Дундговьчууд хөгжилд хөтөлсөн мөрийн хөтөлбөртэй МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ
2020-06-09 17:19:00 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог, Дундговь, Говьсүмбэр аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд, УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэг нар 2020 оны 6 дугаар сарын 5-наас 6-ны өдрүүдэд Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил сумдад ажиллан Монгол Ардын Намынхаа мөрийн хөтөлбөрийг иргэд олондоо танилцуулж, орон нутгийн тулгамдсан асуудлын талаар иргэдийнхээ санал бодлыг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал, бодлоо солилцлоо. Баянжаргалан сумын оторлож буй малчидтай хийсэн уулзалтын үеэр малчид МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан цөлжилтийг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, мөн орон нутгийг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх зэрэг заалтыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Идэвхи, санаачлагаараа үргэлж манлайлж байдаг говь нутгийн залуусын төлөөлөл болсон Алсыг харья хөдөлгөөний залуус МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлж, нутгийнхаа залуусын санал, бодлыг нэр дэвшигчдэд уламжиллаа. МАН залуусыг өөрсдийн нутаг орондоо суурьшин ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор хот, хөдөөгийн хүн амыг хөдөлмөр эрхлэх тэгш боломжоор хангах зорилтыг мөрийн хөтөлбөрийнхөө Хүний хөгжлийн бодлого хэсэгт тусгасныг нутгийн олон сайшааж, залуус орон нутагтаа ажиллаж, амьдрах боломж бүрдвэл олон залуус, залуу гэр бүлүүд хөдөө, орон нутгийг зорьж, хөгжилд хүч нэгтгэхэд бэлэн байгааг онцолж байлаа. Мөн МАН сумдын дэд бүтцийг сайжруулах, ажилгүйдлийг бууруулах, говийн мах, сүү, махан болон сүүн бүтээгдэхүүнийг брэнд бүтээгдэхүүн болгон дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасныг иргэд ихэд талархан хүлээн авч буйгаа илэрхийлж, МАН-ын нэр дэвшигч нарыг багаар нь дэмжихийг уриалж байв. УИХ-ын 6-р дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын сонгуулийн штабаас бэлтгэв
Ц.Сандаг-Очир: Багахангайд шил шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг байгуулна
2020-06-09 16:48:49 Нийтлэгдсэн: Улс төрМАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллалаа. Дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид болон 2 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Өнгөрсөн жилийн хугацаанд Багахангай дүүрэгт Хүн төвтэй бодлогын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Эрүүл мэндийн төвийг шинэ байртай болгож, Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэн өгчээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байранд Гэр бүлд зөвөлгөө өгөх төв Түр хамгаалах өрөө зэргийг байгуулж, Багахангайн боловсрол-2020 хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор шөнийн Гэрэлт гудамж, Эко төгөл зэргийг шинээр байгуулж, Нэг хот-нэг стандарт зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангаж, орон сууцны тохижилт засвар үйлчилгээ, нийтийн эзэмшлийн гудамж талбайг сэргээн засварлажээ. Орчин төвтэй шийдлийн хүрээнд тус дүүрэгт Хотын дарга С.Амарсайханы санаачилгаар стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбайг ашиглалтад оруулжээ. Мөн Хангай цогцолбор сургуулийн сантехникийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, 44 дүгээр цэцэрлэгт Багш хөгжлийн төв-ийг нээж, Ахмадын өргөөг байгуулж, Эрүүл мэндийн төвийн гадна тохижилтыг бүрэн хийж гүйцэтгэжээ. Мөн зээлийн өрөнд байсан Багахангай дүүргийн мах боловсруулах үйлдвэрийг нийслэлийн өмчид буцаан авсан, төрийн албан хаагчид болон залуу боловсон хүчнийг орон сууцаар хангахаар 1 дүгээр хороонд 129 айлын орон сууцыг барьж байгаа юм. Түүнчлэн Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар ажлыг нь эхлүүлж, Цагдаагийн хэлтсийг шинэ байртай болгосон зэрэг хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтуудаас нэр дэвшигчид онцлон хэлж байв. Цаашид Багахангай дүүрэгт шинээр дулааны станцыг байгуулж гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн байгууламжид холбох, соёлын ордон барих, Улаанбаатар төмөр замын ачиж буулгах терминалыг байгуулахаар төлөвлөж МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан болохыг дуулгалаа. Олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн морин тойруулгын төв байгуулах талаар мөн танилцуулсан юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан хэлэхдээ Бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын тогтолцоог хөгжүүлж, алслагдсан бүс нутаг, аймаг сумдад томоохон аж ахуйн нэгж салбарыг байгуулах болно. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж Засгийн газарт өргөн барьсан. Энэ бодлогын баримт бичигт дагуул хотуудыг бий болгож, зургаан дэд төвийг байгуулж гэр хорооллын айл өрхүүдийг дулаанаар хангана. Улаанбаатар хотыг бүсчилэн хөгжүүлэх ажлуудыг эхлүүлнэ. Нэн тэргүүнд иргэдийг ажилтай, орлогтой байх зарчмыг баримталж ажиллах болно гэсэн юм. Багахангай дүүрэгт Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шил шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг байгуулж, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээнэ. Эхлүүлсэн ажлуудынхаа үр дүнг гаргаж эхэлсэн энэ цаг үед үргэлжлүүлэн ажиллаж хамтдаа үр шимийг нь үзэцгээе. Алслагдсан гурван дүүрэг бус, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээний бүс нутаг болж хөгжихийн тулд хүчээ нэгтгэж, хамтран ажиллацгаая хэмээн МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир уриаллаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэр иргэдийн зүгээс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтууд, тэр дундаа ахмадын зээлийг тэглэж, эдийн засгийн хямралын үед нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж өгсөнд сэтгэл хангалуун байгаагаа дуулгаж байв. Мөн ирэх жилүүдэд хийгдэх төмөр замын терминал, соёлын ордон, дулааны цахилгааны станц, үйлдвэрлэл технологийн парк барьж байгуулах ажлуудыг эхлүүлж, үр дүнг нь үзэхийн тулд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж хамтдаа хүчээ нэгтгэх болно хэмээж байлаа. Иргэдийн зүгээс Багахангай дүүрэгт их, дээд сургуулиудыг нүүлгэх, малчдын амьжиргааг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээ, шинжилгээг дүүрэгтээ өгдөг болох асуудлыг хөндөж саналаа хэлцгээж байлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Хөвсгөл далайн эрэг орчимд “Найрамдал-2” зуслан барих шийдвэрт Хөвсгөлчүүд талархаж байна
2020-06-09 16:31:13 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, нэр дэвшигчдийнхээ хамтаар Монгол орны хоймор нутаг болох Хөвсгөл аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнахын сацуу ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл тул МАН нэр дэвшигчдээ тодруулахдаа ёс зүйтэй, эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй, хувийн эрх ашгийг ард түмний, олон нийтийн эрх ашгаас доогуурт тавьж чаддаг, мэдлэг боловсролтой, туршлагатай байх ёстой гэсэн шалгуурыг тавьсан. Эдгээр шалгуурыг МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшигчид бүрэн дүүрэн хангасан тул дахин итгэл хүлээлгэн хоймор нутгийн зон олон та бүхэндээ илгээлээ гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хэлэхэд иргэд, сонгогчид уухайлан дэмжиж, нижигнэтэл алга ташиж байлаа. МАН-аас УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт нэр дэвшиж байгаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарыг хоймор нутгийн зон олон хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүмүүс тул дэмжиж, багаар нь сонгоно гэлээ. Өнгөрсөн жилүүдэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах зорилгоор барьж эхлээд царцчихсан байсан 135 айлын орон сууцыг ашиглалтад оруулсанд хөвсгөлчүүд талархаж байлаа. Мөн Оюунлаг оюутан, Мөрөн хотдоо сайхан амьдарцгаая зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, буйд ам сайтай байв. Түүнчлэн шинээр автозам тавьж, гэрэлтүүлэг суурилуулж, хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлжээ. Ингэснээр Хөвсгөл аймгийн Мөрөн хоггүй хот болж чадсан хэмээн нутгийн иргэд, сонгогчид сэтгэл хангалуун ярьж байв. МАН-ын 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн дийлэнх зорилго, зорилтууд биеллээ олж, хөрсөнд бууж, иргэдэд хүрсэн гэдгийг иргэд, сонгогчид итгэл төгс хэлж байв. Дээр дурдсан томоохон ажлуудаас гадна аймаг төдийгүй улсын хэмжээнд бодит хөрөнгө оруулалт татсан, мөн ажлын байр олноор бий болгосон хамгийн том бүтээн байгуулалтаар хөвсгөлчүүд шинээр байгуулсан Аялал жуулчлалын цогцолбор-ыг нэрлэв. Энэхүү цогцолборыг Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөргийн 50:100 огтлолцлын цэгт гадаад, дотоодын аялагч, иргэдэд зориулан байгуулжээ. Иргэд, сонгогчдын хэлж буйгаар олон улсын Найрамдал-2 хүүхдийн зусланг Хөвсгөл далайн орчимд барьж байгуулахаар болсонд найман настай балчираас наян настай буурай хүртэл баярлаж байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалтыг хийснээр хөвсгөлчүүд төдийгүй Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудад оруулж буй хамгийн том хувь нэмэр гэдгийг уулзалтад оролцогчид онцлон хэллээ. МАН мөрийн хөтөлбөртөө улс, нийслэлийн хэмжээнд мөн 21 аймаг, есөн дүүрэгт өрнүүлэх бүтээн байгуулалтаа нэр бүрчлэн тусгажээ. Тухайлбал, 2020-2024 онд Хөвсгөл аймагт Соёмбо цогцолборыг музей болгох, Мөрөн нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгох, Ханх-Мондын боомтыг олон улсын статустай болгох, Хатгал тосгонд дулааны станц барьж, инженерийн шугам сүлжээнд орон сууц, зочид буудлыг холбож, нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалын сүлжээ байгуулах зорилтыг дэвшүүлжээ. Мөн орлогод нийцсэн, түрээсийн, ногоон зэрэг олон төрлийн инженерийн хангамжтай орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, аймгийн төвийн дулааны станцыг өргөтгөж, гэр хорооллыг үе шаттайгаар инженерийн шугамд холбох, Могойн голын нүүрсийг түшиглэн дулааны болон усан цахилгаан станц, шахмал түлшний үйлдвэр барихаар мөрийн хөтөлбөртөө тусгасанд хөвсгөлчүүд олзуурхаж байлаа.
Оюунлаг Завханчууд Очирваань шигээ ариун, хүчтэй төрийг сонгохыг уриалав
2020-06-09 13:51:27 Нийтлэгдсэн: Улс төрЗавхан аймаг бол оюун санааны суу ухаантнуудаараа алдартай нутаг. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус аймгийн есдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг, Н.Баярсайхан нарын хамт сонгогч, иргэдтэй уулзах үед Завханчууд оюунлаг гэдэг нэрийг эрхэм болгохын тулд энэ удаагийн сонголт юу юунаас чухал. Бид орчлонгийн зулай дээр сая сая жилээр ханхайж суудаг Очирваань шигээ ариун, хүчтэй, мөнхийн байх төрийг бид сонгох ёстой хэмээн МУСГЗ П.Батсайхан хэлэв. Тэрээр мөн завханчууд сүүлийн жилүүдэд дандаа сөрж сонголт хийдэг, үүнийхээ зовлон, жаргалыг ч эдэлж байна гэлээ. Тухайлбал,өнөөдөр Завхан аймаг ганцаараа хатуу хучилттай автозамаар холбогдогдоогүй байгаа нь дээрээ, доороо бодлого нийлэхгүй байгаатай холбоотой гэж МУСГЗ П.Батсайхан хэлэв.Завханчууд ч үүнийг өөр хоорондоо хэлэлцдэг, ярилцдаг учраас энэ удаа МАН-ыг багаар нь сонгоно гэдгээ илэрхийлж байна. МУГСЗ П.Батсайхан мөн У.Хүрэлсүхийн удирдлагад 40 жил төрийн албанд зүтгэснээ хэлж, зарчимтай удирдагч гэж онцлов. Харин Завхан хүнс атар арвай компанийн захирал Д.Мөнхзаяа Засгийн газраас аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн үр дүнтэй шийдвэр гаргаж, хуулиуд нь амьдралд хэрэгжиж эхэлсэн. Жишээ нь, хүүхэд төрүүлж өсгөж буй ээжүүдийг дэмжин Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлж, санаа зовохгүйгээр гурван жил хүүхдээ өсгөх боломжийг олгосонд эмэгтэйчүүдийнхээ өмнөөс талархаж байна. Мөн банкны зээлийн хүүг гурван хувиар бууруулсан нь бизнес эрхэлж байгаа бидэнд маш их дэмжлэг болсон. Анх удаа 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бүсчилсэн байдлаар хөнгөлж өгсөн. Мөн жилд хоёр удаа тайлан гаргадаг байхаар хялбар болгож өгсөн. Цаашид алслагдсан бүс нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжиж, бүсийн нэмэгдэл болон татварын хөнгөлөлт үзүүлэхийг нийт бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс хүсч байна. Ингэснээр импортыг багасгаж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжих боломж бүрдэнэ хэмээн ярьж,оновчтой бодлого хэрэгжүүлж байгаа У.Хүрэлсүхийн багийн дэмжихийг уриаллаа. Намынхаа болон Засгийн газрынхаа бодлого, шийдвэрийг танилцуулсан Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх яагаад Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарт итгэл хүлээлгэж, Завхан нутаг руу илгээсэн тухайгаа мөн ярив. Тэрбээр Ц.Цэрэнпунцаг бол улс эх орондоо баялаг бүтээсэн, их зүйлийг хийсэн, ноён нуруутай, бизнесийн арга ухаантай хүн. Энэ хүн улс төрд орох цаг нь болсон. Ирэх жилүүдэд хөгжилд хөтлөх мега төслүүдийг хэрэгжүүлэх учраас энэ хүний мэдлэг боловсролыг ашиглах ёстой гэж нэр дэвшүүлжээ. Харин Б.Баярсайханы тухайд түүнийг боловсролын системийг шинэчлэхэд хувь нэмрээ оруулах мэдлэг, туршлагатайн зэрэгцээ эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл энх, сайн сайхан, хөгжлийн төлөө олон зүйлийг хийх зорилготой тул Завхан нутгийн зон олонд илгээжээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Завхан нутагт ажиллаж, иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар ч үгээ хэлэв. Нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг мөрийн хөтөлбөрөө танилцуулав Мөрийн хөтөлбөрт тусгасан бодлогуудаа товчхон танилцуулъя. Нэгдүгээрт,хүний хөгжлийн бодлогодоо цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, татварын суутгалыг бууруулахын зэрэгцээ ард иргэдэд ихээхэн дарамт болж байгаа зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт дэвшүүлж байгаа. Мөн сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулж, хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дөрвөн жилд улсын хэмжээнд 200 сургууль, 273 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд цалинтай ээж, хүүхдийн мөнгө, насны хишиг хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, шинээр хуримтлалтай хүүхэд, тогтвортой амар амгалан гэр бүл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлнэ. Хоёрдугаарт,эдийн засгийн бодлогодоо бид хөгжилд хөтлөх мега төслүүдийг хөдөлгөж, үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэхийн дээр гадаад өрийн бууруулж, ОХУ, БНХА-ыг холбосон хийн хоолойг монголоор дайруулах асуудалд идэвхтэй ажиллана. Мега төслүүдийн хүрээнд уул ууррхайн томоохон төслүүдийг эхлүүлж, боловсруулах үйлдвэрүүдийг цогцоор нь барьж байгуулна. Түүнчлэн Үндэсний баялгийн сан байгуулж, уул уурхайн өгөөжийг иргэдэд бодитойгоор хүртээх тогтолцоог бий болгоно. Мөн дэд бүтцийн сүлжээг өргөжүүлж, 2300-аас дээш км урт автозамыг шинээр барьна. Гуравдугаарт, засаглалын бодлогодоо хууль эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шинэчлэн найруулсан Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээ засаглалын ил тод байдлыг хангах, төрийн албаны ёс зүйг өндөржүүлэх олон ажлыг тусгаад байгаа бөгөөд албан тушаалын гэмт хэрэг, үндэстэн дамнасан хар тамхины наймаа худалдаа тээвэрлэлтийг хязгаарлах, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндсэн асуудалд онцгой анхаарал хандуулж, тодорхой зорилтуудыг тусгасан. Дөрөвдүгээрт,ногоон хөгжлийн бодлого бол МАН-ын амин чухал, суурь зорилтуудыг багтаасан гол бодлого бөгөөд хариуцлагатай уул уурхайн асуудлыг энэ бодлогодоо тусгайлан оруулсан. Экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулах, цөлжилтийг бууруулах зэрэг зорилтыг тавьж, сэргээгдэх эрчим хүчээр ханган ажиллана. Тавдугаарт,орон нутгийн хөгжлийн бодлогодоо аймаг, нийслэл тус бүрээр нь тодорхой зорилтуудыг нэг бүрчлэн зааж оруулсны зэрэгцээ алслагдсан аймаг, сумдад бүсийн нэмэгдэл олгож, татвар, зээлийн бодлогоор дэмжиж ажиллана. Мөн бүх аймгийн эрчим хүчний шөнийн тарифыг тэглэхээр тусгалаа. Мөн аймаг бүрт нутгийн зам хөтөлбөр хэрэгжүүлж, байгалийн нөөц ашигласны тодорхой хувийг аймаг, сумдад үлдэх зохицуулалтыг хийнэ. Арван аймагт дулааны станц барихаар төлөвлөсний дотор Завхан аймаг багтаж буйг хэлэхэд таатай байна. Аймаг бүрт арван бүтээлч ажил хэрэгжүүлэхээр нэр заан жагсаан бичсэн байгаа. Ингээд та бүхэндээ 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх арван бүтээлч ажлыг танилцуулъя. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд: Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл-500 Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 350 Түрээсийн орон сууц- 200 Утаагүй Улиастай, сум, суурин хөтөлбөр хэрэгжүүлнэ. Шаардлагатай сумдад сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина. Аймгийн хүүхдийн зусланг сэргээнэ. Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн ахуй байдалд онцгойлон анхаарч шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын машинд парк шинэчлэл хийж, стандартын шаардлагад нийцсэн автомашинаар хангана. Арц суурь боомтыг Нөмрөг сумтай, Улиастай хотыг Алтай хоттой, Түдэвтэй, Цэцэн-Уул, Сантмаргаз сумдыг Тосонцэнгэл Улаангом чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замтай холбоно. Их-Уул, Ургамал, Цагаанчулуут, Түдэвтэй, Тэс сумын ЗДТГ-ын барилгыг барина. Малчдыг өртөг багатай малын тэжээлээр хангах үйлдвэр байгуулж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ. Отгонтэнгэр аялал жуулчлалын цогцолборыг байгуулна. Улиастай-Дөргөн-Мянгад чиглэлд авто замын ажил эхлүүлж, орон нутгийн чанартай гүүрнүүдийг засварлаж, шинээр барина. Нэр дэвшигч Б.Баярсайхан хүчээ нэгтгэн зүтгэхээ илэрхийлэв Бид иргэд, сонгогчидтойгоо уулзаж, санал бодлыг нь сонсч байна. Очсон сум бүрийн иргэд, залуучууд, ахмад буурлууд маань дээрх ажлуудаа үргэлжлүүлэн улс орноо улам хөгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх танд захиж, бас бидэнд үүрэг болгож, их итгэл найдвар тавьж байна. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд нийгмийн хамгийн чухал дөрвөн салбарын хөрөнгө оруулалт, салбарын ажилтны цалин хөлс нэмэгдэж, олон олон хөгжлийн бүтээн байгуулалт хийгдэж, он удаан жил шийдэгдээгүй гацсан ажлууд үр дүнтэй урагшилж эхэлсэнд баяртай байна. НҮБ-аас Монгол Улсын Засгийн газрыг сургуулийн өмнөх боловсролд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гэж өнгөрсөн жил үнэлсэн. Гурван ээлжээр хичээллэж байсан сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлж, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан 50 мянган хүүхдийн 15 мянгыг нь цэцэрлэгтэй болгосон. Монгол Улсын Засгийн газар алсын хараагаа 2050 он хүртэл тодорхойлж, МАН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжийн бодлогыг эн тэргүүнд тавьсан нь улс орон маань хөгжих хамгийн зөв замын эхлэл гэж харж байна. Хүнээ хөгжүүлсэн улс орон хөгждөг. Өвөг дээдсийнхээ хүнээрээ хүн хийх хосгүй ухаан, уламжлалт ёс заншил, үндэсний өв соёлоо дээдлэн сэргээж, зөв сэтгэлтэй, чин хандлагатай, ёс зүйтэй иргэнээ бэлтгэх нь Монгол Улсын маань оршин тогтнох, дэвжин дээдлэхийн үндэс юм. Газар нутгийн хувьд Завхан аймаг маань Монгол Улсын баруун нүд нь юм. Иймд хөгжлийн хувьд Улаанбаатар хоттой дүйцэхүйц хэмжээнд баруун бүсийн тулгуур хөгжлийн төв болох учиртай. Энэ ажлын эхлэл болгож МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Завхан нутгийг хөгжүүлэх ажил үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тантай хүчээ нэгтгэн зүтгэх болно.
О.Чинзориг: Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа цахимжсанаар “Covid 19” цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ч шуурхай ажиллах боломжийг олгож байна
2020-06-09 12:40:30 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ-БАГШААС ЭХЛҮҮЛЭЭД ХОТЫН ДАРГА ХҮРТЛЭЭ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ БОЛОЛЦООТОЙ НИЙСЛЭЛИЙН ДОТООД УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМТЭЙ БОЛЖЭЭ- Дэлхий дахиныг хамарсан Covid-19 вирусийн цар тахал бидний дадаж сурсан амьдралын хэв маяг, дэлхий даяарх олон сая хүний төлөвлөгөөг гэнэт өөрчлөөд даруй хагас жил болж байна. Улс орнуудад цар тахлын хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж, үүнээс үүдсэн хорио цээрийн арга хэмжээ үргэлжилсээр байгаа өнөө үед сөрөг зүйл олон байгаа боловч бас эерэг өөрчлөлтүүд дэлхий дахинд гарсаар байгаа. Манай улсад ч гэсэн цар тахлын нөлөөгөөр эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Төрийн байгууллагуудын албан хаагчид хоорондоо бараг уулзахгүйгээр ажлаа явуулж, цаг хугацаа, төсвийн зардлыг хэмнэж чадаж байна. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригтой ярилцлаа. -Төрийн байгууллагуудын албан хаагчид хоорондоо уулзахгүйгээр ажлаа явуулдаг болсон гэж дууллаа. Энэ их сонин сонсогдож байна л даа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өдөр болгон янз бүрийн уулзалт, хурлууд болж байдаг газар шүү дээ. Ажлаа хэрхэн явуулж байгаагаа сонирхуулна уу? -Дэлхий нийтэд тархсан Covid-19 вирусийн цар тахлын үед Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мэдээж энэ цар тахлын үед биечилсэн уулзалтуудаа багасгах, бичиг цаас дамжуулахгүй байх, аль болох хоорондоо уулзахгүйгээр ажиллах шаардлага бий болсон. Таны асуудаг зүйл бол үнэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өдөр бүр шат дараалласан олон хурал болж байдаг. Яагаад гэвэл, нийслэлд шийдвэрлэх асуудал маш их бий. Нийслэлтэй холбоотой байгууллагууд өдөр бүр ажлын хэсэг байгуулж, хамтарсан уулзалтууд хийж байж шийдвэрүүдийг гаргаж, иргэдийнхээ ажил амьдралыг шийдвэрлэх байнгын харилцан хамааралтай ажилладаг. Тодруулбал, нийслэлд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг төр, захиргааны 1000-аад байгууллага байдаг. Нутгийн захиргааны 33 байгууллага нь нийслэлийн төрийн өмчит байгууллагуудтайгаа нийлээд 100-гаад байгууллага болдог. Дээр нь есөн дүүрэг 152 хороо, үүнтэй холбогдох бусад байгууллага гэхээр нийслэлд 1000 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Энэ байгууллагууд бүгд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Энэ төрийн байгууллагууд өнөөдөр дотоод ажлаа бүгд цахимаар явуулдаг боллоо. Ерөнхийд нь Цахим засаглал гэж нэрлээд байгаа юм. Цахим засаглал хэрэгжүүлж, нийслэлийн энэ олон байгууллага дотоод ажлуудаа цахимаар явуулдаг болсноор төрийн албан хаагчид хоорондоо бараг уулзахгүйгээр ажлаа явуулж байна гэж болно. Тодруулбал, төрийн байгууллагуудын албан хаагчдын биечилсэн харилцааны 40 хувь байхгүй болсон гэсэн тооцоо гарсан. Цахим шилжилтийг сая гэнэт хийчихсэн юм биш л дээ. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Цахим засаглалыг хөгжүүлэх тухай тусгагдсан байдаг. Энэ хүрээнд нийслэлд төрийн үйлчилгээний бүх байгууллагууд цахим шилжилт хийгээд гурав дахь жилдээ явж байна гэж ойлгож болно. Дэлхий дахинд тархаад байгаа цар тахлын үед аль болох уулзахгүйгээр цахимаар ажлаа хийх энэ байдлыг илүү нарийн төлөвлөж эрчимжүүлсэн гэж ойлгож болно. -Цахим системийн талаар тайлбарлаач? -Нийслэлд 20-иод мянган төрийн албан хаагч, үйлдвэр үйлчилгээний ажилтан байдаг. Нийслэлийн бүх албан хаагч, ажилтан мэдээллээ нэг системээр солилцож чадаж байна. Багшаас эхлүүлээд хотын дарга хүртэл хоорондоо мэдээлэл солилцох бололцоотой Нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем ажиллаж байна. Энэ системээрээ бүх ажлаа явуулчихаж байна гэсэн үг. Ажлын хэсгийн хурал, өргөдөл, гомдлоо шийдвэрлэхдээ цахимаар хуралдаад шийдвэрлэчилж байна. Өмнө нь төрийн байгууллагууд хоорондоо флаш, дискээр мэдээллээ солилцож зөөдөг, ямар нэг цаас бариад бие бие рүүгээ гүйдэг, дээд шатны байгууллагуудтай заавал төсөл хэлбэрээр бичиг цаас дамжуулдаг. Бусад үүрэг даалгаврыг заавал өрөөндөө дуудаж өгдөг, бөөнөөрөө цугларч хурлаа хийдэг, тайлан төлөвлөгөө гаргахдаа биечилсэн байдлаар уулзалтуудыг хийх зэргээр маш их зардал, цаг хугацаа зарцуулж уулзалтуудыг хийдэг байсан. Жишээ нь, бие биедээ албан тоот явуулахдаа цаас аваачиж өгөөд төсөл хэлбэрээр гурав, дөрвөн хүн хуралдаж, шийдвэр гаргаад тэрийгээ цаасан дээр буулгаад дугтуйнд хийгээд шууданчид өгдөг. Шууданч цаасыг аваад холбогдох байгууллагууд руу өгдөг гээд гар дамжих арваад хүний ажил ордог байсан. Одоо энэ бүх ажлыг цахимаар хийдэг болсноор олон шат дамжлага байхгүй болсон. Төслөө хүртэл тоон гарын үсгээр баталгаажуулаад бланкан дээр цахимаар буулгаад холбогдох байгууллага руу цахимаар илгээчилж байна. -Цаас үрэгдэхгүй болчихсон юм биш үү? -Тийм шүү. Нэг албан тоот хийхэд төрийн байгууллагаас дөрвөн мянган төгрөгийн зардал гардаг байсан байна. Хэвлэх машины хор, цаас, төсөл, бланк, дугтуй, шуудангийн зардал гэх зэрэг нийлээд дунджаар дөрвөн мянган төгрөгийн зардал гардаг байсан. Бид хуучин дээд давхрынхаа байгууллага руу цаас бариад гүйдэг байсан шүү дээ.Одоо мэдээлэл солилцох, бусад тушаал шийдвэр, өргөдөл гомдол, хоорондоо солилцох энэ ажлуудыг цахим хэлбэрээр шийдэж байна. Ингэснээр сүүлийн хоёр жилийн дотор гурван тэрбум төгрөгийн цаасыг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан. Хоёрдугаарт, төрийн байгууллагуудын ажиллах хурд гурав дахин нэмэгдсэн. Нэг бичиг цаасны ажилд ажлын хэсэг хуралдаж байна гээд есөн дүүргээс мэргэжилтнүүдийг дууддаг, хүлээгээд ирэхээр нь хуралдаад тараад явахад ойролцоогоор нэг өдөр зарцуулдаг байсан. Одоо цагаа товлоод цахимаар хуралдаж байна. Бас мессенжер дээр ажлын хэсгүүдээ байгуулаад саналуудаа оруулаад ажлаа товлоод явчихаж байна. Өөрөөр хэлбэл, бидний мэдээлэл солилцох арга барил уламжлалт хэлбэрээсээ 70-80 хувь салж, цахим хэлбэр рүү шилжсэн. Мэдээлэл солилцох хурд сайжирснаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хурдтай болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн 20 мянган албан хаагч, цахимаар мэдээллээ солилцож хоорондоо бараг уулзахгүйгээр ажлаа явуулж чадаж байна. Цар тахлын үед дотооддоо бэлэн байдлаа шалгаад хангаж чадлаа гэж дүгнэж байна. -Иргэдэд үйлчилдэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаа шуурхай болж чадсан болов уу? -Иргэд төрийн дөрөв, таван байгууллагаар лавлагаа тодорхойлолт авах гэж дугаарлаж биечилсэн харилцаан дээр ирж үйлчилгээ авдаг байсан бол үүний нэлээд хэсгийг буюу 20-30 хувийг цахимжуулсан. Жишээ нь, автомашины татварыг цахимаар төлдөг болсон. Жил бүр 600 мянган жолооч нийслэлд зургадугаар сарын 1-н гэхэд бүх автомашиныхаа татварыг төлдөг. Өмнө нь жолооч татварын газар очиж нэхэмжлэл бичүүлж аваад оочерлоод, дараа нь гэрчилгээн дээрээ тамга даруулаад явдаг байсан бол одоо цахимаар smartcar системээр төлдөг болсон. Одоогоор жолооч нарын 50 гаруй хувь нь цахимаар төлж байна. Өөрөөр хэлбэл, хоёр гурван байгууллагаар очоод биечилсэн харилцаанд орж, мөн хэд хэдэн цаас хоорондоо дамжуулж байж татвараа төлдөг байсан бол одоо байгаа газраасаа цахимаар төрийн үйлчилгээг авч байна. Нийслэлд мөн өргөдөл гомдол санал хүсэлт иргэдээс маш их ирдэг. Өдөрт дунджаар 300 өргөдөл гомдол ирнэ. Өргөдөл гомдол хүлээж авах ажлыг бүрэн цахимжуулсан. Хуучин бол иргэн цаасаар өргөдлөө бичээд арав гаруй хүний гар дамжуулан бичиг цаас өгч байж албан тушаалтан дээр очиж шийдэгддэг байсан. Одоо иргэн цахимаар буюу Eservice.ulaanbaatar.mn, аппликэйшн, мессенжер гээд долоо, найман сувгаар өргөдлөө өгч байна. Иргэн биечилсэн харилцаанд орохгүйгээр гэрээсээ цахимаар өргөдөл гомдлоо өгөөд шийдвэрлүүлж байгаа гэсэн үг. -Өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа шуурхай болж чадсан болов уу? -Тийм. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэдэг хуультай. Одоо бүрэн цахимжсанаар өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд зарцуулах хугацаа нь нэг оронтой тоо руу орж, наймаас ес хоногт бүрэн шийдэж, иргэнд хариу өгч байгаа. Нийтдээ одоогоор нийслэлийн 50-иад үйлчилгээ цахимжиж, цар тахлын хүрээнд маш хурдтай, хүнд сурталгүй иргэддээ үйлчилж чадаж байгаа гэж үзэж байна. Цахим хэлбэрт шилжсэнээр иргэдээс ирсэн өргөдөл гомдол хаана явж байна, хэн гэдэг албан тушаалтан дээр удаж байна, яагаад хариу өгөхгүй, асуудлыг шийдвэрлэхгүй байна гэдгийг цахимаар хянах боломжтой. Тайлангийн мэдээнээс харахад газрын алба, нийтийн тээвэр, орон сууц нийтийн аж ахуйн корпораци, ТҮК зэрэг газартай холбоотой өргөдөл гомдол голдуу ирдэг. Цахимжсанаар аль дүүрэг дээр ямар асуудал их гараад байна вэ гэдгийг хянах боломжтой болж, нийслэлийн удирдлагууд танай байгууллага дээр энэ асуудал дээр хэд хэдэн удаа гомдол гарсан байна. Танайх энэ асуудлаа шийдэх хэрэгтэй байна гэдэг үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Жишээлбэл, нийтийн тээврийн тэр чиглэлд автобус бага явж байна, нийтийн тээврийн гомдол яагаад багасахгүй байна гэдэг дээр тухайн албан тушаалтан дээр үүрэг даалгавар чиглэл өгөх, хариуцлага тооцох зэргээр ажил явж байна. -Төрийн албан хаагч утсаа авахгүй байна гэдэг гомдол их ирдэг болов уу гэж бодож байна. Жишээ нь, энэ тохиолдолд иргэн хэрхэн гомдол гаргах вэ? -Албан тушаалтны ажлын утас руу залгахад утсаа авахгүй байх тохиолдол байж болно. Гадуур ажилтай байгаад өрөөндөө байгаагүй зэрэг янз бүрийн шалтгаантай байж болно. Хэрвээ утсаа авахгүй бол тухайн албан тушаалтантай мессенжердэх бололцоотой. Мөн 1800-1200 дугаар руу залгаад албан тушаалтантай уулзах гэсэн юм аа гээд уулзалтын цаг товлож болно. Мөн өрөөнийхөө утсыг авахгүй бол гар утсыг нь авч болно. За тэгээд холбогдож чадахгүй бол гомдол бичиж болно. Гомдлыг тухайн албан тушаалтны гар утсанд мессенжерээр явуулдаг. Танд ийм иргэнээс гомдол ирлээ, та систем рүүгээ орж шалгана уу гээд тэр дор нь явуулдаг. Албан тушаалтан тухайн асуудлыг мэдээд шийдвэрлэх ёстой. Хэрвээ албан тушаалтан тухайн иргэний гомдлыг шийдвэрлэхгүй удаах юм бол энэ албан тушаалтан төрийн үйлчилгээг удаан шийдвэрлэдэг, гацаадаг, иргэдийн гомдолд хариу өгдөггүй хэмээн үзээд хяналт тавих бололцоотой. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээ цахимжсаны давуу тал их байна. Биечилсэн харилцаа багасч, цаг хугацаа хэмнэж, үйл ажиллагааны зардал буурч байна. Төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд ил тод болсон зэрэг олон давуу тал бий болж байна. Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж: Х.Цэнд Өдрийн сонин
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй