С.АМАРСАЙХАН: ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХДАА УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДДАГ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО
2020-06-12 15:38:39 Нийтлэгдсэн: Улс төрТ.Аюурсайхан:МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэмцэл зарим бүлэглэлийнхэнд таалагдахгүй байгаа тул харлуулж, гүтгэж байна
2020-06-12 13:40:43 Нийтлэгдсэн: Улс төрМАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат, МАН-ын сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд бодлого мөрийн хөтөлбөрөө уралдуулж, ёс зүйтэй, шударга өрсөлдөхийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчдэд уриалж, энэ дагуу сонгуулийн ажлаа зохион байгуулж байгааг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Аюурсайхан мэдээллийн эхэнд тодотголоо. Тэрбээр МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй, хар пиар хийхгүй гэсэн зарчмаа хариуцлагатай биелүүлж байгаа ч улс төрийн зарим нам, эвсэл, ялангуяа АН-ын зүгээс гүтгэлэг, хар пиар бүхий мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг цацаж байгаад шүүмжлэлтэй хандлаа. Т.АЮУРСАЙХАН: Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх төрөө, намаа цэвэрлэнэ гэж хэлсэндээ хүрч, алдаа дутагдал, гажуудлыг ил хэлж ярьж, ард түмэнтэй хамтарч шударга ёсны төлөөх тэмцлийг эхлүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Салхит, Асгат Тавантолгой, Баганнуур, Гутайн даваа, Эрдэнэт, Ноён-Уул зэрэг ордуудын хууль бус үйлдлийг зогсоож, байгалийн баялгийг төр, ард түмний мэдэлд авч, цаашид ч авахаар ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын хулгайд алдагдсан, хууль бусаар олгогдсон нийтийн эзэмшлийн талбайг буцаан авч, сургууль, цэцэрлэг, зам талбайг тохижуулж байна. Энэ бүхэн зарим улстөрч, бүлэглэлийнхэнд таалагдахгүй байгаа тул хар пиар, гүтгэлэг цацаж байна. Энэ бүлэглэлийнхэн байгалийн баялаг, Улаанбаатар хотын газруудыг төр, ард түмний мэдэлд биш өөрсдийн эрх мэдэлд үлдээхийн төлөө тэмцэж, МАН-аас хийж хэрэгжүүлж байгаа бүх ажлыг харлуулж, гүтгэх зэрэг ажиллагаа явуулж, 29 тойрогт мөнгө тараах ажлыг эхлүүлчихсэн байна. МАН аливаа алдаа дутагдал, зөрчлийг нууж хаахгүйгээр олон нийтэд хэлж ярьж, тэмцэж байгаа. Цаашид ч нууж хаахгүй. Бид парламентад шударга ёсны шинэ жишгийг тогтоож байна. Бид 2016 онд таван төсөвтэй, алдагдал нь 20 гаруй хувьд хүрчихсэн, гадаад валютын нөөц нь хасах болчихсон маш хүнд эдийн засгийг хүлээн авсан. Бүх түвшинд эмх цэгц, сахилга бат, хариуцлага, шударга алдагдсан. Хууль шүүхийн байгууллагын хуйвалдаан гүнзгийрсэн. Байгалийн баялгаа завшсан. Хоорондоо хуйвалдаж, 34 их наяд төгрөгийг өршөөн хэлтрүүлсэн. Ингэж ФАТФ-ын саарал жагсаалтад орох үндэслэлийг бий болгосон. Бид өнгөрсөн хугацаанд хүчээ нэгтгэж, хамтарч ажилласны хүчинд эдийн засгийг сайжруулж, ард иргэдийг ажил орлоготой байлгах арга хэмжээг авч, улс даяар их бүтээн байгуулалтыг өрнүүлж чадсан. Макро эдийн засгийн түвшинд маш олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Үүний үндэслэл нь нээлттэй ил тод байсан явдал. Монгол Улсад анх удаагаа төрийн өндөрлөгүүд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэж, нэг зүгт харч чадсан. Үүнийг цаашид үргэлжлүүлэх хариуцлагатай сонгууль болж байна. Ү.АМАРБАТ: МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорих, мөн бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасантай холбогдуулан МАН-аас мэдэгдэл гаргаж, СЕХ-нд шаардлага хүргүүлсэн гэдгийг тус намын Хууль, эрх зүйн хэлтсийн Ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат хэллээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр хуулийн үндэслэлгүй гэдгийг тайлбарлалаа. УИХ-ын тухай хуульд заасны дагуу тухайн нэр дэвшигчийн УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвших үнэмлэхээ авснаар үйл ажиллагааны баталгааг олгодог. Ийм үед шүүхээс эргэлзээтэй, хардлага төрүүлсэн шийдвэр гаргаж, Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхэд халдаж байна гэлээ. Б.БАЯРБААТАР: Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулиар хориглосон хууль бус сурталчилгаа явуулж байгаа талаар МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар энэ үеэр мэдээлэл өглөө. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хууль зөрчсөн байж болох мөнгө, архи тараах, шашины эд зүйл ашиглах, дайллага цайллага хийх, амлалт өгөх, бусад нам, эвслийнхээ сурталчилгааны материалыг устгах зэрэг 50 гаруй зөрчил, мөн МАН-ын нэр дэвшигчдийг харлуулж, гүтгэн доромжилсон, нийгэмд сөрөг үр дагавар авчирахуйц худал мэдээлэл түгээсэн 1000 гаруй хуурамч акаунтыг илрүүлж, хариуцлага тооцуулахаар холбогдох газарт ханджээ. МАН сонгуулийн дагуу сурталчилгааны материалаа түгээхдээ коронавирусээс урьдчилан сэргийлэх журам, зөвлөмжийг мөрдөж, айлын хаалга тогшихгүйгээр үүдэнд нь үлдээж байгаа ч бусад намынхан түүнийг цуглуулж, устгах үйл ажиллагаа явуулж буйд шүүмжлэлтэй хандаж, ёс зүйтэй, шударгаар өрсөлдөхийг бусад нам, эвсэлд уриаллаа. МАН-ын сонгуулийн штаб
Монгол Улсын Ерөнхий сайд Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав
2020-06-12 13:03:37 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав. Хоёр жил тутамд явуулдаг шалгаруулалтаар Орхон аймгийн Жаргалант сум энэ онд Улсын тэргүүн сумаар шалгарсан билээ. Төмс, хүнсний ногоо, үр тариа тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог тариалангийн бүсийн онцлог сум. 2019 онд Засгийн газраас Атар газар эзэмшсэний 60 жилйин ойг тохиолдуулан тариалан эрхлэгчдийн дунд болзолт уралдаануудыг явуулахад Жаргалантын тариаланчид манлайлжээ.1000 га-аас дээш талбайд тариалалт эрхэлдэг аж ахуй нэгжүүдээс Бүтлийн ундаргаХХК, 1000 га-с доош талбайд тариалалт хийдэг аж ахуй нэгжүүдээс Орхон тариа ХХК-ууд тус тус тэргүүн байр эзэлж, Улсын тэргүүний сум болоход багагүй дэмжлэг болсон байна. Тус суманд зургаан аж ахуйн нэгж, 342 өрхийн тариалан эрхлэгч байдаг бөгөөд 2020 онд 350 мянга орчим га талбайд тариалалт хийгээд байна. Жаргалантын тариаланчид Монгол улсын Засгийн газраас Атрын-4 аяныг хэрэгжүүлж байгаа нь тариаланчдыг дэмжсэн оновчтой шийдвэр гэлээ. Цаашид төмс хүнсний ногоо тариалагчдаа дэмжиж, дотоодын хэрэглээгээ үндэсний тариаланчдынхаа хүчээр 100 хувь хангах, импортын хүнсний хараат байдлаас гаргах зорилтоо хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байвгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
С.Уранчимэг: Төр засгийн бодлого шийдвэр ард иргэддээ хүрч байгаад талархдаг
2020-06-12 10:48:17 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багануур дүүргийн Багануур сувилал ХХК-ийн ажилтан, албан хаагчид болон дүүргийн 1 дүгээр хорооны Сургалтын задгай, Хуцаа хэсэг, 4 дүгээр хорооны Жаргалант, Рашаант хэсгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтаар нэр дэвшигчид өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлуудаас мэдээллээд Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал сэтгэгдлийг нь сонсов. Сүүлийн дөрвөн жилд Багануур ХК-иас 150 сая, сувилал өөрийн зүгээс жил бүр 110 сая, нийт 480 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээг хийж, ажиллагсдын болон сувилуулагчдын орчин нөхцөлийг сайжруулжээ. Тэгвэл ирэх жилүүдэд МАН-ын мөрийн хөтөлбөрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажилж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд олон ажлууд хийж хэрэгжихээр тусгагджээ. Багануур сувиллын хамт олны зүгээс дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирт бидний ажил үйлсийг үргэлж дэмжиж ажилладагт тань талархаж явдаг гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ. Мөн их хотын ажлын ачааны хүндийг үүрч яваа хотын Захирагч С.Амарсайхан даргад мөн талархаж байгаагаа хэлээд цаашид захын гурван дүүргийг хөгжүүлэхийн төлөө санаа, сэтгэл нийлж ажиллаарай гэдгээ хэллээ. Өнгөрсөн хугацаанд дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 10 байршилд 120 автомашины зогсоол, амины орон сууцны 170 айл өрхийн гадна цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн тус хороонд 850 хүний суудалтай Соёлын ордны барилгын ажлыг эхлүүлсэн. Харин 4 дүгээр хорооны Байдраг хэсэгт улсын хэмжээнд анх удаа халуун ус түгээдэг ухаалаг системтэй зөөврийн усан сан бий болгосон байна. Иргэд рүүгээ чиглэсэн энэ мэт олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн гэдгийг нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар иргэд, сонгогчиддоо дуулгалаа. Энэ үеэр 4 дүгээр хорооны иргэн С.Уранчимэг Дөрвөн жилд нэг болдог УИХ-ын сонгуульд намаасаа итгэл өвөртөлж ирсэн та хоёрт амжилт хүсье. Төр засгийн бодлого шийдвэр ард иргэддээ хүрч байгаад иргэн хүний хувьд талархалтай явдаг. Коронавирусийн энэ хүнд үед зөв бодлого шийдвэрийг барьж ажиллаж байна. Манай багануурчуудын сонголт мэргэн байг ээ хэмээв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб
МАН Ж.ЭРДЭНЭБАТ,Н.НОМТОЙБАЯР НАРЫН АСУУДЛААР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
2020-06-12 10:28:59 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Ж.Эрдэнэбат, бие даан нэр дэвшиж буй Н.Номтойбаяр нарыг шүүх ажиллагаа явагдаж, цагдан хорих шийдвэр гарсантай холбогдуулан МАН-аас шаардлага гаргалаа. Уг шаардлагад, Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх, УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарын сонгогдох эрхийг зөрчсөн шийдвэр нь нийгэм, улстөрийн ноцтой үр дагавар үүсгэх эрсдэлтэй. Зөвхөн нэр дэвшигчид биш тухайн тойргийн сонгогчдын эрхэнд халдсанаар нийгмийн санаа бодолд нөлөөлөх олон талын хорт үрт дагавартайг үүгээр сануулан, хуулиа дээдлэхийг албан ёсоор шаардаж байна гэв. Мөн УИХ-ынсонгуулийн 13-р тойрогтМАН-ааснэр дэвшиж байгаа Ж.Эрдэнэбатын УИХ-ынгишүүний халдашгүй дархан эрх болон сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн үзэжСЕХ-ндшаардлага хүргүүллээ. Шаардлагад УИХ-ынсонгуулийн 13-р тойрогтМАН-ааснэр дэвшиж байгааЖаргалтулгынЭрдэнэбатыг цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны зургадугаар сарын 11-ний өдөр гаргалаа. Энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Улсын их хурлын тухай хууль, Монгол Улсын сонгуулийн тухай хуулийг илтээр зөрчиж иргэний сонгох, сонгогдох үндсэн эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан байна. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулиарСЕХ-ндолгогдсон сонгууль зохион байгуулах бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгон сонгуульд оролцуулж байгаа үйл ажиллагаанд нөлөөлсөн буюу 5 дугаар зүйлийн 5.5-д Иргэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах.-ыгхориглоно.Со14 дүгээр зүйлийн 14.13-т Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахад-д төрийн албан хаагчидболон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1-д Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэрэг болон зөрчлийн газарт нотлох баримттай ньбаривчсанаасбусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглоно гэж тус тус заасныг ноцтой зөрчлөө гэжээ. Тиймээс сонгуулийн төв байгууллагын зүгээс хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлж, УИХ-ынсонгуулийн 13-р тойрогтМАН-ааснэр дэвшигч Ж.Эрдэнэбатын эрхийг хамгаалахыг шаардсан байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй