Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-н хүртэл сунгалаа
2020-04-28 11:49:49 Нийтлэгдсэн: Улс төрТөрийн ордонд Улсын Онцгой Комиссын 20 дугаар хурал болж байна. Өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж тавдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах, Мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын талаар гэх мэт асуудлууд хэлэлцэж байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил хорих ял оногдуулсан юм.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, 4 эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргалаа. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн жагсаалт Эх Орончдын Нэгдсэн нам Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам Их Эв нам Зон Олны нам Дэлхийн Монголчууд нам Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам/ Ард Түмнээ Хайрлая нам Хөгжлийн Хөтөлбөр нам Ардчилсан нам Ард Түмний нам Монголын Ногоон нам Монгол Ардын нам Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/ Эх орон нам Ардчилал шинэчлэлийн нам ШИНЭ нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намын ШИНЭ ЭВСЭЛ Ард Түмний Олонхийн Засаглал нам Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/ Гэр хороолол хөгжлийн нам Бүртгэгдсэн намуудад 4 дүгээр сарын 30, 5-р сарын 01-ний өдрүүдэд батламжийг тодорхой хуваарийн дагуу гардуулах юм.
Д.Сарангэрэл: Намайг сүрдүүлж, олон сая төгрөг надаас нэхлээ
2020-04-27 20:58:39 Нийтлэгдсэн: Улс төрЭрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сүрдүүлж, олон сая төгрөг нэхсэн талаар тэрбээр өөрийн сошиал хуудаснаа тайлбар хийлээ. Тэрбээр Өнөөдөр уг нь сөрөг мэдээлэлтэй сайхан өдөр байлаа. Гэвч та бүхэндээ хэлэх зүйл хувь хүний хувьд байна. Өмнөх парламентад 11 эмэгтэй сонгогдож бид нам харгалзахгүй хамтран ажилласан билээ. 4 жил нэг ангид байсан болохоор хүний хувьд тэдэнтэйгээ гэмгүй байдаг. Одоо ч хэн нэгэнд маань зовлон жаргал учирвал хуваалцаад л явдаг. Харамсалтай нь, Л.Эрдэнэчимэг гишүүн бид 2-ын хэнийх нь ФБ мессенжерийг хакердсаныг мэдэхгүй байна. Түүнтэй харилцаж байсан мессежийг гартаа оруулж, олоннийтэд түгээнэ гэж сүрдүүлэн, олон сая төгрөг надаас нэхлээ. Би татгалзсан. Цагдаагийн байгууллагад энэ асуудлыг өгч, шалгуулж байгаа болно. Өмнө нь ч, одоо ч хэн нэгэнтэй, тэр дундаа Л.Эрдэнэчимэгтэй ямар нэгэн хууль зөрчсөн, хамтарсан үйлдэл нэгээхэн ч хийгээгүй учраас надад санаа зовох зүйл алга. Гагцхүү энэ хүнд хариуцлагатайүед гол үйл явдлаас хөндийрүүлэх, олон нийтийн анхаарлыг сулруулах, өөр асуудалд хандуулах ад муу санаархал явж байж мэднэ гэж болгоомжилж буй учраас төрийн хариуцлагатай албыг онцгой үед хашиж байгаа хүний хувьд та бүхэндээ мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. Миний хувьд улс орон, ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө бүхнийг умартан зүтгэж байгаа олон хүний л нэг. Өөрийн болон гэр бүл, хамтран зүтгэгчид, найз нөхөд, олон түмнийхээ нүүрийг улайлгаж, итгэлийг хөсөрдүүлсэн зүйл хийгээгүй, хийх ч үгүй гэдгээ илэрхийлье гэжээ.
Д.Сүндий 800 сая төгрөг С.Эрдэнэд өгч дэвших эрхээ авсан уу
2020-04-27 14:52:12 Нийтлэгдсэн: Улс төрД.Сүндий хэмээх шавилхан залуу сүүлийн жилүүдэд Чингэлтэй дүүргийн гэр хорооллоор өөрийн зурагтай малгай, эд зүйлийг тараах болсон. Голдуу нас барсан алдар цуутай хүмүүсийн үйл хэргийг мөнхлөх зорилготой сан байгуулан ажиллах нь манайд нийтлэг байдаг жишиг. Гэтэл энэ залуу амьд сэрүүн хэрнээ өөрийн нэрээр сан байгуулан яваа нь олонд танигдах зорилго. Улс төрд барилдах сонирхол ихтэй ч учраа сайн олохгүй байгаа мөнгөтэй залуу сүүлийн үед сүрхий улстөржих болсон нь сонгууль ойртсоных. Түүний талаар хайлт хийвэл эхнэрээ хэвтэрт ортол нь зодож нүдсэн гэдэг мэдээлэл явж байна. Бүр хавиргыг нь хугалаад, цагдаа шүүхдээ тулсан нь үнэн болохыг Хан-Уул дүүргийн прокурор үгүйсгээгүй. Авсан эхнэрээ хайрлаагүй араатан шиг хүн, ард олныг хайрлах нь юу л бол. Мөнгө үзсэн хүн чанаргүй, сэтгэлгүй шинэ цагийн хурган баячууд улс төрд орох гэж зүтгэх болжээ. Мэдээж хэрэг Нэт Капитал гэдэг ББСБ буюу мөнгө хүүлдэг, баялаг бүтээдэггүй газрын эзэн. Тус байгууллагыг шалгавал No ихтэй л дуулдана. Тиймээс санхүүгээ хамгаалах, улам өсгөх гэж л улс төрд ордог шүү дээ.Сүндий ч мөнгөөр бороо оруулж байна аа, Эрдэнэ даргыг Африкт арслан буудуулсан, бүр болоогүй 800 сая төгрөг өгч тойрог авсан гэдэг баримт байгаа гэсэн шүү хэмээн АН-ын залуус дотоод сүлжээ буюу Viber- аар ярилцаж байгаа нь ил болжээ.Бүр Чингэлтэй дүүрэгт АН-аас 2016 онд нэр дэвшиж байсан Эрдэнэбулган бичсэн байна. АН-ын хувьд 100 сая төгрөгийн дэнчин авч байгаа ч зарим нь тус мөнгийг хэд дахин давуулан өгч буй болтой.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй