Цагдаагийн алба хаагч НЭГ ГЭР БҮЛИЙН гурван хүний амь аварчээ

Сэлэнгэ аймгийн Дулаанхам сумын нутаг дэвсгэртнэг гэр бүлийн гурван хүн угаартаж,амиа алдаж болзошгүй байсанэрсдэлт нөхцөл байдлаас цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяа эрдэнэт хүний амь аварчээ. Дулаанхан сумын Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяа болсон явдлын талаар товч мэдээлэл өглөө. -Та өөрийгөө товч танилцуулахгүй юу. -Намайг Н.Сайнзаяа гэдэг. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Дулаанхан сум дахь Хэсгийн төлөөлөгч ажилтай.Цагдаагийн дэслэгч цолтой. -Та нэг гэр бүлийн амь насыг аварч, том гавьяа байгууллаа. Та тухайн үед яг юу болсон талаар мэдээлэл өгнө үү? -2019 оны арванхоёрдугаар сарын 04-05-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд миний хариуцсан нутаг дэвсгэр болох Шаамар сумын III багийн нутаг Дулаанхан тосгонд Айл шатаж байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад 4 айлын орон сууц шатаж байсан. Гал байшингийн гал тогооны хэсгээс гарч байсан. Би нөгөө өрөөнийх нь цонхыг хагалж дотогш нэвтрэхэд гэрийн эзэд угаартсан байдалтай ухаангүй байсан. Ингээд хамгийн ойрхон байсан гэрийн эзэгтэйг эхэлж гаргаад, дараа нь гэрийн эзнийг татаж гаргасан. Хамгийн сүүлд нөгөө өрөөнд байсан 2 ой 5 сартай охиныг амжиж аюулаас аварсан. -Таны аварсан гэр бүлийнхний эрүүл мэндийн байдал ямар байгаа вэ? -Одоогоор гэрийн эзэн, охин хоёрын биеийн байдал хэвийн байгаа. Харин гэрийн эзэгтэйэмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Бие нь сайжирч байгаа гэсэн. -Тухайн үед тагал дунд орохдоо сандарсан уу? Өөрийн амь нас, эрүүл мэндээрээ хохирохоосоо эмээгээгүй юу? Хүмүүсийг аварсны дараа ухаан алдаж унасан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та тодорхой ярьж өгөхгүй юу? -Гал дунд орсны дараа айх сандрах зэрэгцэж байсан. Гэхдээ төрдөргөсөн тангарагтай цагдаагийн алба хаагч учраас ямар ч байсанхүмүүсийн амь насыг аврах ёстой гэсэн бодол төрдөг юм байна лээ. Үүргээ биелүүлж,хүмүүсийг гэрээс нь гаргасны дараа ухаан алдаж унасан байсан. Одоо биеийн байдал хэвийн байна. Хэрэв дотор ухаан алдсан бол өөрийн амь насэрсдэх аюултай байсан. Гэхдээ би үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэндээ баяртай байна. -Өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн танд баяр хүргэе. Та цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Анх ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ? -Баярлалаа. Би одоо цагдаагийн байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа анх Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт Эргүүлийн цагдаагаар эхлүүлж байсан. Ингээд 2017 онд цагдаагийн офицер бүрэлдэхүүнд орж Дулаанхан сумандаа хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Би эхнэр, хоёр хүүхдийнхээ хамтСэлэнгэ аймгийн Дулаанхан суманд ажиллаж, амьдардаг, Сэлэнгэ аймгийн уугуул хүн байгаа юм. Эх сурвалж:Police.gov.mn/

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн 2019 оны ажлын тайлангийн хурал боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн удирдлагууд 2019 оны хийсэн ажлынхаа тайланг хамт олондоо танилцуулаа. Тус төв нь Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжилтийг зохион байгуулах, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацааг тогтоох, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагуудад хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илэрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, ААНБ-д ХАБЭА-н сургалт зохион байгуулах гэрчилгээ олгох, эрх авсан байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага билээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв нь Монгол улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь мэдээлэх төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, төсөв санхүүг үр ашигтай зарцуулах зорилгын хүрээнд 2019 онд олон талт ажлыг хийж ирсэн байна. Энэ оны хувьд тус байгууллага нь Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тоо, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо өссөн, гадаад дотоод харилцаа сайжирсан олз дүүрэн байлаа. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран 2018-2020 онд хэрэгжүүлж буй Уушги тоосжих өвчний дүрс оношлогооны эмч нарыг чадавхжуулах төслийг хэрэгжүүлж байна. ХБНГУ-ын ЗГ нь Физик технологийн хүрээлэнгээр /PTB/ дамжуулан хэрэгжүүлж буй Монгол улсын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх нь: Уул уурхайн салбар төсөл, Солонгосын КОША олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр төсөл хамтын ажиллагааны үеэр эмч мэргэжилтнүүд өндөр хөгжилтэй оронд урт болон богино хэмжээний сургалтад хамрагдсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг Монгол Улсын хэмжээнд байгууллагын үндсэн чиг үүргийн дагуу хариуцан орон даяар амжилттай зохион байгууллаа. Мөн 2011 оноос хойш Эрүүл ажлын байрыг эрхэмлэгч байгууллагуудыг тодруулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шагналыг олгодог уламжлал тогтсон юм. Энэ жилийн бас нэгэн онцлох үйл явдал бол Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний чуулганыг төрийн ордонд өргөн хүрээтэй зохион байгуулж ХАБ-ын мэргэжилтэн , эмч эрүүл ахуйч, төр болон хувийн хэвшлийн 800 гаруй төлөөллийг хамруулсан үйл явдал юм. Ийнхүү 2019 оны ажлын бүтээмж ололтоо дүгнэн тайлагнасны дараа Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат 2020 онд илүү үр дүнтэй, байгууллагын чиг үүргийнхээ дагуу улс эх оронд илүү амжилт бүтээлтэй ажиллахыг хүсэн ерөөж ажлын гүйцэтгэл сайн, олон жил үр бүтээлтэй ажиллаж мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучилсан эмч, сувилагч, хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн, эрүүл ахуйч, үйлчлэгч нарынхаа амжилт бүтээлийг нь үнэлж шагнал гардууллаа. ХНХЯ-ны хүндэт Жуух бичиг-ээр Сандуйжавын Ганчимэг /Үйлчлэгч/ Мөнхбаярын Өсөхбаяр /Сүлжээний мэргэжилтэн/ Мөнхжаргалын Хоролсүрэн /Архив, бичиг хэргийн ажилтан/ ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан тэмдгээр Дашзэвэгийн Бат-Өлзий /Хордлогын их эмч/ Төмөрдаваагийн Анхилмаа /Дүрс оношлогооны эмч/ Гурав. ХНХЯ-ны Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан тэмдгээр Жигжидсүрэнгийн Энхсайхан /Үйлчлэгч/ Эрүүл мэндийн яамны Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан тэмдгээр Жанцаннямбуугийн Буянхишиг /Шил угаагч/ Садарбекийн Хэрлэнгол /Цахилгаанчин/ АШУҮИС-ийн Очир Эрдэнийн медаль-иар Дамбийбалжирын Одонцэцэг /Арьс харшлын эмч/ Эх сурвалж: Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төв

Э.Хонгороо: Өөрийгөө таньсан хүн нийгэмд нөлөөлж чадна

Зууны мэдээ сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг Leaderships forum буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт АНУ-ын нөлөөллийн академийн сертификаттай цорын ганц Ази хүн, сургагч багш Э.Хонгороог урьж ярилцлаа. -Хүмүүс бусдын нөлөөнд орчих вий гэхээс илүү өөрөө нөлөөлөгч байхыг илүүтэй хүсдэг. Тэгвэл АНУ-ын эрдэмтэд 20 гаруй жилийн турш энэ чиглэлээр судалгаа хийсэн байдаг. Харин дэлхий нийт нөлөөллийн тухай анх 2013 оноос хойш ярих болсон. Их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөртөө оруулж, бүх салбарт нөлөөлөл, манлайллын талаар түлхүү ярьж эхэлсэн. Монголд сүүлийн жилүүдэд энэ талаар сонирхож, Дейл Карнеги болон гадаадын сурган хүмүүжүүлэгч, сэтгэлзүйчдийн ном бүтээлүүдийг орчуулах болсон. Гэхдээ Дейл Карнегийн номууд бусдад яаж таалагдах вэ гэх юм уу, их төлөв эсрэг хүндээ чиглэсэн, нөгөө хүн юу бодож байна, юунд дуртай байна вэ гэдгийг хардаг. Тэгвэл нөлөөлөх гэдэг нь би хэн бэ гэдгээ таних, өөрийгөө бусдад ойлгуулах хувь хүний зүгээс өөрийн дотоод руу чиглэсэн ойлголт юм. ӨӨРИЙГӨӨ ТАНЬСАН ХҮН ХҮЧИРХЭГ БАЙДАГ Блиц Боловсрол: -Америкийн Вашингтон Лий ахлах сургууль төгссөн. -Эм ай Ю олон улсын дээд сургуульд бакалавр хамгаалсан. -Америкийн нөлөөллийн академид нөлөөллийн сургагч багш чиглэлээр суралцсан. Ажилласан байдал: 2012 2013 онд: Глобал удирдагч дээд сургуульд англи хэлний багш 2013-2019 онд:Афтер скүл англи хэлний сургалтын төвийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал 2014-2015 онд:Севен телевизэд программын албаны дарга 2015-2018 онд:Севен телевизэд Гүйцэтгэх захирал 2018-2019 онд: Нөлөөллийн чиглэлээр олон улсад заах эрхтэй сургагч багш -Өөрийгөө таньсан хүн бол маш хүчирхэг бие хүн, нийгмийн нөлөөлөгч байдаг. Өөрийгөө таньсны эцэст итгэл үнэмшлээрээ бусдыг дагуулах ч юм уу нөлөөлөх тухай ойлголт юм. Олон хүн нөлөөлөгч гэхээр олны танил хүн, дуучин, од гэж ойлгодог. Гэтэл тэд нөлөөлөх чадвараас 1-2-ыг нь л эзэмшсэн байдаг болохоос сонгодог утгаараа нөлөөлөгч биш. Иймд дэлхийн хөгжилтэй орнуудын хүүхэд залуус нөлөөлөгч болохын тулд суралцдаг болсон. Нөлөөлөгч болно гэдэг ахисан түвшинд очиж байна гэж ойлгож болох юм. Энгийнээр хэлэхэд, хүнд нэгдүгээр түвшин, хоёрдугаар түвшин гэж байдаг бол дараагийн шатанд очиж байна гэсэн үг. Энэ нь дүр эсгэх биш, хэн нэгэн болж өөрчлөгдөж буй юм биш өөрийнхөө дотоод хэн бэ гэдгээрээ, өөрийн байгаагаар, үзэл бодол, үнэт зүйлээрээ бусдад нөлөөлөх юм. Түүнээс нийгэмд, бусдад тааруулах гэж дүр эсгэж, дүр бүтээх биш юм. Миний хувьд олон улсад заах эрхтэй сургагч багш. Нөгөө талаар нөлөөллийн чиглэлээр сургалт явуулах эрхтэй Азидаа цор ганц хүн байгаа. АНУ-ын нөлөөллийн академи дахиж сургагч багш бэлтгэхгүй байгаа учраас над дээр өөр сургагч багш нэмэгдээгүй. Тухайн хүн байсан ч өөрөө хүсвэл бид түүнийг нийгэмдээ нөлөөлөгч болгохын төлөө сургаж, заана. МОНГОЛЧУУД ӨӨРИЙГӨӨ МЭДЭХГҮЙГЭЭС ТУЙЛШИРДАГ -Монголчуудыг туйршрамтгай. Бие биеэ дууриадаг гэлцдэг. Үнэхээр ийм байгаа. Олон ажлыг хийж үзэх боломжгүйгээс ч юм уу, бүгд Удирдлагын академид орж бизнесийн удирдлагаар сурдаг ч юм уу, ийм байдал давтагдаж ирсэн. Би юу хийх ёстой вэ, би юуг илүү сайн хийж чадах вэ, эсвэл би юу хийж чадахгүй вэ гэдгээ мэдэхгүй учраас туйлширдаг. Жишээ нь нэг хүн гоё ганган хувцас өмчихвөл тэрийг дууриагаад аваад өмсчихдөг. Гэтэл тэр хүнд зохиж байгаа хувцас өөрт нь зохихгүй байж болно шүү дээ, тэрийгээ ойлгогдоггүй. Өөрийгөө мэдэхгүй, би хэн бэ гэдгээ ойлгохгүй, дур сонирхлоо тодорхойлж чадахгүйгээс өөрийн гэсэн үнэлэмж, хандлагыг мэддэггүй. Монголчуудын бас нэг муу зан нь дүр эсгэх дуртай. Гоё ганган хувцас өмсдөг, хамгийн үнэтэй брэндийг өр тавиад ч хамаагүй авдаг. Гэтэл брэнд авах нь надад ямар ашигтай вэ гэдгээ өөрөө ойлгоогүй байдаг. Зүгээр л дүр эсгэж бусдад гайхуулах дуртай. Үүнээсээ болоод дүр эсгэх буюу бусдад таалагдах, бусад хүн намайг юу гэх бол гэсэн бодолд баригдаж амьдардаг. Зарим манлайлагч гээд байгаа хүмүүс ч учир дутагдалтай. Элдэв сурталчилгаа, пиар хийж бусдад таалагддаг, дүр эсгэдэг. Иймээс өөрийнхөө үзэл бодлыг гаргаж чаддаггүй. Энэ нь монголчуудыг туйлшрамтгай болгож байгаа юм. Бусад хүн намайг юу гэж бодох бол, бусдад би яаж харагдах бол гэж бодоод байхаар түүндээ автаж дууриаж эхэлдэг. Гэтэл тухайн хүн өөрийгөө ойлгож, надад ийм хувцас зохино, брэнд өмсөөд надад ямар ч ашиггүй гэж бодож байвал аливааг харах өнцөг хүртэл өөр болж эхэлдэг. Бусад юу гэж бодох бол гэдэг хандлагаа өөрчилж харин өөрийнхөөрөө бусдад таалагдах үнэт чанараа өсгөх нь чухал. Дэлхий нийтийн чиг хандлага ийм болсон. Монголд бас тулгарч байна. Гэтэл манайхан өөрийгөө ойлгодоггүйн дээр өөрийгөө хайрлаж бас чаддаггүй. Иймээс өөртөө итгэх итгэл сул, өөрийгөө үнэлэх үнэлэмж муу, өөртөө шүүмж тавих эсвэл өөрийгөө хайрлах талаар хангалтгүй байна. Тиймээс хүүхдүүдийн дунд эцэг эх маань намайг энэ сургуульд ор гэсэн учраас би сурна гэх юм уу, тэр тэнд сурч байхад би сурахгүй яах вэ гэх мэт хандлага байсаар байна. Ингэж зорилго, чиглэлгүй явсаар нэг л мэдэхэд амьдрал нь утгагүй санагдаж эхэлдэг. Нэг байгууллагад ажиллаж байгаагаа амьдрал гэж хараад өөрийгөө хөгжүүлэхгүй байвал бас л ийм байдал руу орно. ХУВЬ ХҮНИЙ ЧАДВАРЫГ ДУНД СУРГУУЛИАС СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ -Хувь хүний чадвар буюу soft style болох харилцаа, цаг баримтлах, манлайлал, багийн ажиллагаа, харилцаа хандлагын талаар дунд сургуульд заадаггүй. Их,дээд сургуульд ч заадаггүй. Яагаад боловсон хүчин муу байна, шинэ төгсөгч ийм байна, хариуцлага алга гэсэн яриа гардаг вэ гэвэл хувь хүний чадварт суралцаагүйтэй холбоотой. Тэгэхээр энэ чиглэлийн хичээлүүдийг дунд сургуулиас нь эхлэн заагаад эхэлбэл зорилготой, цаг баримталдаг, бусдыг хүндэлдэг, үг даадаг, ядаж өөрөө өөрийнхөө хувьд менемженттэй, өөрөө өөрийгөө зохион байгуулах чадвартай болно. Үүний дараа ажлын талбар дээр гарч ирэхэд боловсон хүчин маш өөр болно. Энэ чадваруудыг ядаж ахлах ангийнханд суулгаж өгөх хэрэгтэй юм. Манай аль ч шатанд маш бүдүүлэг. Ялангуяа, цаг баримтлах, бусдыг хүндлэх талаар маш дутмаг. Замын хөдөлгөөнд оролцохдоо ч урсгал сөрөөд явж байдаг. Дүрэм журам гэж байдаг ч манайхан түүнд баригддаггүй. Гэтэл Японд сурагчдын ирц 99.9 хувь байхад ирц муу байна гэж үздэг. Манайд өнөөдөр эцэг эх нь хөдөө явлаа гэхэд Хичээлтэй шүү дээ гэж байгаа хүүхдээ За яахав таслачих гэдэг. Хүүхэд нь цаашаа За, за таслачихъя гэдэг байдлаар явдаг. Үүнээс болж хариуцлага гэдэг зүйл алдагдаж байна. Зам талбайд нус цэрээ хаяж байгаа нь ч гэсэн эцэг эхийн хүмүүжил шүү дээ. Хувь хүний соёл, хариуцлагын талаар дунд сургуулиас нь заахгүй болохоор ийм болчихож байгаа юм. ХҮН БҮХЭНД БОЛОМЖ БИЙ -АНУ-д хүүхдүүдийг сонирхлоор нь олон талтай хөгжүүлдэг. Би тэнд очоод усан спорт, дугуйн спортоор хичээллэж байсан. Хүүхдүүдээр сонирхсон спортын төрлийг сонгуулж хичээлд хамруулдаг. Тэр бүхэн нь тодорхой кердиттэй. Ингэж боломж олгоод эхлэхээр шийдвэр гаргаж эхэлдэг. Гэтэл Монголд энэ 12 хичээл орох ёстой гээд тулгачихдаг. Тухайн хүүхдэд ямар ч сонголт өгдөггүй. Сүүлийн үед өөрчлөгдөж байгаа гэж сонссон. Бидний үеийнхэн ийм л байдлаар сурч байсан. Тиймээс бүгд дүнгийн төлөө сурдаг байсан гэхэд хилсдэхгүй. АНУ-д сагс сайн тоглодог байвал тэр нь давуу тал болдог. Сагсан бөмбөгт сайн гээд тэр хүүхдийг урамшуулж тэтгэлэг олгодог. Их, дээд сургуулиуд нь ч тэднийг тэтгэлгээр авдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүхэнд боломж бий гэдгийг сайн ойлгуулдаг. Түүгээрээ давуу талтай. Япон улсад маш ёс журамтай. Хүнийг хүн болгох ухаан тэр дотор нь байдаг. Хүүхэд сургуульд ороод хүн болж гарах ёстой. Тухайн хүүхэд муу, сайн сурах нь хамаагүй. Боловсрол олгоно, хичээлээ заана. Хүн шиг хүн гэдэг нь хариуцлагатай, дэгтэй, зөв хүн болж гарахыг л хэлж байгаа юм. Монголд ийм байж яагаад болохгүй гэж. Заавал хүүхэд чинь муу сурлаа гэж багш нь уурлаад л, ангийн үнэлгээнээс хойш чангаалаа гэж загнаад байх хэрэггүй. Тухайн хүүхэд юу мэддэг болов, ямар мэдлэг олгов, тэр хүүхэд хувь хүн талаасаа хэр хөгжив гэдэг л чухал. УДИРДАГЧИД НӨЛӨӨЛӨГЧ БОЛСНООР ГҮЙЦЭТГЭЛ НЭМЭГДЭНЭ -Монголд нөлөөллийн сургалтыг багш нар түлхүү авч байна. Мөн хувь хүн, байгууллага, ганцаарчилсан сургалтын хөтөлбөрүүдэд түлхүү хамрагдаж байна. Аль нэг байгууллагын удирдагч өөрөө нөлөөлөгч байх ёстой. Яагаад гэвэл доод түвшний хүмүүс ийм сургалт аваад ирэхээр удирдлагаа шүүж эхэлдэг. Иймээс байгууллагын тогтолцоогоор сургалт авах тохиолдолд удирдлагаа эхлэх нь зүйтэй. Удирдагч хүн сургалт авснаар ядаж ийм зантай хүнтэй би яаж харилцах вэ, сэтгэлтэй ажилтнаа гүйцэтгэлтэй болгохын тулд яах вэ гэдгээ олж харж чаддаг болно. Нөлөөлөгч болохын тулд үндсэн долоон чадварыг эзэмшсэн байх ёсой. Өөрөөр хэлбэл, бусдад таалагдах юм уу бусдыг татах чадвараа хэзээ, хэдийд яаж ашиглахаа мэддэг болно. Жишээ нь, би өнөөдөр хуралтай юм чинь зоригтой байх ёстой. Үүний тулд яах ёстой вэ гэдгээ өөртөө бий болгож суулгаж эхэлдэг. Удирдлага нөлөөлөгч болоод ирсэн цагт багийн ажиллагаа, гүйцэтгэл ихээр нэмэгдэнэ. Яагаад гэвэл хүмүүсээ зохион байгуулалт талаас ажилтнуудын дотоод харилцаа сайжраад ирэхээр гүйцэтгэл дагаад сайжирдаг. Ажилтнууд нөлөөлөгч болоод ирэхээр бие биеэ дэмжих нөлөөлөл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, би ганцаараа мундаг яваад юунд ч хүрэхгүй иймд бие биеэ ойлгож дэмжээд багаараа амжилтад хүрье гэсэн тэмүүлэл бий болно. Үүнээс үр дүн гардаг. Зарим хүний хувьд төрөхөөсөө нөлөөлөгч байдаг. Энэ нь зарим хүнд бага, заримд нь их байна. Далай ламыг судлаачид төрөлхийн нөлөөлөгч гэж тогтоосон байдаг. Хэзээ нэгэн цагт тэр хүн хэргэм зэрэггүй жирийн нэгэн болсон ч хүмүүс түүнийг сонсоно, дагаж дууриана. Тухайлбал, ямар ч нэр алдар, эд хөрөнгөгүй хэрнээ бусдыг дагуулж чаддаг ийм чадварыг эзэмшсэн хүнийг нөлөөлөгч гэж нэрлэж байгаа юм. Манай рок, попын одод бусдад таалагдах чадвартай. Мэдлэгтэй байх хүч, царайлаг байх хүч, гоё дуулдаг байх хүч. Энэ бол давуу тал, түүгээрээ бусдад нөлөөлж чадаж байна. Гэхдээ түүнийг яаж зөв байлгах вэ гэдэгт суралцах ёстой. Үүнийг мэдэхгүйгээс биеэ тоох, өөртөө итгэх явдал нь бардамнал болж хувирдаг. Тэгэхээр юуг хэтрүүлж болохгүй вэ гэдгийг ойлгох ёстой. Гэхдээ одууд дунд төрөлхийн нөлөөлөгч хүмүүс бий. Багш нар нөлөөлөгч байх ёстой. Гэхдээ багш гэхээр ихэнхдээ би мэддэг гэх хандлага их байдаг. Гэтэл математикийн мундаг багшид ч тэр чадвараас нь илүү нөлөөлөгч чадвар маш чухал. Цаашилбал, хүн бүхэн нөлөөлөгч байхын тулд суралцах хэрэгтэй. Хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд ч нөлөөлөх чадварыг эзэмших хэрэгтэй. Өрхийн тэргүүнд энэ чухал. Хамгийн гол нь хүүхдүүдийг багаас нь хувь хүний чадварт суралцуулах хэрэгтэй юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.12.23 ДАВАА №253 (6220)

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2019.12.23) өргөн мэдүүлэв. Упсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өселтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үе шаттай, тодорхой арга хэмжээний нэг нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчдийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн таатай орчин бүрдсэн. Энэ үндсэн дээр 2015 оноос иргэн, аж ахуйн нэгжийн худалдан авсан бараа, үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон бөгөөд ингэснээр сар бүр дунджаар 700 мянга орчим татвар төлөгч татварын баримтаа бүртгүүлдэг болоод байгаа аж. Тухайлбал, татварын алба 2019 оны эхний дөрвөн сард улсын төсөвт 1545.4 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлснээс 23.3 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн нэмэгдсэн орлогын албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3638-аар, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 1027-оор нэмэгджээ. Мөн посс машин хэрэглэгчийн тоо 2016 онд 65.199, 2017 онд 88.010, 2018 онд 118.876 болж өсөн, мэдээллээ цахим төлбөрийн баримтын санд илгээж хэвшжээ. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг сүүлийн гурван жилийн байдлаар авч үзэхэд татвар ногдуулалт болон төвлөрүүлэлт жил дараалан нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татварын 20 хүртэл хувийг буцаан олголтын урамшуулал хэлбэрээр 2016 онд 499.650 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг, 2018 онд 793.070 татвар төлөгч иргэнд 121.4 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Гэвч судалгаанаас үзэхэд улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй байгаа ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт төдийлэн их биш байгаа нь ирээдүйд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт зогсонги байдалд хүргэх эрсдэл дагуулах магадлалтай байна. Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авагчийн татварын ачааллыг бууруулах буюу буцаан олголтыг хувийг нэмэх замаар эрчимжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийн хэмжээг бууруулах, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай байна гэж төсөл санаачлагч үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэж байгаа нь иргэдэд олгох буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хуулийн төсөл батлагдаж, бараа, үйлчилгзэ худалдан авалтын дараах нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирч, татварын орлогын бааз өргөжих боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Дэлхийн бусад орнуудад ч нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээ өндөр байдаг аж. Тухайлбал, БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарьт 7.7, Японд 8, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог байна. Хуваалцах

МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөл "Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл’ сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

Өнөөдөр манай улсаас сүүлийн жилүүдэд 50 гаруй терлийн мэргэжлээр нийт 200000 гаруй оюутнууд гадаадын улс орнуудад суралцаж байна. Тус хурал ХБНГУ-ын Мюнхен хотноо 2020 оны 02 сарын 01 ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Хурлын ивээн тэтгэгчээр ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан, Монгол Германы хамтарсан Отгонбаяр сан хамтран ажиллаж байна. Тус хурал нь нийт хоёр шаттай зохион байгуулагдах бөгөөд эхний гурван байрыг тус тус шалгаруулах юм. Илтгэлийг 2020 оны 01 сарын 15-ны өдөр хүртэл[email protected]Е-майл хаягаар хүлээн авна. Хилийн чанадад суралцаж буй монгол залуус эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах боломжыг бvv алдаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөлийнFaceBookхуудас болонMyf.Germanyвеб хуудсаас харна уу.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.