Хассуурийн Ганхуягт АН-аас хэн захиа бичсэн вэ?

АН-ын дарга С.Эрдэнийн дэвшсэн тойрогт өрсөлдөж, халз тулахаа 2 -3 жилийн өмнөөс мэдэгдсэн Хассуурийн Ганхуягийн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр АН-ын хэсэг залуусын ирүүлсэн захидал болон баримтад үндэслэн тус нам дахь олон зуун сая төгрөгтэй холбоотой ноцтой баримтыг дэлгэж, Тагнуулын Ерөнхий газар, хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор нэрээ нууцалсан АН-ын залуус хэн бэ гэсэн асуултад хариулт хайж эхлээд байна. АН-ын дарга өнгөрсөн оны сүүлчээр УИХ-д нэр дэвшихийг горьлогчдод 100 сая төгрөгийн дэнчин тавьсан. Үүнийг төлж нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн 180 хүн байгаа талаар Х.Ганхуяг мэдээллээ. Тэднээс С.Эрдэнэ 76 хүн нь нэр дэвших эрхээ авахын тулд дахин 300-500 сая төгрөг нэмж төлөх болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор, өчигдөрхөн бидний авсан мэдээллээр Баянхонгор аймагт нэр дэвшихээр горьлогч ҮБХ-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ tovch.mn сайтад өгсөн ярилцлагадаа Дэнчингийн 100 сая төгрөгөө төлсөн. Дахин 300 сая төгрөг нэмж өгөх. талаар ярьсан байдаг. Магадгүй нэргүй захидлын эзнийг түүнийг байх гэсэн яриа сэтгүүлчдийн дунд байна. Мөн УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нарын гишүүд болон АН-ыг шинэчлэх хөдөлгөөний Галиндэв, ҮБХ-ын гишүүн Х.Маргад-Эрдэнэ, Э.Төмөрбаатар нар дэнчингийн 100 сая төгрөгийг эсэргүүцэж, С.Эрдэнэ АН-ын ҮБХ-ыг мөнгөний машин болгож буй талаар л байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тиймээс Х.Ганхуягт баримт дэлгэсэн байж болох хүмүүс тэдний нэг байж болох юм. АН дахь зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дэнчингийн 100 сая төгрөгөө өгч нэр дэвшихээ мэдэгдсэн 180 хүн квотод орохын төлөө маш өрсөлдөөнтэй байгаа аж. Тухайлбал 2-хон мандаттай тойрогт одоогоор 6 хүний нэрийг зоосон байгаа аж. Тиймээс С.Эрдэнийн багт багтаж чадаагүй маш олон жирийн гишүүдийн зүгээс маш бухимдалтай байгаа бололтой. Ямартай ч АН-ынхан хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр намын эсрэг үзэл бодол, байр сууриа илэрхийлэхийг хориглосон С.Эрдэнэ даргынхаа тушаалыг ийнхүү эсэргүүцэн энэ мэтээр АН дахь шударга бусыг илчилж эхэлжээ.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажлыг хийж байна

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Сонгуульд нэр дэвшигч нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг маягтын дагуу тус газрынhttps://meduuleg.iaac.mn/цахим системд мэдүүлгээ хуулийн хугацаанд цахимаар гаргаж бүртгүүлнэ. Дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийгhttps://meduuleg.iaac.mn/цахим системд бүртгэж хүлээн авах үйл ажиллагааны хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан Маягт батлах тухай А-08/А-31 тоот захирамж/тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр баталлаа. Сонгуулийн ерөнхий хороо нь нэр дэвшигчийн талаарх мэдээллийг гаргуулан авч, Авлигатай тэмцэх газарт хуулийн хугацаанд ирүүлснээр нэр дэвшигчийн цахим системд ХОМ-ээ гаргах эрх үүсэх юм. Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 32.15 дахь хэсэгт заасны дагуу сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, олон нийтэд мэдээлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Зөвлөмж боловсруулан нам, эвсэлд тусгайлан хүргүүлэх, мөн нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага, брошурыг хүргүүлэхээр бэлтгэн ханган ажиллаж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчийн цахим системд мэдүүлсэн ХОМ-ийг тус газрын цахим хуудсанд байршуулж, иргэд олон нийтийг мэдээллээр ханган ажиллах юм. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан турк иргэнээс “COVID-19” халдвар илэрлээ

ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан турк иргэнээс COVID-19 халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан халдвартай хүний тоо 15 болж байна. Үүнээс 13 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бол хоёр хүн эдгэрч тусгаарлалтад байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 248 хүн ажиглалтад байна. Мөн Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөж байгаа аж.

УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. Тэрбээр, ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл авсан асуудал гарсан. ХХААХҮ-ийн салбарыг хариуцаж байсны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв гэж үзээд хүсэлтээ хүргүүлсэн. Сонгогчдоосоо хүлцэл өчиж байна гэв.

АНУ-д коронавирусийн халдвартай хүний тоо 336'673 боллоо

АНУ-д сүүлийн нэг хоногт 25316 шинэ тохиолдол илэрснээр нийт коронавирусийн халдвартай хүний тоо 336'673 боллоо. Харин тархалтын голомт болоод буй Нью-Йорк хотын хувьд анх удаа шинэ тохиолдол нас баралтын хэмжээ буурсан байна. Дэлхий даяар нэг өдөрт 71'417 шинэ тохиолдол илэрч 4736 хүн нас барснаар нийт 1'272'900 хүн халдварлаж нас барагсад 69426 болоод байна. Харин нийт эдгэрсэн тохиолдол 262'331 болжээ. Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд: АНУ - 25'316 /Нийт 336'673/ Их Британи - 5903 /Нийт 47'806/ Испани - 5478 /Нийт 131'646/ Итали - 4316 /Нийт 128'948/ Герман - 4031 /Нийт 100'123/ Турк - 3135 /Нийт 27'069/ Франц 2886 /Нийт 92'839/ Иран - 2483 /Нийт 58'226/ Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд: АНУ - 1165 /Нийт 9616/ Испани - 694 /Нийт 12'641/ Их Британи - 621 /Нийт 4934/ Итали 525 /Нийт 15'887/ Франц - 518 /Нийт 8078/ Хамгийн олон хүн эдгэсэн улсууд: Хятад - 76'088 Испани - 38'080 Герман - 28'700 Итали - 21'815 Иран 19,736 Нэг сая хүнд ногдох халдвар авагсад хамгийн их улсууд: Ватикан - 8739 Сан Марино - 7839 Андорра - 6484 Люксембург - 4479 Исланд - 4355 Фарер арлууд - 3704 Нэг сая хүнд ногдох нас баралт хамгийн их улсууд: Сан Марино - 943 Испани - 270 Итали - 254 Андорра - 233 /Франц Испани улсуудын хил дагуу байрлах Андорра улсын нийт хүн амын тоо 77 мянга орчим бөгөөд одоогоор 501 хүн халдварлаж 18 хүн нас бараад буй/ Эх сурвалж: worldmeters.info

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.