БНФУ-ын “Орано Майнинг” компани нэг тэрбум төгрөг хандивлалаа
2020-03-20 08:48:21 Нийтлэгдсэн: Улс төрӨчигдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж буй Франц Улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын Орано Майнинг компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан бичиг хаягласаныг өөрийн биеэр хүлээлгэн өгсөн юм. Энэхүү бичгээр Орано Майнинг компанийн зүгээс Франц улсын иргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, Улсын онцгой комисст нэг тэрбум төгрөгийн хандив өргөж байгааг уламжилсан байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн бусад байгууллагыг дэмжин их хэмжээний хандив өргөж байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрээр мөн Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын анхны тохиолдол болох Франц иргэнээс халдвар тархсан нэг ч тохиолдол өнөөдрийг хүртэлх хугацаанд гараагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн Хөгжлийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандранг өөрийнх нь хүсэлт тавьсан дагуу хүлээн авч уулзлаа. Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран АХБ-аас коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авах хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Шадар сайдад мэдээлэл өглөө. Тухайлбал Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл болон Техник туслалцааны төсөл батлуулсан тухай танилцуулсан юм. Тэрээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ноён Павит Рамачандран Монгол Улс өнөөдөр дэлхийд үлгэрлэж байна. Ялангуяа эхний үед халдварын эсрэг маш зоримог шийдвэрүүдийг гаргасан нь эерэг сайн үр дүнтэй байна гэж харж байна. Энэ онцлог, амаргүй цаг үед Азийн Хөгжлийн Банкнаас бүс нутгийн тандалт судалгааг ч хийж байна. Монгол Улсын хувьд эдийн засаг хүндрэх магадлалтай гэж үзээд дэмжлэг туслалцаа үзүүлэх хэд хэдэн хувилбарыг ч бодолцож байна гэсэн юм. Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газар, УОК-оос хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлэсэнд талархал илэрхийллээ. Тэрээр Өнөөдөр би Монгол Улсын Онцгой комиссын даргын хувьд Коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги, мөн Коронавирусийн халдварын цар тахлын хариу арга хэмжээний төлөвлөгөө гэсэн хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Уг хоёр баримт бичиг нь салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, мөн Засгийн газар, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад хөшүүрэг болох юм. Энэхүү хоёр төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэг их байх болно хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хойшиллоо
2020-03-20 08:19:47 Нийтлэгдсэн: Халуун сэдэвХан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Цолмонгийн өмгөөлөгч Ц.Одончимэг Давж заалдах шатны эрүүгийн шүүхэд хурал давхацсан, шүүгдэгч Ч.Амгаланбаяр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хүлээн авч мөн прокурор, өмгөөлөгчдийн гаргасан санал, хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны 09.30 хүртэл хойшлуулав.
"COVID-19"-ийн эсрэг хамтдаа тууштай тэмцэхийг эрмэлзэж байна
2020-03-20 08:13:50 Нийтлэгдсэн: Улс төрЭнэтхэг улсын Ерөнхий сайд Эрхэмсэг Ноён Нарендра Моди өчигдөр буюу 3-р сарын 15 Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (SAARC) удирдагчид нартай холбогдож, корона вирусын нөхцөл байдлын талаар ярилцан, COVID-19 цар тахал урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх бүс нутгийн зохицуулалтын арга механизмын талаар хэлэлцэв. Энэхүү видео хуралд Афганистаны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ашраф Гхани, Шри Ланкийн Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Готабая Ражапакса, Мальдивын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ибрахим Мохамед Солих, Бангладешийн Ерөнхий сайд Эрхэмсэг хатагтай Шейх Хасина, Непалын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён К.П. Шарма Оли, Бутаны Ерөнхий сайд, Эрхэмсэг Др. Лотай Цэринг, Пакистаны Эрүүл мэндийн сайд Эрхэмсэг ноён Доктор Зафар Мирза болон SAARC-н Нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцов. Ерөнхий сайд ноён Нарендра Моди хэлсэн үгэндээ COVID 19 цар тахлаас үүдэлтэй урьд өмнө тохиолдож байгаагүй эрүүл мэндийн онцгой байдал үүсч буй энэ үед аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх нийтлэг стратеги Өмнөд Азийн бүс нутагт боловсруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо. Хамтран ажиллах дараах саналуудыг Ерөнхий Сайд Моди гаргав: COVID-19 Онцгой байдлын сан байгуулах. Уг санд улс орнууд сайн дурын үндсэн дээр хандив өгөх ба Энэтхэг улс анхны 10 сая ам.долларын орууллаа. Шинээр байгуулагдсан санг түнш улсуудын аль нь ч яаралтай авах арга хэмжээний зардлуудыг санхүүжүүлэхэд ашиглах. Шуурхай Хариу Үйлдлийн Баг (Rapid Response Team) бүрдүүлэх. Тус багын бүрэлдэхүүнд нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан эмч мэргэжилтнүүд багтах ба шаардлагатай тохиолдолд аль ч улс орон руу дайчлагдах байнгын бэлэн байдалд байх. Хөрш зэргэлдээ орнуудын яаралтай тусламжийн багуудад онлайнаар сургалт зохион байгуулах, Энэтхэг Улсын Өвчний Тандалтын Нэгдсэн Портал програм хангамжийг ашиглан вирус тээгчдийг олж тогтооход туслах. Шилдэг туршлагыг хуримтлуулахын тулд SAARC Гамшгийн Менежментийн Төв гэх мэт механизмуудыг ашиглах. Өмнөд Азийн бүс нутагт тархсан халдварт өвчний тархалтыг хянах судалгааны ажлыг уялдуулах нийтлэг судалгааны платформ байгуулах. SAARC бүсийн мэргэжилтнүүд COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх урт хугацааны үр дагаврын талаар, мөн дотоод худалдаа, орон нутгийн нэмүү өртгийн сүлжээг энэ нөлөөллөөс хэрхэн яаж хамгаалах вэ гэсэн сэдвээр санал тогтмол солилцох Ерөнхий сайд ноён Нарендра Моди Энэтхэгийн Засгийн Газраас Covid-19-той тэмцэхэд төрөлжүүлсэн хариу арга хэмжээний механизм, улс орон руу нэвтэрч буй хүмүүст скрининг хийх; телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар олон нийтийг сэрэмжлүүлэх; эмзэг бүлгийн хүмүүст хүрч ажиллахад илүү анхаарах; оношилгооны байгууламжийг нэмэгдүүлэх; цар тахлын хяналтын үе шат бүрт мөрдөх журам боловсруулсан гэх мэт авч буй шуурхай арга хэмжээнүүдийн талаар SAARC-ийн удирдагчидтай хуваалцлаа. Одоогийн байдлаар 1400 Энэтхэг болон бусад орнуудын иргэдийг хөрш орнуудаас Хөршүүд нэн түрүүнд бодлогын хүрээнд амжилттай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд COVID-19-ийн эсрэг хамтдаа тууштай тэмцэхийг эрмэлзэж байгаагаа дурдан SAARC-ийн орнуудын энэхүү хамтын ажиллагаа нь дэлхийд үлгэр жишээ болох ёстойг онцолсон юм.
Зарим гурилын үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, үнэ, нөөцийн байдалд хяналт тавьж ажиллалаа
2020-03-20 08:06:12 Нийтлэгдсэн: Халуун сэдэвШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №78 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, нөөц, нийлүүлэлт борлуулалтын байдалд тогтмол хяналт тавин ажиллаж байна. 3 дугаар сарын 19-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 01/16 тоот баталсан удирдамжийн дагуу ШӨХТГ-ын ХЭХГ-ын ахлах байцаагч Т.Мөнгөнцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг гурилын үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, гурилын үнэ, нөөцийн байдалд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад Алтан тариа ХХК, Улаанбаатар гурил ХХК гурилын үйлдвэрүүд хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан гурилын үйдвэрүүдийн үйлдвэрлэл хэвийн явагдаж байсан бөгөөд үнэ нэмэгдээгүй, нөөц хангамж хангалттай, хомсдол үүсээгүй нөхцөл байдалтай байлаа. Үйлдвэрлэгчид цаашид ч бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй, мөн ОХУ-аас улаан буудайн татан авалтыг хийн ажиллаж байна гэх мэдээллийг өглөө. Гурилын үйлдвэрүүд гурилыг бүхэл үрийн, эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний гэсэн нэр төрөлтэйгээр үйлдвэрлэж байна. Алтан тариа ХХК-ийн өргөн хэрэглээний гурилын үйлдвэрийн үнийн хувьд дээд гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1230 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1220 төгрөг, нэгдүгээр гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1020 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1010 төгрөгөөр худалдаалж байна. Улаанбаатар гурил ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тасалдалгүй явуулж, үнийг нэмэгдүүлэхгүй гэх мэдэгдлийг гарган төрийн бодлогыг дэмжин ажиллаж байна. Тус компанийн өргөн хэрэглээний гурилын үйлдвэрийн үнийн хувьд дээд гурил /БГ-055/-ыг 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1340 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1330 төгрөг, нэгдүгээр гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 990 төгрөг 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1060 төгрөгөөр худалдаалж байна. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР УТАС: 1800-1284, 115
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй