АН-ын “зодоон”

2020-04-27 14:44:19 Нийтлэгдсэн: Улс төр
АН-ын “зодоон”

АН-ынхан эв түнжин муутай байна. Намын томчууд нь С.Эрдэнэ даргаас дүрвэж, бие даан нэр дэвшихээ нэгэнт мэдэгдэв. Сонгуульд өрсөлдөх сонирхолтой нэр дэвшигчдээс эхний ээлжийн дэнчин гэх 100 сая төгрөг авахаар болсон нь намын дотоод уур амьсгалыг эвдсэн. Учир нь Үндэсний бодлогын хорооны зарим гишүүд С.Эрдэнийн 100 саяын схемийг хүлээн авах боломжгүй гэдгээ эхнээсээ мэдэгдээд буй.Сүүлийн үед АН-ын удирдлагууд хоорондоо түнжин хагарч, дотроо хүчтэй хуваагдаж эхэлсэн нь илт. Яг энэ үеэр экс Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэр гаргасан нь гал дээр тос нэмсэн хэрэг боллоо. АН-ын зарим нөхөд М.Энхсайханыг УИХ-ын гишүүн асан З.Энхболдын захиалгаар улс төрийн хоригдол болгохоор зүтгэж байна хэмээн ил тод хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэв. Тодруулбал, Парламент телевизийн Сэдвийн гүнд нэвтрүүлгийн үеэр хотын дарга асан Э.Бат-Үүл М.Энхсайханыг сонгуульд нэр дэвшихвий гэж болгоомжилж цагдан хорьж байна гэж би харж байна гэв. УИХ-ын гишүүн асан С.Баярцогт Энэ хүнийг таслан сэргийлж байгаа үндэслэл нь өөрөө хөгийн байна хэмээн М.Энхсайханыг өмөөрөв. Үүний дараа МУГЖ Д.Сосорбарам ярихдаа Монгол Улсын шүүх өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын дохиураар ажиллаж байгаа гэж хатуухан шүүмжиллээ. С.Баярцогт, Э.Бат-Үүл,Да.Ганболд нар М.Энхсайханыг сонгуульд бие дааж нэр дэвших эрхийг хуулийн аргаар хаан боогдуулах үйл ажиллагааны ард З.Энхболд байгаа гэсэн агуулгатай ярилцлага өглөө. Ийнхүү АН лидерүүдийн дайралт З.Энхболд, С.Эрдэнэ нарыг чиглэлээ. Ирэх сонгуульд бие даан өрсөлдөхөө мэдэгдсэн хотын дарга асан Э.Бат-Үүл хэлэхдээ АН-ын жинхэнэ дарга З.Энхболд тэргүүтэй бүлэглэл, ардчилалд маш их аюул учруулж байна. Тиймээс З.Энхболд хаана нэр дэвшинэ, тэнд өрсөлдөнө гэдгээ шулуухан хэллээ. Хариуд нь УИХ-ын дарга асан З.Энхболд Э.Бат-Үүлийг MCS захиалгаар хөдөлж байгаа хэмээн жиргэсэн юм. Харин экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг анх үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас нь дарга болтлоо дэвшсэн намаасаа хөөгдсөн учир бие даан нэр дэвшинэ гэсэн доголон нулимстай мэдэгдлийг өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ. Экс Ерөнхий сайд ардчиллаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө өрсөлдөж буйгаа онцлов. Дараагийнх нь нэр дэвшигч бол АН-ын дэд дарга, анхны эмэгтэй генсек Б.Дэлгэрмаа байв. Түүнийг яагаад ийм сонголт хийсэн нь таавар хэвээр байна. Сонгуулийн өмнөхөн АН-д ширүүн зодоон болох нь. Намын лидерүүд нь бие дааж, АН-ын хүчийг сулруулж, сонгогчийн саналыг хуваах магадлал нэмэгдэв. Сонгууль хаяанд ирсэн энэ цагт АН-ын дотроосоо чулуу нүүлгэж эхлэв. Тэр дундаа АН-ын дарга С.Эрдэнэ болон З.Энхболд руу чиглэсэн тус намын гишүүдийн гомдол,шүүмжлэл, үзэн ядалт-ын чулуу М.Энхсайханыг цагдан хорих шийдвэр гарснаас хойш улам бүр ширүүсэв. С.Өрлөг

“Ямаачин” З.Энхболд

2020-04-27 14:30:45 Нийтлэгдсэн: Улс төр
“Ямаачин” З.Энхболд

УИХ-ын гишүүн асан З.Энхболдын жинхэнэ дүр төрхийг харуулж, ЖДҮ-чин гэдгийг илчилсэн Зөвийг хайна нэвтрүүлэг олны анхааралд өртөөд байна. Энэ сэдвийг хамгийн их сэвж, шударга дүр эсгэдэг З.Энхболд гишүүн хамаатан садан, найз нөхдөөрөө дамжуулж хэрхэн ЖДҮ авдаг байсныг баримттайгаар дэлгэсэн байна. Тодруулбал, З.Энхболдын найз Ж.Даваасүрэн нь түүний дүү З.Хишигтогтохтой хамтран Арвай Милк компанийг хамтран байгуулжээ. Тэд З.Энхболдын дэмжлэгтэйгээр 2011 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 400 сая төгрөгийг өндөр ашиг шим бүхий ямааг францаас оруулж ирэх төслийг төвөггүйхэн авчээ. Гэвч өнөөдрийг хүртэл тэд Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас авсан зээлээ бүрэн гүйцэд эргүүлж төлөөгүй, шүүхэд дуудагдсан хэвээр байна. Францаас онгоцоор ямаануудаа сүр дуулиантайгаар Өвөрхангайд авчирсан ч өнөөх нь ашиг шимээ гавьтай өгсөнгүй. Нутгийн иргэдийн хэлж буйгаар ямаанууд нь Монголын цаг агаарт дасан зохицож чадахгүй, үрэгдээд дуусчээ. Энэ бол төсвийн мөнгийг салхинд хийсгэсэн үргүй зардал байсныг сумын иргэд толгой сэгсрэн ярьж байна. Ийнхүү З.Энхболдын тусламжтай авсан ямааны төсөл олны хэл ам таталж эхлэнгүүт Ж.Даваасүрэн Арвай Милк ХХК-ийг Д.Энхбаатар гэх хүний нэр дээр шилжүүлж, уснаас хуурай гарах гэж оролдов. Гэвч Өвөрхайнган иргэд түүнийг З.Энхболдын бизнесийн хамтрагч, ойрын найз нөхөд гэдгийг андахгүй мэддэг юм билээ. Энэ дуулиан намжиж амжаагүй байхад З.Энхболдын ойрын хүрээллийн хүн болох ХААИС-ын Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхтэй холбоотой булхай ил боллоо. Төсвийн хөрөнгөөр тансаглаж, төрийн машинаар хүүхдээ зугаалуулсан гэж олны шүүмжлэлд өртөөд байсан Т.Батсүх бол З.Энхболдын бизнесийн хамтрагч, ойрын хүн юм. Тиймээс З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад нь Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар томилогдсон гэдэг. Түүнийг энэ албан тушаалд лоббидсон хүн нь мэдээж З.Энхболд. Үүнийх нь хариуд Т.Батсүх түүний хэлснийг үг дуугүй гүйцэлдүүлдэг утсан хүүхэлдэй болжээ. 2013 онд Т.Батсүх захирал эхнэрийн хамт байгуулсан Атаасү ХХК-ийн нэр дээр Мал хамгаалах сангаас 450 сая төгрөгийг авчээ. Хамгийн хачирхалтай нь, дахиад л францаас өндөр ашиг шимтэй ямаа өсгөж, үржүүлэх өмнөхтэй үг үсгийн зөрүүгүй адилхан төслөөр хоёр дахь удаагаа төсвөөс мөнгө авах нь тэр. Үүнээс харахад энэ төслийг авахад мөн л З.Энхболд нөлөөлсөн нь илт. Зөвийг хайна нэвтрүүлгийн багийнхан Өвөрхангай аймагт очиж, иргэдтэй уулзахад уг ямааны фирм тогтвортой ажилладаггүй, балгас болж, тоотой хэдхэн ямаа үлдсэн гэх мэдээллийг өгсөн байна. Тиймээс ч нутгийн иргэд энэ төслөөс юу ч үлдээгүй, одоо З.Энхболд ч байхгүй, ямаа ч үгүй үлдлээ хэмээн халаглаж байна. Сангийн яамнаас Мал хамгаалах санд хийсэн шалгалтаар Атаасү ХХК-ийн зөрчлийг илрүүлсэн ч тэд төсвийн мөнгийг эргүүлж төлөөгүй хэвээр байна. ЖДҮ-ийн эсрэг тэмцэгч, шударга дүр эсгэгч З.Энхболд ах дүү, найз нөхдөөрөө дамжуулж, төсвийн мөнгө хумсалдаг жинхэнэ ЖДҮ-чин байжээ. Өвөрхангайнхан түүнийг Ямаачин З.Энхболд гэж хочилж дуудах нь холгүй байна. С.Өрлөг Нэвтрүүлгийг эндээс үзнэ үү!

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг өнөөдөр нээнэ

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ирэх даваа гарагт уг замыг нээхээр ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, холбогдох мэргэжилтнүүдтэй хамт замын засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа. Зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх Гурвалжингийн гүүр нь анх 1989 онд баригдсан. 2010 оны үед засвар, шинэчлэлийн ажил хийснээс хойш томоохон хэмжээний засварын ажил огт хийгдээгүй. Гүүр, гүүрэн байгууламжийн засварын ажлыг байнга хийж байх ёстой. Тиймээс бид төлөвлөгөөт ажилд тусган засвар, шинэчлэлийн ажлыг хийж байна. Ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд энэ сарын 27-нд 06:00 цаг гэхэд замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ гүүр нь 108 метрийн урттай, 26 метрийн өргөнтэй. Үндсэн засвар шинэчлэлийн ажлаас гадна замын нөхөөсийн ажлууд давхар хийгдэж байгаа гэв. Иргэд Монос, Таван шарын уулзвар болон Энхтайваны, Нарны гүүрээр явахыг зөвлөж байна Харин замын ачаалал, хөдөлгөөнд ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа талаар Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир Замын цагдаагийн хэлтсээс хөдөлгөөн зохион байгуулалт болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр есөн алба хаагч ажиллаж байна. Иргэдэд хандаж хэлэхэд замын ачаалал нэмэгдсэн үед Гурвалжингийн гүүрээр зорчихгүй байх, шаардлагатай бол Моносын уулзвар, Таван шарын уулзвараар болон Энхтайваны гүүр, Нарны гүүрээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Замын цагдаагийн зүгээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр илүү анхааран хяналт тавьж байна. Тиймээс иргэдийн зүгээс замын цагдаагийн тавьсан албан шаардлагыг биелүүлж, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна. гэв. Гурвалжингийн гүүрний гурван холбоосоос гадна замыг тэр чигт засварлах шаардлагатай байгаа засварын ажлыг хийхээр болжээ. Засварын үеэр урдаасаа хойшоо буюу ТЭЦ-3 Дулааны цахилгаан станцаас Техник импорт хүртлэх урсгалыг хаасан байна. Гурвалжингийн гүүрний авто замын нэг талын урсгал бүрэн хаасан ч эсрэг талын урсгалыг хоёр эгнээ болгон, хөдөлгөөнийг зохицуулжээ. Мөн тэрээр Энэ онд Улаанбаатарт нийтдээ 52.7 км хатуу хучилттай авто зам шинээр баригдана. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчилэх 17.8 км авто замын ажил хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна. Гэдгээ Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх замын ажилтай танилцах үеэр онцоллоо.

Намдаа 100 саяыг тушаасан хүмүүсийн хэн хэн ямар хэргээр шалгагдаж байна вэ?

Таны хувьд 100 сая төгрөг хэр их мөнгө вэ. Эрх мэдэл буюу УИХ-ын гишүүний суудлын төлөө АН-ын квот горилогчдод их мөнгө биш бололтой. Учир нь, тэд өдөр, шөнөгүй ажиллаж, хөлсөө дуслуулан байж хөдөлмөрлөж олсон орлогоосоо бус хууль бусаар, хөнгөн аргаар бий болгосон хөрөнгөнөөсөө өчүүхнийг нь өгч байгаа учраас тэр биз. Харин энгийн иргэд, сонгогчдын хувьд яалт ч үгүй их хэмжээний мөнгө. Энэ мөнгөөр юу хийж болох вэ. Тав тухтай амьдрах хоёр өрөө байр хоёрыг, хөл дүүжлэх pruis20 автомашин арвыг авч болно. Мөн арван оюутны дөрвөн жилийн сургалтын төлбөр, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гарааны мөнгө. Энэ мэтээр энгийн иргэдийн амьдралаа дээшлүүлж, сайжруулах, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, бизнесээ эхлүүлэх хэмжээний мөнгөнд эрх мэдэл, их хулгайд шунаж буй АН-ынхан ханахгүй, хоёр дахь шатны дэнчин болох 300-400 саяыг тушаахыг шаардаж буй. Эхний шатны дэнчингээ одоогоор 181 хүн тушаачихаад, УИХ-д сонгогдчихсон мэт толгой дээгүүр алхаж явна. Ил болсон нэрсийн жагсаалтад төрийн өндөр албан тушаал хашиж байсан, түүний хамаарал бүхий этгээдүүд, хувьдаа компанитай түүгээрээ дамжуулан төсвийн хөрөнгө мөнгө, тендер хүртэж явсан хүмүүс багтжээ. Дэнчин тушаасан эрхмүүдийн нэрийг илчилсэн Хера холдинг ХХК-ийн захирал Х.Ганхуяг энэ тухайд Дэнчингийн мөнгөө тушаасан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг харахад Ц.Элбэгдорж, З.Энхболд, С.Эрдэнэ нартай тус бүртээ 20, 30 хамаарал бүхий хүн байна. Тэдний үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, хамт ажиллагсад нь 100 сая төгрөгөө тушаачихсан байна. АН-ын түүхэнд 30 жилийн турш толгойд нь байсан хүмүүс одоо өв залгамжлагчаа гаргаж ирэх гэж байна хэмээн хатуухан шүүмжлэв. Үүгээр ч зосгохгүй С.Эрдэнийн хууль бус үйлдэл, хуурамч дүр төрхийг намынх нь гишүүд ч шүүмжилж, эсэргүүцдэг. Тухайлбал, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намаа С.Эдэнийн гэр бүлийн нам болсон гэдгийг тодотгохын зэрэгцээ хувийн бизнес, хөрөнгө мөнгөгүй, насаараа түүний нөлөөн дор төрийн алба хашиж явсан хүмүүс 100 сая төгрөг тушаасанд гайхаж буйгаа зарласан удаатай. Ёстой л ямар ажил хөдөлмөр эрхлэдэг, хэн гээч хүмүүс нь ямар ч асуудалгүйгээр 100 сая төгрөг гаргаад намдаа тушаачихав. Үүнд хариулт нэхэхэд улс төрийн албан тушаал хашдаг байсан, одоо ч зүүгдэж яваа төдийгүй улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдаж буй зэргээр баримт, факт нь дуусч, дундаршгүй хүмүүс байв. Тухайлбал, Барилгын яамны төрийн бичгийн дарга асан, АН-ын гишүүн Р.Эрдэнэбүрэналбан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт шалгагдаж байсан тэрбээр нэр дэвших тойрог болох Дундговь аймгийн Гурвансайхан сумын мянгат малчдаас хандив авсан гэдгээ зарласан. Эрх мэдэл, их хулгайд шунагчдыг сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд жирийн иргэд ийнхүү хандив өргөсөн гэхэд итгэмээргүй. Эдийн засгийн хөгжлийн сайд асан, Фортуна группын ерөнхийлөгч Н.Батбаярсайдаар ажиллаж байхдаа намын нөхөр, тухайн үеийн Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын Монроуд компанид 100 км хатуу хучилттай автозам барих нэрээр илт давуу байдал олгож, тендер өгч, төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байв. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ЭрдэнэбатЭрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдсан гэх эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа юм. Сангийн сайд асан Б.Болор, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг Эрдэнэтийн хэрэгт холбогдуулан шалгаж, улсад есөн их наяд төгрөгийн хохирол учруулсан хэмээн шүүхэд шилжүүлээд байна. Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвдулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх төсөлд зориулсан Чингис бондын хөрөнгө болох 35 сая ам.долларын санхүүжилтээс завшсан үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тендерт шалгарсан компанийн дансанд 35 сая ам.доллар орох ёстойгоос 3.5 сая нь ороогүйг баталсан байдаг. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.ОрхонМонголиан коппер корпорэйшн компанид их хэмжээний гүйлгээ хийсэн, Хөгжлийн банкнаас Кью эс си ХХК нь 195 тэрбум төгрөгийн зээл авсан зэрэг мөн Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудалд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа. Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатардөрвөн эхнэр сольсон нэгэн. Бусдын биед гэмтэл учруулсан, сонгуулийн хууль зөрчсөн хэргээр арав орчим удаа шалгагдаж байсан төдийгүй аймгийн болон, Шинэ сум төслийн улсын төсвийн хөрөнгийг нэр бүхий компаниудад илт давуу байдал олгож, тендерт шалгаруулсан. Энэхүү асуудалд хоёр тэрбум төгрөг хөндөгддөг АН-ын гишүүн П.ЦагаанАчит их компаниараа Эрдэнэт үйлдвэрийн овоолго шороог угааж хөрөнгөжсөн хэргээр шалгагдаж байгаа . АН-ын дарга С.Эрдэнэулсын нийгмийн даатгалын мөнгө, Баянгол дүүргийн төсөв хөрөнгийг хувийн компани шигээ захиран зарцуулдаг асуудлаар үргэлж хэл ам таталдаг бөгөөд түүний цэргүүд нийгмийн даатгалын мөнгийг зүй бус зарцуулсан хэрэгт шалгагдаж байгаа. Нас барсан хүний даатгалын мөнгийг угаасан хэрэгтэй ч С.Эрдэнэ холбогддог. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.ЭнхболдЭрдэнэс тавантолгой компанийн нүүрсийг угаах Страто үйлдвэрийн асуудлаараа хэрэгт шалгагдаж эхэлсэн. ТЕГ-ын дарга асан Р.ХурцС.Зоригийн хэргийн эрүүдэн шүүх замаар гэмгүй хүмүүст ял тулгасан хэрэгт шалгагдаж байна. УИХ-ын гишүүн Д.Муратэмэгтэй хүнд бэлгийн дарамт учруулж, зүй бус харьцсан асуудалд холбогдож, нийгэмд дуулиан төрсөн төдийгүй их мөнгө амалж, хэргийг замхаруулж, асуудлаас мултарч чадсан ч хэрэг хуучирдаггүй гэдэг дээ. Энэ бол дэнчингээ тушаасан хүмүүсийн төлөөллийн ажил, амьдралынх нь замналын бодит түүх. Ийм л бохир намтартай, нэр цэвэр биш татвар төлөгчдийн мөнгөөр хэтэвчээ зузаатгасан хүмүүс УИХ-д суухаар улайрч, дэнчингээ тушаасан нь энэ. 100 сая төгрөг өгчих чадалгүй, 100 мянган төгрөгийн хандив өгчих 100 найзгүй бол сонгуульд өрсөлдөөд хэрэггүй. Энэ бол АН-ын алтан зарчим. Энэ тухайгаа АН-ын дарга С.Эрдэнэ Улс төрд орж ирэх хүсэлтэй, өөрийгөө сорих гэж буй хэн нэгэн тодорхой хэмжээний дэмжлэгтэй, хадив, мөнгө, санхүү босгох чадалтай байж

Дундговийн сонгуулийн марафон

Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд Дундговь аймагт нэр дэвших боллоо гэсэн мэдээлэл олон хүний анхаарлыг татаж байна. Тэрээр Сүхбаатар дүүргээс олон удаа нэр дэвшиж, тойргоо солилгүй явж ирсэн. Харин энэ удаа Сүхбаатарчууддаа тайлангаа тавиад, Дундговь аймгийн зүг хүлгийн жолоо залсан нь зарим улс төрчдийн уур бухимдлыг дээд цэгт нь хүргэж орхилоо. Учир нь С.Батболдыг Дундговь аймагт нэр дэвшинэ гэж төсөөлөлгүй 4 жил Дундговь аймгийг тойглосон АН, МАХН-ын нэр дэвшигчидэд Батболд ирлээ гэсэн мэдээлэл хүнд цохилт болж байна. Дээр нь АН-ын сүүлийн судалгааны дүнгээр С.Батболд Дундговь аймагт өнгөлөх нь гэсэн дүн гарсан нь зарим нэр дэвшигчдийг эрс гүтгэлэг зохион байгуулахад хүргэлээ. Тиймээс сүүлийн хэд хоногт С.Батболдыг тойргоо солилоо, Сүхбаатар дүүрэгтээ л нэр дэвшээч гэсэн агуулгатай гүтгэж гүжирдсэн мэдээллийг сошиал орчинд эрчимтэй зохион байгуулж эхэллээ. Уг нь С.Батболдыг Дундговь аймагт нэр дэвших санаачилгыг Дундговь аймгийн алдартнууд, нөлөө бүхий хүмүүс, залуучууд нь гаргасан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улс орон даяар сүүл мушгиж, хөгжлийн олон үзүүлэлтээрээ ард нь манлайлах болсонд дундговьчууд дүгнэлт хийж, нутгийн уугуул иргэн С.Батболдыг нэр дэвшихийг урьсан. Тэгэж байж л нутаг орны өмнө тулгарч байгаа ажлын байр, зам, дулааны дэд бүтэц зэрэг олон асуудлыг шийднэ гэсэн гаргалгаа гаргажээ. Тийм жишээ ч Хэнтий, Төв, Увс зэрэг олон аймагт бий. Энэхүү санаачилгыг С.Батболд хүлээн авч Дундговь аймагт нэр дэвшихээр болсон нь гүтгэлэг доромжлолын бай болж байна. Үүнийг аймгийнхаа өнгөтэй өөдтэй уурын зуухуудыг нь хувьчилж аваад дулааны төлбөрөөр нь тэрбумтан болж, нам нам дамжиж сонгууль болгонд оролцдог этгээд зохион байгуулж байгааг Дундговь даяараа л ярьж байна даа. Дундговьчууд гүтгэлэг доромжлолд дургүй ш дээ. Б.Тамир

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.