Францын иргэнтэй нэгдүгээр хавьтлын 126 иргэний COVID-19 шинжилгээний хариу БҮГД ХАЛДВАРГҮЙ гарлаа
2020-03-12 09:54:02 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээCOVID 19 халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа билээ. Түүнтэй хамтонгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан гээд нэгдүгээрхавьтлын хүмүүсийг олж тогтоон126хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байгаа юм. Харин эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсныг ХӨСҮТ-ийн эх сурвалж мэдээллээ. Гэхдээ одоо давтан шинжилгээ авч баталгаажих учиртай. Энэ талаарХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АмбасэлмааЭхний шинжилгээний дараа тэдгээр хүмүүсээс 7, 14, 21 хоногт нь давтан шинжилгээг авах бөгөөд эдгээр ажлууд зааварзөвлөмжийн дагуу үргэлжлээд явна гэдгийг өчигдөрхэвлэлийн хурал хийх үеэрээ хэлж байсан юм. Мөн нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан Оюутолгойкомпанийнгурван ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан байна.
“Монголын Элчин сайд нарын клуб” ТББ-аас УОК-т хандив гардууллаа
2020-03-11 10:58:59 Нийтлэгдсэн: Улс төрМонголын Элчин сайд нарын клуб ТББ-ын төлөөлөл өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө. Энхтүвшинд бараалхан дэлхий даяар тархаад буй Коронавирус 19 хэмээх аюулт өвчинтэй тэмцэх, ард түмнээ энэхүү өвчний халдвараас сэрэмжлэн хамгаалах, сэргийлэн аврах талаар Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч буй холбогдох арга хэмжээнүүдийг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн захидлыг энэхүү амаргүй үйлсийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд зориулан МЭСК-ийн гишүүдээс чин сэтгэлийн хандив болгон өргөж буй арван сая төгрөгийн хамт гардуулан өгөв. Шадар сайд Ө.Энхтүвшин уг захидал, хандивыг хүлээн аваад ойр холын олон улс гүрэнд хурдтай тархаж буй энэхүү аюулаас хилийн чанад амьдарч сурч, ажиллаж хөдөлмөрлөж, айлчлан зочилж, аялан зорчиж яваа монгол иргэдээ хамгаалах талаар Монголын дипломатуудын гүйцэтгэж буй үүрэг, гаргаж буй хүч чармайлтыг монголын төр засаг, түмэн олон өндөр үнэлж байдгийг илэрхийлэн талархаад уг хандивыг зориулсан үйлсэд нь зохих ёсоор ашиглах болно хэмээв. Шадар сайдад бараалхахад МЭСК-ийн Ерөнхийлөгч, Бригадын генерал, Элчин сайд Д. Гэрэл , дэд Ерөнхийлөгч Элчин сайд Л.Удвал, тэргүүлэгч гишүүн Элчин сайд Х.Бэхбат нар байлцан Коронавирус 19 анх удаа Монголд илэрсэн явдал төр засаг, холбогдох яам, байгууллага, албадын зүгээс үүрэг хариуцлагаа улам чамбайруулах шаардлагатай байгааг харуулсан төдийгүй хувь хүн, иргэн бүр цаашид нэн хариуцлагатай, өндөр ухамсартай, хатуу сахилга журамтай байж болзошгүй аюул заналыг амжилттай гэтлэн давах болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Онцгой комиссын цаашдын ажилд амжилт хүсэв. Эх сурвалж: ГХЯ
Эрсдэлт бүлгийн иргэдээ Москва, Турк, Япон, Солонгосоос тусгай үүргийн онгоцоор авчирна
2020-03-11 10:49:43 Нийтлэгдсэн: Халуун сэдэвОлон улсын нислэгийг түр зогсоосонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамаар дамжуулан Москва, Турк, Солонгос, Япон улсад байгаа иргэдээ МИАТ-ын онгоцоор татаж авахаар төлөвлөн, ажиллаж байна гэдгийг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ. Тэрбээр Өнөөдөр 06:40 цагт Аэрофлотын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсанаар Монгол Улс руу ирэх олон улсын нислэг зогссон. Монгол Улс иргэдээ татаж авна. Гэхдээ бололцоо, боломжоороо татаж авна. Бүгдийг нь нэг дор татан авахад хэцүү. УОК-ын шийдвэр гарсан. Өндөр настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, эмчилгээнд орсон тэнхрэх шаардлагатай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг түрүүлж татан авна. Эдгээр хүн тухайн улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газарт хандах хэрэгтэй гэсэн юм. Салбарын сайд зорчигч тээврийг түр хугацаагаар зогсоосон ч агаарын карго, транзит тээвэр хэвийн үргэлжилж байгаа гэдгийг онцоллоо.
Франц иргэнтэй хамт байсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ
2020-03-11 09:48:10 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЭнэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн Аэрофлот компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Францын иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулан эхнээсээ шинжилгээний хариу гарч эхэлжээ. Эхний шинжилгээгээр нэгдүгээр хавьтлын 26 хүнээс иргэн халдвар аваагүй, шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Бусад хүмүүсийн шинжилгээний хариу одоохондоо гараагүй бөгөөд энэ ажиллагаа үргэлжилж байгааг албаныхан хэллээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийг үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлан ажиглалтад байлгахаар болжээ.
Шууд: ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН ХҮНСНИЙ НӨӨЦИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА
2020-03-10 12:44:58 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй