Шууд: Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээлэл хийж байна
2020-03-25 11:28:50 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа Москвагийн халдвартын эмнэлэгт очжээ. ОХУ-д өчигдөр /2020.03.24/ 57 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын шинэ тохиолдлууд 14 мужид бүртгэгджээ. Путин халдвартын эмнэлгийн ажлыг яг цаг шиг тасралтгүй үргэлжилж байна гэж дүгнэжээ. Тэд хэрхэн хөдөлмөрлөж байгааг би харлаа. Дайны үед биш ч гэсэн яг л тийм зохион байгуулалттайгаар сайтар зохицуулсан механизмаар ажиллаж байна. Эмч нарюу хийхээ мэдэж байна. Тэдэнд бүх зүйл байна, техник, аппарат, хэрэгслүүдийг бүрэн эзэмшин ажиллаж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. ОХУ-д коронавирусний нийт 495 тохиолдол бүртгэгдэж, 22 хүн эдгэрсэн байгаа юм. Коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүс сүүлийн 14 хоногт вирусний халдварын тархалт өндөр байгаа улс оронд зорчоод ирсэн хүмүүс байжээ. Путин Москвагийн эмнэлэгт зочлохдоо хамгаалалтын иж бүрэн хувцас өмссөн байсан юм. Коронавирус ОХУ-д хоёр замаар тархаж болзошгүй гэж хойд хөршийн мэргэжилтнүүд Путинд хэлжээ. Нэгдүгээрт, Азид дэгдсэн шиг богино хугацаанд тархаад буурах, эсвэл Италийнх шиг хүчтэй тархах гэсэн ийм хоёр зам байгаа гэж тэд үзсэн байна.
Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ
2020-03-24 15:52:04 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Ардын Нам ээлжит Бага хурлаа өчигдөр орон даяар цахимаар зохион байгуулж, УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан. Монгол Ардын Нам эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэм болгодог нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай намын хувьд нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах, нийгмийн хөгжил иргэн бүрт тэгш шударга хүрэх, дундаж давхаргыг дэмжих зорилтуудыг энэхүү мөрийн хөтөлбөрт онцлон тусгажээ. Мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлахдаа Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төсөл зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэс болгосон байна. Түүнчлэн 2016-2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, иргэд олон нийтийн өгсөн үнэлэлт, салбарын эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн амжилттай хэрэгжиж буй хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөрийн хөтөлбөрийг боловсруулах явцад иргэд, МАН-ын гишүүд дэмжигчид, эрдэмтэн судлаачдаас 15 мянга орчим санал, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээс найман мянга гаруй, УИХ, Засгийн газрын гишүүдээс 501, МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд, аймаг нийслэл, дүүргийн намын хороодоос 3500, намын дэргэдэх ТББ-уудаас 26300, нийтдээ 303,000 саналыг тус тус ирүүлжээ. Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 20 гаруй хэлэлцүүлэг хийсэн байна.
Худал мэдээлэл тараасан дөрвөн иргэнд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор шалгалтын ажиллагааг явуулж байна
2020-03-24 11:12:30 Нийтлэгдсэн: Халуун сэдэвУлсын онцгой комисс болон холбогдох төрийн байгууллагуудаас Ковид-19 өвчлөлийн халдвараас урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн, сэтгэл санааг үймүүлсэн мэдээ, мэдээллүүд гарч, иргэдийн зүгээс энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлсээр байгаа юм. 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас цахим орчинд гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээ, мэдээллийг түгээсэн найманиргэнд Зөрчлийн тухай хуулиар, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан дөрвөниргэнд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Дээрх иргэд цахим орчинд 11 цагаас бүх шатахуун түгээх хааж дэлгүүрүүдийг хааж магадгүй амжуулах зүйлс их шүү 30 минутанд, Төв номын сангийн өөдөөс харсан KFC орсон хүмүүс яаралтай шинжилгээ өгч өөрсдийгөө тусгаарлана уу... KFC ажилтан өндөр халуурч эхэлжээ, Е-март руу битгий ороорой тэдний нягтлан ажил дээрээ халуураад, цагдаа эмнэлэгийнхэн авч явж байна, Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгойн кэмпид онц байдал зарлалаа зэрэг худал, ташаа мэдээллүүдийг нийтэлж, олон нийтэд түгээсэн юм. Иймд иргэд та бүхэн цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусны нэр төр, алдар хүндэд халдахгүй байх, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээ, мэдээллийг бусдад түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор анхааруулж байна. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл:Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл:Худал мэдээлэл тараах Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Эх сурвалж:Цагдаагийн ерөнхий газар
Майкл Клечески: АНУ-аас Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байна
2020-03-24 10:51:23 Нийтлэгдсэн: Улс төрЭрүүлмэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал өргөтгөсөн байдлаар зохион байгуулагдаж АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр Өнөөдрийн хуралд оролцох боломж олгосонд баярлалаа. АНУ-ын Засгийн газраас COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байгааг би энд зарлаж байна. АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулна. COVID-19 халдвар хүн бүрийн санааг зовоож байна. АНУ зөвхөн дотоодоотөдийгүйдэлхий дахинд COVID-19 халдварыг хазаарлан барихын тулд ажиллаж байгаа. Монгол Улсын засгийн газрын өнөөг хүртэл авч хэрэгжүүлж байгаа ажилд өндөр сэтгэгдэл төрж байна гэдгийг хэллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй