Зам тээврийн ослоор бэртсэн хүн 70 гаруй хувиар нэмэгджээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 486 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 327 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас 14 хүн бэртэж, орон нутгийн замд хоёр хүний амь хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 7-ны 15.30 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг Зүүн балган гэх газар шороон замд Dayun загварын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 60настай эрэгтэйн амь хохирсон. Мөн тухайн өдрийн 17.30 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг Цав хангай гэх газар засмал замд Toyota LandCruiser-200 загварын автомашин онхолдож, зорчигч 46настай эмэгтэйн амь хохирч, 53 настай эрэгтэй, 8-70 насны гурван эмэгтэй, жолооч 44 настай эрэгтэй нарын таван хүн гэмтсэн хэргийг шалгаж байна. Замын цагдаа нар эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолооч илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан долоон зөрчил бүртгэгджээ. Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 59.6 хувиар, зам тээврийн осол 61.4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 71.4 хувиар, хүний амь нас хохирсон осол хоёр дахин нэмэгдсэн байна. Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн алба анхааруулж байна.

БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үдийн нислэгийг зогсоосон хугацааг сунгав

Улсын онцгой комисс /УОК/ өчигдөр /2020.3.8/ хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин: Байдал амаргүй байна. Дэлхийн 99 оронд COVID-19-ийн халдвар дархаж, өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тиймээс бид тайвширч болохгүй. Хийж буй ажлаа сайжруулж, сонор сэрэмжээ сайжруулах шаардлагатай байна. Тусгаарлах байр олныг гаргасан. Одоогоор 500 орчим хүн тусгаарлах байранд байна гэлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:УОК-ын ес дэх хурал боллоо. Шадар сайд мэдээллийн эхэнд, 99 оронд халдвар тархаж, 106 мянга 139 хүн халдвар авч, 3600 хүн нас бараад байгааг мэдээлсэн. ДЭМБ зөвлөгөө өгсөөр байна. Дэлхийн бөмбөрцгийн нэг ч орон манайд халдвар гарахгүй гэж бодож болохгүй гэж зөвлөж байгаа. Оношилгоо эмчилгээний чиглэлээр туршлага судалж байна. ДЭМБ-ын 6 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг манай улсад ажиллаж байгаа. Өнөөдрийн хурлаар иргэдийг тусгаарлах журам батлах үүргийг ЭМЯ-нд өгсөн. Оношлууртай холбоотой асуудлаар БНСУ, Япон улстай хамтран ажиллаж байна. Мөн энэ чиглэлээр ЭМЯ-наас ОХУ-д ажиллаж буй баг давхар судалгаа хийж байгаа гэлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:Монгол Улсаас гадагш явдаг нислэгийг гуравдугаар сарын 11-ныг хүртэл зогсоосон байсан. БНСУ-Монгол-БНСУ, Япон-Улаанбаатар-Япон, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл буюу өвлийн нислэгийн хуваарь дуустал нисгэхгүй байх шийдвэр гаргалаа. Нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэх эсэх асуудалтай холбоотойгоор дахин мэдээлэл хийнэ гэв. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан:Шинэ коронавирусний тархалт эгзэгтэй байдалд шилжиж байна. Монгол Улс 3-4 сар дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байна. Одоогоор махны 12 мянган тонн нөөц байна. Махны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд өдөрт 100 тонн нөөцийн мах хэрэглэх боломжтой. Өнгөрсөн онд гэхэд 60-70 тонн мах нийлүүлж байв. Мах бэлтгэн нийлүүлэх 60 гаруй аж ахуйн нэгж 12 мянган тонн махыг экспортл

УОК-ын уриалгыг дэмжин аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна

Улсын онцгой комиссын 06 дугаар хуралдаанаас спирт, архины үйлдвэрүүдийг түүхий эдээ архи биш ариутгалын бодис хийхэд шилжүүлэн ашиглах уриалгыг гаргасан. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ариутгалын бодисуудын хүрэлцээ хангамж урт хугацаанд хомсдохоос сэргийлэн гаргасан энэхүү уриалгыг дэмжин, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Жем Интернэшнл ХХК-ийн хамт олон хүнсний болон ариутгал цэвэрлэгээний зориулалтын спирт, ажилчдынхаа нэг өдрийн цалингаа хандивласныг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө. Мөн Батлан хамгаалах яамны алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивласан батламжийг салбарын сайд Н.Энхболд гардуулан өгсөн юм. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг АОДЭ Экьюпмент ХХК мөн хандивын аянд нэгдлээ. Тус компани ажилчдынхаа нэг өдрийн цалин болон 2000 ширхэг амны хаалтыг хандивласан юм. Улсын Онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжин, хүч нэмэн хандив өргөж байгаа компанийн удирдлага болон ажилчдад Шадар сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлээд Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэг, хамтын хүч, үр дүнд өнөөдрийг хүртэл манай улсад коронавируст халдвар бүртгэгдээгүй байна. Гэвч цаг ямагт анхаарал сэрэмжээ сулруулахгүй энэ эрчээрээ хамтран зүтгэе хэмээн онцлон хэлсэн. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа төрийн албан хаагчдынхаа аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган, шаардлагатай хувцас хэрэглэлд хандивыг зарцуулахаа Монгол Улсын Шадар сайд энэ үеэр онцолсон юмгэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг шинэчилнэ

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35 мянган га талбайгаааг 6711 га талбай нь барилгажсан бол 9752 га талбайг гэр хорооллын хэсэг эзэлж байна. Үүнээс гэр хорооллын 1426 га талбайд дахин төлөвлөлт хэрэгжүүлэх шийдвэр гарчээ. Дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгчтэй 20 хэсэгчилсэн талбайн 15 аж ахуйн нэгжийн ажлын явцын хэрэгжилтийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр танилцууллаа. Нийслэлийн найман байршилд төсөл хэрэгжүүлж буй эдгээр аж ахуйн нэгжүүд одоогийн байдлаар 35 хувийн гүйцэтгэлтэй байна. 2014-2019 оны байдлаар дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 9229 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ онд 3086 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компаниудын төлөөллүүдтэй уулзахад хөнгөлөлттэй зээлэнд хамруулж, борлуулалтын ажлыг нь дэмжиж өгөхийг хүсдэг талаар нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай дуулгасан юм. Тэрбээр хэлэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхийн тулд журмын төсөлд өөрчлөлт оруулж шинэчлэх зайлшгүй шаардлагатайг онцолсон юм. Хотын Захирагч С.Амарсайхан гэр хорооллыг дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийг хохироосон төсөл хэрэгжүүлэгч компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцож, иргэдийг хохиролгүй болгох, мөн татвар төлөгчдийн хөрөнгөөр дэд бүтцээ татуулсан атлаа гэрээний үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгийг шамшигдуулсан гүйцэтгэгч компаниудын нэрийг гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлаж, Эрүүгийн хуульд заасан залилан луйврын шинжтэй гэмт хэргийн үйлдэлд хариуцлага тооцуулах, холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандахыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо. Түүнчлэн журмын төслийг шинэчлэх асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахыг холбогдох албаныханд чиглэл өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

К.Олимпиад: Драгон төвийг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэхээр судалж байгаа

Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 5-ныөдрийн А/151 дүгээр тушаалаар зөвшөөрөлгүй ил задгай талбайд автомашины худалдаа эрхэлсэн заримкомпанийн үйл ажиллагааг таслан зогсоож, газрыг нь чөлөөлүүлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоорАвто худалдааны цогцолбор буюу Олон улсын худалдаа логистикийн төвХК-ийн гүйцэтгэх захирал К.Олимпиадаас зарим зүйлийг тодрууллаа. Да хүрээ захын ойролцоо зөвшөөрөлгүйгээр ил задгай автомашины худалдаа эрхэлж буй хэчнээн аж ахуйн нэгж байдаг вэ? Өнгөрсөн сард А/151 дүгээр тушаал гарахаас өмнө ил задгай авто худалдааг нүүлгэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/1098 дугаар захирамж 2019 оны аравдугаар сарын 22-ныөдөр гарсан байдаг. Уг захирамжид таван иргэн, аж ахуйн нэгжийн автомашин худалдаалж буй газрыг хүчингүй болгохоор тусгасан байдаг бөгөөд тус газруудын гурав нь Баянзүрх дүүрэгт, хоёр нь Чингэлтэй дүүрэгт байрлалтай. Тухайн компаниуд хэдий хэмжээний талбайд үйл ажиллагаа явуулж байсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Дээрх газруудаас хамгийн том нь Баянзүрх дүүргийн авто худалдааны Мөнгөн хүлэг зах. Тус зах нь нийт 4,318 метр квадрат талбайтай, жижиг болон дунд оврын, улсындугаартаймашин худалдаалдаг. Дараа нь Баянзүрх дүүргийн нэг иргэний, тус дүүрэгт харьяалалтай 2,731 метр квадрат газар бий. Ер нь зөвшөөрөлгүйгээр, ил задгай авто машины худалдаа эрхэлдэг газруудын асуудал 2013 оноос яригдаж эхэлсэн юм билээ. 2017, 2018 онд ч тэдгээр газрын эзэмшигчдэд Мэргэжлийн хяналтын байгууллага, нийслэлийн Газар зохион байгуулалтын газраас тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах болонавтомашинхудалдаалахыг хориглосон шаардах бичиг удаа дараа хүргүүлж байсан. Гэвчшаардлагыгүл тоон одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Тиймээс эдгээр захын газрыг хүчээр чөлөөлөх тухай захирамж нь өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ныөдөр гарсан гэж ойлгож болно. -Захирамж гараад сар орчим болох гэж байна. Захууд одоо бүгд нүүсэн үү? -Ил задгай худалдаа, үйлчилгээ явуулдаг газрыг эзэмшигч компани, иргэдэд холбогдох албаныхан шаардлагаа тавьсаар байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор шүүхэд хандаад ч явж байгаа компани бий. Зөвшөөрөлгүй газарт ил задгай автомашины худалдаа эрхэлдэг нийт хэчнээн иргэн байгаа бол? Яг хэчнээн иргэн байгааг тодорхой хэлж мэдэхгүй ч Мөнгөн хүлэг захын тухайд л гэхэд 1,500-1,800 орчим автомашин багтах хэмжээний газарт үйл ажиллагаа явуулдаг. Хуучин автомашин худалдаалж буй газрууд хөрс, агаарын бохирдол үүсгэдэг гэж хүмүүс ихээхэн шүүмжилдэг.Тэгвэл хуучин автомашинхудалдаалахад орчинямар байх ёстой вэ. Нэгдсэн дүрэмжурам, стандарт бий юу? -Автомашин борлуулахад ямар нэг стандарт, дүрэм гэж одоогоор байхгүй. Гэхдээ хотын төвд агаар, хөрсний бохирдлоос гадна замын түгжрэл үүсгэдэг асуудал бий. Мөн сэлбэг, автомашинаас гарч буй хорт утаа, тосмаслонь газрын хөрсөнд маш их хартугалга шингээдэг. Энэ талаарМэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газраас судалгаа хийсэнбайдаг. Тийм хүнд металлаар бохирдсон орчин иргэд, тэр дундаа ирээдүй болсон хүүхэд багачуудад ямар хор нөлөө үзүүлэх нь ойлгомжтой учраас энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай. Нөгөө талаар, зориулалтын бус газар автомашины худалдаа, үйлчилгээ үзүүлж буй захуудыг нийслэлээс цэгцлэх гээд байгаа нь бизнес эрхлэгчдээ хохироох гээд байгаа юм биш. Иргэдийнхээ цэвэр, аюулгүй орчинд үйлчилгээ авах эрхийг л хангаж өгөх гэж байгаа хэрэг. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд автомашин борлуулах эрхтэй хоёрхон худалдааны төв байгаа нь Да хүрээ болон Олон улсын худалдаа логистикийн төв. Олон улсын худалдаа логистикийн төвнь анх 2014 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор байгуулагдаж байсан. Үүний дараа 2017 онд Засгийн газрын хурлын тэмдэглэлээр хот дотор ил задгай автомашин болон түүний дагалдах сэлбэг хэрэгсэл худалдаалах цэгүүдийг хотын захруунүүлгэх шийдвэр гарсан байдаг. Улаанбаатар хот 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтод жил болгон зарласантай холбоотойгоор авто зогсоолоос эхлээднэг стандарттай болно. Харин бид автомашин худалдаалахтай холбоотой стандартыг төсөл хэлбэрээр санаачлаад явж байна.Нэг автомашиныг хэдий хэмжээний талбайдборлуулах, автомашин худалдаалж буй газарцементлэгдсэнбайх ёстой болон худалдааны төв нь 24 цагийн харуул хамгаалалт, гэрэлтүүлэгтэй байна гэгчлэн шаардлагуудыг тусгасан. Энэ төсөл хэрэв дэмжигдвэл ирэхдолдугаарсар гэхэд батлагдана. Ингэснээр нэгстандарттай болж, нийслэлд автомашины замбараагүй худалдааүгүй болно. Дахүрээгээсбусад захын үйлажиллагаагбүрэн зогсоовол тэнд хөдөлмөр эрхэлж буй худалдаачдад өөр газар ажлын байр хэрэгтэй болно. Тэгвэл Да хүрээ эсвэл Авто худалдааны цогцолборт бүгд багтаж чадах уу? 2015 оны судалгаагаар Монгол Улсад 5,000-7,000 орчим автомашин жилд борлуулагддаг гэсэн тоо бий. Тус судалгааны дүнг үндэслэж Авто худалдааны цогцолбор 6,375автомашинызогсоолтойгоорүйл ажиллагаагаа эхэлсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл,захуудыг нүүлгэхэд Авто худалдааны цогцолборынхүчин чадал хангалттай хүрэлцэнэ.Улсын хамгийн олон зогсоолтой авто худалдааны төв шүү дээ. Түүнээс гадна худалдан авагч болон бизнес эрхлэгчдэд шаардлагатай бүх үйлчилгээг төвлөрүүлж, нөхцөл байдлыг бүрдүүлсэн.Тухайлбал, Авто тээврийн үндэсний төвийн нэг цэгийн үйлчилгээний төв тэнд байдаг учраас дугаарын хасалт, импорт, шилжилт хөдөлгөөн гээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг үзүүлж байна. -Хүчин чадал нь 6,300 гаруй автомашины зогсоолтой гэлээ. Яг өнөөдрийн байдлаар тус худалдааны төвд хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна вэ? -Одоогоор манайд 64 аж ахуйн нэгжийн 650 гаруй иргэн ажиллаж байгаа бөгөөд тус төвөөр өдөрт 800-1,000 орчим хүн үйлчлүүлдэг. Олон улсын худалдаа логистикийн төв нийт 130 га газрыг эзэмшдэг. Одоогоор 22 га газарт нь бүтээн байгуулалт хийсэн. Цаашид залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, авто парк гэх мэт бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөсөн. Төвийн дэд бүтцийн ажил 2018 ондэхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар цэвэрбохирынажил40-80 хувьтай явж байна. -Хамгийн сүүлд нийслэлийн Засаг даргын 2020 оны А/151 дүгээр захирамж гарснаасхойшзориулалтын газар үйлчилгээ эрхлэх хүсэлт тавьсан иргэн бий юу? -Хэд хэдэн худалдаа эрхлэгчийн төлөөлөл ирж гэрээ байгуулсан. -Захирамжаар чөлөөлөгдөх газрыг цаашид хэрхэхбол? Чөлөөлөгдсөн газрыг хэрхэхийг нийслэлийн удирдлагууд мэдэх байх. Гэхдээ тухайн газрыг нийтийнэзэмшлийнталбай болгохоор судалж байгаа юм билээ. Учир нь Дахүрээгийнэргэн тойронд амьдардаг иргэдэд замынтүгжрэлээс авахуулаад олон хүндрэл байдаг. Зарим худалдаа эрхлэгчАвто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулах гэхэд хэтэрхий хол гэцгээдэг юм билээ. Энэ асуудалд анхаарлаа хэрхэн хандуулж байгаа вэ? Төвдөө бөөгнөрөх тусмаа л эмх замбараагүй, зохион байгуулалт тааруу болно шүү дээ. Бусад улс орнуудад үйлдвэр болон автомашины худалдаа, сэлбэг, барилгын материалын дэлгүүрүүд нь бүгд хотын захдаа байрласан байдаг. Улаанбаатар хот өдөр ирэх тусам тэлж, 22-ын товчоо бараг хоттойгоо залгаа болчихоод байгаа. Авто худалдааны төв рүү Саппорогоос цаг тутамд автобус явж байна.Тиймээс энэ бол асуудал биш. Ташрамд хэлэхэд, зарим улсоронд авто худалдааны төвүүдээ дагаад терминалууд нь байрласан байдаг. Тиймээс бид цаашид өөрийн авто худалдааны цогцолбортДрагонтөвийг нүүлгэхээр төлөвлөж байгаа. Драгонтөвийг тойрсон үйл ажиллагаатай холбоотойгоорСонгинохайрхандүүргийн оршин суугчдаас их гомдол санал ирдэг. Тус терминалаас16 аймагруу хот хоорондын тээвэр иргэдэд үйлчилдэг бөгөөд жилд нэг сая гаруй хүн үйлчлүүлдэг гэх судалгаа бий. Хэрэв Драгонтөвийг нүүлгэвэл Авто худалдааны цогцолборруубүх чиглэлийн автобус явах боломжтой болно. Түүнчлэн сэлбэг худалдаалдаг зах хотын төвд байх нь зохимжгүй учраас бид мөн сэлбэгийн захыг төвдөөбарихаарТЭЗҮбэлдэж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.