Коронавирусын халдвараас сэргийлж нэг эмнэлгийг тусгайлан бэлдэнэ
2020-02-06 12:32:52 Нийтлэгдсэн: Улс төрУлсын онцгой комиссын хуралдаан болж шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын явцыг хэлэлцэв. Цаашид халдварын сэжигтэй болон онош нь батлагдсан тохиолдолд иргэдийг тусгаарлан эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар болов. Мөн хилээр орж ирж байгаа монгол иргэдийг тухайн боомтод түр хугацаагаар тусгаарлах байр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Замын-Үүд, Буянт-Ухаа, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг ажиллахаар болов. Ажлын хэсэг хилийн боомт дахь хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтнуудын ажиллаж байгаа өнөөгийн нөхцөлтэй танилцан, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг нь хэрхэн шийдвэрлэх тухай саналаа танилцуулах юм. Дархан-Уул аймагт түр оршин суух бүртгэлтэй, 31 настай эмэгтэйд халуурах шинж тэмдэг илэрсэн учир тусгаарлаад байна. Тэрээр Тайваньд аялаад өнгөрсөн сарын 30-ны өдөр БНСУ-аас эх орондоо иржээ. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Хилийн хорио тавьснаас хойш 6000 гаруй монгол иргэн хилээр орж ирсэн бөгөөд Замын-Үүд боомтын ачаалал ихсээд байна. Өчигдөр гэхэд л 378 автомашин, галт тэргээр 1000 гаруй иргэн нэвтэрчээ. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл монгол иргэдийг зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулах юм. Үүнээс гадна БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу гарсан тул тус улсаас гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Сүүлийн үеийн мэдээгээр шинэ коронавирусын халдвараар 24539 хүн өвчилж, 491 хүн нас бараад байна.Иргэд өвчлөл гарсан улс руу явахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг Эрүүл мэндийн яам зөвлөв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаа дуусахад 11 хоног үлдээд байна. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн байдлаар 34364 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээwww.meduuleg.iaac.mnцахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 82,1 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Увс, Завхан, Хэнтий аймгийн ЗДТГ мэдүүлгээ 100 хувь авч дууссан дүн мэдээтэй байна. ХОМ гаргах явц байдал доогуур үзүүлэлттэй байгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгууллагууд 50-60 хувьтай байна. Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор 95 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц байдал 32,7 хувьтай байна. Мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүн 19, Засгийн газрын гишүүн 3, Төрийн нарийн бичгийн дарга 8, агентлагийн дарга 19, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул 20, бусад 26 байна. Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар болон 2020 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэлх амралтын бямба, ням гаригуудад ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтэд хийсэн хяналт шалгалт үнэлгээний тайланг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн хэлэлцэв. 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Аз жаргалтай хот хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор хөтөлбөрийн биелэлт 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг нийслэлийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд дүгнэлт хийгээд тухайн оныхоо хоёр сард багтаан Засгийн газарт хүргүүлж, аудит оруулах ёстой. Засаг даргын мөрийн хөтөлбөр хэдэн хувьтай байгааг иргэд бараг мэдэж байгаа. Юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг иргэд харж, дүгнэж байгаа. Захиргааны эрх мэдэл ямар байгаа гээд ярьвал их зүйл бий. Төсвөөс гаргаж өгсөн хөрөнгөөр бид амьдрахгүй юм байна гэдэг нь тодорхой болсон. Тиймээс бид амьдрах арга ухаанаа өөрчлөх шаардлагатай болсныг ч ойлгож байгаа. Цаашдаа Улаанбаатар хот хувийн хэвшлийг дэмжиж хамтарч, гадны хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага бий болсон гэлээ. Улмаар уг асуудлыг хоёрдугаар улиралд багтаан дахин танилцуулах чиглэл өгөв. Үүний дараагаар нийслэлд хэрэгжиж байгаа Дэд хөтөлбөрийн үр дүнд хийсэн хяналт шалгалт үнэлгээний тайланг танилцуулав. Өнөөдрийн байдлаар 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдан нийслэлийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан 31 дэд хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр хөтөлбөрүүдийн биелэлтийг нийтэд нь 82.6 хувийн гүйцэтгэлтэй хэмээн дүгнэжээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түншлэлтэйгээ уялдаа холбоогүй байдлаар төлөвлөлтийн хувьд алдаатай батлагдсан, эрх бүхий байгууллагаас шийдвэр гараагүй, санхүүжилт шийдэгдээгүйгээс хэрэгжилт үр дүнгүй байх шалтгаан болж байгаа аж. Мөн батлагдсан дэд хөтөлбөрийн хүрээнд зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх байдлаар боловсруулсан зорилт, арга хэмжээ, үнэлэх шалгуур үзүүлэлт нь хоорондоо уялдаа холбоо, хамааралгүй, шалгуур үзүүлэлтийн суурь болон зорилтот түвшинг урьдчилан тодорхойлохдоо бодитой тооцоо, судалгаанд үндэслэн гаргаагүй, нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнээс давсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр туссан зэрэг төлөвлөлтийн хувьд алдаа гаргасан нь тайлан болон үнэлгээнд нөлөөлсөн гэдгийг хэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Т.Батцогт Эдгээр хөтөлбөрт 153 тэрбум төгрөг төсөвлөсөн юм байна. Хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагууд мөнгөтэй ажлыг хийгээд мөнгөгүй хийж болох ажлуудыг хийдэггүй байдал ч байна. 2016 оноос хойш хөтөлбөрийн хэрэгжилтийг зөвлөлийн хуралдаанаар огт оруулж байгаагүй. Одоо хөтөлбөрийн үр дүн 82 хувьтай биелсэн гээд яриад сууж байна. Хөтөлбөр хэрэгжүүлж байгаа үндсэн байгууллага нь тайлангаа ирүүлдэггүй. Энэ мэдээллийг ил гаргах хэрэгтэй байна гэлээ. Харин нийслэлийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга 153 тэрбум төгрөг анхны төсөөлөл гээд хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдэд 42.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн гэдгийг хэллээ. Мөн тэрбээр санаачлага гаргаагүй байгууллагуудыг дүгнэлтдээ тусгаж, эдгээр байгууллагуудад зөвлөмж, чиглэл өгсөн байгаа талаар хэлсэн. Улмаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс үнэлэх боломжгүй Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах дэд хөтөлбөр, Нийслэлийн үйлдвэр технологийн парк хөгжүүлэх дэд хөтөлбөр, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдийн чадавхийг сайжруулах хөтөлбөр-үүдийг шинэчлэн боловсруулж хэлэлцүүлэхийг үүрэг болголоо. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив
2020-02-06 11:13:19 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр барив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Давааг ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт Монгол Улс бол сайн хөршийн харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр юм. Өнгөрсөн онд бид хамтдаа Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүй байгуулсан. Улс төрийн нягт харилцааг эдийн засгийн тодорхой төслүүдээр баяжуулах нь чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн Орос, Монгол, Хятад гурван талын яриа, хэлэлцээнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрийн мэндчилгээг уламжилж Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцааг үзүүлэн ажиллах болохоо нотлов. Энэ өдөр Монгол Улсаас гадна БНХАУ, АНУ, Их Британи, Франц зэрэг 22 орны Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөв барив.
LIVE: Эрдэнэт үйлдвэрийн шахаатай холбоотой асуудлаар Бодит тайлбар авах гэж байна
2020-02-05 13:25:32 Нийтлэгдсэн: Улс төрСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй