Есдүгээр сарын 1-нээс “Яндангаа хөөлье” аяныг эхлүүлж буйгаа зарлалаа
2020-08-28 13:31:42 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өвөлдөө эртлэн бэлдэх зорилгоор Яндангаа хөөлье аяныг эхлүүлжбайгаа тухайгаа мэдээлж байна. ШУУД ҮЗЭХ: БОАЖ-ын сайд Д.СарангэрэлУИХ-аар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа. Мөрийн хөтөлбөртУлаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах том зорилтыг тусган үндсэндээ батлах гэж байна.Хоёр жил хүрэхгүй хугацаанд агаарын бохирдлыг 50-50 хувиар бууруулсан. Одоо цаашлаад 80 хувьд хүргэхийг зорьж байгаа юм. Жил бүр галалгааны улиралд угаарын хийнд хордсон 2,500 хүн эмнэлэгт ханддаг. Хэвтэн эмчлүүлэх тоо 200 орчимд хүрч, 15-20 хүн эндэж байна. Ингэхдээ гэр бүлээрээ эндэх тохиолдол ч гарч байгаа нь маш том асуудал. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ ажилд онцгойлон анхаарах ёстой гэж үзсэн. Тиймээс есдүгээр сарын 1-нээс Яндангаа хөөлье аяныг эхлүүлж байгаа юм. Яндангаа хөөлөөгүйн улмаас тортог хуримтлагдан бөглөрсөн, утаа гадагшлах зай багассан бодит жишээнүүд олон учраас мэргэжлийн байгууллагууд заавар, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж ажиллана. Цагдаагийн байгууллагаас гэр хорооллын гудамжаар дуут дохиотой явж, яндангаа хөөлөхийг уриална хэмээн ярилаа. Төвийн зургаан дүүрэгт бүхэлд нь түүхий нүүрс түлэхийг хориглож байгаа Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр Нийслэлчүүдийн амь амьдралтай маш чухал ач холбогдолтой аяныг энэ оныг дуустал хэрэгжүүлэх гэж байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоох тухай тогтоолд өөрчлөлт орж, төвийн зургаан дүүрэгт бүхэлд нь түүхий нүүрс түлэхийг хориглож байгаа. Ингэснээр алслагдсан таван хороо буюу Хан-Уул дүүргийн 12,13,14-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо/Жаргалант тосгон/ Баянзүрх дүүргийн Гачуурт тосгондд түүхий нүүрс түлэх хориотой болж байна. Угаарийн хий мэдрэгчийг өнөөдрийн байдлаар 162,469 айлд суурилуулаад байгаа. Цахилгаан болон бусад эх үүсвэрээр гэр, байшингаа халаадаг/гал түлдэггүй/37,531 угаар мэдрэгч илүү гарсныг онцгой байдлын байгууллагын агуулахад хадгалж байна. Есдүгээр сарын 7-ноос эхлээд алслагдсан таван хорооны 9,750 айлд угаар мэдрэгчийг суурилуулна.Мөн шилжин ирсэн, түр оршин сууж байгаа өрхүүдэд 15,000 угаар мэдрэгчийг суурилуулахад бэлэн болсон. Энд нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Нэгдүгээр сард авсан угаар мэдрэгчийн зай дууссан байх магадлалтай тул зай нь дууссан эсэхийг заавал шалгаарай хэмээв.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны элчин зөвлөх Хаяаши Шиничирог хүлээн авч уулзлаа
2020-08-28 13:09:11 Нийтлэгдсэн: Улс төр
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны элчин зөвлөх Хаяаши Шиничирог өнөөдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Элчин Зөвлөх Хаяаши Шиничиро үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, 2 орны иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцон цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ. Эх сурвалж: ГИХГ
Ц.Гарамжавын байгуулсан компани Монголбанкаар зээлээ хаалгаагүй
2020-08-26 10:17:45 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан Монполимет ХХК-ийг Монголбанкинд төлөх ёстой 10 тэрбум төгрөгөө эрсдэлийн сангаас хааж, хүчингүй болгуулсан гэх мэдээлэл сүүлийн нэг жилийн хугацаанд өрнөж буй. Тэгвэл энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монполимет компани нь Монголбанкнаас зээл авсан, зээлийн өр төлбөр зүйл байхгүй гэдгийг ч албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн Монполимет ХХК-ийн зүгээс ч мөн албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд, Монполимет компани нь Монголбанкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авч байгаагүй, зээлээ төлүүлж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байгааг дурджээ. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум төгрөгийн зээлээ нас барсан иргэдийн зээлийг хаадаг сангаас төлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй, судалгаагүй, мушгин гуйвуулсан худлаа мэдээлэл. Цар тахал тархсан хүнд цаг үед нэг ч гэсэн аж ахуй нэгж хаалгаа барихгүй, нэг ч гэсэн хүн ажилтай, орлоготойгоо үлдэх хүнд хэцүү цагт эх орондоо ажил хөдөлмөрөө шударгаар эрхэлж байгаа бүтээн байгуулагч хамт олны нэр хүнд, үнэт зүйл рүү бүдүүлгээр халдаж, хилсдүүлж, хэлмэгдүүлэхгүй байхыг хүсч байна хэмээн компанийн зүгээс тодотгожээ. Тэгвэл яагаад 10 тэрбумын өрөө төлүүлсэн гэх нөхцөл байдал үүсэх болов. Хэрэг явдлыг сөхөж үзэе. Одоогоос 18 жилийн өмнө буюу 2002-2007 онд Монголбанк нь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хайлааст ХХК, Эрдэс ХХК, Эрэл ХХК, Тайга инвест ХХК, Алтан Дорнод Монгол ХХК, Монгол газар ХХК, Монполимет ХХК зэрэг 10 гаруй компанийг татан оролцуулж, тэдний нэрийн өмнөөс Олон улсын зах зээлд үнэт металлын арилжаа хийсэн байдаг. Энэ хугацаанд Монголбанк өөрийн зорилгоо биелүүлж 31,6 сая ам.долларын ашиг олжээ. 2002-2007 оныг хүртэл уг арилжаа хэвийн үргэлжилж байсан бөгөөд 2007 оны дөрөвдүгээр сард Монголбанкны санаачлагаар компаниудтай байгуулсан гэрээг цуцалсан байна. Энэ талаар компаниудад 2008 оны нэгдүгээр сард мэдэгдэж, үүссэн алдагдлыг Монголбанк компаниудад төлөхийг шаардсан. Эдгээр 10 гаруй компанийн нэг нь ч уг алдагдлыг төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Монголбанк арилжааны бодлого, зохицуулалт, менежментийг өөрөө бүрэн хариуцаж ажиллаж байсан тул уг алдагдлыг ААН-үүд төлөх үндэслэлгүй байж. Тухайн үед буюу 2008 онд Монголбанк Монполимет компанид 3,9 сая ам.долларын алдагдлаа авлага болгон бүртгэсэн. Тодотгоод хэлбэл, 10,6 тэрбум төгрөг нь валютын ханшийн зөрүүгээр үндэслэлгүй өсгөсөн тоо юм. Энэ нь Иргэний хуулийн 218-р зүйлд аливаа төлбөрийг үүрэг үүсэх үеийн ханшаар төлнө гэсэн заалтыг зөрчсөн. Монполимет ХХК Монголбанкнаас 10,6 тэрбум төгрөг зээлж дансаар эсвэл бэлэн мөнгөөр тоолж аваад төлөхгүй байгаа хэрэг огт биш, Олон улсын Үнэт металлын арилжаанаас буюу санхүүгийн үүсмэл хэрэгслээс үүссэн дүнг зээл авсан мэтээр зориудаар мушгин гуйвуулж, худал мэдээлэл түгээсэн байна. 2016 оны дөрөвдүгээр сард буюу Монголбанк арилжаагаа зогсоосноос 10-аад жилийн дараа арилжаанд оролцсон компаниудаас зөвхөн Монполимет ХХК-г шүүхэд өгч 10,6 тэрбум төгрөг болгон нэхэмжилсэн нь улс төрийн зорилготой байсан гэж харагддаг. Мөн 2016 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Монголбанкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үүний дагуу Монголбанк 3,9 сая ам.долларын алдагдлаа 2007 онд байгуулсан Авлагын Болзошгүй Алдагдлын Нөөц Сангаасаа хаасан. Тэгвэл Сонгуулийн өмнө өрсөлдөгчөө намнадаг улс төрийн мэх ашиглаж, 10 гаруй жилийн өмнө болсон асуудлыг сөхөж гаргаж, зөвхөн нэг компанийг онцолж шүүхийн өмнө дуудсан нь өөрөө улс төр байж гэж дүгнэмээр. Монполимет ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжав сонгуульд өрсөлдөж байх үетэй давхацсан нь ч учиртай байж. Бас нэг зүйлийг онцлоход олон нийтэд өгөөд байгаа ташаа мэдээлэл болох Монполимет ХХК-ийн 10,6 тэрбум төгрөгийг нас барсан иргэдийн зээлийг хаадаг Эрсдэлийн сангаас гаргасан гэдэг нь мөн ташаа мэдээлэл аж. Учир нь Монголбанкинд Монгол улсын гадаад төлбөр тооцоо төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцийг удирдах явцад үүссэн алдагдлыг (гүйлгээний зардал) эрсдэлийн санг байдаг аж. Өөрөөр хэлбэл, олон нийтэд ташаа мэдээлэл өгөөд байгаа шиг Монголбанкинд эрсдэлийн сан байдаггүй гэсэн үг. Эцэст нь, цар тахал тархсан хүнд цаг үед нэг ч гэсэн аж ахуй нэгж хаалгаа барихгүй, нэг ч гэсэн хүн ажилтай, орлоготойгоо үлдэх чухал. Тиймээс асуудлыг учгийг зөв олж, олон нийтэд зөв мэдээлэл түгээх нь хэвлэл мэдээллийн үндсэн үүргээ ухамсарлан ажиллахыг хүсч байгааг Монполимет компанийн зүгээс хүссэнийг онцлоё.\
Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгууллаа
2020-08-26 10:14:58 Нийтлэгдсэн: Улс төр
ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар өнөөдөр/2020.08.25/ 15:00 цагт гарын үсэг зурлаа. Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах Сибирийн хүч-2 хийн хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биелэлээ олоход нэг шат ахилаа хэмээн хуралдаанд оролцогч талууд онцлон тэмдэглэж, харилцан баяр хүргэлээ. Хурлаар хоёр талын хамтарсан төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн хэлэлцэж, цаашид талуудын авах арга хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг тохиролцлоо. Мөн ирэх долоо хоногт Газпром НХН болон Эрдэнэс Монгол ХХК хооронд нууцлалын гэрээг байгуулахаар болов. Гарын үсэг зурах ёслолын цахим хуралд Оросын талын хүсэлтээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож амжилт хүсэж, үг хэлэв.Тэрбээр,Энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлах талаар харилцан ойлголцлын Санамж бичиг-т гарын үсэг зурсан нь миний ОХУ-д 2019 оны 12 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын чухал үр дүнгийн нэг болсон юм. Хэрэв Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг амжилттай хэрэгжүүлвэл энэ нь Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах юм. Иймд манай Засгийн газар энэ төслийг онцгой анхаарч, холбогдох дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллана. Бид 2021 онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэхээр төлөвлөж байна. Энэхүү түүхэн ойг уг төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн байдлаар тэмдэглэхийг та бүхэнд санал болгож байна гэв. Уг төслийг хэрэгжүүлэх ажлыг ОХУ-аас Газпром НХН, БНХАУ-аас CNPC корпораци, Монгол Улсаас Эрдэнэс Монгол ХХК тус тус хариуцан ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн баасан гарагт /2020.08.21/ Эрдэнэс Монгол ХХК дээр ажиллаж, ОХУ-ынГазпром НХН-ийн төлөөлөлтэй цахим хурал хийж,Газпром НХН болон Эрдэнэс Монгол ХХК хооронд байгуулагдах нууцлалын гэрээний талаар харилцан санал солилцсон юм.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба Ноёд констракшн ХХК-ийн захирал С.Билэгтэд холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлжээ. С.Билэгтэд холбогдох хэргийг Ноёд группийн Ерөнхий захирал Г.Буяндоржийн гомдлоор сэргээсэн бөгөөд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа аж. С.Билэгт нь Г.Буяндоржийн 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг залилан авсан байж болзошгүй хэрэг шалгагдаж байсан ч хэрэг нь хаагджээ. Мөн энэ хэрэгт холбогдуулан иргэн С.Билэгтэд давуу байдал бий болгосон байж болзошгүй хуулийн байгууллагуудын нэр бүхий прокурор мөрдөгч нарыг АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгажээ.Авлигатай тэмцэх газраас авсан мэдээллээр, С.Билэгтэд хэрэг нээж шалгаад, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлсэн байна. Иргэн Г.Буяндорж энэ оны хоёрдугаар сард нэр бүхий шүүгч, прокурорууд авлига авсан гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаж гомдол гаргасан билээ.Тэрбээр гомдолдоо Би 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл бизнесийн салбарт ажиллаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, хуулийн байгууллагын зарим нэг ажилтнуудын хууль бус ажиллагааны тухай, тэдний ажил, албан тушаалтай холбоотой авлига, хээл хахуультай холбоотой байж болзошгүй нотлох баримтуудыг бүрдүүлж, гомдол гаргаж байна. Манай Ноёд группийн охин компани болох Ноёд констракшн компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж, дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн есөн жил хуулийн байгууллагаар шалгагдсан ч Монгол Улсын шүүх миний хэргийг цагаатгасан. Миний компанийг дээрэмдэж, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан зарим нэг прокуроруудын зохион байгуулалтай үйлдлийг онцлон хэлмээр байна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор байсан прокурортой холбогдох гомдол бий. Миний хэргийг шалгах явцад хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, шантаажилж дарамталсан. Тэр үед би хэрэгт шалгагдаж байсан тул түүний санал болгосон буюу гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.долларын урьдчилгаа, 90 мянган ам.долларыг хэрэг ашигтайгаар шийдэгдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээ хийсэн. Гэрээ хийгдсэний дараа би мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн юм. Ингэж хэлснийхээ төлөө би Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар 5 удаа, 409 хоног буюу 1.2 жил цагдан хоригдсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж би 16 удаа шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан. Сүүлийн үед баялаг бүтээгч, бизнес эрхлэгч нараас бизнесийг нь булааж, дээрэмддэг, төрийн байгууллагын хүчээр айлгаж, сүрдүүлдэг, дарамталдаг ажиллагааны эсрэг төр засгаас тодорхой арга хэмжээ авч байгаа учраас Монголын төрд итгэх итгэл маань сэргэсэн. Иймд нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгаж, зохих хариуцлагыг нь хүлээлгэх байх хэмээн итгэж 65 хуудас нотлох баримтыг өгч, гомдол гаргаж байна гэсэн юм. Иргэн Г.Буяндорж авлига, хээл хахууль авсан гэх прокурор, шүүгчийг нэрлэсэн бөгөөд тэдгээр нь Салхитын мөнгөний ордод шалгагдаж буйтай адил буюу шүүгч, прокурор нар нь гэр бүлийн, ураг төрлийн харилцаатай хэмээн онцолсон билээ. Ноёд констракшн ХХК-ийн захирал С.Билэгт хэвлэлд өгсөн ярилцлагадаа 2014 оны арванхоёрдугаар сарын 12-ны Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн тогтоолоор иргэн Г.Буяндорж болон түүний хамсаатан нарт ял оноосон. Харин 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн давж заалдах шатны шүүхээс Нэгдүгээрт, шүүгч процессын алдаа гаргасан байна гэж үзсэн. Энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 253-ын 1 гэж бичихийг шүүгч шүүхийн тогтоол дээр 153-ын 1 гээд андуураад биччихсэн юм байна лээ. Энэ нь процессын алдаа болдог юм байна. Хоёрдугаарт, хохирогчийн нэхэмжилсэн 502 сая төгрөгийг иргэний журмаар жичид нь нэхэмжилж авч болно гэдэг шийдвэр анхан шатны шүүхээс гарсан юм. Энэ хохирлыг эрүүгийн хэрэгтэй нь хамт шийд гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхэд буцсан. Хэрэг буцсан шалтгаан бол ерөөсөө л энэ. Үүнээс хойш зургаан удаагийн шүүх хурал хойшлоод байна. Шүүх хурал хойшилж байгаа нь яллагдагч талын өмгөөлөгч нар ээлж дараалан өвдөж, эсвэл хурал давхцах гэсэн шалтгаантай. Ийм энгийн зүйл дээр дөрөөлөөд, өөрсдөө гэм буруугүй болж байгаа мэт мэдээллийг олон нийтэд тарааж байх шиг байна хэмээн ярьж байв. Б.ЖАРГАЛ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй