2020-12-07 09:58:31 Нийтлэгдсэн: Улс төр
Энэ долоо хоногт зарлагдсан зарим эрүүгийн хэргийн шүүх хурлын товыг хүргэж байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №687 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Э.Оюунчимэг (Жи-Тайм)-т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр болно. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №525 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2 дахь хурал тус тус товлогдсон байна. Эргэн сануулахад,Эрэл ХХК-ийнТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт холбогдууланНийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн билээ. Тус шүүх хуралдаанууд нь онлайнаар зохион байгуулагдана.

Энэ долоо хоногт УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг, байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталжээ.Уламжлал ёсоордаваа гарагт УИХ дахь МАН болон Ардчилсан намын бүлгүүд хуралдах бол байнгын хороодын хурлаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төмөр замын тээврийн тухай хууль, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Пүрэв, баасан гарагт товлогдсон чуулганы нэгдсэн хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэжУИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах өдрийг товлон зарлана.Мөн МҮОНРТ-ийн Yндэсний зөвлөлийнгишүүдийг чөлөөлөх, томилох тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН 63 ОРЧИМ МЯНГАН ХҮНИЙ 21 МЯНГА ГАРУЙ НЬ НУТАГ БУЦААД БАЙНА
2020-12-07 09:16:24 Нийтлэгдсэн: Улс төр
2020.12.01-05-ны байдлаар 62,397 хүнд PCR шинжилгээ хийсэн бөгөөд нийслэлээс автобусаар 15,072, хувийн машинаар 5,953, онгоцоор 516, нийт 21,541 иргэн хотоос гараад байна. 2020.12.05-ны өдөр 8,347 иргэн шинжилгээ өгсний 1,755 нь оюутан юм. Мөн 21, 44-р сургуульд өрх бүрээс нэг иргэн бодлогын хүрээнд 892 хүнээс шинжилгээ авчээ. Нийслэлийн зургаан дүүргийн 20 цэгт PCR шинжилгээ авч байна. 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдлын 20, мэргэжлийн хяналтын 20, цагдаагийн 250 орчим алба хаагч, мөн сургуулиудаас тодорхой тооны хүн, нийт 700 гаруй хүн ажиллаж байгаа юм. Улсын онцгой комиссын 2020.12.05-ны өдрийн шийдвэрийн дагуу Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг маргааш эхлэхээр боллоо. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ 2020.12.07-ны өдрөөс дараах цагийн хуваарийн дагуу үйлчилнэ. 1. Архангай 08:00 цагт Драгон төвөөс 2.Говь-Сүмбэр 14:00 цагт Тэнгэр төвөөс 3. Дархан-Уул 18:00 цагт Драгон төвөөс 4. Дорноговь 14:00 цагт Тэнгэр төвөөс 5. Орхон 16:00 цагт Тэнгэр төвөөс 6. Сэлэнгэ 18:00 цагт Драгон төвөөс 7. Өмнөговь 10:00 цагт Лавай төвөөс Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд дээрх аймгууд руу явахаар зохицуулсан байна. Шаардлагатай мэдээллийг 1900-1234 дугаарын утаснаас лавлаж болно. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй