2019 онд 46 мянга орчим удаа газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан боллоо. Хурлаар газар хөдлөлтийн 2019 оны төлөв байдал, Зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилт зэргийн талаар сонсож 2020 оны төлөвлөгөөг батлав. Танилцуулгаас үзвэл өнгөрсөн онд Монгол Улсын нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 45757 удаа газар хөдөлсөн байна. Магнитуд нь 3.5, түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 66 удаа болсноос 20 нь иргэдэд мэдрэгджээ. Улаанбаатар хот орчимд 1010 газар хөдлөлт болсон бөгөөд Эмээлт, Хустай, Авдар, Шархай, Гүнжийн хагарлын дагуу идэвхжилт явагдаж байна. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим удаа газар хөдөлдөг байсан бол 2005 оноос 2-3 дахин, 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их болж өсчээ. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл 2019 онд эрх зүйн орчныг бүрдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, иргэд, олон нийтийг дадлагажуулах чиглэлээр 53 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь 70 гаруй хувийн биелэлттэй байна. Энэ онд үлдсэнийг нь бүрэн хэрэгжүүлэхээс гадна газар хөдлөлт бүртгэх, аврах, гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шууд худалдан авах, гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төв, орон нутгийн жилийн төсвийн тодорхой хувийг гамшгаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад зарцуулах зэрэг зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулахаар боллоо. Шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр барихад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах, эм, эмийн хэрэгслийн нөөц агуулах барих, хүнсний болон хүнсний бус бараа, материал, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэх, сургууль, цэцэрлэгийг гамшиг, ослын үед хэрэглэх тоног төхөөрөмжөөр хангах, хэд хэдэн аймагт команд-штабын болон иж бүрэн сургууль хийх зэрэг 40 арга хэмжээ авахаар төлөвлөв. Хуралдааны эцэст Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга Ө.Энхтүвшин: - Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургууль зохион байгуулах - Гамшгийн аюулаас амжиж анхааруулах системийн тоог 20-иор нэмэх тооцоо, судалгаа, хөрөнгийн талаар танилцуулах -Ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулгаж шинээр барих ажлыг явцыг салбар бүрээр гаргах, буулгах хөрөнгийг 2021 оны төсөвт суулгах зэргийг үүрэг болгов. Зөвлөл зургаадугаар сард дахин хуралдана гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол эр хүн таны бахархал, Сүр хүчийг бадраана "La Salute”

Эрэгтэйчүүдийн_амьдралын чанар_насжилтыг бууруулдаг гол шалтгаан нь БЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДАГДАЛ ба түүнээс шалтгаалсан сэтгэл зүйн асуудлууд байдаг. Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд ХЯЛГАСАН СУДАС шинээр ургуулах хүчин чадалтай Дэлхийн стандартын эмчилгээг албан ёсны эрхтэйгээр#LaSalute clinica зөвхөн эрчүүддээ зориулан Монголд анх удаа нэвтрүүлж байна. Итали улсын#Topquality group-ын хамгийн сүүлийн үеийн, Нобелийн шагнал хүртсэн технологийг суурилуулсан, долгион болон цахилгаан соронзон орноор эмчилж, Итали Франц улсад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг эмч нар, VIP орчин, ёс зүйн нууцлал, Монгол эр хүн таны төлөө бүтээгдсэн бүхэн нэг дор. -Өвдөлтгүй -Мэсгүй -Үр дүнгээ удаан хадгалах -Эмийн бодисыг арьс руу мэсгүйгээр нэвчүүлж эсийн түвшинд хүргэх -Итали чанарЕвроп стандарт #Монголэр хүн таны бахархал #Сүрхүчийг бадраана #La Salute clinica Эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх, сэргээн заслын эмнэлэг ХААНА: Хан-Уул дүүрэг Time Square хотхон 508-р байр Харилцах утас: 77476677, 86976677 \86976677

Нэг том хүн, гурван хүүхэд зорчиж явсан машин голд цөмөрчээ

Өвөрхангайаймгийн Хархорин сумын Орхон багийн Их нарийн гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км/ Иргэн С-ын Ниссан Марч загварын суудлын автомашин Орхон голын мөсөнд цөмөрч орсон тухай дуудлагыг 01.19-ний өдрийн 22:20 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 23:21 цагт очиж 1:25 цаг ажиллаж тус автомашиныг гаргасан байна. Уг автомашинд 1 том хүн, 3 хүүхэд зорчин явж байжээ.

Намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахьнамын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2020.01.20/ хуралдааны тов,хэлэлцэх асуудлыг жагсаалтыг хүргэж байна. НЭГ.УИХ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН: - УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхимд; - УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд; - УИХ дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан В танхимд. ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: - Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд; - Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд; - Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас В танхимд; - Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд; - Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Коммиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас В танхимд.

Хар тамхины хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэдийг нэг сараар цагдан хорилоо

Хууль, хяналтын байгууллагын алба хаагчид Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр болон БНХАУ-ын иргэнNarengaowa, Лай Фу Жун нарыг хар тамхины хэргээр саатуулж, яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Улмаар тэдэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлээд байсан юм. ТэгвэлНийслэлийн прокурорын газраас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих тухай саналыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцээд Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 /Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/-т заасан үндэслэлээр 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тус тус нэгсарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.