Ц.Гарамжав: Зургаан настанд зориулж гэр шиг нь дотуур байр, аав ээж шиг нь халамжлах ажилтныг бэлтгэх хэрэгтэй

УИХ-ынгишүүн Ц.Гарамжавтайярилцлаа. Гэр бүлийн тухай хуульд оруулж байгаа гол өөрчлөлт нь юу вэ? -Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх зохицуулалтиж бүрнээрээ орж чадаагүй.Нийгэм хөгжиж, эдийн засаг тэлэхийн хэрээр гэр бүлд тулгарах асуудал нь олон болсон. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн оролцоотой, бодлогоор гэр бүлд тулгамдаж байгаа зарим нэг асуудлыг нь хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг тусгаж өгсөн. Гэр бүлийн хуульд өөрчлөлт оруулахад нэлээн судалгаатай, үндэс суурьтайхандах ёстой. Жишээлбэл, хүүхэд үрчлэхтэй холбоотой, гадаадын хүнтэй гэр бүл болсон хүмүүсийн маргаантай асуудал, тэдний үр хүүхдийг хэрхэн бүртгэх вэ, салалтаас үүдэлтэй гарчбайгаа үр дагаврыг яаж, хэрхэн шийдвэрлэх вэ гэх мэт асуудлыг зохицуулах зохицуулалтнэлээн орсон. Нэг сайн тал нь гэр бүлийн хүмүүжил, боловсролыг сургуулиудад, сургуулийнөмнөх боловсролд тусгаж өгье гэсэн санааорсон. Мэдээж үүнийг дагаад төсөв мөнгийг шийдвэрлэх асуудал яригдаж байгаа. Монгол Улсад жилд 20 мянган орчим гэр бүл шинээр нэмэгддэг. Нийт 890 мянган гэр бүлтэй. Гэр бүлтэй холбоотой бидэнд ярих юм их бий. Өнөөдөр бидний өмнө тулгамдаад байгаа хамгийн том асуудал ньгэр бүлийн эдийн засаг,орлогогүй байдал. Тухайн гэр бүлд байгаа гишүүдийн хоёр, гурвыг нь ажилтай байлгах, ажлын байраар хангахбодлогыг хамгийн түрүүн төр засаг дэмжиж шийдвэрлэх ёстой. Цааш ухаад үзэхээр ажлын байрыг хэн бий болгох вэ, ажлын байр бий болгогчдоо хэрхэн дэмжих вэ гээд нийгмийн бусад зүйлс ньуялдаа холбоотой холбогдоод явах учиртай юм. Одоохондоо гэр бүлийн харилцаанаас үүссэн тулгамдсан асуудлыг зах зухаас нь оруулж ирсэн болохоос биш гэр бүлийн ажилгүй, орлогогүй байдлыг арилгах, гэр бүл салалтын гол шалтгаан эдийн засгийг дэмжих талаар шийдвэрлэж чадаагүй. Цаашдаа дэлхийн бусад орныадилаар төрийн бодлого нь гэр бүл рүүгээ чиглэсэн, гэр бүлээрээ дамжиж нийгмийн хөгжил, бусад асуудал нь гэр бүл дээрээ төвлөрч явдаг,түүнд тулгуурлаж бодлогуудаа хэрэгжүүлдэг байдал руу манай улс адилхан явах ёстой. Олон Монгол залуус гадаадад эдийн засгийнхаа асуудлыг хөөгөөд ажиллаж байна. Үүний цаана олон гэр бүл салж байгаа.Хамгийн наад захын жишээ гэхэд л зургаан настай хүүхэд сургуульд ороход аав, ээж нь салж байна. Яагаад гэхээр хөдөөний малчин гэр бүлийн хүүхэд нь сургуульд орох болоход ээж нь хүүхдээ дагаад сумын төв дээр, аав нь хөдөө малтайгаа үлддэг. Энэ хоёрын хооронд 4,5 жил тусдаа байхаар гэр бүл салж байна.Нийгмийн бодлогыг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм л даа. Энэ жишээн дээр яаж гэдгийг нь авч үзвэлзургаан настайхүүхдийг сумын төв дээр сургахын тулд гэр шиг нь байрны орчинг бүрдүүлж, хайрлаж халамжлах, эцэг, эх шиг нь анхаарал тавьдаг байх ажилтнуудыг бэлтгэх хэрэгтэй. Ингэж иж бүрэн цогцоор нь тэр гэр бүлийг хамгаалах харилцааг зохицуулах шаардлагатай байгаа юм. Гэр бүлийн бодлогын нэг чухал зүйл нь хүүхэд хамгааллын асуудал.Төрөөс гэр бүлийг зах зухаас нь дэмжээд эхэлж байна. Гэтэл нөгөө талдаа гэр бүл үүрэг хариуцлагатай байх ёстой.Гэр бүлийн үүрэг хүүхдээ хэрхэн харж хандах ёстой юм. Аав, ээж, эмээ, өвөө хэн байдаг юм тэд бүгд балчир үрсээ хайрлаж, хамгаалж, анхаарал хандуулах үүрэгтэй.Энэ асуудал дээр хатуу хариуцлага байх ёстой. Жишээлбэл, хүүхдийг машинд тээвэрлэхдээ зориулалтын суудал дээр суулгах гэх мэтчилэн наад захын олон зүйлс байна. Мөн хороон дарга, багийн дарга нарын хамгийн нэгдүгээрт хийх ёстой ажил нь гэр бүлийн судалгааг хийх ёстой. Гол ажил нь иргэдтэйгээ тулж ажиллах, гэр бүлийг бэхжүүлж хамгаалах. Зорилтот бүлгээс гадна гэр бүлийг тайван амгаланбайлгах ,гэр бүлийг хөгжүүлэх, улам бат бэх болгоход юу хэрэгтэй, шаардлагатай байгааг ньтулж ажиллаж мэдэж байх ёстой хүмүүс. Энэ хүмүүсийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхёстой гэж биүзэж байгаа. -Гэр бүлээ батлуулахгүйгээр хамтран амьдардаг хүмүүс олон байдаг. Салж, нийлнэ. Дунд нь хүүхэд хохирдог. Хамтын амьдралын гэрээ гэдэг шинэ зүйлийг хуулиар оруулж байгаа юм билээ? -Гэр бүлээ батлуулаагүй хоёр саллаа гэхэд байр, машинаа хэн нь авах вэ гэдэг асуудал манай улсад хуулиар зохицуулагдаж байгаагүй. Нийгмийн хөгжил, гэр бүлийн харилцаанаас үүдээд гэр бүлсалахадяах вэ гэдэг үр дагаврыг зохицуулах заалт оруулсан. Бусад улс оронд байдаг. Манайд бол шинэлэг л зүйл гэж хэлжболно. -Хэнэггүй гэх үү хариуцлагагүйгэх үү, зарим аав, ээж бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг цоожилж үлдээдэг эсвэл унтуулаад малдаа явчихдаг. Үүнээс нь болж хүүхэд хохирсон харамсалтай жишээ олон бий. Энэ тохиолдолд аав, ээжид үүрүүлэх хариуцлага нь юу байх вэ? -Яг үнэн. Энэ асуудлыг Гэр бүлийн тухай хуульд оруулж өгсөн. Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага нь юу байх юм. Ялангуяа, аав, ээжүүд хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээвэл яах вэ гэдгийг тодорхой оруулж өгсөн.Хүүхдээ ганцааранг нь гэртээ үлдээснээс болоод хүүхэд хохирч байвал цэвэр эцэг, эхийн буруу. Одоохондоо мөнгөн торгуулийн хэмжээг тусгаж өгсөн байна.Хэрэв хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээснээс болоод хүүхэд хохирсон бол 300 мянган нэгжээр торгоно ч гэдэг юм уу.Цаашдаа хариуцлагыг нэлээн чангалж байж аав, ээжүүд хариуцлагаа ухамсарлаж ойлгох байх.Миний бодлоор хуулийг хэрэгжүүлэх хамгийн чухал. Бодит жишээтэй, мэдээллийг түгээмээр байна. Нийгмийн соён гэгээрүүлмээр байна, аав, ээжүүдийг хариуцлагажуулмаар байна. -Энэ удаагийнпарламентадхамгийн олон эмэгтэй гишүүд сонгогдсон. Хүүхэд эмэгтэйчүүд хохирсонсэтгэл өвтгөсөнхэрэг олонгарах юм. Тэрбүрдэмэгтэй гишүүд хаанабайна вэ, юу хийж байна вэ гэхчлэнгээрдуу хоолойг нь нийгэм нэхдэг. Эмэгтэй гишүүд яаж хамтарч ажиллаж байна вэ? -Айхтар хэргүүд их гарч байна.Мэдээж бид бусад ээжүүд, эмэгтэйчүүдийн адил сэтгэл өвддөг. Тэр болгон дээр гараад сэтгэл өвдөж байна, би ийм байна гэж болохгүй юм. Би хувьдаа боддог юм. Улс төрч хүнд ноён нуруу байх ёстой. Тэртээ тэргүй эмэгтэй хүнийхээ хувьд эмзэглэж, шаналдаг. Би Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ хуулиар хүүхдийг хэрхэн хамгаалах вэ гээд бүлэг байгаа. Уг нь гэмт хэрэг зөрчил гараагүй байгаа дээр нь гэр бүл, хүүхдийн судалгааг сайн хийгээд сургуулийн нийгмийн ажилтан сургууль дээр нь, хорооны нийгмийн ажилтан гэр бүлийнх нь орчинд хамгаалбал гэмт хэрэгт хүүхэд хохирохгүй байх боломжтой. Жишээлбэл, Гарамжав гуайнх гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь тэр, тэр сургуульд явдаг. Эмээ, өвөө нь сургуулиас ньавдаг гэх мэт судалгааг сайн гаргаад хэн хэн нь хаа хаанаа хараа хяналтаа сайжруулбал хүүхэд гэмт хэргийн золиос болохгүй. Үүнд шаардлагатай санхүүжилтийг нь ч Хууль зүйн яам сайн баталж өгсөн шүү дээ. Зөрчил, Эрүүгийн хуулиас орж байгаа торгуулийн 40 хувиас доошгүй хувийгГэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд зарцуулна гэж оруулсан байгаа. Мэдээлэл өгсөн иргэнийг хүртэл урамшуулаадтал талдаа хариуцлагатай хяналттай байвал хүүхдүүд гэмт хэрэгт өртөх нь буурна.Гэмт хэрэг бидний амьдралын эргэн тойронд л гарч байна шүү дээ. Гудманд, гэрт нь, сургуулийн орчинд. Хараа хяналтаа сайжруулаад нийгмээрээ хариуцлагатай болчихвол гэмт хэрэг буурах бүрэн боломжтой. Гэмт хэрэг зөрчлийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Харамсалтай нь олон асуудалд дарагдаад ил харагдахгүй байна. Ядахдаа эмэгтэйчүүд бид энэ хуулиа хэрэгжүүлээч ээ гээд шаардмаар байна. Энэ хууль их хэрэгтэй хууль юм. Жишээлбэл, хулгай, дээрэм хийгээд суллагдсан нэг нөхөр дээр анхаарах хууль. Энэ нөхөр ажилд орж уу үгүй юу, дахин муу юм хийх гэжбайна уу үгүй юу гэдгийг иргэдийн ч юм уунийгмийн ажилтан нь анхаарч, зохихбайгууллагад нь мэдээллээ өгнө. Шат шатандаа бид анхаарлаа сайжруулах юм бол гэмт хэрэг хамаагүй багасахболомжтой гэдгийг л хэлье.

Отгонтэнгэр хайрханд одоогоор ямар ч компани тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн Засаг дарга нартай хаалттай хаалганы драма уулзсаны дараахан Отгонтэнгэр хайрханыг ухахаар нэгэн компани лиценз авсан байна. Үүнийг цуцлах ёстой хэмээн чиглэл өглөө гэх мэдээлэл соошл орчинд цацагдаж эхэлсэн юм. Хэн энэхүү мэдээллийг өгсөн, хэзээ болтол асуудал тодорхой бус байсан талаар тодорхой мэдээлэл гараагүй ч олон нийтийн сүлжээгээр Шүтээн хайрханыг ухах гэж байжээ.Уулын бэлд нь лиценз олгосон байсныг Ерөнхий сайд болиуллаа гэх мэдээлэл хөвөрч эхлэв. Гэвч лизенц нь тусгай хамгаалалтад авчихсан уулынхаа бэлд нь үү, яг одоо ухаад эхэлчихсэн үү гэсэн асуултад тодорхой хариулт гарч ирээгүй юм. Тиймээс мэдээллийг илүү тодорхой болгох үүднээс олон талын эх сурвалжуудтай холбогдож, лицензийн эргэн тойронд мэдээлэл бэлтгэлээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 онд авчээ Монгол Майнинг энд Эксплорэйшн компани нь Отгон сумын зүүн урд хил, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын баруун хойд хилийн заагт анхлан 2008 онд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу XV-014806 дугаартай хайгуулын нэг ширхэг тусгай зөвшөөрөл авчээ. Энэхүү лицензийн талбай нь Отгонтэнгэр хайрханаас нийтдээ 120 гаруй км-ын алсад буюу хоёр сумын хилийн заагт оршдог гэх мэдээллийг нутгийн иргэн бидэнд өглөө. Мэдээллийг илүү тодорхой болгох үүднээс компанийн нэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системээс зураг зүйн бүртгэлийг шүүрдэж үзэхэд ч хайрханаас нэлээд зайдуу, Отгон сумаас 60 гаруй км яваад байрладаг аж. Мөн Google earth /97043157II, 46049104II/ ашиглан лицензийн талбайг хайж үзэхэд ч дээрх мэдээллийг баталж байсан юм. Тэгвэл ТВ5 телевизийн ярилцлагад оролцохдоо аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваагийн ярьсан 2002 онд олгосон гэх хайгуулын болон ашиглалтын гурван лиценз нь тус компаний эзэмшлийнх байсан уу, эсвэл ИТХ-ын дарга нь мэдсээр байсан атлаа мэдэн будилж худлаа ярив уу гэдэг нь олны анхаарал татаж байна. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж ёсоор хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хугацаа нь 9-11 жил байдаг. Тэгэхээр аймгийн ИТХ-ын даргын ярианаас үзвэл тус компани 17 жил ямар ч ашиглалт явуулахгүй атлаа хайгуулын лицензээ хав дарж, хууль зөрчсөн болж таарна. Тэгвэл бидэнд олдсон мэдээллийг шүүрдэж үзвэл Монгол Майнинг энд Эксплорэйшн ХХК-ийн тухайд хайгуулын лицензийг 2008 онд холбогдох хууль дүрмийн дагуу авсан нь тодорхой болов. Хуулийн хугацаандаа буюу арав орчим жил хайгуулын лиценз хэлбэрээр байсныг нь 2019 онд ашиглалтын лиценз болгох хүсэлт гаргаж, Ашигт малтмал газрын тосны газарт хандаж шийдвэрээ гаргуулжээ. Угтаа, яам, хэлтэс агентлагийн зүгээс хайгуул хийсэн талбайгаас нь хэсэгчлэн нөөц тогтоосонд нь ашиглалтын лиценз олгохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хүрээнд, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцсэн, Урт нэртэй хуулийг зөрчөөгүй, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуультай ямар ч зөрчилгүй хэмээн зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ гэсэн үг. Гэтэл өнгөрөгч нэгдүгээр сарын 31-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь 8/600 тоот шийдвэр гаргахдаа Байгаль орчны яамны дэд сайдын нэгдүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийг үндэслэн цуцаллаа гэх тайлбар өгсөн нь соошл орчинд явж буй албан бичгээс тодорхой харагдаж байв. Гэхдээ үндэслэлийг огтхон ч дурдаагүй байсан юм. Отгонтэнгэруултай хэр хамааралтай бэ Мэдээллийг илүү тодорхой болгох үүднээс бид ашиглалтын лиценз нь хилийн заагт орсон гэх Отгон сумын Засаг даргатай холбогдохоор 998779.. утсаар нь залгав. Гэвч холбогдох боломжгүй байсан учраас орон нутгийн удирдлагатай нь холбогдож чадсангүй. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Майнинг энд Эксплорэйшн компанийн Ерөнхий инженер Б.Баярбаатартай холбогдож цөөн асуултад хариулт авлаа. -Танай компанийн эзэмшдэг гэх ашиглалтын лицензийн талаар тодруулах гэсэн юм. Тусгай хамгаалалттай бүсэд буюу Отгонтэнгэр уулын бэлд авсан гэх мэдээлэл цацагдлаа. Үүнд хариулт өгөхгүй юу? -Манай компанийн эзэмшдэг гэх тусгай зөвшөөрөл нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханаас орон нутгийн замаар явахад 100 гаруй км зайд байрладаг. Завхан аймгийн Отгон сум болон Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутгийг хамарч байрладаг. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа ташаа мэдээллийг харсан. Ямар ч монгол хүн төрийн тахилгат хайрханаа ухна гэж байхгүй шүү дээ. Үүнийг та бүхэн ойлгох ёстой юм. Манай компанийн эзэмшиж буй ашиглалтын лицензийн талбайгаас Отгонтэнгэр хайрханы тусгай хамгаалалтын бүс хүртэл 100 гаруй км зай бий. Дунд нь Буянт гол, Шар ус гол, Цагаан бургастайн ам гэх мэт томоохон голын хөндий, тэдгээрийн хооронд орших Мухар харгана, Гялгадай, Хар чулуут, Түмт, Хүрэн чулуут, Жаргалтын уулс, нуруудаар зааглагдаж байгаа. Төрийн тусгай хамгаалалттай Отгонтэнгэр хайрханы хамгаалалтын бүс нь 955 ам.км талбайг хамруулдаг юм билээ. Хамгаалалтад авсан бүсээс хэмжээд үзэхэд л 100 гаруй км зайд оршдог бөгөөд тус уулын бэл хэсгийг тусгай хамгаалалтад орж байгаа гэж би ойлгож байгаа. -Танайх хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж ойлгож болох уу. Аймгийн ИТХ-ын дарга 2002 онд лиценз авсан гэж мэдэгдсэн ч надад олдсон мэдээллээр 2008 онд авсан юм билээ? -Манай компани нь холбогдох хуулийн хүрээнд лиценз эзэмшиж байсан. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайгаагүй, бас ашиглаагүй гэдгийг Байгаль орчны яамны лавлагаанаас харж болно. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуультай ч зөрчилдөөгүй гэдгийг АМГТГ-ын Кадастрын хэлтсээс бидэнд ирүүлсэн албан бичгээс та харж болно. Соошл орчинд буруу мэдээлэл өгөөд байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Хар ухаанаар бодоход л манай тусгай зөвшөөрлийг уулын бэлд гэж ойлгож байгаа бол Багануурын уурхай ч Богд уулын бэлд олборлолт явуулж байгаатай агаар нэг сонсогдож байгаа юм. -Гурван лиценз эзэмшдэг байсан гэж ойлгоод байна? -Маш буруу мэдээлэл яваад байна. Манайх 2008 онд энэхүү XV-014806 гэсэн хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. Өнгөрсөн оны тавдугаар сард зөвхөн нөөц бодогдсон хэсэгтээ л ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Ингээд хайгуулын хэвээр байгаа болон нөөцөө тогтоосон хэсгээ салгаад авчихаар гурав гэж олон тоо харагдаж байгаа хэрэг. Түүнээс биш анх авсан нэг тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд огтхон ч өөрчлөлт ороогүй. Холбогдох албан тушаалтнуудтай уулзахад ийм мэдээлэл өглөө. Төрийн тахилгат шүтээн хайрхан ууланд одоогийн байдлаар хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан лиценз олгож, түүнийг нь техник хэрэгсэл дайчлан ухаж эхэлсэн асуудал одоогоор байхгүй гэсэн үг. Гэхдээ л анхаарал сэрэмж хаа, хаанаа чухал учраас 2014 онд баталсан гэх Засгийн газрын тогтоолыг эргэж нэг харахад гэмгүй болжээ. Учир нь тус компанийн лиценз олгосон талбайгаас дотогшоо буюу Отгонтэнгэр хайрхан хүртэлх 100 гаруй км дотор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн 60 орчим мянган га талбай байрладаг гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна. Уулын бэл гэдгээ ямар хэмжээнд яаж ялгаж салгаж ойлгох талаар сэтгүүлч миний бие ойлголт муу тул уул уурхайн салбарын мэргэжлийн эрдэмтэд энэ талаар ч дуу хоолойгоо гаргаж тайлбар хийхгүй бол энэ бүхний эцэст хариуцлагатай уул уурхай нь орхигдож, харин эзэнгүйдсэн талбайд нь нинжа нар дураар дургих асуудал үүсэх вий гэдгийг ч энд сануулахгүй өнгөрч боломгүй юм. Б.Тогтох

Өнөөдөр ирэх 300 иргэнийг тусгаарлана

Өнөө өглөө дөрвөн автобус Эрээн хотыг зорьсон Тэрхүү автобуснуудаар тус хотод байгаа 300 иргэнийг авчрах гэнэ. Иргэдээ авчрах ажиллагаанд Эрээн хотод суугаа консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамтран ажиллаж байгаа аж. Албаныхан тэднийг хэдэн цагт ирэхийг нууцалж байгаа бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлан эмчийн үзлэг шинжилгээ хийх юм байна.

Б.Маргад: Монгол хүн аливаа зүйлийг хурдан сурах, эзэмших язгуур үндсэн сайн чанартай

Энэ удаагийн ярилцлагын буландаа МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөлийн дэд тэргүүн Б.Маргадыг урьж, түүнтэй цөөн хэдэн хором ярилцснаа уншигч танаа хүргэж байна. Сайн байна уу, Германд төрж өссөн Монгол охин олон нийтийн багагүй ажлууд хийсэн гэж дуулсан. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач? / Таны мэргэжил? - Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баясгалан овогтой Маргад гэдэг. Би ХБНГУ-д улс төр, төр захиргааны удирдлага, олон нийтийн эрх зүйн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд одоо мэргэжлийнхээ дагуу ХБНГУ-ын Бавари муж-д ажиллаж байна. Берлин хотод амьдарч байхдаа 2016 оноос хойш 4 жил амжилттай үйл ажиллагаа явуулж буй Берлин хот дахь оюутан залуусын MAS-Berlin холбооны тэргүүнээр саяхныг хүртэл ажилласан. Харин 2019 оны 2 сараас МЗХ- ХБНГУ дахь салбар зөвлөлийн дэд тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Зорилго тань юу вэ? -Аливаа зорилго нь дотроо карьерийн, хувь хүний хөгжлийн, эрүүл мэндийн, бизнесийн, ажил мэргэжлийн, түүнчлэн алс хэтийн болон ойрын гэх мэт маш олон төрөл бий шүү дээ. Тэр бүгдийн тухай ярьвал маш өргөн сэдвийг хамрах байх. Хамгийн эхэнд санаанд бууж байгаа ойрын зорилго бол одоогийн мэргэжлээрээ дараагийн шатны сургуульдаа суралцах. Ажлын мэдлэг, чадвар, дадалтай болох. Тийм учраас залуу эмэгтэйн хувьд мэдлэг эзэмших, суралцахад ахиухан цаг зориулахаар шамдаж байна. Ер нь том жижиг ямар ч бай тавьсан зорилгынхоо ард гарна гэдэг нь надад бахархалтай санагддаг. Залуу хүний хувьд яг юуг өөрчлөхийг хүсдэг вэ? Түүнд оруулах таны оролцоо юу вэ? - Нийгэм гэдэг өөрөө хамтын бүтээл, нийтийн бүтээл байдаг. Дэлхийн аль ч улс орон байсан адилхан. Иймд хүн бүрийн, ялангуяа манай монгол залуу үеийн идэвхтэй зөв хандлага бүхий оролцоо эх орон, Монголын хөгжилд маш их хэрэгтэй санагддаг. Тиймдээ ч оюунлаг бөгөөд хариуцлагатай, ухамсартай байхаас эхэлмээр юм уу даа. Гадаадад сурч, амьдарч байгаа залуучуудын их хүч, шинэ импульс, шинэлэг бодит санааг цуглуулж, тэдгээрийг хэрэгжүүлэхийг маш их хүсдэг. Эх орныхоо ирээдүйн төлөө залуус бид хоорондоо нэгдэж, бүгд хамтран нийгмийн зөв урсгалыг үүсгэхийг уриалмаар байна. Танай МЗХ-ХБНГУ дахь салбар зөвлөлийн зүгээс эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлийн уралдааныг анх удаа германд зохион байгуулах гэж байгаа гэж сонссон. Энэ талаар хуваалцаач?Энэ хурлын үр дүн, онцлог нь юу вэ? - МУ-н тав дахь Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа хилийн чанадад амьдарч буй монгол залуусын дунд зохион байгуулагдаж буй Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлийн уралдаан маань 2020 оны 02 сарын 01-нд Мюнхен хотод болно. Уг хурлыг МЗХ-ХБНГУ дахь салбар зөвлөл нь Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам, Ханнс-Зайделийн-Сан, Монгол Германы хамтарсан Отгонбаяр сантай хамтран зохион байгуулж байна. Энэхүү эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд маш олон тооны илтгэлүүд хүлээн авсан ба зохион байгуулагдаж буй хурлын танхимаас хамааран оролцогчдын тоо хязгаартай байгаа. Маш богино хугацаанд хуралд 150 хүн ХБНГУ-д болон Европын холбооны бусад орнуудадааc бүртгүүлсэн учир цахим бүртгэлийг бид хаагаад байна. Үүнээс харахад энэхүү академик гэдгээрээ онцлогтой хурал маань үнэхээр цагаа олсон зөв арга хэмжээ болж байгаа гэж санагдлаа. Мөн дээр дурдсан санааг гадаадаас эх орон руугаа оруулж, хэрэгжүүлэхэд их таатай нөхцөл, боломж гэж харж байна. Одоогоор бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд манай холбооны ТУЗ болон нийт гишүүд эхний өндөр хэмжээний арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Таны ойрын төлөвлөсөн ажлууд? - Эхний ээлжинд шалгарсан тэргүүн илтгэгчийн санааг Монголдоо хэрэгжүүлэх, цаашдаа энэхүү арга хэмжээг 2 жил тутамд зохион байгуулж, шинэлэг санаа санаачилгыг монголдоо нэвтрүүлэх бодолтой байна. Хувьдаа төлөвлөсөн ажил бодол санаанууд их байна аа. Хамгийн энгийнээс эхлэхэд л хичнээн их ажилтай байсан ч өөртөө бага ч гэсэн цаг гарган авсан олон номнуудаа тогтмол орой болгон унших, төгөлдөр хуур дээрээ шинэ дуунууд сурах, эх монгол хэлээ илүү сайжруулах гэх мэт. Мөн хэлтэй бол хөлтэй гэдэг учраас хамгийн ойрын төлөвлөгөөндөө 1-2 гадаад хэлийг дахин нэмж сурах бодолтой байгаа. Монгол хүний давуу тал болон ялгаа юу вэ? - Монгол хүн аливаа зүйлийг хурдан сурах, эзэмших язгуур үндсэн сайн чанартай байдаг юм шиг санагддаг. Энэ нь эртнээс уламжлагдан ирсэн нүүдэлчин ахуй соёл, бидний аж амьдралтай холбоотой юм болов уу? Монголчууд нүүж очсон газартаа хурдан дасан зохицож, бүхий л ахуй амьдралаа зохицуулж амьдарсаар ирсэн. Бид 3,2 сая хүн амтай хэдий ч их оюунлаг ард түмэн. Энэ өгөгдсөн чанарыг эерэгээр, эрчимтэйгээр ашиглацгаамаар байна. -Цаг зав гаргасан таньд баярлалаа.

Хууль зүйн байнгын хороо 42 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоолыг батлуулжээ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр (2020.02.04) боллоо. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 70 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 14төсөл, Байнгын хорооны 18 санал, дүгнэлт, 6 танилцуулга, зарчмын зөрүүтэй 195 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 6 ажлын хэсэг байгуулагдан 66 удаа хуралдсан болохыг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдээллээ. Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 42 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоолыгбатлуулсан байна. Ээлжит чуулганы хугацаанд тус Хууль зүйн байнгын хороо хэд хэдэн бие даасан, томоохон хуулиудыг батуулсан болохыг Х.Нямбаатар гишүүн тэмдэглэн хэллээ. Тухайлбал,Өмгөөллийн тухай хуульдхэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болгох замаар өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өмгөөлөгчийг сонгон шалгаруулах, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах, өмгөөлөгчдийн эрх, үүргийг тодорхой болгох, эрүүгийн болон иргэний эрх хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцох эрх зүйн байдлыг тодорхой болгосноороо чухал ач холбогдолтой гэв. Монгол Улсад 1924 оноос хойш өмгөөллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа, 2013 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчингүй явж ирсэн бол 2019 оноос эхэлж өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулах эрх зүйн орчин бүрджээ. ҮргэлжлүүлэнОюуны өмчийн тухай хуулийгонцолсон дурдав. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн үнэ цэнийг өсгөх, улмаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэг, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг олон улсын жишигт нийцүүлэх зорилготой уг хуулийг 2019 оны намрын ээлжит чуулганаар баталсан юм. Монгол Улс хүний эрхийн чиглэлээрх тунхаглал, пактуудад нэгдэн орсон байдаг бөгөөд 1992 оны Үндсэн хуульдаа хүний эрхийн талаарх нийтээр хүлээсэн хэм хэмжээг хуульчилж тусгаснаараа хүний эрхийг хамгаалах, дээдлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэх чиглэлд Монголын төр томоохон дэвшил гаргасан гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлэв. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох зүй ёсны шаардлагууд урган гарсан. Энэ хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдыг эрүүдэн шүүх, хүний нэр төр, алдар хүнд, өмчлөх эрхэд халддаг хүний эрхийн ноцтой зөрчлүүд байсаар байгааг тэрбээр дурдлаа. Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх жил бүрийн тайлан, илтгэлүүдэд хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог илүү боловсронгуй болгох, тусгай субьектын хэрэг мөрддөг эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ухралт хийсэн гэж зэрэг зөвлөмжүүд гардаг. ИймдМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыгбаталжээ. Цаашид тус Комисс нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулна. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулалтыг Парисын зарчимд нийцүүлэн, олон нийтийн оролцоотой, ил тод, нээлттэй зохион байгуулах бололцоог энэ хуулиар бүрдүүлснээрээ ач холбогдолтой гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлж байв. Хууль зүйн байнгын хороо үүнтэй холбоотой журмыг удахгүй батлах бөгөөд энэ дагуу дээр дурдсан зарчмаар Хүний эрхийн Үндэсний Комиссын таван гишүүнийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулна гэв. Үргэлжлүүлэн Х.Нямбаатар гишүүнЭрүүгийн хуульдоруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэв. Тухайлбал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой харилцааг боловсронгуй болгох зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар буюу авилгын эсрэг бүлэгт заасан, хэрэгсэхгүй болсон гэмт хэргүүдийг шинээр сэргээн тоолох дагаж мөрдөх журмын тухай хуулийг Хууль зүйн байнгын хороо санаачилж, батлуулсан болохыг тэмдэглэн хэлэв. Холбогдох хууль, журмын дагуу дээрх хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, эсвэл хэрэг бүртгэл, мөрдөн байцаах шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Цаашид энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй, зөвхөн мөрдөн шалгах хугацаа л тоологдох юм байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр биеэ үнэлэх, үүнийг зохион байгуулсан, мөрийтэй тоглосон, зохион байгуулсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэх зэрэг харилцааг оновчтой зохицуулах үүднээс эрх зүйн орчинг боловсронгуй болгосон байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс, үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг нэгтгэн хэлэлцэж, батлуулсан юм.Мал хулгайлах гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулнагэдгийг Х.Нямбаатар гишүүн онцоллоо. Ял сонгох санкцыг бүрэн өөрчилж, 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан юм. Олон тооны мал хулгайлсан, бүлэглэн мал хулгайлсан, техник хэрэгсэл ашиглан мал хулгайлсан, хил дамнуулсан мал хулгайлсан тохиолдолд 2-8 жилийн хорих ял оногдуулах бол зохион байгуулалттайгаар мал хулгайлсан, үүнийгээ амьжиргааны байнгын эх үүсвэр болгосон бол 12 хүртэл жилийн ял оногдуулна гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээллээ. Ээлжит чуулганы хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан бөгөөд практикт байгаа бэрхшээлүүдийг арилгах ач холбогдолтой гэв. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ойрын хугацаанд Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаагаа энэ үеэр дурдсан юм. Дээрх багц хуульд орсон өөрчлөлтүүдээстэжээн тэтгэх үүргээсээ ноцтойгоор зайлсхийсэн эцэг, эхчүүдийг баривчлах шийтгэл оногдуулахзохицуулалтыг Х.Нямбаатар гишүүн онцлон мэдээллээ. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тодорхой хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлуудыг үргэлжилж буйг тэрбээр мэдээлсэн. Монгол Улс нэн яаралтайгаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалт буюу Саарал жагсаалт-аас гарахын тулд ФАТФ-аас ирүүлсэн ажлын төлөвлөгөөний дагуу үндэсний хууль тогтоомждоо өөрчлөлт оруулах үүргээ гүйцэтгэх ёстойг хэлсэн юм. Дээрх төлөвлөгөөнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар тусгасан байгаа аж. Энэ хүрээнд холбогдох өөрчлөлтүүдийг оруулаад байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээллээ. Намрын ээлжит чуулганы үеэр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд сонссон бөгөөд цаашид энэ чиглэлээр иж бүрэн тэмцэл явуулах зүй ёсны шаардлага байгаа гэсэн дүгнэлтийг гаргажээ. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, таслан зогсоох, шийтгэх, албадан эмчлэх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, улмаар олон улсын хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгаа гэж үзсэн байна. Хууль зүйн байнгын хороо ээлжит чуулганы завсарлгааны хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллахаар төлөвлөөд байгааг Х.Нямбаатар гишүүн мэдээллийнхээ төгсгөлд дурдав. Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааны тайлан мэдээллийг танилцуулсны дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад Байнгын хорооны дарга Х.Нямбаатар хариулт өглөөгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.