Архангайд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриаллаа

Ерөнхий сайд,МАН-ындарга У.ХүрэлсүхАрхангай аймаг буюу УИХ-ынсонгуулийн 1-р тойрогт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзаж санал бодлоо хуваалцлаа. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаад, энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэнмөрийн хөтөлбөрөө танилцуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ынсонгуулийн санал хураалт болоход цөөхөн хоног үлдлээ. Энэ удаагийн УИХ-ынсонгуульцар тахлын үед болж байгаагаараа онцлогтой. Дэлхийн олон улс орондкоронавирусийн цар тахал дэгдэж, олон мянган хүмүүсийн амь насыг авч одож олон мянган хүнийг өвчин зовлонднэрвэгдүүлж, ажилгүй болголоо. Гар барих төдийд амь насанд аюул учрах ийм нөхцөл байдалд бидамьдарчбайна. Геополитик, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт биш өчүүхэн төдий вирус биднийг байранд нь тавилаа. Эх дэлхий амгалан тайван оршиход амаргүй байна. Коронавирус хамхуул мэтчимээгүйажлаа хийсээр байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж болохгүй. Үндэсний эв нэгдэлтэй байх нь чухал байна. Гэхдээ Монгол Улс тайван сайханбайна. Дэлхийн тусгаар тогтносон улс орнуудаас цар тахал дэлгэрээгүй, нэг ч хүн амь насаа алдаагүй цорын ганцулс Монгол болж үлджээ. Энэ бол монголчууд бидний хувьд том амжилт. Тиймээсбид цаашидулам хариуцлагатай байх хэрэгтэй. Ард иргэд, улс орныхоо төлөөцаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийнбайгууллага, төрийн тусгайгийн алба хаагчид, төрийн албан хаагчдадАрхангайчуудынхаанэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монголчууд бид өөрсдөө төмөр зам тавьдаг болсон. Дорнодын Эрээнцавын боомтоос СүхбаатарынБичигтийнбоомт хүртэл төмөр зам тавина. Зам дагаж хөгжил ирдэг.Хөшигтийнхөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг ирэх 2021 онд ашиглалтад оруулна. Энэ нисэх буудлаар дамжин гурван сая жуулчин ирнэ. Эх орныг маань дэлхий даяар сонирхож байна. Тэд аялахад хамгийн таатай улс бол Монгол гэж онцолж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр та бидний эдийн засаг илүү хөгжинө. Засгийн газраас ирэх 30 жилийн хөгжлийг тодорхойлсон Алсын хараа 2050 урт хугацааны хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөрт 1500 гаруй эрдэмтэн, судлаач ард иргэд ажиллаж оюун бодлоо шингээсэн. Та бүхэн минь мөрийн хөтөлбөртэй сайн уншиж танилцаарай, бас Алсын хараа 2050 урт хугацааны хөтөлбөрийг уншиж сонирхоорой. Энэ удаагийн сонгууль ирэх 30 жилийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны алхам байх болно гэлээ. Мөн тэрээр Архангай сүүлийн үед хөгжиж байгаа бол энэ нь өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д сонгогдсон гурван гишүүний гавьяа гэдгийг онцолж, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарыг багаар нь дэмжихийг уриалав. Архангайчууд ч сайн ажиллаж байгаа Ерөнхий сайдаа багаар нь дэмжинэ гэсэн юм. Архангай аймагт МАН ирэх дөрвөн жилд дараахь ажлуудыг хийхээр тусгажээ. 1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-300 Зөвшөөрөл олгогдсонбарилгажилттөсөл- 800 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 350 Түрээсийн орон сууц- 200 2. Дулааны станц барьж, Цэцэрлэг хотын агаарын бохирдлыг үе шаттай бууруулна. 3. Төвлөрсөн инженерийн байгууламжийг сумдад бий болгож, сумын төвийн иргэдийг тохилог орон сууцаар хангана. 4. Шинэ спортын ордон барина. 5. Хүүхэд залуучуудын амарч, зугаалах, цагийг зөв зохистой өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн /Парк/ байгуулна. 6.МАА-н түүхий эдэд түшиглэн хөнгөн үйлдвэрийн дамжлагат цогцолборууд бий болгож хөгжүүлнэ. 7. Мянганы замын хэвтээ тэнхлэгийн замуудыг барьж дуусган сумын төвүүдийг сайжруулсан болон хатуу хучилттай замаар холбоно. 8. Байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газар, халуун рашаан түшиглэн Хангайн бүсийн аялал жуулчлалын төв болгох ажлыг эрчимжүүлж, үзвэр үйлчилгээг сайжруулна. 9. Байгалийн түүхийн музей барина. 10. Цэцэрлэг хотын ойролцоо онгоц буух нисэх зурвас бий болгоно

У.Хүрэлсүх:Өвөрхангайнхан төрийн залгамж чанарыг маш сайн хадгалж явдаг

Ерөнхий сайд У.ХүрэлсүхУИХ-ынсонгуулийн 10-р тойрогт ажиллаж,МАН-ааснэр дэвшигч УИХ-ынгишүүн,Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ынгишүүн, УИХ дахьМАН-ынбүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболднартай хамт иргэд сонгогчидтой уулзаж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх дөрвөн жилд хийх мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Ерөнхий сайд У.ХүрэлсүхШударга ёсны асуудлыг манай нам нэгдүгээр тавьж байгаа. Монгол хүн бүр байгалийнбаялгийгадил тэгш эрхтэйгээр хүртэх ёстой. Өнгөрсөн 30 жил ард иргэд бид нийтийн өмч буюу улсын өмчит үйлдвэрүүдээ, байгалийн баялгаа хулгайч дээрэмчид,олигархуудадалдсан. Монгол улсын төр засаг өнгөрсөн гурван жилд алдсан эд хөрөнгөө эхнээс нь эргүүлж авч, үр шимийг нь ард иргэдтэйгээ хуваалцаж эхэллээ. Жишээлбэл, 2016 оны УИХ-ынсонгуулийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар улсад ашиггүй гээд Эрдэнэт үйлдвэрийг хууль бусаар буюу ард иргэд бидний мөнгөөр биднээс худалдан авсан байдаг.Хувьчлагдсанаасаахойш улсад хоёр тэрбум төгрөгийн татвар төлж байсан тус үйлдвэрийг бид эргүүлэн авч, үйлажиллагаагнь сайжруулан онцгой дэглэм тогтоож ажиллуулснаар нэг их наяд төгрөг улсын төсөвт орууллаа. Улсын үйлдвэр ашиггүй биш ашигтай гэдгийг эндээс харж болно. Тэндээс олсон мөнгөөр бид ахмадуудынхаа тэтгэвэр, цалинтай ээж, хүүхдийн мөнгөө тавьж эхэлсэн. Цаашид ч хувьчлагдсан улсын үйлдвэр, стратегийн ордуудаа улсдаа эргүүлэн авч, үр шимийг нь ард иргэдтэйгээ хуваалцах болно гэж онцлов. Өвөрхангай аймгийн УИХ-ынсонгуулийн 10-р тойрогтМАН-ааснэр дэвшиж байгааД.Тогтохсүрэн,С.Чинзориг,Г.Ганболднар бол тулхтай төрийн түшээд.Өвөрхангайчуудта бүхэн төрийн түшээдээ шат шатлалаар бэлтгэдэг юм байна. Өвөрхангай аймгийнхан төрийн залгамж чанарыг маш сайн хадгалж явдаг, төрд гарсан хүмүүс нь дараа дараагийн хүмүүсээ сайн бэлтгэсэн байдагт нь Ерөнхий сайдын хувьд талархаж байна гэв. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус тойрогт нэр дэвшиж буй Д.Тогтохсүрэнг улс төрийн ноён нуруутай,ард түмнийхээ дунд амьдардаг хүн гэж тодорхойлсон бол С.Чинзоригийг Засгийн газрын хамгийн хүнд ачааг үүрч яваа, төрийн ноён нуруутай, аймаг орон нутгийнхаа амьдралыг сайн мэддэг сайд гэлээ. Харин Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдыг Аймгийн дарга байсан хүнийг төрийн ажилдоролцуулбалонол яриад байхгүй, амьдрал мэддэг гэлээ. Харин Өвөрхангайчууд У.ХүрэлсүхийнЗасгийн газар өмнөх засгуудаас илүү сайн ажиллаж байгаа гэлээ. Өвөрхангай аймагт л гэхэд өнгөрсөн жилүүдэд маш олон бүтээн байгуулалтууд хийгджээ. Тухайлбал, мах нядлах, дулааны аргаар ноос угаах, самнах, эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд барьж ашиглалтад оруулжээ. Мөн Баянтээгийн уурхайг түшиглэн цагт 20-30тншахмал түлш үйлдвэрлэх Сайжруулсан түлшний үйлдвэр-ийгбарьж байгуулжээ. Аймгийн төвийн гэр хорооллын хатуу хучилттай авто замаар холбох,Ахмадын өргөө, Хүүхдийн ордон, Хүүхдийн номын ордон кино театрыг ашиглалтад оруулсан, Арвайхээр , Хархорин, Нарийнтээл,Есөнзүйлсумдын хүүхдийн сургуулийн барилга, Арвайхээр, Хужирт, Хархорин сумдын цэцэрлэг, Баруунбаян, Уянга, Хархорин сумдад сургуулийн дотуур байр, Төгрөг, Хайрхандулаан, Өлзийт, Зүүнбаян-Улаан сумдад спортзаал гээд дурдвал урт жагсаалт гарахаар бүтээн байгуулалт хийгдсэн байна. МАН-аасирэх дөрвөн жилд хийх ажлын мөрийн хөтөлбөртөө дараах ажлуудыг хийнэ гэж тусгасан байна. Үүнд, 1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500 Зөвшөөрөл олгогдсонбарилгажилттөсөл- 900 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 250 Түрээсийн орон сууц- 500 2. Арвайхээрт шинээр дулааны станц барьж, аж ахуйн нэгж байгууллага, гэр хороолол, орон сууцыг холбоно. 3. Баянтээгт 36МВт-ийн цахилгаан станц барьж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөж зэргэлдээх аймгуудын түлшний хэрэгцээг хангаж, агаарын бохирдлыг бууруулна. 4. Хархорин, Хужирт сумдад гурил тэжээлийн томоохон үйлдвэрийг байгуулж, аймгийн малын тэжээлийг бүрэн хангаж, фермерийн аж ахуй хөгжүүлнэ. 5. Арвайхээр суманд сүү, сүүн бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд, арьс шир, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр, сумдад мал нядалгааны болон арьс ширний цех байгуулна. 6. Хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалалт, гар урлал, засвар үйлчилгээ гэх мэт өрхийн үйлдвэрлэлийн зээлд хамруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. 7. Хархориныг аялал жуулчлалд түшиглэсэн жишиг хот болон хөгжүүлж, нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор олон улсын нисэх буудал болгоно. 8. Арвайхээр - Хужирт - Бат-Өлзий чиглэлийн аялал жуулчлалын зам, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол сум, Дундговь аймгийнСайханОвоо, Өмнөговь аймгийн Цогт-Овоо чиглэлийн босоо тэнхлэгийн ачаа тээврийн замуудын зураг төслийг боловсруулан барьж эхлүүлэх ба баруун бүсийн А0301, А0302 замын дагуух сумдыг улсын чанартай авто замтай үе шаттайгаар холбох ажлыг эхлүүлнэ. 9. Сумдыг төвлөрсөн инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжтай болгож, Арвайхээр хотод хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулна. 10. Сумдад байгаль цаг уурын эрсдэлийг даван туулах чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. /Сумдад сайн туршлагыг сурталчлах малчдын сургалтын танхим байгуулж, эрсдэлийн талаарх малчдын мэдлэг, чадавхыг сайжруулна.

Багануур дүүргийн 4,5 дугаар хорооны иргэд МАН-ын залуу нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байна

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багануур дүүргийн 4,5 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Ирэх жилүүдэд Багануур дүүргийн бие даан хөгжих боломжийг бүрдүүлж, дэд бүтэц аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна гэдгийг УИХ-ын 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид онцлон хэлж байв. Мөн Багануурын хүрэн нүүрсийг ашиглан жилд 30 мянган тонноос багагүй утаагүй түлш нийлүүлдэг үйлдвэр байгуулахыг зорьж байгаа талаар МАН-аас нэр дэвшигчид тодотгон ярилаа. Өнгөрсөн хугацаанд Багануур дүүрэгт иргэдэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинаар хангаж, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлжээ. Мөн Тогос-Уул хэсгийн шинэ суурьшлын бүсийн 250 өрхийн цахилгаан хангамжийг барьж ашиглалтад оруулсан, төвлөрсөн шугам сүлжээ бшхий амины болон нийтийн 458 орон сууцыг барьжээ.Түүнчлэн дүүргийн Эрүүл мэндийн төв телемедицийн сүлжээнд холбогдож, Уурхайчин хорооллын 2000 гаруй өрхийн халуун хүйтэн усны инженерийн шугам сүлжээг шинэчилжээ. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс зам дэд бүтэц,инженерийн байгууламж тохижилт үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу эзэмшил газраа өмчлөх, сургуулийн өмнөх боловсролыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх,эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зэрэг асуудлыг хөндөж санал хүсэлтээ илэрхийлж байв. Багануур дүүргийн 5 дугаар хорооны өндөр настан н.Жамцанхорлоо Өнгөрсөн жилүүдэд У.Хүрэлсүхийн Засгийн газар маш олон өөрчлөлт, шинэчлэлт хийлээ. Төрийн албны хүнд суртал, авилга хээл хахууль бүгдийг цавчин дарж байна. Олон жил яригдаж шийдээгүй Улаанбаатын утааг 3 хан сарын дотор арилгалаа. Багануур дүүрэгт залуу эрч хүчтэй нутаг усаа мэддэг, төрийн доод шатнаас эхэлж ажилласан залуучуудыг илгээсэнд Багануурчууд баяртай байна. МАН-ын эхлүүлсэн ажлуудыг ирэх жилд үргэлжлүүлэхын тулд МАН-ыг багаар нь дэмжинэ хэмээлээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

АНГАЙТАЛ ЗАЛДАГ АНАНДБАЗАР

2020-06-12 18:03:12 Нийтлэгдсэн: Улс төр
АНГАЙТАЛ ЗАЛДАГ АНАНДБАЗАР

Эрх баригч намын удирдлага энэ сонгуульд муу түүхгүй, нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэсэн хэрнээ Ц.Анандбазарыг Булганчууд илгээсэн нь гайхалтай. Ц.Анандбазар сонгуулийн сурталчилгаандаа улайм цайм худлаа ярьж явна. Ангайтал залдаг Анандбазархоч автлаа Засгийн газрын хийж гүйцэтгэсэн ажил бүрийг өөрийнх болгож ярих нь ичмээр. МАН ЖДҮ, Концесс, 60 тэрбумээс улбаатай унаж яваа нэр хүндээ бүр ийнхүү дордуулсныг ойлгож ядах юм алга. Өнөөх л нэгэнт олон түмэнд ил болгосон шалтгаануудаас биз дээ гэлцэх нь олон. Түүний ид шидийг тоочвол: 2019 он.Сүүлийн үеийнхээс нь эхэлье. Тэр МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарт авлига өгч байгаад баригдсан. Н.Энхбаатарыг бусдаас их хэмжээний авлига авсан хэргээр АТГ-аас саатуулан, шалгахад Ц.Анандбазар гадаад руу зугтсан юм. Үүнийг нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр ч нотолж, УИХ-ын чуулганы танхимд Японы хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Шинэ нисэх онгоцны буудал гэдэг томоохон төсөл сүүлийн арваад жилд хэрэгжиж байгаа. Энэ зээлийн хүрээнд 5.3 сая иень буюу монголоор 125 тэрбум төгрөгийн нефть бүтээгдэхүүн хадгалах байгууламжийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Үүнийг Концессын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан компанид ашиглуулах ёстой байтал Сод Монгол компанитай шууд гэрээлэхээр болсон. Үүний дараа МИАТ-ийн дэд захирал Сод Монгол-ын Ц.Анандбазараас 500 сая төгрөг бэлнээр авч байгаад гардуулсан гэсэн мэдээлэл явсан. Энэ мэдээлэл Засгийн газрын дээрх шийдвэрээс 14 хоногийн дараа гарсан. Үүнийг учир холбогдолтой гэж үзэж байгаа. Ц.Анандбазар ч гэсэн тэр үед гадагшаа зугтаасан. Надад нотлох баримтууд нь байгаа хэмээн мэдэгдэж байлаа. Гэтэл Ц.Анандбазар авлигын хэрэгтээ шийтгүүлэх бүү хэл УИХ-д нэр дэвшин хөдөөгийн ард түмний чихэнд сарнай ургуулж явна. 2012 он.Тэрбээр 2008 оны сонгуульд нэр дэвшихээр горилж явахдаа Би Булганых хэмээн тус аймгийн сонгогчдыг тойлдог байсан. Тэгснээ тухайн үеийн УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой нударга зөрүүлж, хутга шөвгөндөө тулсан гэсэн хэл аманд ороогдоод тэр жил УИХ-д дэвших эрх намаасаа авч чадаагүй тэрбээр нийслэлийн ИТХ-д Сонгинохайрхан дүүрэгт дэвшиж,Би нэгдүгээр хорооллын хүүхэдхэмээх болсон. 2012 оны сонгуулийн өмнө мөн л нутгаа өөрчилж,Би Дорноговийн Сайхандулаан сумынхгэчихсэн таваргаж явсан. Дорноговьд нэр дэвших бэлтгэлээ хангаж, Дорноговийнхонд гурил, будаа тарааж баахан явсан тэрбээр МАН-аас тус аймагт нэр дэвших мандатаа авсан ч АТГ-т шалгагдан, хоригдож байв. 2010 он.ОХУ-аас шатахуун импортолдог компаниудаас зөвхөн Сод Монгол групп МИАТ-д онгоцны шатахуун нийлүүлэх дархан эрхтэй, тус группийнхэн зах зээл дээр онгоцны шатахууны ханш тонн тутамд 710 ам.доллар байхад МИАТ компанид 1065 ам.доллараар шахдаг талаар УИХ-ын гишүүд Ц.Анандбазар орос түншүүдээрээ Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхныг дарамтлуулсан хэмээн бухимдацгааж байв. 2003 он.Ц.Анандбазарыг 2003 оны тавдугаар сард албадан саатуулж, ШШГЕГ-ын харьяа Ганцхудагийн урьдчилан хорих төвд хорьж байв. Тухайн үед холбогдох эх сурвалжууд Ц.Анандбазарыг рецедив гэмт хэрэгтнүүдтэй бүлэглэн бусдыг дарамталсан гэх хэрэгт сэжиглэн, эрүү үүсгэн шалгаж байгаа хэмээн тайлбарлаж байлаа. Ц.Анандбазар Сод Монгол группийн төлөх ёстой өрийг үгүй хийх, өрөө төлөхгүйн тулд дээрх өртэй тэнцэхүйц хэмжээний ашиг олох зорилгоор иргэн Р.Батбаярыг, хүч хэрэглэн заналхийлж, айлган сүрдүүлсэн гэдэг. Мөн 2002 онд иргэн А.Лхагвасүрэнг хувийн шинжтэй маргааны улмаас зодож, хүндэвтэр гэмтэл учруулжээ. Түүний үйлдсэн гэмт хэрэг хангалттай баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож, Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 166.2- т зааснаар ял төлөвлөж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч хэргийг тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон аж. 2002 он.Сод Монгол групп 2001-2002 онд татварт ногдох орлогоо нууж, 152 сая төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийсэн байна. 2001 он.Дорноговь аймгийн нефть хангах баазын нэрийг барьж, 1.067.000 төгрөгийн өртөг бүхий ажлын хувцсыг шатахуун түгээх станцдаа авч ашигласан нь тухайн үед нотлогдож байж. 2000 он. Ц.Анандбазар НИК ХК- ийн дэд захирал байхдаа Чандмань холдинг компанийн албан бланкийг ашиглаж, НИК ХК-иас шатахуун хүссэн тухай хуурамч албан тоот үйлдэж, дээрх компанийн захирал О.Бяруузаны гарын үсгийг хуурамчаар үйлдэн, 91.5 сая төгрөгийн шатахууныг төрийн өмчит НИК ХК-аас авч Сод Монгол-ын данс руу хууль бусаар шилжүүлсэн гэдэг. 1999 он.Найз Д.Чинзоригийнхоо бизнесийг булаав. Ц.Анандбазарын багын найз Д.Чинзориг тэр үед Сод Монгол гэж шатахууны бөөний худалдааны компанитай байв. Ц.Анандбазар Сод Монгол групп гэж ижил нэртэй компани байгуулан Д.Чинзоригийн Сод Монгол компанийн авлагуудыг өөрийнх рүүгээ шилжүүлж авсан байдаг. Сод Монгол ХХК-ийг үүсгэн байгуулсан Д.Чинзориг 1999 онд байгууласан Сод Монгол групп гэх компанийн бичиг баримттайгаар Төмөр замын удирдах газар очиж миний 1996 онд байгуулсан Сод Монгол ХХК-ийн авах ёстой байсан 20 сая төгрөгийн гүйлгээг өөртөө авчихсан. Мөн Эрэл хувьцаат компаниас манай компанийн авах 50 сая төгрөгийг Би ерөнхийлөгч нь байна гэж хэлж аваад Р.Содхүүд өгсөн байдаг. Дараа нь өнөөх Р.Содхүү нь УИХ-ын гишүүн болсон. Сод Монгол ХХК болон Сод Монгол групп-ийн данс, актууд хүртэл ялгаатай байхад ингэж манай өмнөөс гүйлгээ хийсэн хэмээн ярьсан нь хэвлэлийн шарласан хуудсанд хадгалагдан үлджээ. Д.Чинзориг найздаа хууртсанаа мэдэж, Ц.Анандбазарыг хуулийн байгууллагад өгч, түүний гэмт үйлдлүүд нотлогдон, хоригдож, ял авах рүүгээ шилжүүлж авсан байдаг. Сод Монгол ХХК-ийг үүсгэн байгуулсан Д.Чинзориг 1999 онд байгуулсан Сод Монгол групп гэх компанийн бичиг баримттайгаар Төмөр замын удирдах газар очиж миний 1996 онд байгуулсан Сод Монгол ХХК-ийн авах ёстой байсан 20 сая төгрөгийн гүйлгээг өөртөө авчихсан. Мөн Эрэл хувьцаат компаниас манай компанийн авах 50 сая төгрөгийг Би ерөнхийлөгч нь байна гэж хэлж аваад Р.Содхүүд өгсөн байдаг. Дараа нь өнөөх Р.Содхүү нь УИХ-ын гишүүн болсон. Сод Монгол ХХК болон Сод Монгол групп-ийн данс, актууд хүртэл ялгаатай байхад ингэж манай өмнөөс гүйлгээ хийсэн хэмээн ярьсан нь хэвлэлийн шарласан хуудсанд хадгалагдан үлджээ. Д.Чинзориг найздаа хууртсанаа мэдэж, Ц.Анандбазарыг хуулийн байгууллагад өгч, түүний гэмт үйлдлүүд нотлогдон, хоригдож, ял авах дээрээ тулж байсан ч Ц.Анандбазар шоронд сууж байхдаа цагдаа нартай Д.Чинзоригийн татвараас нуусан мөнгийг илчлэх тохироо хийж суллагдсан гэдэг. ТЕГ аж ахуйн нэгж, байгуулагуудын нэрийг давхардуулахгүй байх журам гаргасан нь Ц.Анандбазарын үйлдсэн хэргээс хаширсных юм. Энэ мэтчилэн явсан, суусан газар бүртээ балаг тарьж явдаг Ц.Анандбазар улс төр, бизнесийн салбарт удсан хэрээрээ хар бараан түүх зузаантай. Байсхийгээд л шүүх цагдаад дуудагдаж, хоригдож, саатуулагдаж явдаг түүний талаарх хар бараан яриаг багтаана гэвэл сонины талбай багадна. Хулгай, дээрмээс эхлээд авлига, хахууль хүртэлх бүх л гэмт хэрэгт нэр нь холбогддог, худлаа ярих, хуурч мэхлэхийг юман чинээ боддоггүй ЦАнандбазарт Булганыхан хууртах вий дээ.

МАН-ын  мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  хүчээ нэгтгэх ТББ-уудтай дахин санамж бичигт гарын үсэг зурлаа

МАН-аасУИХ-ынсонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлэн МонголынСЕОклуб, Гадаад хэргийн яамны дэргэдэх ахмадынхороо, Монголын Эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, Монголын хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Элчин Сайд нарын клуб, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Булаг шанд гол мөрний эрхийг хамгаалахсан зэрэг 15 ТББ, холбоод тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантайхамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр ТББ, мэргэжлийн холбоод нь энэ удаагийн ээлжит сонгуульд МАН-ыг олонх болж, ялалт байгуулахад дэмжлэгүзүүлэх, улмаар ялалт байгуулсан тохиолдолд тухайн салбар, чиглэлээрээ мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах юм. МАН-ынЕрөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланэдгээр ТББ, мэргэжлийн холбоодод талархал илэрхийлж, эхлүүлсэн ажлаа дуусгах, тулгамдсан олон асуудлаа шийдвэрлэхийн тулд ТББ,ард иргэдтэйгээхүчээ нэгтгэнхамтран ажиллаж байгаа гэв. Мөн МАНулс төрийн ууган хүчин, эх баригч намын хувьд олон зүйлд манлайлан оролцох үүрэгтэй гэдгээ ухамсарлаж ажилладаг. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох УИХ-ынсонгуулийгнээлттэй, ил тод, үнэн шударгаар явуулахад бусад улс төрийн намуудад уриалж, манлайлан ажиллаж байна. Сонгууль гэхээрээ л нэгнээ харлуулдаг уралдаан байж болохгүй. Бодлого, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа, хийжхэрэгжүүлсэн ажлаараа үнэлж, дүгнэгддэгулс төрийнмарафон байгаасай гэжхүсчбайна.МАН-ынолонхоосбүрдсэн УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтөөр танхимаа өөрөө бүрдүүлэх эрх хэмжээтэй, УИХ-ынөмнө хариуцлага хүлээх чадамжтай, хүчтэй Ерөнхий сайдын багийг бүрдүүлэх сонгууль болно. МАН-ын дарга У.Хүрэлсүхийнбаг олон түмнийхээ итгэлийг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Д.Мөнхөө МАНдэлхийд, Азидч Монголынэмэгтэйчүүдийн төлөө хамгийн үр өгөөжтэй бодлого явуулсан 100 жилийн түүхтэй улс төрийн хүчин. 1924 онд байгуулагдсан Монголын эмэгтэйчүүдийн хороо нь Азид төдийгүй дэлхийн анхны эмэгтэйчүүдрүүчиглэсэн байгууллага байсан. Гэвч 1990 оноос эхлээд статусыг нь үгүй хийж,Монголынхүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрхэнд халдсаныг МАН өөрчилнө гэж итгэж байна. Дэлхийд 124 орны 98 нь эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан намтай, хороотой, комисстой гэх мэт төрийн тогтолцоотой байдаг гэв. МАН-ынмөрийн хөтөлбөрийн 3.5-д тусгагдсан Нэг цонхны нэгдмэл гадаад бодлого-ынхүрээнд Гадаад бодлогын залгамж чанарыг хангах, дипломат албан хаагчдын ёс зүй, сахилга бат, мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагыг улам өндөржүүлэх,иргэд визгүй зорчих улс орны тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Элчин Сайд нарын клубтэйсанамж бичигт гарын үсэгүзэглэсэн. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.ЦогтбаатарАхмад дипломатууд Монгол Улсын орчин үеийн гадаад бодлогын үндэс суурийг тавьсан хүмүүс. Гадаад бодлого залгамж чанартай явж байна. Улс орнуудтай манай харилцаа амжилттай өргөжиж байна. Стратегийн түнш талаас нь авч үзвэл НҮБ-ынАюулгүйн зөвлөлийн ихэнх гишүүнулс орон Монгол Улсын стратегийн түнш болсон байна. Сүүлийн дөрвөн жилд АНУ-тайстратегийн түншлэлийн гэрээ байгуулж, ОХУ-тайөргөтгөсөн стратегийн түншлэлийн харилцаатай болж харилцаагаа тэлж байна. Мөн Энэтхэг улстай том төслүүд хэрэгжүүлж байгаа бол Япон улс цар тахлын үед манай улсад дэмжлэг үзүүлнэ гэдгээ албан ёсоор зарлаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хамтарч ажиллах зээлийн гэрээнд гарын үсэг зураг эрх батлагдлаа. Энэ мэтчилэн Монгол Улсын бусад улс оронтой харилцах, хамтын ажиллагаа нэлээн өргөжиж, гадаад худалдаа дээд төвшинд хүрсэн гэв. МонголынCEOклубынерөнхийлөгч В.Ганзориг:Эдийн засаг хүндэрсэн нөхцөл байдлын үед шинэ Засгийн газар,УИХ-тайхамтарч ажиллана МонголынCEOклуб буюу Монголын гүйцэтгэх захирлуудын холбоонь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дараагийнтүвшиндгаргах зорилготой. Байгуулагдсан цагаасаа төрийн бүх байгууллага, албан тушаалтнуудтай хамтын ажиллагааг эрхэмлэж ирсэн. Манай холбоо жил бүр төр, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч Монголын эдийн засгийн форум зохион байгуулдаг. Монголын төдийгүй дэлхийн эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдлын үед шинэ Засгийн газар, шинэ УИХ-тайхамтарч ажиллах болно. Мөрийн хөтөлбөрт төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх гэсэн хэсгийг бодит ажил болгохын тулд зайлшгүй хамтран ажиллах хэрэгтэй байгаа. Манай клуб аль нэг намынхарьяандбайдаггүй, томоохон татвар төлөгч нарыг төлөөлдөг учраасхамтынажиллагааг дараагийнтүвшиндгаргахын эрмэлзэж байна. МАН-ын сонгуулийн штаб

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.