Нийслэлийн хэмжээнд эргүүлийн 1363 чиглэлд 5000 гаруй албан хаагч ажиллаж байна
2020-11-25 11:06:19 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.23/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийгНОК-ынШуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатартанилцууллаа. Тэрбээр Нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэдийн халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор хяналтын ажилчид ачаалал ихтэй 34 чиглэлд 86 автобусны буудал дээр тогтмол ажиллаж байна. Өчигдрөөс /2020.11.23/ байдлаар нийслэлийн хэмжээнд тэтгэвэр, халамжийн мөнгийг картаар олгох, картгүй иргэдэд карт олгох ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажлыг нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, нийслэлийн халамж үйлчилгээний газар хамтран зохион байгуулсан. Уг үйлчилгээнд төрийн болон хаан банкны салбараар30 гаруй мянган хүн хамрагдсан байна.Визакартгүй иргэдэд карт олгох ажлыг энэ долоо хоногт хийж дуусгах төлөвлөгөөтэй байна. Өчигдрийн /2020.11.23/ байдлаар хотруухүнснийтээвэрлэлт, шатахуун, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, эм эмнэлгийн бараа материалыг тээвэрлэх зорилгоор 1141 тээврийн хэрэгсэл нэвтэрлээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд мэргэжлийн байгууллагын албан хаагчид хяналт, шалгалтын ажлыгөдөр бүр хийж байгаа. Нийслэл хотруунэвтэрч байгаа бүх тээврийн хэрэгслийн гадаргууг ариутгах ажлыг Нийслэлийн мал эмнэлгийн газраас хийж байна.Товчоогоорнэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдыг заавал шинжилгээнд хамрагдсан байхыг шаардаж байгаа. Хэрвээ шинжилгээнд хамрагдаагүй бол хотрууоруулахгүйгээр орон нутагруунь буцааж байна. Бид аймгуудын шуурхай штабын албан хаагчидтай цахим хэлбэрээр холбогдож цаг үеийн байдал, мэдээлэл тогтмол солилцож байна. Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэхтовчоододтээврийн цагдаагийн албаны хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид иргэдийг хулгайгаар орон нутагруузорчихүйлдлийгтаслан зогсоохоор ажиллаж байна. Учир нь сүүлийн үед Өлзийт товчоогоор зүүн аймгуудруунутаг буцах хүсэлтэй иргэд хулгайгаар нэвтрэх тохиолдол их гарч байна гэв. Нийслэлийн хэмжээнд эргүүлийн 1363 чиглэлд 5000 гаруй албан хаагч ажиллаж байна. Өчигдрийн байдлаар нийслэлийн шуурхай штабын 11-324702 утсанд эмнэлгийн үйлчилгээ, автомашины тусгай зөвшөөрөл, хотоос гарах, орох хөдөлгөөнтэй холбоотой 850 гаруй санал хүсэлт ирсэн байна. Иргэдийн санал, хүсэлтэд шуурхай штабын ажилчид цаг алдалгүй хариу мэдээллийг өгч ажиллажээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Баянхонгор аймагт хувийн автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлалаа
2020-11-25 10:45:15 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Баянхонгор аймагт түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр нэг иргэний хариу сул эерэг буюу саармаг гарсан талаар бид мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан Баянхонгор аймгийн онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд11 сарын 25-наас буюу өнөөдрөөс эхлэн Эрчим хүч, ус хангамж, эрүүл мэнд, банкны төлбөр тооцооны, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллагын, шүүх, прокурорын ажилтан, алба хаагч нар хувийн машинаараа өглөө 07-09, орой 17-19 цагт Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эм эмийн хэрэгсэл түгээлт, газрын тос түлшний хангамжийн автомашинууд өглөө 09-11, орой 19-21 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно. Бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлагдах хугацаа хүртэл дээрхи цагийн хуваарийг мөрдөнө.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа
2020-11-25 10:41:02 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүргүүллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн юм. Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна. Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн гэжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна: Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах, Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох, Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх. Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.
Монгол Улс, Европын холбооны худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан болов
2020-11-24 12:24:27 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны хамтын ажиллагааны хамтарсан хорооны дэргэдэхХудалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооныхуралдаан2020 оны 11 дүгээр сарын 23-ныөдөр цахим хэлбэрээр болов. ХуралдааныгмонголынталаасМонгол УлсынГадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу, тус газрын дэд захирал Г.Өлзийсайхан, европын холбооны талаас Европын Комиссын Худалдааны асуудал хариуцсан газрын Алс Дорнодын асуудал эрхэлсэн албаны дэд дарга Марко Чируллонар хамтран даргалав. Хуралдаанд Сангийн яам, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Оюуны өмчийн газрын төлөөлөл мөн оролцов. Дэд хорооны хуралдаанаар талууд эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, худалдааны бодлогын талаар харилцан мэдээлэл солилцож, эдийн засгийн хамтын ажиллагаа, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, ялангуяа Европын Холбооноос Монгол Улсад олгож буй худалдааны хөнгөлөлт буюу импортын тарифын хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+), Бүртгэгдсэн экспортлогчдын систем (REX), Монголын худалдааг дэмжих төсөл (TRAM)-ийн хэрэгжилтийг хэлэлцэв. Мөн Монгол Улс, ЕХ-ны Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, мал, амьтан ургамлын эрүүл ахуй, хорио цээр, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах болон түүхий эдийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Талууд Худалдаа, хөрөнгө оруулалтын Дэд хорооны хуралдааны дүнгээр хамтарсан тэмдэглэл гаргахаар тохиролцов. Дэд хорооны хуралдааны дүнг 12 дугаар сард болох Монгол Улс, ЕХ-ны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит хуралд танилцуулах юм. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Эмзэг бүлгийн иргэдийг 2.4 сая ширхэг амны хаалтаар хангана
2020-11-24 11:45:03 Нийтлэгдсэн: Улс төр
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл хийлээ. Арваннэгдүгээр сарын 24-нөөс эхлэн 119.mn сайтад халдварын шинэ тохиолдлын талаарх мэдээллийг тодорхой байршуулж байхаар болжээ. Тодруулбал, шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол хаана, ямар хаяг дээр байсныг тус сайтаас харах боломжтой болж байна. Ингэснээр мэдээллийг ил тод хүргэх боломж бүрдэх юм байна. Мөн зорилтот бүлгийнхнийгхалдварт өртөх, халдвар тараах хамгийн эрсдэлтэй бүлэгт тооцдог. Тиймээс холбогдох байгууллагуудаас нэн ядуу өрхийн иргэдээс тандалт авах, амны хаалт тараах ажлыг зохион байгуулах болсон байна. Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны нэгжээр дамжуулан 2.4 сая ширхэг амны хаалтаар хангах болсныг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй