ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас шууд мөнгийг шилжүүлнэ
2020-04-03 10:29:29 Нийтлэгдсэн: Улс төрШинэ төрлийн коронавирус ( Covid 19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Тогтоолын зорилго, хэрэгжүүлэх арга замын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өглөө. Тэрбээр, Тус тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн Банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох үндсэн зээлийн хүү нь 12 хувь байсныг ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. ХХААХҮЯ нь нэг жилийн хугацаанд оногдох зээлийн хүүгийн зөрүү болох 9 хувь буюу 27 тэрбум төгрөгийг Банканд шилжүүлэх юм. Ноос, ноолуур бэлтгэх гүн боловсруулалт хийдэг 20 гаруй үйлдвэр, Ноос ноолуурын холбооноос ХХААХҮЯ-нд дунджаар 100 мянган төгрөгөөр ноолуур бэлдэнэ ингэхийн тулд хөнгөлөлттэй зээл шаардлагатай хэмээн хүсэлт ирүүлсэн. Тухайлбал, Говь, Кашмер холдинг, Богд кашмер, Сор кашмер, Монгол микра, Хатад интернэйшнл, Монгол нэхмэл, Сувд, Гоёл, Влю скай, Буян, Эрдэнэт ноолуур, Өгөөж шим ХХК, Баялаг-Өлзий ХХК, Жижиг сүлжих үйлдвэрүүд дээрх саналыг ирүүлсэн юм. Энэхүү зээлд хамрагдах аж ахуйн нэгж нь тус яамтай Бодлогын гэрээ байгуулсны үндсэн дээр Хөгжлийн банк болон арилжааны банкнаас ноолуур бэлтгэлд зориулсан хөнгөлттэй зээлийг авна. Бодлогын гэрээгээр ноолуур бэлтгэх хөнгөлөлттэй зээлд хамрагдах Аж ахуйн нэгж нь Малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, Бодлогын гэрээ-нд тусгасан ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээх юм гэв. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан,Ноос, ноолуурын холбоо гуравдугаар сарын 12-ны өдөр төлөвлөгөөгөө гаргаад Засгийн газар, Ерөнхий сайдад хандаж хүсэлт ирүүлсэн. Тэдний хүсэлтийн дагуу их хэмжээний буюу 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгох гэж байна. Мөн нэлээд хэмжээний хөнгөлөлтийг өгч, нэг жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй байхаар тооцсон. Ингээд өөрсдийнх нь хийсэн тооцоо судалгаан дээр үндэслэсэн онцгой нөхцөлөөр их хэмжээний зээл өгөх асуудлыг нь шийдсэн. Одоо харин журмын хувьд анхаарах ажил байна. Ноолуур худалдан авахад санал зөрүүтэй байгаа нэг асуудал нь дээрх 20 гаруй үйлдвэрүүд банкнаас зээл авах гэхээр зээлийн шалгуур хангадаг үйлдвэр гуравхан байна. Бусад нь их хэмжээний зээл авч чадахгүй. Мөн ноолуур бэлтгэх бүх үйлдвэрүүд өнгөрсөн жил авсан зээлээ төлж дуусгаагүй буюу банкинд муу түүхтэй байна гэсэн үг. Тийм учраас энэ жил онцгой нөхцөлд, тусгай журмаар хандаж байна. Ялангуяа зээлийн зарцуулалт үндсэн үүргээсээ гажих вий гэдэг болгоомжлол бий учраас зохион байгуулалтыг маш нарийн хийхээр ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/103 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг нэгдсэн бодлого чиглэлээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газар мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж, аймаг, нийслэлийн ХХААГ, сумдын ХАА-н тасгууд орон нутгийн түвшинд хэрэгжилтийг зохион байгуулна. Бодлогын гэрээ-гээр хөнгөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь орон нутгийн онцлогоос шалтгаалан ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээнэ гэлээ. Мөн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан малчдад хандан хямд үнээр яаран худалдаалалгүйгээр ноолуурынхаа чанар, хадгалалтад анхаарлаа хандуулахыг хүслээ.
Ш.Үнэнбат: Урт цагаан үйлчилгээний төвийн “ард” томоохон албан тушаалтнууд байна
2020-04-02 14:07:28 Нийтлэгдсэн: Халуун сэдэвУрт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчид өнгөрсөн долоо хоногт зам хааж жагссан. Тэд тус үйлчилгээний төвийн ус болон цахилгааныг тасалсанд бухимдаж, Энэ сарын 23-наас эхлээд хэрэглээний халуун, хүйтэн усхааж, өнөөдөр тог тасалсан. Урт цагааны үйл ажиллагааг зогсоохтой холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ингэж байгаад бид дургүйцэж байна. Дэлхий дахинд коронавирус эрчимтэй тархаж байгаа энэ үед ус, цахилгааныг маань тасласнаар бидэнд гараа угаахаас эхлээд хүндрэл үүсэж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбаттай ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногт Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчид зам хааж, хэрэглээний ус, цахилгаан тасарсныг эсэргүүцсэн. Тэд нийслэлээс Урт цагааныг нураахын тулд ийм арга хэмжээ авлаа гэж мэдэгдсэн? - Урт цагааны үйлчилгээний төв дээр өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ны өдөр Засаг даргын 216 дугаар захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу тус үйлчилгээний төвийн зөвхөн үйл ажиллагааг нь зогсоосон. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглосон. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудал бол тусдаа яригдах зүйл. Түрээслэх үү эсвэл буулгаж байгаад шинэчлэх үү гэдэг нь НИТХ болоод Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын хувьд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар зэрэг газруудын 10 гаруй удаагийн дүгнэлттэй ийм газрыг цаашид түрээслэх боломжгүй гэдэг байр суурьтай байсан. Улмаар Засаг даргын захирамжийн дагуу үйл ажиллагааг нь зогсоосон. Өнгөрсөн сарын хугацаанд албан ёсоор түрээсэлдэг 30 түрээслэгч болоод дам түрээсэлдэг 300 гаруй иргэнд мэдэгдэл хүргүүлсэн. Үйл ажиллагааг нь хааж байна, цаашид дахин түрээслэхгүй, 3 дугаар сарын 23-наас эхлээд хэрэглээний ус, цахилгаанаар хангуулах гэрээгээ цуцалж байгаа шүү, та бүхэн эд хөрөнгө, бараа материалаа хамгаалаарай гэж бид бүх талаар мэдэгдсэн. Бүтэн сарын өмнө гэсэн үг шүү дээ. Албан бичгээр мэдэгдсэн, хүлээж аваагүй. Шуудангийн байгууллагад хандсан. Гэвч ихэнх түрээслэгчид бас л мэдэгдлийг аваагүй, зарим нь авахгүй гээд шууданчдыг загнаад явуулсан байсан. Тэгэхээр бид Монгол шуудан компанид хандсан. 4-5 удаагийн үйлдлээр өгөх гэж оролдсон, бүтэлтэй зүйл болоогүй. Нөгөөх л сарын өмнө өгөх гээд байсан мэдэгдлээ хүргүүлээд байна шүү дээ. Аргаа бараад нөгөөх 30 түрээслэгчид болоод Урт цагаан үйлчилгээний төвийн хана, хаалга гээд харагдах боломжтой бүх газарт наасан. Ингэхдээ бид бүгдийг баримтжуулсан. Өөрөөр хэлбэл бид Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчдэд сонсгох ажиллагаагаа хангалттай хийчихсэн гэж ойлгож байгаа. - Тэгэхээр захирамжийн дагуу, мэдэгдлийн дагуу ус болоод цахилгааныг хязгаарласан гэж ойлгож болох уу? - Ер нь тийм. Урт цагааныг цахилгаан, дулаан, усаар хангах ажиллагааг манай байгууллага хариуцдаг. Гэрээгээ цуцалж байгаатай холбогдуулан энэ сарын 23-ны өдөр усаа тасалсан. Усаа таслах бас нэг шалтгаан нь тус үйлчилгээний газар дор байрладаг төвийн цэвэр усны шугам задарсан байсан. 8 сая төгрөгийн ус хөрсөн доогуур урсчихсан байсныг төлбөр гарахад л мэдсэн. Маш их хэмжээний ус шүү дээ, энэ чинь. Хүйтний улирал дуусаагүй байна. Удахгүй хөрс гэснэ, овойно. Тэгэхээр эрсдэлийн зэргийг улам нэмэгдүүлчихэж байгаа юм. Нөгөө талаар Ус сувгийн удирдах газар усны алдагдал гаргасан гэж акт тавьсан. Хэрвээ энэ шугамаа засварлахгүй бол манайх гэрээнийхээ дагуу цаашид ус, дулаанаар хангах боломжгүй гэсэн. Засвар хийх ямар ч боломжгүй учир ус, цахилгаанаа хязгаарласан. - Тэгэхээр цаашид Уртцагаан үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулах ямар ч боломжгүй болж байгаа юм байна. Тэгвэл энд үйл ажиллагаагаа явуулж, амьдралаа залгуулж байсан иргэд яах вэ? - Өнөөдрийн байдлаар Урт цагаанд 300 гаруй түрээслэгчид байгаа гэх тоо бий. Гэхдээ энд дамын дамын түрээслэгчид ч бас байна. Эдгээр иргэдээ хохироохгүй байх тал дээр нийслэл болоод нийслэлийн Өмч ашиглалтын удирдлагын газар ямар бодлого барьж ажиллаж байна вэ гэхээр юуны түрүүнд эдгээр түрээслэгчдээ хүлээж авч уулзаж байна. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан олон хүн цуглуулж болохгүй тул хуваарь гарган, тэдгээр иргэдэд урилга хүргүүлж, хүлээж авч уулзаж байна. Сая гэхэд л хоёр хүн уулзаад гарлаа. Нийтдээ 150 гаруй иргэнтэй уулзчихаад байна. Эдгээр хүмүүст бид эхлээд бүртгэлжүүлье, эргэх холбоотой ажиллая, хэрвээ Урт цагаан үйлчилгээний төвийн шинэчлэлийн ажил явагдаад ямар нэг аюул осолгүй байр баригдах юм бол та нарыг тэргүүн ээлжид дам биш шууд түрээсээр буюу Өмч ашиглалт, удирдлагын газартай гэрээ хийх маягаар хамтарч ажиллая гэсэн санал тавьж байна. - Түрээслэгчид энэ саналыг хэрхэн хүлээж авч байгаа вэ? - Түрээслэгчид дунд Урт цагааныг 20 жил хүртэл дам түрээсэлсэн иргэд байна. Тэд маш зөв зүйтэй санал байна, шууд Өмчийнхөө газартай гэрээ байгуулаад явбал бидэнд ч гэсэн нэмэртэй байна гэцгээж байгаа. Нэг үгээр хоорондоо ойлголцож байна. Харин өмчийн газартай өмнө нь гэрээтэй байсан 30 ААН-тэй манайх ямар нэг байдлаар уулзалт хийхгүй. Тэд Нийслэлийн Засаг даргын захирамжид гомдоод шүүхэд өргөдөл гаргаад явж байгаа. Урт цагааны үйл ажиллагаанд хяналт тавихаар нийслэлийн Тагнуулын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гээд бүх төрийн байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Дээр нь хангагч байгууллагууд бий. -Түрээслэгчидтэйгээ ойлголцолд хүрч байгаа юм байна. Ажлын байраа суллаж өгсөн газрууд байна уу? -Байна. Зургаа, долоо байгууллага нүүсэн. Барилгачдын холбоо гэж том байгууллага байсан. Тэд ирж уулзаад, нүүх нь зөв байна гээд нүүсэн. Мөн эмийн сан, хоёр оёдлын цех, цайны газар, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Монголын барилгачдын нэгдсэн холбоозэрэг газрууд нүүгээд байна. Давхар түрээсэнд өгч байгаа мөнгөөрөө хаана ч түрээслээд явж болох юм байна гээд байраа сулласан. Цаашид ч олон байгууллагууд нүүнэ гэдэгт итгэлтэй байна. -Одоо Урт цагааныг цаашид хэрхэх вэ. Мэдээж НИТХ-аар хэлэлцэгдэж таарна. Танай байгууллага энэ тал дээр ямар саналтай байгаа вэ? -Манайхаас төсөл сонгон шалгаруулъя гэсэн саналтай орж байгаа. Урт цагааныг буулгаад оронд нь нийслэлд хэрэгтэй ямар төсөл байна, түүнийг нь хэрэгжүүлье гэж. Жуулчны гудамж болохоор жуулчиндаа зориулсан үйлчилгээний газар байх юм уу эсвэл цэцэрлэгт хүрээлэн болгох юм уу. Энэ тал дээр уралдаан зарлахаар Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтарч ажиллаж байна. Ингэхдээ олон нийтээс санал авна. Өөрөөр хэлбэл шилдэг санааг нь худалдаж авна гэсэн үг. Хамгийн шилдэг гурван санааг НИТХ-д оруулаад төсөл сонгон шалгаруулах замаар шийдвэрлэхээр ярилцаж байна. Гэхдээ НИТХ ямар шийдвэр гаргахыг түрүүлж хэлж мэдэхгүй байна. -Асуухгүй өнгөрч болохгүй нь. Иргэдийн дунд Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоож байгаа нь хэсэг бүлэг хүмүүс газарт нь шунаж байгаагийнх. Хотын А бүсэдбайршилтай энэ төвийн газарт санаархсан нийслэлийн удирдлагуудын зүй бус үйлдэл үйлчилгээ эрхэлдэг 400 гаруй иргэн, тэдгээрийн ар гэр 20 мянган хүний эрх ашгийг зөрчиж байна гэх ойлголт бас байна. Энэ талаар өмнө нь хэсэг түрээслэгчид мэдээлэл хийж байсан санагдаж байна? -Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болоод Өмч ашиглалтын удирдлагын газар ашиглалтын шаардлага хангахгүй барилга дотор үйлчилгээ эрхэлж байгаа болон түүгээр үйлчлүүлж байгаа иргэдийг эрсдэл оруулахгүй байхыг л юуны түрүүнд чухалчилж байгаа. Аюул, гай гамшиг хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Хэзээ нэг өдөр нийслэлийн иргэд хохирох нөхцөл энд хамгийн дээд зэргээр үүсгээд байгаа юм. Тиймээс үүнийг эхний ээлжид таслан зогсооё. Нарантуул, Бөмбөгөр худалдааны төв шиг эрсдэл бүү гараасай гэдэг үүднээс л хандаж байгаа. Харин шинэчлэх, өөрчлөх эрх нь НИТХ-ын бүрэн эрхийн асуудал. Сонирхлын зөрчил гарч магадгүй гэж байна. Урт цагааныг шинэчлэх ажил ил тод нээлттэй явагдана. Шилдэг санаа, төсөл сонгон шалгаруулах гэх уралдаан зарлана. Бүх гэрээг НЗДТГ болон НИТХ хариуцна. -Урт цагааны түрээслэгчид тухайн барилгаа түүхийн дурсгалт барилга гэж ярьдаг? -Манай байгууллагад түүхэн дурсгалт барилга байгууламжуудын бүртгэл байдаг. Энэ бүртгэл Урт цагаан үйлчилгээний төв багтаагүй байдаг. Тэгэхээр 1990 онд Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлд шилжиж ирсэн өмч. Бетон чулуун суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай, модон дээвэртэй. Галын маш өндөр эрсдэлтэй. Газар хөдлөлтийн чичирхийлэл даахгүй. Нийслэл газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд ордог. Тэгэхээр яах аргагүй эрсдэл өндөртэй барилгын нэг. -Шүүх дээр маргаан үүссэн гэсэн. Ямар шатандаа явж байгаа вэ? -Шүүхэд Нийслэлийн засаг даргын 216 дугаар захирамжийг хүчингүй болгохоор хоёр байгууллага хандсан. Урьдчилсан хэлэлцүүлэг болж, Засаг даргын захирамжийг түр түдгэлзүүлсэн. Нийслэлээс үүний эсрэг гомдол мэдүүлсэн. Тэгэхээр захирамжийн үйлчлэл нь хэвээрээ байгаа гэсэн үг. Мөн шүүхэд гомдол гаргасан хоёр байгууллага дам түрээслэгчдэдээ шүүхийн шийдвэрийг буруугаар тайлбарлаж, турхирсан зүйл бий. Үүнд нь бас гомдол гаргасан. Ер нь тэдний зүгээс манай ажилчдыг заналхийлсэн тохиолдол байсаар байна. Тодруулбал Урт цагаан үйлчилгээний байгууллагыг өмнө нь түрээсэлж байсан 30 ААН-үүдээс манай Өмчийн ашиглалт удирдлагын газрын албан хаагчдад дарамт шахалт үзүүлж, утсаар байнга заналхийлж байна. Тиймээс бид Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, зарим хүмүүст зөрчлийн, заримд нь эрүүгийн хэрэг үүсгээд явж байна. Саяны жагсаал цуглаан зохион байгуулсан хүмүүст Зөрчлийн хэрэг үүсгэсэн байгаа. -Тагнуулын Ерөнхий газар энэ хэрэг дээр ямар оролцоотой байгаа юм бэ? -Өмнө нь гэрээгээр түрээсэлдэг байсан 30 ААН мэдээллийг нарийвчлан судалж байгаа юм. Цаашилбал эдгээр ААН-үүдийн цаана томоохон албан тушаалтнууд ч байхыг үгүйсгэхгүй. Учир нь өмнөх жилүүдэд урт цагааны асуудал дандаа шийдвэр гаргах төвшинд замхардаг байсан. Энэ нь гурав, дөрвөн удаагийн үйлдлээр нотлогдчихсон зүйл. Түүнчлэн шүүх дээр Урт цагааныг хэргийг байнга унагадаг шүүгч хүртэл байна. tovch.mn
Б.ОТГОНСҮХ: Хотын зам гүүрийн бүхий л бүтээн байгуулалт шинэ стандартаар хийгддэг болсон
2020-04-02 11:14:18 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа. -Нийслэлийн зам талбайн тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх ажил эхэлсэн байна. Энэ хүрээнд хийгдэх ажлуудаас мэдээлэл өгөхгүй юу? -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээндээ бид гудамж талбайд байрлуулсан хөдөлгөөн зохицуулах тэмдэг, заалтыг хөдөлгөөнд оролцогчдод илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгох ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд хотын төв хэсгүүдийн тэмдэглэгээг шинэчилж, явган хүн, жуулчдад гудамж талбайн мэдээллийг харуулах тэмдэглэгээг хийж байна. Шинэчилсэн тэмдэг, тэмдэглэгээний хувьд хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, нэг газар хоёр, гурван тэмдэг ойлгомжгүй байсныг нь нэг шон дээр хоёр салаалуулж буюу жолооч, явган зорчигчдод үзэгдэх орчинг ойлгомжтой болгон сайжруулсан. Явган хүний гарц шар хүрээтэй. Анхааруулах тэмдэг, зам тавьж өгөх тэмдэг мөн адил шар хүрээтэй, шар тэмдэглэгээтэй байна. Ингэснээр явган хүнд зам тавьж өгөх юм байна гэдэг нь илүү ойгомжтой болж ирнэ. Мөн уг ажлын хүрээнд хуучин байсан гэрэл ойдоггүй, харласан, бүдгэрсэн, арилсан тэмдэглэгээнүүдийг сэргээн засварлана. Шаардлага хангаагүйг нь хуулаад буцааж шинээр тавина. Энэ ажлыг Улаанбаатар зам ашиглалтын газар, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар гэрээгээ байгуулаад нийслэлийн гудамж талбайн тэмдэг, тэмдэглэлээг шинэчлэх ажлыг эхлүүлээд явж байна. Тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, засварлах ажил цаг агаарын хувьд +5 хэмээс дээш хийх боломжтой тул ойрын өдрүүдэд дээрх ажлыг эрчимтэй хийж гүйцэтгэнэ. -Энэхүү шинэчлэлийн голлох өөрчлөлт юу вэ? -Энэ удаа тэмдэглэгээнүүдийн ойлтыг сайжруулах тал дээр илүү анхаарч байна. Мөн бид илүү үзэгдэх орчин, байрлал дээр нь анхаарч байна л даа. Ойролцоогоор жилд гурван мянган тэмдэг шинэчлэдэг. Энэ ажлууд хийгдэж байгаа. Шинэ стандарт хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал.Шинээр ажил гүйцэтгэхээр тендерт орж байгаа компаниудыг ч тодорхой стандарттай байхыг шаардаж байгаа. -Шинэ тэмдэг, тэмдэглэгээнүүд хийгдэхтэй холбогдуулан шинээр барьж байгаа замуудад мөн ийм шаардлагыг тавьж байгаа юу? -Шинээр баригдаж байгаа замуудад энэ стандартаа баримталж шинэ тэмдэг, тэмдэглэгээнүүдийг тавина. Мөн тэмдэглэгээнүүдээ хотын төвөөр тавиад хотын захаар тавихгүй гэсэн ойлголт байхгүй. Ялгаагүй л хотын төв болон захуудаар ижил түвшинд тэмдэг тэмдэглэгээгээ тавиад хийгээд явна. Бид тэмдэг, тэмдэглэгээ сайжруулах ажлаа Тээврийн цагдаагийн албатай хамтраад хийж хэрэгжүүлдэг. Дүүрэг дүүрэгт байдаг тээврийн цагдаагийн албаны хэлтсээс хамтарсан үзлэг шалгалт хийгээд, тэр ажлынхаа хүрээнд тээврийн цагдаагийн албанаас замын цагдаа нарыг аваад захиалгын дагуу хийж гүйцэтгүүлдэг. Хотын захад ихэвчлэн гарцын тэмдэглэгээг хийгээд түүнтэйгээ хамт гарцын тэмдэгийг шар хүрээтэй тэмдэг тавиад эхэлчихсэн байна. Тэмдэг, тэмдэглээ гэдэг өөрөө авто замаар зорчиж байгаа автомашин явган зорчигчдод ойлгомжтой байх ёстой. Үүнийг л баримталж хөдөлгөөнд оролцдог шүү дээ. Одоо бүр илүү ойлгомжтой болгох үүднээс л ажиллаж байна. -Авто-замын хичнээн стандарт байдаг вэ? -Бид стандартын дагуу ажлыг хийж гүйцэтгэдэг. Автозамын салбарт 300-гаад стандарт, дүрмийг мөрдөж ажилладаг. Энэ ажлын хүрээнд засварын ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Стандартын хүрээнд хийгдсэн замын жишээг дурьдвал? Жишээ нь, томоохон бүтээн байгуулалтын хүрээнд, Замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн гүүрэн гарцыг нэрлэж болно. Түүнчлэн түгжрэлийг бууруулах чиглэлийн хүрээнд автозамын нэвтрүүлэх чадварыг огтлолцохгүй, гэрлэн дохиогүйгээр зохицуулах байдлаар нэмэгдүүлнэ. Тэр ажлынхаа хүрээнд төмөр зам, авто замтай огтлолцчихсон байгаад хүндрэл бэрхшээл үүсч байна гэж үзэж, замын цагдаагийн гүүрэн гарцыг төлөвлөсөн. Үүнтэй уялдуулан энэ жилээс хоёр нүхэн гарцийг нэмж хийж байгаа. Дүнжингаравын нүхэн гарц, Тахилтын замаас хорин хоёрын товчоотой холбогдох нүхэн гарцны 1.5 км замыг төлөвлөж гэрээ байгуулах шатандаа явж байгаа. -Зам барихад тулгамдсан ямар асуудлууд байдаг вэ? - Төслийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал бол үндсэн бэрхшээл болдог. Өөрөөр хэлбэл, зам, гүүрийн бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бэрхшээлээс болоод зарим хэсгийг нь хасах, танах тохиолдол байдаг. Энэ нь өөрөө хэсэг хугацааны өөр нэг хүндрэл, бэрхшээлийн шалтгаан болдог. Тухайлбал, ус зайлуулах хоолойд төлөвлөсөн зардалаа танах, гэрэлтүүлэгтэй ажлыг гэрэлтүүлэггүй хийх, ус зайлуулах хоолой суурилуулсан ч үндсэн ус зайлуулах хоолойндоо холбогдож чадахгүй байх зэрэг асуудал, хүндрэл үүсдэг. Бидний хувьд дээрх асуудлыг цаашид гаргахгүйн тулд зам, гүүрийн төлөвлөлтийг иж бүрэн хийж, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг батлагдсан зураг, төслийн хүрээнд хийхийг зорьж байгаа. Одоогоор төлөвлөсөн замууд дугуйн замтай, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам нь иж бүрнээрээ тусгагдсан байгаа. Налайхын замыншинэчлэлтийн талаар мэдээллийг өгөхгүй юу? Налайхын зам шинэчлэгдээгүй олон жил болсон. Өмнө нь, сөрөг хөдөлгөөнтэй, хоёр урсгалтай байсан. Осол их гардаг, ачаалал өндөртэй зам байсан. Одоо бол нэг талдаа хоёр эгнээтэй эсрэг урсгалтай нийт дөрвөн эгнээ бүхий голоороо тусгаарлах бетонон зурвастай, явган хүний зам болон дугуйн замтай болж байгаа. Энэ зам хуучин долоон метрийн өргөнтэй байсан. Одоо 14 метрийн өргөнтэй болгосон. Нийтдээ Гачууртын уулзвараас налайх ороход 20.9 км зам шинэчлэгдсэн. Энэ ажлын хүрээнд мөн таван суурьшлын хэсэгт явган хүний таван гүүрэн гарц барихаар төлөвлөж байгаа. -Энэ онд автозамын салбарт ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна? Бид томоохон бүтээн байгуулалт хийхээс гадна хотын хуучин замуудаа шинэчлэх, орон сууцны доторх холбоос замуудыг шинээр бий болгох. Гэр хорооллын дотор авто замууд барих зэрэг ажлуудыг давхар хийж байгаа. Энэ замуудыг хийх ач холбогдол маань хотын төв гудамж замуудынхаа хөдөлгөөний ачаалаллыг багасгах зориулалттай учраас үүн дээр их анхаарч ажиллаж байна.Энэ жилийн хувьд, найман байршилд 50 километр замыг хийхээр төлөвлөсөн. Тэгэхдээ орон зайтай газар нь тусгай замуудыг хийнэ. Хотын төвөөр дугуй унах нөхцөлийг нь бүрдүүлж байгаа. Явган замын хажууд дугуйн эгнээ гаргана. Хотын төвийн бүх эргэлт, гарцан дээр байгаа хашлагыг хэвтүүлээд зөвхөн дугуй унахаас гадна хүүхдийн тэрэг түрээд явах боломжтой, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүсийн зорчих замыг хангаж өгч байна. Хотод зам талбай засварлах барих их онцлогтой. Хөдөлгөөний эрчимтэй, холбоо, цахилгаан, дулаан, бохир цэврийн шугам гээд тэр бүх байгууллагуудтай зөвшөөрөл авч зурган дээрээ тусгаж байж. Зөвхөн замаа биш шугам сүлжээгээ зайлуулна гэх мэт уялдуулж хийдэг учраас хүндрэл бэрхшээлүүд жаахан гардаг.
Эдийн засагч Л.НаранбаатарЕрөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нь улс төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий Страто, Хишиг Арвин СуругаМонгол гэх компаниудаараа дамжуулж нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэх баримтуудыг дэлгэсэн. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд үгүйсгэж АМНАТтэглэхэд нөлөөлөөгүй, Стратотой холбоогүй, Л.Наранбаатарнамайг гүтгэлээ, нэр төрд халдлаа хэмээн хууль хяналтын байгууллагад хандаж гомдол гаргасан билээ. Улмаар Зөрчлийн тухай хуулиар Л.Наранбаатартхоёр сая төгрөгийн торгууль оногдуулсан байдаг. Үүнийг эдийн засагч Л.Наранбаатарэс хүлээн зөвшөөрч,шийтгэвэрийгцуцлуулах гомдлыг гаргаад байсан юм. Тэгвэл өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хурлаар дээрх гомдлыг хэлэлцээд эдийн засагч Л.Наранбаатарнь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг гүтгээгүй гэдгийг тогтоосон байна. Ийнхүү хоёр сая төгрөгийн мөнгөн торгуулийг хүчингүй болгожээ. Тэрбээр энэ тухай фэйсбүүк хуудаснаа З.Энхболдыг гүтгэлээ гэж зөрчлөөр хоёр сая төгрөгөөр, хууль бусаар торгосон цагдаа, прокурорыншийтгэвэрийгхүчингүй болголоо. Би З.Энхболдын хувийн хонгилоор хангалттай хэлмэгдсэн, дахин орохгүй гэж торгосон цагдаа, прокурорыншийтгэвэрийгнь цуцлуулахаар шүүхэд хандсан юм. Шүүх хурал хоёр ч удаа хойшилсны эцэст өчигдөр хурал болсон. З.Энхболд харин шүүхийг үл хүндэтгэж өөрөө ирсэнгүй хэмээн бичжээ. Энэ үйл явдал З.Энхболд Страто, Хишиг Арвин, СуругаМонгол гэх компанитай холбоотой, Эдгээр компаниараа дамжуулан нийтийн эрх ашгийг хохироож буй гэх Л.Наранбаатарынтаамгийг батлав бололтой.
Дэлхийн банкнаас Монгол Улсад 26.9 сая ам.долларын санхүүжилт олгоно
2020-04-01 12:12:59 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзаж, корона вирусийн хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо. Дэлхийн банкны группээсCOVID-19 халдварт вирусийн тархалтын улмаас дэлхийн улс орнуудад үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулж 14.0 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улс санхүүжилтийн энэ боломжийг ашиглаж, эдийн засгаа хямралаас хамгаалах арга хэмжээнд зарцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Эрсдэлээс сэргийлэхийн тулд бид нүүрс болон бусад бүтээгдэхүүний экспортыг дэмжих, иргэдээ ажилгүйдлээс сэргийлэх, үйлдвэрлэл, бизнесийн салбарынханд татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хүнсний хангамжийг тасалдуулалгүй, тогтвортой байлгах зэрэг олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр Дэлхийн банктай бид нягт хамтран ажиллахдаа баяртай байх болно хэмээн тэрбээр дурдлаа. ТүүнчлэнМонгол Улсын Засгийн газраас өргөн барьж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлах Эдийн засгийг дэмжихцогц хөтөлбөрийг онцлоод, ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон улсын туршлагын талаар санал солилцож, ярилцав. УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй 14.0 тэрбум ам.долларын шуурхай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлэх Корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах 26.9 сая ам.долларын төслийн гэрээг хаврын чуулганы эхэнд яаралтай батлах болно гэдгээ мэдэгдээд, талархал илэрхийлэв. Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацийн Захирлуудын зөвлөлөөс баталсан 14.0 тэрбум ам.долларын санхүүжилтэд миний хариуцдаг 17 орон багтаж байгаа юм. Нийт санхүүжилтийн 6.0 тэрбум нь Дэлхийн банкаас, үлдэх 8.0 тэрбум нь Олон улсын санхүүгийн корпорациас гарах бөгөөд эдийн засгийн хүндрэлд өртөж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд рүү түлхүү чиглэх юм. Монгол Улсад нэн шаардлагатай эм тариа, хамгаалах хэрэгсэл, сорилын тест зэргийг худалдан авахад зориулан эхний ээлжинд 27.0 орчим сая ам.долларын санхүүжилт олгогдох бөгөөд үүнийг богино хугацаанд, шуурхай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэлээ. Тэрбээр Монгол Улс энэ амаргүй цаг үед дотооддоо шуурхай, оновчтой арга хэмжээ авч, вирусийг тархаалгүй, иргэдээ сайн хамгаалж байгааг Дэлхийн банкны зүгээс сайшааж байгааг мэдэгдэв. Түүнчлэн хэдийгээр вирусийн халдвар, тархалтын маш өндөр эрсдэл бүхий бүсэд оршдог боловч өнөөгийн нөхцөл байдал тун сайн байна гэсэн үнэлгээг олон улсын байгууллагууд өгч байгааг онцоллоо. Ноён Андрей Михнев бидний хийсэн судалгаагаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байна гэж таамагласан ч корона вирусийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцсон сүүлийн судалгаагаар 2.4 хувь байна гэж гарсан. Тиймээс эдийн засгийн хямралаас сэргийлэх чиглэлээр шуурхай, зөв оновчтой бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Гэхдээ эдийн засгийн уналт, хямралын үед Монгол Улс зөв бодлого хэрэгжүүлж, сайн шинэчлэл хийж чаддаг гэсэн дүгнэлт байдаг. Энэ байдлаа хадгалж чадна гэдэгт Та бүхэнд итгэж байна гэлээ. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд засаглалын тогтолцоо, хяналт-хариуцлага, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр хийх хууль эрх зүйн шинэчлэл, тэтгэврийн шинэчлэлийн бодлого, УИХ-ын хуралдааныг онлайнаар хийх бэлтгэл зэрэг олон талт асуудлыг хөндөж ярилцсан юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй