Ерөнхий сайд У.ХүрэлсүхУИХ-ынсонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймгийн ард иргэдтэй уулзаж, санал бодлоо хуваалцлаа. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаад, энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Сэлэнгэчүүдийн хувьд АтрынIIIаян үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд, өнгөрсөн онд Засгийн газар АтрынIVаяныг зарласанд сэтгэл хангалуун байдаг аж. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Сэлэнгэчүүд та бүхэн Монголын хүн ардыг хүнс хоолоор хангахад хамгийн их үүрэгтэй байдаг ард түмэн. Ирэх дөрвөн жилд бид ногоочдоо, тариаланчдаа, жимс жимсгэнэ тариалж байгаа гээд хүнсний бүтээгдэхүүн хийж байгаа хүн бүрээ дэмжиж, үе шаттайгаар хөнгөлөлт үзүүлнэ хэмээн хэлэв. УИХ-ынсонгуулийн 13-р тойрогтМАН-аас нэр дэвшиж байгаа УИХ-ынгишүүн Ж.Эрдэнэбат, Ерөнхий сайдын зөвлөх Д.Өнөрболор, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч, доктор, профессор Ч.Ундрам нар МАН-ын даргатай хамт иргэдтэйгээ уулзав. Уулзалтын үеэр Сэлэнгэчүүдийн төлөөлөл У.ХүрэлсүхийнЗасгийн газар өнгөрсөн 30 жилд төр барьж байсан засгуудаас хамгийн сайнажилласан нь гэж дүгнэж буйгаа хэлсэн. Мөн АН-ын Засгийн газрын үед дампуурлаа зарлах гэж байсан улсыг МАН аварч, төмөр зам, нефть боловсруулах үйлдвэр, хурдны зам барьсан зэрэг асар олон бүтээн байгуулалт хийж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авах зэргээр хариуцлагатай уул уурхайн бодлого хэрэгжүүлсэн, Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсанд иргэд талархаж буйгаа хэлж байв. Тиймээс хий хоосон улстөржилтөө зогсоож, МАН-ыг багаар нь дэмжихээ илэрхийлэв. Засгийн газрын бодлогоор өнгөрсөн дөрвөн жилд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 150 хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад оруулж, Алтанбулаг сумынБүргэдэйбагт 50 хүүхдийн ортойцэцэрлэгашиглалтад оруулжээ. Мөн Номгон тосгонд 480 хүүхдийн шинэ сургуулийг ашиглалтад оруулахад бэлэн болсон байна. МАНирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө Сэлэнгэ аймагт дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. 1.Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл-500 Зөвшөөрөл олгогдсонбарилгажилттөсөл- 800 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 350 Түрээсийн орон сууц- 200. 2.Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулна. 3.Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтаж Алтанбулаг дахь Хувьсгалын музейг засварлаж, тохижуулна. 4.Хүүхэдзалуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин үеийн шаардлагад нийцсэн спортзаалбарина. 5.Аймгийн төвд 50 MВт хүчин чадалтай цахилгаан станц барина. 6.Дархан-Сэлэнгийн авто замыг 4 эгнээ болгож шинэчилнэ. Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур,ТүшигЗэлтэрийнбоомтын 131 км хатуу хучилттай авто зам барина. 7.Алтанбулаг сумыг Сумын хөгжил хөтөлбөрт хамруулна. 8.Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан цардуулын үйлдвэр байгуулна. 9.Мах, сүүний үйлдвэр барина. 10.Хөдөө аж ахуйн их сургуулийн салбар сургууль байгуулна.
С.Амарсайхан: Эрчим хүч, дэд бүтцээ хөгжүүлснээр цаашдын хөгжлийн бодлого шийдлүүд уялдаж хийгдэнэ
2020-06-10 16:58:59 Нийтлэгдсэн: Улс төрМАН-аас Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн Боловсролын салбарын ажилтан, албан хаагчид болон Голомт, Эрдмийн оргил, 119, 109, 103 дугаар сургуулиудын багш, ажилчидтай уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо. Налайх дүүрэгт Төрийн өмчийн таван сургууль, хувийн хэвшлийн гурван сургууль, албан бус боловсролын төв үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд 119 дүгээр сургууль, Эрдмийн оргил цогцолбор сургуулиуд орчин үеийн Мэдээлэл харилцаа, холбооны технологи бүхий сургалтын ухаалаг кабинеттэй болжээ. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар Эрдмийн оргил болон Голомт цогцолбор сургуулиуд стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбайтай болсон байна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар Спорт өрөлт оюун ухааны академийн салбарыг 109 дүгээр бага сургууль болон 208 дугаар цэцэрлэгүүдэд амжилттай хэрэгжүүлжээ. Түүнчлэн дүүргийн Боловсролын хэлтэс 2017, 2019 онуудад Нийслэлийн шилдэг хэлтсээр шалгарсан гээд олон бүтээн байгуулалтын болон боловсролын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдсэн байна. Энэ бүх ажлуудыг амжилттай хэрэгжихэд онцгой дэмжиж ажилласан хотын Захирагч С.Амарсайханд дүүргийн Боловсролын салбарын багш, ажилчид маш их талархалтай явдгаа уулзалтын үеэр илэрхийлж байв. Ирэх жилүүдэд Налайх дүүргийн 1 дүгээр хороонд 100 хүүхдийн нэг, 150 хүүхдийн нэг, 3 дугаар хороонд 120 хүүхдийн, 4 дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгууд ашиглалтад орно. Мөн 109 дүгээр сургууль, Эрдмийн оргил цогцолбор сургуулиудын өргөтгөлийн ажил хийгдэхээс гадна Голомт цогцолбор сургууль болон 103 дугаар сургуулиуд шинэ байртай болох юм байна. Түүнчлэн БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар техник технологи, физик, математикийн кабинетийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэнэ. Энэ мэтчилэн олон бүтээн байгуулалтын ажлууд боловсролын салбарт өрнөх аж. Уулзалтаар УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон боловсролын салбарт хийгдсэн онцлох ажиллуудаас яриад, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Энэ үеэр дүүргийн багш, ажилчид төрөлх дүүргээ хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг ихээр татаж, багш, сурагчдын мэдлэг, боловсрол, оюуны чадавхийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж ирсэн хотын Захирагч С.Амарсайханд талархсанаа илэрхийлээд Хоёр нэр дэвшигчийг багаар дэмжиж, УИХ-д төлөөллөө болгон сонгоно. Цаашид боловсролын салбарыг хөгжүүлсэн, хүүхэд, залуусын сурч боловсрох орчныг нэмэгдүүлсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлээрэй. Алслагдсан дүүргийн хүүхдүүд ч гэсэн хотын төвийн хүүхдүүдтэй адилхан дугуйланд хамрагдах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө улам хичээж ажиллаарай гэж захиад, сонгуулийн ажилд нь амжилт хүслээ. Эрчим хүчний нэмэлт шинэ дэд станц барих ажлаа заавал ажил хэрэг болгоорой хэмээн захилаа Дараа нь нэр дэвшигчид Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Налайх түгээх төвийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийхээр зорьж байгаа ажлууд, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийслэлийн Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн Архуст, Эрдэнэ, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Баянцагаан сумын 10086 айл өрх, 1145 аж ахуйн нэгж, нийт 11262 хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангахаас гадна техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажилллагааг эрхэлдэг байна. Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Энэ удаагийн сонгуулиар МАН-ын мөрийн хөтөлбөрт Монгол Улс эрчим хүчний хэрэглээг дотооддоо бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавихаар тусгагдсан. Энэ хүрээнд олон улсад эрчим хүчний чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэнэ. Эрчим хүч, дэд бүтцээ хөгжүүлснээр цаашдын хөгжлийн бодлого шийдлүүд уялдаж хийгдэх учраас нарийн төлөвлөгөө зохион байгуулалтайгаар ажиллана. Хөрөнгө оруулалтыг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдарч ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд, төр засгаас хэрэгжүүлж эхэлсэн бодлого шийдлийг үргэлжлүүлэхийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэх хэрэгтэй гээд Налайх дүүрэгт Дулааны станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажил болон Эрчим хүчний нэмэлт шинэ дэд станц барих ажлууд ирэх онуудад хийгдэхээр мөрийн хөтөлбөрт туссан гэдгийг онцолж хэлэв. Өнгөрсөн жилүүдэд Засгийн газар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг 7.2 хувьд хүргэж чадлаа. Зам дэд бүтэц, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлсэн. Энэ хүрээнд 10 аймгийн төвд Дулааны цахилгаан станц баригдах ажил эхэллээ. Монгол инженерүүд өөрсдөө 700 гаруй км төмөр замыг барьж байгууллаа. Төрийн үйлчилгээний байгууллагын ажилчдын цалинг нэмэгдүүлж, банкны зээлийн хүүг 3 хувиар буурууллаа. Ахмадуудын банкны зээлийг тэгэлсэн. Улсын хэмжээнд 165 цэцэрлэг, 92 сургуулийг МАН-ын Засгийн газраас ашиглалтад оруулсан байна. Цаашдаа дүүргийн хэмжээнд бус улсын хэмжээнд хөгжсөн хот болохын төлөө хамтдаа хүчээ нэгтгэн зүтгэцгээе хэмээн МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир уриаллаа. Уулзалтын төгсгөлд Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан, албан хаагчдын зүгээс хоёр нэр дэвшигчдэд хандан Налайх дүүрэгт хийгдэх Дулааны станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажил болон Эрчим хүчний нэмэлт шинэ дэд станц барих ажлаа заавал ажил хэрэг болгоорой гэж захиад багаар нь дэмжиж, саналаа өгнө гэдгээ илэрхийлсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Ирэх жилүүдэд захын гурван дүүргийн хөрөнгө оруулалтыг салбар бүрт эрчимжүүлнэ
2020-06-10 16:32:24 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Налайх дүүргийн Дулааны станц болон Нийгмийн даатгал, Спортын хороо, Соёл Урлагийн ордон, Хөдөлмөр халамжийн хэлтэс, Худалдан авах ажиллагаа, Улаанзагалмайн нийгэмлэг, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, дотоод аудит, Татвар газрын ажилчид, албан хаагчидтай уулзан, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Нийслэл хотыг хөгжүүлэх хэтийн зорилт 2030 бодлогын баримт бичигт Х.О.Т буюу Хүн төвтэй бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжлийн концепцийг тусган хэрэгжүүлж ирсэн. Мөн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцийг боловсруулж, Засгийн газарт өргөн барьж, нийслэл хотод зургаан дэд төвийг байгуулж, дагуул хотуудыг бүсчлэн хөгжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас түүхийн нүүрсийг хориглож сайжруулсан түлш хэрэглэж Улаанбаатар хотын утааг 50 хувиар бууруулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянгад хүргэж, тэтгэврийн зээлийг тэглэсэн, цар тахлын хөл хорионы үед эдийн засгийг дэмжих хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь чөлөөлсөн зэрэг томоохон бодлогын хэмжээний ажлуудыг хэрэгжүүлсэн талаар нэр дэвшигчид дурьдлаа. Мөн зам, дэд бүтэц, инженерчлэлд шинэчлэлт хийгдэж, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр өнгөрсөн жилүүдэд хийгдсэн үр дүнтэй бүтээн байгуулалтын талаар онцлон ярилаа. Ирэх жилүүдэд алслагдсан дүүргүүдийн хөрөнгө оруулалтыг салбар бүрт эрчимжүүлэх дөрвөн жил байх болно гэдгийг нэр дэвшигчид онцлоод, нийт 110,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэх талаар мэдээллээ. Ялангуяа Налайх дүүрэгт Дулааны станцын өргөтгөлийг барьж, эрчим хүчний нэмэлт шинэ дэд станц, Тавантолгой сайжруулсан түлшний үйлдвэр-II-ийг барьж ажлын байрыг нэмэгдүүлэх, айл өрхүүдийг эрчим хүч дулааны эх үүсвэрт холбох ажлууд хийгдэх аж. Түүнчлэн аялал жуулчлалыг дэмжсэн хот болгон хөгжүүлж, бизнес, соёлын харилцааг дэмжсэн Хөгжлийн үүд залуусын цахим хотхон-ыг байгуулна гэдгийг МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар хэлсэн юм. Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ирэх дөрвөн жилийн хугацаанд амьдралын таатай орчин бүхий ногоон хот болох зорилтын хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хөгжилд хөтлөх мега төслүүд, эрчим хүчний төслүүд хэрэгжих юм. Тодруулбал, Багануур-Чойрын 220 квт-ын хоёр хэлхээт 184,3 км цахилгаан дамжуулах агаарын шугам барьж дэд станцуудыг өргөтгөх аж. Мөн уул уурхайн ордуудыг ашиглаж, Багануур, Налайх, Багахангай, Эмээлтэд үйлдвэрлэл технологийн паркийг байгуулж нэн түрүүнд иргэдийг ажилтай, орлоготой байх зарчмыг баримталж ажиллана гэдгийг МАН-аас нэр дэвшигчид тодотгон хэллээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэрээ Дулааны станц, дотоод аудит, татварын газар болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Тэр дундаа дэлхий дахинд тархаад буй коронавирусийн халдвараас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, дотооддоо халдвар тархаагүй цорын ганц улс хэмээн дэлхийд зарлагдаж байгаад бахархаж байгаагаа хэлж байлаа. Тэр дундаа нийгмийн даатгалын шимтгэлийг багасгаж, үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжүүдэд төрөөс дэмжлэг үзүүлж байгаа нь цаг үеэ олсон оновчтой шийдэл болсныг онцолсон. Мөн алслагдсан гурван дүүргийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах хүрээнд хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгөхийг хүссэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
Польш улсад 21 настай манай улсын иргэн өндрөөс унасан байдалтай нас барсан нь тогтоогдсон
2020-06-10 16:25:23 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээУИХ-ын 2020 оны сонгуулийн саналын хуудас хэвлэх ажлыг Сонгуулийн ерөнхий хороо зургаадугаар сарын 7-ноос эхлүүллээ. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо өөрийн вэб сайтдаа сонгуулийн саналын хуудасны загварыг байршуулсан байна. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлэх саналын хуудасны тоог баталдаг. Энэ удаад сонгогчдын нэрийн жагсаалтад 2,132,239 сонгогч бүртгэгдсэн бөгөөд саналын хуудсыг таван хувийн нөөцтэй хэвлүүлж байгаа юм. Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчид саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг ажиглах ба КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай Улсын Онцгой комиссоос өгсөн зөвлөмжийг баримтлан ажиллана. Дашрамд дурьдахад, иргэд, сонгогч та бүхэн өөрийн тойргийн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн нэрийн урд талын дугуйг дүүрэн будах юм. Ингэснээр таны санал хүчинтэйд тооцогдоно.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй