ДЭМБ: Коронавирусээс сэргийлэх ШИНЭЧИЛСЭН зөвлөмж

MERSболон SARS зэрэг уршигт халдварт өвчний нэгэн төрөл болох Коронавириусийн хурдацтай тархалттай тэмцэхээр ДЭМБ онц байдал зарласан нь халдварт өвчний улмаас онц байдал зарласан долоо дахь тохиолдол боллоо. Өмнө нь: 2009 онд Гахайн томууH1N1томуугийндэгдэлтийн үеэр 200 мянган хүн нас барж, дэлхий нийтээр онц байдал зарлан тархалтыг хянах арга хэмжээ авч, вакцин гаргах авахаар шуурхай ажилласан. 2014 онд ПолиоХүний тархи нугасыг гэмтээжхалдварт энэ вирусийн шинж тэмдэг 2012 онд илэрч, 2013 онд тархалтын тоо оргилдоо хүрсэн юм. 2013 онд онц байдал зарлан өвчний тархалтыг зогсоож чадсан. 2016 онд ЗикаАмерик улсаас гаралтай Зикавирусийнхалдварыг зогсоохоор ДЭМБ онц байдал зарлаж, шуурхай судалгаа хийсний үндсэн дээр халдварыг устгасан юм. 2014, 2019 онд ЭболовирусДэлхий нийтийг сандаргасан энэ халдварт өвчин 2014 оны наймдугаар сараас 2016 оны гуравдугаар сар хүртэл тархсан энэ өвчний улмаас 30 мянгаас олон хүн халдвар авчбаруун Африкт 11 мянган хүн нас барсан уршигт явдлын үеэр онц байдал зарласан. Эбологийндараагийн онц байдлыг өнгөрсөн жил Конго улсад тархсандэгдэлтийгзогсоохоор авч байсан. Иймд ДЭМБ дэлхий нийтэд дараах халдвараас урьдчилан шинэчилсэн зөвлөмжийг хүргүүлж байна: Гараа спиртийн агууламжтай ариутгагчаар тогтмол ариутгах. Ариутгаагүй гараа нүүрэндээ хүргэхгүй байх. Ханиаж, найтаахдаа хэрэглэсэн амны алчуурыг сайтархумьжхаяад гарааариутгах. Олон нийтийн газар шүлсээ хаяхгүй байх. Ханиаж, найтаасан хүнтэй ойроос харилцахгүй байх. Хэрэв ханиалгаж халуурч, амьсгалахадзовиуртайбайгаа бол эрүүл мэндийн байгууллагад хандах, гадаад улсруузорчсон эсэхээ заавал мэдэгдэх. Амьтны захаар зорчихгүй,амьтдадхамгаалах хэрэгсэлгүйгээр хүрэхгүй байх. Түүхий мах хэрчих хутга, гамбанзыг тусгаарлах. Амьтны гаралтай боловсруулаагүй, түүхий бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан бүтээгдэхүүнийг анхааралтай сонгох, сайтар болгож хэрэглэх. Дархлаа дэмжих, шим тэжээлтэй хүнс хэрэглэж, хангалттай унтаж амрах. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглох. Олон улсаар зорчихдоо: Өвчний шинж тэмдэг ихээр илэрсэн халдварын голомтот бүс нутгуудаар зорчихгүй байх. Олон улсын нисэх буудлууд болон халдвар тархсан бүс нутагтхалдварыншинж тэмдгийгурьдчиланилрүүлэх, халдвар тархаахгүйн тулд хяналт шалгалтыг чангатгах, гарц болон нэвтрэх хэсэгт хяналтын төхөөрөмж нэвтрүүлж хянах. Дотоодын нислэг болон, галт тэрэгний зогсоол, хот хоорондын тээврийн хэрэгслийн баазад мөн вирусийн хяналтын төхөөрөмж нэвтрүүлэх, зорчигчид болон зорчин ирэгсдийг шалгах Коронавирусийн шинж тэмдэг илэрсэн бүс нутгаар зорчсон, халдвар авсан хүмүүстэй уулзсан бол заавал эмчийн үзлэгт орох. Халдварын тархалтын зогсоохын тулд хүмүүстурьдчилансэргийлэх эрүүл мэндийн мэдлэг олгох, мэдээллээр хангах кампанит ажил зохион байгуулах.Түүнчлэн United, Delta, American Airlines, British Airways, Air Seoul, Lion Air, Lufthansa Group, Cathay Pacific, Finnair, Air Asia, Air India, Air Canada, All Nippon Airways, Asiana Airlines болон Korean Air зэрэг агаарын тээврийн компаниуд халдварын голомт болсон Ухань хотын нислэгүүдээ цуцлах шийдвэрт хүрлээ. Эх сурвалж: ДЭМБ

“Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг байгууллаа

Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны 6 дугаар тушаалаар Монгол Улсад коронвируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгууллатаар хангах чиг үүрэг бүхий Улсын онцгой комиссын шуурхай штаб-ыг Онцгой байдлын ерөнхий газарт байгууллаа. Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах бөгөөд холбогдох яам, агентлагийн төлөөллөөс бүрдсэн алба хаагчид ажиллах юм. Шуурхай штабаас гаргасан коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаарх үүрэг чиглэлийг төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, ард иргэд мөрдөж ажилланагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн аж ахуйн нэгжийг 5-20 саяар торгоно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаашид өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж иргэд, хэрэглэгчдийг хохироосон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцож, тухайн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэхээ мэдэгдлээ. Зөрчлийн тухай хуулиар үнэ нэмсэн байгууллага, аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна. Улсын Онцгой Комиссын хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний зах зээл дэх нийлүүлэлт, мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа талаар мэдэгдсэн. Иймд ард иргэд тайван байж, УОК-ын шийдвэрийг даган, хэрэглээгээ зохицуулах нь чухал юм. Засгийн газраас хүнс, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, нийлүүлэлтийг тогтвортой байлгахаар шаардлагатай зохицуулалтуудыг хийж байна. Үүний дагуу ШӨХТГ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн асуудалд хяналт тавин, ажлын хэсэг гарган ажиллуулж байна. Өнөөдрөөс зарим худалдааны зах, дэлгүүрүүдэд махны эрэлт багасч, үнэ буурч эхэлсэн мэдээлэл байна. Мөн үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан үнээ өсгөсөн худалдааны төв, дэлгүүрийн талаарх мэдээллийг хүлээн авах1800-1284дугаарын утас ажиллуулж байна. Өчигдрийн байдлаар иргэдээс өргөн хэрэглээний бараа материал, ариутгагч бодис, амны хаалттай холбоотой 11 гомдол ирүүлсэн байнагэж Шадар Сайдын Ажлын Албанаас мэдээллээ.

Ф.Мэрлин: Франц улсын иргэн COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсанд маш их харамсаж байна

Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Филипп Мэрлин Юуны түрүүнд Монголд Улсад COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсан хүн нь Франц Улсын иргэн байгаад маш их харамсаж байна. Надаар дамжуулан Франц улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлснийг уламжилж байна. Бид иргэнтэйгээ холбогдож мэдээлэл авч байгаа. Биеийн байдал нь дээрдэж байгаа гэсэн мэдээлэл авсан. Бид Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбар, эмч нарт манай улсын иргэнийг эмчилж чадна гэдэгт итгэж байна хэмээн онцлон тэмдэглэлээ. Тэрээр энэхүү харамсалтай үйл явдлыг цаашид яаж засч залруулж явах тал дээр ихээхэн санаа зовинож байгаагаа уламжилсан юм. Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газраас өвчтөнийг эдгээхийн тулд байгаа бүх хүч чадлаа дайчлан ажилла гэдэг чиглэл өгсөн. Тийм бололцоо байгаа гэдгийг ч манай Эрүүл мэндийн сайд хэлсэн. Тиймээс одоо өвчтөний сэтгэл санааны байдал чухал. Өнгөрсөн хоногуудтай харьцуулахад нийгмийн сүлжээгээр тархаж байсан нэн таагүй хандлага буурч, ард иргэд маань ч ухаалаг хүлээцтэй хандан, тэр хэрээр өвчтөний сэтгэл зүйн байдал тогтворжиж, эмч, өвчтөн хоорондын харилцаа улам сайжирч байна гэлээ. Дэлхий нийтэд цар тахлын түвшинд тархаж буй COVID-19 халдварын Монгол Улсын анхны тохиолдол Франц улсын иргэнээс илэрсэнтэй холбогдуулан тус улсын зүгээс иргэнээ авах хүсэлт гаргаад байсан. Харин өвчтөний сэтгэл санаа, биеийн байдал сайжирч, эдгээнэ гэсэн монгол эмч нарын итгэл өндөр байгааг үндэслэн иргэнээ нутаг буцаах асуудлаар дахин хөндөхгүй гэдгээ Элчин сайд Ф.Мэрлин уулзалтын үеэр хөндсөн. Өвчтөн ч эхэндээ нутаг буцах бодолтой байсан ч Монгол Улсад эмчлүүлэх шийдвэр гарган эмч, мэргэжилтнүүдийн заавраар шинжилгээ, үйлчилгээг ямар нэг асуудалгүйгээр даган биелүүлж байнагэж Монгол Улсын Шадар Сайдын Ажлын Албанаас мэдээллээ.

Трамп Европоос ирэх болон Европ руу явах урсгалыг 30 хоног зогсоолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шинэ төрлийн коронавирус нь бүх дэлхийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрсэн тухай ДЭМБ-ын мэдэгдлийн дараа Европоос АНУ-д ирэх болон АНУ-аас Европ руу явах бүх урсгалыг 30 хоногийн турш зогсоохоор болсноо мэдэгдлээ. Гэхдээ энэ шийдвэрт Их Британиас бусад Европын бүх улс орон хамаарч байгаа ба дээрх шийдвэр орон нутгийн цагаар баасан гаригийн /2020.03.13/ шөнө хэрэгжиж эхлэх ажээ. Мөн уг шийдвэр нь худалдаа, ачаа тээвэрт нөлөөлөхгүйг онцолсон байна. Түүнчлэн Covid-19-ийн халдвар авсан иргэддээ санхүүгийн тусламж үзүүлэх яаралтай арга хэмжээг авч эхлэхээ амласан байна. Уг ажилд 50 тэрбум ам.доллар төсөвлөхөөр төлөвлөж байгаа гэв. АНУ-д өнгөрсөн шөнийн дотор 311 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэн нийт халдвар авсан хүний тоо 1,300 давсан бол нас барагсдын тоо наймаар нэмэгдэж, 38 болжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.