З.Болормаа: Хайр гэж тэгвэл яг юу юм бэ нэг их хийсвэр ойлголт л яваад байдаг

МОНГОЛЧУУД 50 НАС ГАРААД Л ДАВСАГНААСАА ХАМААРАЛТАЙ АМЬДАРДАГ Монголчуудын тэр бүр яриад байдаггүй сэдэв бол сексологийн боловсрол. Ярьдаггүй болохоор мэдлэг мэдээлэл хомс. Насанд хүрэгсэд ч нарийн мэдээлэлтэй байдаггүй. Тэгвэл Ла Санте эмнэлгийн захирал З.Болормаагийн ярианаас та шинэ содон, тэр бүр хүмүүс яриад байдаггүй ч хамгийн хэрэгтэй мэдээллийг авах болно. Тухлан уншина уу. -Фитнесс гэхээр хүн бүр мэддэг. харин одоо эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхан буюу Үтрээний фитнесс гэсэн шинэ ойлголт гарч ирсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч? -Манайх энэ салбарт эмчилгээ, үйлчилгээ, оношилгоо, зөвлөгөө мэдээллийг нэвтрүүлээд тав дахь жилдээ ажиллаж байна. Хамгийн сүүлд гаргасан төсөл гэвэл аарцаг ёроолын булчин, үтрээний булчин саажилт гэсэн сэдвээр судалгаа хийсэн. Бидний нөхөн үржихүйн эрхтэн маань маш олон төрлийн булчингаас тогтдог. Булчинг яаж эрүүл, хэвийн байлгах, өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, хэрхэн өвчлөлгүй хадгалж чадах вэ гэхээр өөрөөр нь хөгжүүлэх ойлголт нэгдүгээрт тавигддаг. Таргалалт, хэвлийн даралт, жирэмсэлт, төрөлт, өтгөн хаталт зэрэг маш олон шалтгаанаас булчингийн алдагдалд ордог. Булчин сулралаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, энгийн арга бол дасгал хөдөлгөөнөөр сэргээж, нөхөн төлжүүлэх юм. Кегель хэмээх эрдэмтэн кегелийн дасгал буюу үтрээ, аарцаг ёроолын булчингийн дасгалыг гаргаснаар дэлхийд сая сая хүмүүс энэ дасгалыг хийж, бие, сэтгэл зүй эрүүл мэнд болон гэр бүлийн харилцаандаа асар олон эерэг өөрчлөлтүүд гардаг гэдгийг ухааруулсаар байна. Гадны орнуудад яалт ч үгүй үтрээний фитнесс талаасаа хөгжсөн байдаг. Манайх 2019 оноос энэ чиглэлээр судалгааны ажлууд хийж дуусаад 2020 оны нэгдүгээр сараас үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. -Гар, хөл, цээж, гэдэсний гээд ил харагдах булчингуудаа фитнесст явж хөгжүүлж, гоё болгож болдог. нөхөн үржихүйн энэ далд булчингууд хэр хурдан сэргэх вэ? -Хүний хамгийн хүчтэй булчин гэж хэлж болно. Яг эмэгтэйчүүдийн булчин дээр анхаарлаа хандуулаад үзэхээр сав, умай маань дүлий эрхтэн. Улайж, шархлаад үрэвсээд байсан ч өвдөлт зовиур илэрдэггүй учраас тэр бүр мэдэгддэггүй. Олон жил ингээд явж болдог. Гэтэл булчингийн бүтэц маань маш их судасжилт, цусан хангамж булчин хоорондын мэдрэлжүүлэлтээр тэжээгдэж байдаг. Бусад булчингаас илүү нарийн мэдрэлжүүлэлттэй. Тиймээс онцлог нь бидний ярьдаг дур тавилт. Сексологи, секспаталоги тархитай хамааралтай маш нарийн сэрэл мэдрэмж эмэгтэйчүүдийн үтрээнд, эрчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд байдаг. Булчин бол хүндийн, хөдөлгөөний, гүнийн, өнгөц булчин гэх зэргээр өөр өөр бүтэцтэй байдаг ч сэргээгдэхдээ их амархан. Бусад булчингуудаас илүү богино хугацаанд үр дүн гардаг. -Үтрээний фитнессийг эмчилгээний нэг төрөл гэж үзэж болох уу? -Болно. Нэгд, эмчилгээний нэг төрөл, хоёрт, элдэв эмгэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, гуравт бэлгийн харилцааны насжилтыг удаашруулах гэдэг хамгийн том ухагдахуун юм. Энэ дасгалыг хийгээд, дотоод гоо сайхны фитнессээр хичээллэснээр эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл улам бүр л нэмэгддэг. Мөн эрчүүдэд зориулсан пенис фитнессийг эмчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр бас л эрчүүдийн нөхөн үржихүйд тулгамдсан асуудлыг шийднэ. Аарцаг ёроолын булчинг чангалж дур тавилтын мэдрэмжийг улам сайжруулж бэлгийн харилцааны контролыг чадавхжуулна гэсэн үг. Гадны орнуудад эдгээр дасгалууд их чухал, бусад дасгалаар хичээллэхээс өмнөх суурь болж өгдөг. Бид гадна биедээ анхаараад, нүүрний арьсаа арчилж, гоё боди биетэй болоод өөртөө итгэлтэй алхдаг. Гэтэл амьдралын чанар, сэтгэл зүй, дотоод асуудалд хамгийн чухал нь важайна фитнесс юм. Энэ нь эрүүл мэндтэй салшгүй хамааралтай. Ер нь дур тавилт гэдэг гэр бүлийн бие болоод сэтгэл зүйн асар том гол хүчин зүйл зүрх нь байдаг. Хүний дотоод булчингууд хөгжсөөр дур тавилтын оргил мэдрэмжийг мэдэрч дур тавилтаа хүссэнээрээ удирддаг. -Манайхан мэдээлэл дутуугаас ч болдог уу, зүгээр болоод л байгаа юм чинь яагаад заавал ийм дасгал, эмчилгээ хийх ёстой гэж боддог. Ер нь дотоод гоо сайхны фитнессийг яагаад хийх ёстой юм. Үр дүн нь юундаа байна вэ? -Би өвддөггүй, зүгээр хүн гээд өөрсдийгөө орхиж болохгүй. Зүгээр байх тусмаа энэ фитнессээр хичээллэх маш чухал, үр дүн нь гайхалтай байх болно. Энгийнээр хэлбэл, сексологийн боловсролтой, өндөр мэдрэмжтэй хүний бие физологи, зүрх судас, тархи мэдрэлийн үйл ажиллагаа, тэр бүү хэл ажлын бүтээмж, санхүүгийн чадамжийн хувьд ч өндөр байдаг. Энэ булчинг хөгжүүлэх дасгал хийснээр сексийн мэдрэмж хамгийн өндөр цэгтээ очдог. Зөвхөн өөрөө төдийгүй нөхөртөө ийм сэрэл мэдрэмж өгч чаддаг. Үтрээний фитнесс бол секс рүү хандсан хамгийн чухал эмчилгээ, дасгал юм. Одоо байгаагаасаа илүү гоё болно гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бэлгийн харилцааны насжилт гэж бид ярьдаг. Тухайлбал, 50-60 насанд ихэнх гэр бүлийн бэлгийн харилцаа нь зогсонги байдалд ордог. Тэгвэл пенис фитнес, важайна фитнесийг 20, 30 настай хүн ч хийх ёстой. Энэ нь сексийн насжилтыг удаашруулж, чадавхтай чигээр нь хадгална гэсэн үг. Өнөөдөр энэ фитнессээр хичээллэснээр ирээдүйн 30, 40 жилийн идэвхтэй амьдралаа хадгалж үлдэх боломжтой. -Дотоод гоо сайхны фитнесс, дасгалыг яаж хийж сурах вэ. Заалгах ёстой юу? -Ганцаарчилсан сургалтаар заадаг. Эхлээд тухайн хүний булчинг нь төдийгүй буруу рефлексүүдийг оношилно. Ингээд эмч, дасгалжуулагч нарынхаа дэргэд, аппарат тоног төхөөрөмжөөр дасгалаа зөв, буруу хийж байгаагаа бүрэн хянаж, шалгуулаад зөв болгож программчлаад олон олон дасгалууд хийнэ. -Таны нэг LIVE-ийг харж байхад танай фитнессийн эмэгтэйчүүд үтрээгээрээ 1-3 кг жинтэй туухай өргөж байсан. Тийм боломж хүн бүрт байдаг уу? -Байлгүй яахав. Хүндийн өргөлтийн тамирчид өргөх жингээ өдөр өдрөөр нэмсээр байгаар 100, 200 кг өргөдөгтэй зарчим нь яг адилхан. Эхлээд та өөрийнхөө үтрээний булчин хэдэн гр, кг даах боломжтой вэ гэдгээ тодорхойлуулна. Яг бодит байдлаа тодорхойлуулна гэсэн үг. Түүний дараа булчиндаа таарсан ачаалалтай дасгалаа багш эмч нартайгаа хамтраад хийнэ. Долоо хоногийн дараа, сарын дараа хэдэн кг өргөх чадамжтай болж сайжирч байна гэдгээ өөрөө хянаад явах боломжтой. Энэ булчингийн хүч сайжрах тусам тэнд очиж байгаа цусан хангамж, шим тэжээл, сэрэл мэдрэлжүүлэлт бүгд сайжраад ирнэ. Үр дүн гэвэл шээс задгайрал, хуурайшилт, цагаан мах, эмэгтэйчүүдийн давсаг умайн унжилт, бэлгийн харьцаанаас мэдрэмж авдаггүй байдал гээд маш олон зовиур бүрэн арилна. Өнөөдөр байгаа мэдрэмж нь илүү сайжирна. Өдөр өдрөөр л илүү гоё мэдрэмжтэй болж байгаагаа өөрөө мэдрээд явна. -Нөхөн үржихүй, бэлгийн боловсролын асуудал монголчуудын хаалттай далд сэдвийн нэг. Энэ хэрээрээ хүмүүсийн мэдлэг мэдээлэл хомс байдаг. Уг нь энэ талаар хамгийн сайн мэдлэг мэдээлэлтэй байх ёстой биз дээ? -Миний хувьд гадна оронд ингэдэг тэгдэг гээд магтаад яриад байх дургүй. Гэхдээ бэлгийн боловсрол, нөхөн үржихүй, сексологи гэсэн сэдэв дээр манайхан яалт ч үгүй хоцрогдмол, хаалттай байдаг. Ийм сэдэв ярихаар ичдэг, санаа зовдог учраас хөгжил бага байдаг. Гэтэл энэ сэдэв чинь хүн төрөлхтний мөнхийн чухал асуудал. Бид нөхөн үржихүй, сексийн боловсролтой болж, өөрийгөө таньж мэдээд ирэхээр амьдралын чанар сайжирч, гэр бүлийн халуун дотно уур амьсгал бат тогтдог. Нөхөн үржихүйд тулгамдсан өвчлөлүүд болох давсаг, умай, үтрээний өвчлөлүүд эрчүүдийн түрүү булчирхайтай холбоотой өвчлөлүүд бэлгийн үйл ажиллагааны алдагдал, бэлгийн сулрал гээд бие болоод сэтгэл зүйн өвчлөлүүд бүгд илааршиж мөн олон өвчлөлөөс урьдчилан сэргийлэгдэнэ. ДЭМБ-аас гаргасан судалгаагаас амьдралын чанарыг бууруулдаг 10 өвчлөлийн нэгэнд шээс задгайрлын өвчин явж л байдаг. Гэр бүлийн харилцаа, хандлага, халамж хайр гээд л бид ярьдаг. Хайр гэж тэгвэл яг юу юм бэ. Нэг их хийсвэр ойлголт л яваад байдаг. Гадны оронд хайр бол секс юм л гэдэг. Би ч гэсэн хайр бол секс юм гэж боддог. Мэдээж асар олон ухагдахуун хөндөгдөх ч хамгийн чухал нь секс юм. Бэлгийн харьцааны үед бие биедээ дасан зохицох байдал, уусан нэгдэх өөр хэнээс ч юунаас ч авч чадахгүй тэр мэдрэмжийг мэдэрч байж бие биенээ нэг хүн шиг ойлгох дараагийн халамж хандлагууд бий болдог. Секс гэдэг бол хүн бүртэй хийгээд яваад байдаг зүйл ерөөсөө биш шүү дээ. Сексологийн мэдлэг, боловсролгүйгээс л бэлгийн задгай харилцаатай хүн бий болдог. -Ингэж нээлттэй, чөлөөтэй, мэдээлэлтэй ярьдаг хүн цөөн байдаг. Ярьсан ч ямар нэгэн шийдэл хэлдэггүй байсан. харин та мэдээлэл өгч, эрүүл байх арга замыг нь зааж өгч байна -Үтрээ бол тэг чигтээ булчин. Үүнийг анатоми талаас нь судалж байж ойлголт илүү нарийн задарч байгаа юм. Манайд үтрээний булчинг нарийвчилж судалсан газар байхгүй. Одоо манай баг, хамт олон Эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал, шээс зайдгайрал зэргийг мэсийн бус аргаар сэргээн засах технологиор мөн кегель дасгал, үтрээний фитнессээр хэрхэн үр дүнтэй шийдэх вэ гэсэн судалгааны ажлыг Монголд анх удаа хийж байна. Оны өмнө судалгааны ажил маань дуусна. Өнөөдрийн байдлаар маш өндөр үр дүнтэй явж байна. -Та бол эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхны фитнессийн дасгалжуулагч багш. Энэ мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ? -Би франц школтой. Манай багийнхан жилд 1-2 удаа Францад очиж сургалтуудад хамрагддаг. Эсвэл франц эмч нарыг урьж Монголдоо сургалт зохион байгуулдаг. Мөн улирал, сар тутам болдог онлайн хэлбэрийн сургалтуудад байнга хамрагддаг. 2019 оноос Пенис фитнесс буюу эрэгтэйчүүдийн дотоод булчинг хөгжүүлэх, нэг ёсондоо бэлгийн үйл ажиллагааны бүх төрлийн алдагдлуудаас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор Италийн сургалтуудад хамрагдаад явж байна. Эрэгтэй, эмэгтэй гэр бүлээр нь хосолсон байдлаар сэргээн засах, урьдчилан сэргийлэх, бэлгийн насжилтыг уртасгах сургалтуудад хамрагдсан. -Энэ фитнессийг манайхан хэр их сонирхож байна. Хүмүүс ирж байна уу? -Анх бид 2016 онд Ла Санте эмнэлгээ нээгээд аарцаг, ёроолын булчинг сэргээн засах, урьдчилан сэргийлэх эмнэлэг гэхэд хүмүүс бараг ирдэггүй байсан. Энэ бол бидний сексологийн боловсролын түвшин ямар байгааг харуулж байгаа юм. Хүмүүс эхэндээ ойлгохгүй, ирэхгүй, бидэнд ханддаггүй байлаа. Тэгэхээр нь бид Үтрээний булчин чангална, бариу болгоно гэсэн чинь маш олон хүн ирсэн, үйл ажиллагаа маань ч жигдэрсэн. Үүнээс хойш гурван жилийн дараа би Давсгандаа дарлуулсан монголчууд гэсэн нийтлэл бичсэн. Монголчууд 50 нас гараад л давсагнаасаа хамааралтай амьдардаг. Хүн хүссэн үедээ, дуртай цагтаа бүх эрхтнээ удирдаж чаддаг байх ёстой байтал эрхтэндээ удирдуулаад байдаг. Бүх биеэ давсагандаа удирдуулаад явдаг. Хол замд сэтгэл амар амгалан ч явж чадахгүй болдог. Давсагандаа дарлуулаад ирэхээр уух, идэхээ хорьж хязгаарладаг. Идэж уух юмнаасаа кайф авч чадахаа болино гээд сэтгэл ханамжгүй болоод ирнэ. Бид угаасаа л насны өвчин, ийм байх ёстой гэсэн ойлголттой байдаг. Гэтэл ийм зовлон зовиураас аль эрт урьдчилан сэргийлж, ирээдүйд давсагандаа дарлуулахгүй амьдарч болно. Арьсаа залуу сайхан чигээр нь хадгалдаг шигээ дотоод гоо сайхнаа ч мөнхийн залуугаар нь хадгалж авч үлдэх боломжийг бий болгож, энэ ойлголт, мэдлэг мэдээллийг улам илүү түгээхийн төлөө л хичээж зүтгэж явна. -Энэ фитнессийг төгсөөд гарсан хүмүүс багшдаа юу гэж хэлдэг вэ? -Манайд ирсэн 65 настай эмэгтэй анх үтрээн дотроо 70 гр болл хийгээд тогтоож чаддаггүй байсан. Хоёр сарын дараа гурван кг өргөдөг болсон. Сэтгэл зүй болоод амьдралд нь гайхалтай өөрчлөлт гарсан. Төгсөхдөө надад Би ингэж чин сэтгэлээсээ талархаж, шүтмээр мэдрэмжийг амьдралдаа маш цөөн авч байсан. Өдөр тутамдаа хэлдэг баярлалаа гэдэг үгэнд тэр бүр чин сэтгэл байдаггүй. Одоо бол үнэхээр чин сэтгэл шингэсэн, арай өөр үнэ цэнэтэй баярлалаа гэж танд, танай хамт олонд хэлмээр байна гэсэн. -Та бол үтрээний дасгалжуулагч багш. нууц биш бол өөрөө хэдэг кг жинтэй туухай өргөдөг вэ? -Би энэ талаар байнга судалж байгаа ч тууштай хичээллэж эхэлсэн нь нэг жил орчим. Одоо бол 4-5 кг-ыг өргөнө. Дэлхийн рекорд бол арав хорин жил хичээллээд 7-8 кг-ыг л даадаг. Франц докторууд Монголд ирж гурав дахь удаагаа үзлэг хийсэн. Өнгөрсөн жил ирээд монгол хүмүүсийн булчингийн чанар бол гайхамшигтай юм. Дэлхийн бусад орныхтой харьцуулшгүй чанартай байна. Танай эмнэлэгтэй хамтарч монгол хүний булчингийн чанарт судалгаа хиймээр байна гэж хэлсэн. Булчингийн чанар гэдэг бол сэргэх, сэргэснээ маш удаан барих чадварыг л хэлээд байгаа юм. Тэгэхээр манайхны булчин маш хурдан сэргэдэг гэсэн үг. -Фитнесст явсан хүмүүс дунджаар 3 кг орчим өргөдөг болдог уу? -Нэг кг өргөнө гэдэг бол өөрөө маш том үзүүлэлт, өндөр үр дүн. Энэ ярилцлагыг уншиж байгаа эмэгтэй өөрийгөө хэр чадамжтай байгааг үзэх гэж сонирхож магад. Тэгвэл кегель болл үтрээндээ байрлуулаад, доод талын уяанаас 100, 200 грамм жинтэй зүйл уяж, хоёр хөлөө нэлээн сайн тэлж доошоо суугаад үзээрэй. Тэгэхээр хэр зэрэг тогтоож чадах нь вэ гээд үзэхэд л бодит байдал харагдаад эхэлнэ. Эхэндээ дал, наяхан грамм кегель боллыг барьж чадахгүй алдаад байдаг. Ер нь үтрээгээрээ нэг кг-ыг л өргөдөг болоход тэр хүний бие физологи сексологи гэр бүлд тулгамдсан асуудлууд бол 100 хувь шийдэгддэг. Ирээдүйн сексийн насжилт уртасна гэдгийг бардам хэлнэ. Нэг кг-аас дээш барьж чаддаг хүн бол Тайландын шоу шиг тамхи татах, хушга хагалах гэх мэт төгс хэмжээнд очиж байна аа л гэсэн үг. Эрчүүд мөн Пенис фитнессийг хийхдээ бас л ялгаагүй бэлэг эрхтэнээ хөвчрүүлж байгаад эрхтэнээрээ хүндийн жинг өргөөд үзнэ дээ. Холбогдох утас:7766-5999, 9105-5999. Маршал таун хотхон, 107 байр, Ласанте центр ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин

Б.Махбалын хэргийн зүйлчлэлийг өөрчилж оноосон ялыг 11 жил болгожээ

​ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолтой Б.Махбалд холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэж, ... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Махбалыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан 13 жилийн хорих ялыг 11 жилийн хорих ял болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Ц.Гарамжавын байгуулсан компани Монголбанкаар зээлээ хаалгаагүй

​ УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан Монполимет ХХК-ийг Монголбанкинд төлөх ёстой 10 тэрбум төгрөгөө эрсдэлийн сангаас хааж, хүчингүй болгуулсан гэх мэдээлэл сүүлийн нэг жилийн хугацаанд өрнөж буй. Тэгвэл энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монполимет компани нь Монголбанкнаас зээл авсан, зээлийн өр төлбөр зүйл байхгүй гэдгийг ч албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн Монполимет ХХК-ийн зүгээс ч мөн албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд, Монполимет компани нь Монголбанкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авч байгаагүй, зээлээ төлүүлж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байгааг дурджээ. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум төгрөгийн зээлээ нас барсан иргэдийн зээлийг хаадаг сангаас төлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй, судалгаагүй, мушгин гуйвуулсан худлаа мэдээлэл. Цар тахал тархсан хүнд цаг үед нэг ч гэсэн аж ахуй нэгж хаалгаа барихгүй, нэг ч гэсэн хүн ажилтай, орлоготойгоо үлдэх хүнд хэцүү цагт эх орондоо ажил хөдөлмөрөө шударгаар эрхэлж байгаа бүтээн байгуулагч хамт олны нэр хүнд, үнэт зүйл рүү бүдүүлгээр халдаж, хилсдүүлж, хэлмэгдүүлэхгүй байхыг хүсч байна хэмээн компанийн зүгээс тодотгожээ. Тэгвэл яагаад 10 тэрбумын өрөө төлүүлсэн гэх нөхцөл байдал үүсэх болов. Хэрэг явдлыг сөхөж үзэе. Одоогоос 18 жилийн өмнө буюу 2002-2007 онд Монголбанк нь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хайлааст ХХК, Эрдэс ХХК, Эрэл ХХК, Тайга инвест ХХК, Алтан Дорнод Монгол ХХК, Монгол газар ХХК, Монполимет ХХК зэрэг 10 гаруй компанийг татан оролцуулж, тэдний нэрийн өмнөөс Олон улсын зах зээлд үнэт металлын арилжаа хийсэн байдаг. Энэ хугацаанд Монголбанк өөрийн зорилгоо биелүүлж 31,6 сая ам.долларын ашиг олжээ. 2002-2007 оныг хүртэл уг арилжаа хэвийн үргэлжилж байсан бөгөөд 2007 оны дөрөвдүгээр сард Монголбанкны санаачлагаар компаниудтай байгуулсан гэрээг цуцалсан байна. Энэ талаар компаниудад 2008 оны нэгдүгээр сард мэдэгдэж, үүссэн алдагдлыг Монголбанк компаниудад төлөхийг шаардсан. Эдгээр 10 гаруй компанийн нэг нь ч уг алдагдлыг төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Монголбанк арилжааны бодлого, зохицуулалт, менежментийг өөрөө бүрэн хариуцаж ажиллаж байсан тул уг алдагдлыг ААН-үүд төлөх үндэслэлгүй байж. Тухайн үед буюу 2008 онд Монголбанк Монполимет компанид 3,9 сая ам.долларын алдагдлаа авлага болгон бүртгэсэн. Тодотгоод хэлбэл, 10,6 тэрбум төгрөг нь валютын ханшийн зөрүүгээр үндэслэлгүй өсгөсөн тоо юм. Энэ нь Иргэний хуулийн 218-р зүйлд аливаа төлбөрийг үүрэг үүсэх үеийн ханшаар төлнө гэсэн заалтыг зөрчсөн. Монполимет ХХК Монголбанкнаас 10,6 тэрбум төгрөг зээлж дансаар эсвэл бэлэн мөнгөөр тоолж аваад төлөхгүй байгаа хэрэг огт биш, Олон улсын Үнэт металлын арилжаанаас буюу санхүүгийн үүсмэл хэрэгслээс үүссэн дүнг зээл авсан мэтээр зориудаар мушгин гуйвуулж, худал мэдээлэл түгээсэн байна. 2016 оны дөрөвдүгээр сард буюу Монголбанк арилжаагаа зогсоосноос 10-аад жилийн дараа арилжаанд оролцсон компаниудаас зөвхөн Монполимет ХХК-г шүүхэд өгч 10,6 тэрбум төгрөг болгон нэхэмжилсэн нь улс төрийн зорилготой байсан гэж харагддаг. Мөн 2016 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Монголбанкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үүний дагуу Монголбанк 3,9 сая ам.долларын алдагдлаа 2007 онд байгуулсан Авлагын Болзошгүй Алдагдлын Нөөц Сангаасаа хаасан. Тэгвэл Сонгуулийн өмнө өрсөлдөгчөө намнадаг улс төрийн мэх ашиглаж, 10 гаруй жилийн өмнө болсон асуудлыг сөхөж гаргаж, зөвхөн нэг компанийг онцолж шүүхийн өмнө дуудсан нь өөрөө улс төр байж гэж дүгнэмээр. Монполимет ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжав сонгуульд өрсөлдөж байх үетэй давхацсан нь ч учиртай байж. Бас нэг зүйлийг онцлоход олон нийтэд өгөөд байгаа ташаа мэдээлэл болох Монполимет ХХК-ийн 10,6 тэрбум төгрөгийг нас барсан иргэдийн зээлийг хаадаг Эрсдэлийн сангаас гаргасан гэдэг нь мөн ташаа мэдээлэл аж. Учир нь Монголбанкинд Монгол улсын гадаад төлбөр тооцоо төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцийг удирдах явцад үүссэн алдагдлыг (гүйлгээний зардал) эрсдэлийн санг байдаг аж. Өөрөөр хэлбэл, олон нийтэд ташаа мэдээлэл өгөөд байгаа шиг Монголбанкинд эрсдэлийн сан байдаггүй гэсэн үг. Эцэст нь, цар тахал тархсан хүнд цаг үед нэг ч гэсэн аж ахуй нэгж хаалгаа барихгүй, нэг ч гэсэн хүн ажилтай, орлоготойгоо үлдэх чухал. Тиймээс асуудлыг учгийг зөв олж, олон нийтэд зөв мэдээлэл түгээх нь хэвлэл мэдээллийн үндсэн үүргээ ухамсарлан ажиллахыг хүсч байгааг Монполимет компанийн зүгээс хүссэнийг онцлоё. ​

Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар өнөөдөр Зээлийн хүүг бууруулахстратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөлдзээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэл, зардлыг бууруулах, зээлийн гэрээ, хэлцэлд оролцогчдын шаардах эрх баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг шуурхай хангах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг нарийвчлан тусгасанбайна. Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгайлан заасан Эдгээр арга хэмжээнд Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгайлан зааснаас гадна санхүүгийн урт хугацаатай тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл, шаардлагыг шинээр хуульчлан тогтоох зэрэг хууль, эрх зүйн шинэчлэлийн санал боловсруулах чиг үүргийг багтаажээ. Зээлийн хүүг бууруулах зорилтыг төрөөс коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлынэсрэг авч хэрэгжүүлэх бодлогын тэргүүлэх зорилт болгон дан ганц байгууллага, албан тушаалтанд хариуцуулахгүй нэгдсэн байдлаар талуудыг оролцоог бүрдүүлэн хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй байх үүднээс тогтоолын төслийг боловсруулжээ. Зээлийн хүүгийн бүрэлдэхүүн, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлсон судалгааны үр дүнг судалсан бөгөөд улсын төсөвт шууд нөлөөлөхгүй Тогтоолын төслийг боловсруулахтай холбогдуулан зээлийн хүүгийн бүрэлдэхүүн, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлсон судалгааны үр дүнг судалж,Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хуулиар тодорхойлсон зорилт, бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж болох арга хэмжээний цар хүрээг тодорхойлж, холбогдох санхүү, эдийн засаг, хууль зүйн тооцоо судалгаанд үндэслэн, тогтоолын хэрэгжилтэд хамаарагдах банкуудын санал зэргийг урьдчилан тооцсон бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсөвт шууд нөлөөлөхгүй. Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн,хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж тогтоолын төсөл санаачлагчид үзэж байна хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Я.Содбаатар: Б.Ууганбаяр тэргүүтэй 69 хүнийг авлигын хэргээр шалгаж байгаа ч тогтоогдоогүй

Улсын онцгой комиссын Шуурхай штабад иргэдийн татан авах ажлыг хариуцан ажиллаж буй ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй 69 хүнийг авлигын хэргээр шалгаж байгаа ч одоогоор тогтоогдсон зүйл байхгүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. УИХ дахь АН-ын дэд дарга С.Одонтуяа болон өөрсдийнх нь хүсэлтээр шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна. Иргэдийн зүгээс тусгай нислэгт багтахын тулд авлига өгсөн гэх мэдээлэл гарч буй бөгөөд өдөрт ийм агуулгатай 10-20 гомдол ирж байгаа аж. Иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулахаар найман байгууллагын 69 ажилтан ажиллаж байгаа бөгөөд иргэдээс асуудал тавьсаар байгаа тул эдгээр хүн өөрсдөө ч шалгуулах хүсэлт гаргажээ. Шадар сайд Я.СодбаатарТөрийн албан хаагч авлига хээл хахуультай холбоотой асуудал байвал УОК-т хандах боломжтой, шуурхай ажиллана гэдгийг хэллээ. Иргэдийн татан авсны дараа байрлуулж буй тусгаарлах байртай холбоотой гомдлууд мөн гарсаар буй. Тэгвэл тусгаарлах байруудын нөхцөлийг дахин шалгах үүрэг өгсөн байна. Иргэдийн татан авалт нэмэгдэж буйтай холбоотойгоор 100 км радиуст байгаа 213 буудал 46 амралтын газрыг судалжээ. Ариун цэврийн байгууламж болон нэг зэрэг хэдэн хүн байрлуулах боломжтой талаар судлахад халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цөөн нь л тэнцэж байгаа аж. Нэгдүгээр сарын 27-нд 900 ор хоног байсан бол одоо 4000 болоод байна гэж Шадар сайд мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.